Wednesday, January 30, 2008

Мөрөөдөл нь ихдэж, хийх нь багдсан залуу үеийнхэн бид. . .

Говийн догшин ноён хутагт Данзанравжаа шүлэглэхдээ
Үүл нь ирээд бороо нь орох цагт
Үүдэн хойморийн ялгаа нь юу байна.
Үхэл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин залуугийн ялгаа нь юу байна гэж.
Ямар аугаа үг вэ. Түрүүлж төрсөн нь өндөр сүүлд төрсөн нь намхан байдаг хорвоо биш шүү дээ. Эрийн цээнд хүрэхэд бүгд л ижилхэн амьдардаг, иддэг, уудаг. Гэтэл бид бие биенээ дарж чи залуу, би хөгшин, чи туршлагатай, би болоогүй гэхлэн хэтэрхий их зиндаархаж байгаагаас олон зүйлд гацаа үүсээд байна. Яагаад бид хамтраад ажиллаж, дүүгийнхээ үгийг сонсож болохшүй гэж.

Би хааяа боддог. Надаас ахмад хүн зөндөө надад зөвлөгөө өгдөг. /Гэхдээ хэн өгч байгаагаас нь хамаарч би зөвлөгөөг нь авдаг/ Хэрвээ тэр хүн надаас илүү байсан бол надад зөвлөж болно. хэрвээ яг одоо надаас насаар л ах болхоос хйисэн бүтээснээрээ дор бол би сонсдоггүй. Нэг үг байдаг штээ. Чи баян уу гэж асууж л дээ. Тэгсэн үгүй чш гэж. Тэгвэл чи ухаантай юу гэж л дээ. Тэгсэн тийм гэж. Тэгсэн нөгөөх нь тэгвэл ЧИ ЯАГААД ЯДУУ байгаа юм бэ гэсэн гэдэг. Яг үнэн. Хэрвээ чи хэн нэгэнд зөвлөдөг лаг л юм бол яг тэрэн шигээ л байх ёстой. Би бол ингэж боддийн. /Гэхдээ буруу бодож байж бас болно шүү/

Ийгээд би өнөөдөр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ олон тэтгэвэрийн өвөө, эмээ нарын амьдралын туршлагыг судлан тэднийг орчин үетэй холбон ажиллах хүч гаргавал бас л их хүч байгаа. Хүн гэдэг амьтан чинь ажил хийж байгаад гэнэт л нэг өдөр ажилгүй болонгуут сэтгэлээр унаад л шууд хөгширдөг гэнэ. Гэтэл өөр орон өнөөдөр хэдтэй хүн ажил хийж байна. Гайхамшигтай насалж байна. Энэ бол хөдөлмөртэй л холбоотой.

Манайхан шиг ажлын 5 хоногтой 2 хоногийн шоу-тай оронд бол хөгжил гэдгийг мянга яриад энэ цагаар ажиллавал бид дандаа хоцрогдсон загварийн хувцас өмсөж, дээр үеийн машин унаж, дандаа хүний хойноос дагаж гаднаас ирсэн шинэ бүхэн нь бидэнд нээлт мэт байх болно.

Бид хийе л гэж бодож байвал мөр зэрэгцээд хөгшин залуу, туршлагатай туршлагагүйгээ дуудалгүйгээр жинхэнэ утгаар ажилламаар байна.

JD

Боловсролд хордсон хүн гэж сонссон уу.

Би 2008 оны 01-р сарын 29-ний "Өнөөдөр" сонины дугаарт дээд боловсрол, хувийн сургуулийн эрх ашиг хөндөгдөөд байгаа талаар ярилцлага өглөө. Тэгээд маргааш нь нилээд хүмүүс утасдаад саналаа хэлж байна л даа. Ер нь хараад байхад ихэнх хэсэг нь л зөв болсон байна. Сайн байна гэх зүйл л яриад байна. Ийгээд би ингэж бодлоо дараагийн удаад дээд боловсролын хамгийн чухал амин сүнс болсон хөтөлбөрийн асуудлыг хөндөх хэрэгтэй юм байна гэж бодлоо.

Үнэхээр өнөөдөр дээд боловсролын асуудал анхаарал татаад байна. Анхаарал татхаас ч өөр аргагүй юм даа. Амьдрал дээр оюутан сургуулиа төгсөж гараад хэн болох вэ? хэрхэн баялаг бүтээгч болох вэ? гэдэг нь энэ сургууль гэдэг байгууллагаас хамаараад байгаа юм. /Ерөнхий боловсролын сургуульд ерөөсөө энэ сурах арга барил, мэргэжил сонголт зэрэг амин чухал зүйлийг хэзээ ч орохгүй юм аа. Хэдэн олимпиадын аврага л бэлдээд дээр нь баахан тооны ухаанаар сэтгэсэн хүмүүс. 2*2=4 өөр гаргалгаа байхгүй. 6 гэвэл тийм зүйл байхгүй гээд хэн ч хүлээж авахгүй. Сэтгэлгээний хувьсгал хийгдэхгүй нэг өнцөгтэй л байгаад байна л даа/ Олон мянган оюутан өнөөдөр энэ байгууллагуудад хувь заяагаа даатгаж байгаа. Тийм болохоор ч тэр үү бүх хүний анхаарлын төвд байгаад байна. Хувийн гэх тодотголтой олон сургуулийн нэр хүнд маш ихээр унаж байна. Гэтэл өнөөдөр яамнаас тэр улсын ч бай хувийн ч адилхан хөтөлбөрийг нь баталж гаргаад ижил хэмжээний шаардлага тавиад ажилладаг. Тэд бүгд л шаардлага хангасан хөтөлбөрөөр сургалт зохион байгуулдаг. Гэтэл яагаад унаад байна аа.

Тэгш бус өрсөлдөөн:
Олон жилийн өмнө баригдаж, материаллаг хангамжаа бүрэн хангасан, хүнйи нөөцийн асар их туршлагатай улсын гэх тодотголтой сургуультай шинэ гарч ирсэн сургуулийн харьцуулан дүгнэх нь өөрөө учир дутагдалтай санагдаад байгаа юм аа. Энэ бол тэгш бус өрсөлдөөний нэгэн жишээ. Хэн ч төгссөн сургуулиа муулдаггүй. Учир нь тэр сургуулийн нэр төр өндөр байх нь тэр хүний ирээдүйд эерэг үр дагавар авч ирж байдаг. Гэтэл өнөөдөр оюуны ямар ч сахилга батгүй нөхдүүд зүгээр л нэг сургуулийг мэдэхгүй байж муулаад явж байгаа нь олон хүний эрх ашгийг хөндөөд, дээр нь тэр олон оюутны ирээдүйгээр тоглож байгаа гэдгийг бодоосой.
/Үүгээр би үг хэлхээсээ өмнө өөртөө нэг хэлж бай гэдэг үгийг сануулах гэсэн юм. Энэ сургууль муу штээ гээд хэлчхэд дараа нь түүнийг сонссон захирал тэр сургуулийн дипломыг яаж харах вэ. Нэг бодох л хэрэгтэй юм шиг ээ. Нөгөө хэлсэн байдаг штээ. Хэлэх нэг хийх нэг өөрч гэж. Шүүмжлэл дүгнэлтийг хийнэ гэдэг бол чухал асуудал шүү/

Чанар:
За энэ бол хамгийн чухал асуудал. Төгсөгчид ажлын байран дээр хэд очсоноор өнөөдөр чанарыг хараад байна. Тийм ээ. Энэ бол шалгуур. Дэлхийн жишиг ч ийм л байдаг. Гэтэл өнөөдөр мэргэжлээс боловсролруу асуудал чиглэж байна. Энэ нь 25000 хуульч 2500 ажлын байр. Та хуульчийн сонгон шалгаруулалтанд ороод тэнцвэл хуульч, үгүй бол эрх зүйн дээд боловсролтой иргэн. Энэ бол үндсэн хуулиа дээдэлсэн, хүний эрхийг хангасан хамгийн зөв шийдвэр. Үүнээс аваад үзэхээр одоо чанарыг ажлын байранд очсон тооноос нь хамаарч авч үзэх нь өрөөсгөл болох гээд байна. Тэгэхээр чанар гэдэг зүйл нь хөтөлбөр, үр дүн гээд олон хүчин зүйлээс хамаарах тул дахиад л хэлэх үгэндээ бодох цаг болжээ.

Тоо:
Олон сургууль байна. Тоог нь цөөл гэж ярих нь их сонсогдох юм. Гэтэл хүнийг дээд боловсрол эзэмшсэнийх нь төлөө эрхийг нь зөрчиж болохгүй шүү дээ. Би бол тэртээ тэргүй энэ асуудал цэгцрэнэ л гэж боддог. Мянга мянгаараа архины дэлгүүр, үйлдвэр, бар байхад юу ч хэлдэггүй штээ. Нэг л асуулт боловсролд хордсон хүн гэж байдаг юм уу.


Эцэст нь ийгээд бичээд байвал их л зүйл байна. Өнөөдөр шинэ Монголын шинэ иргэд бол нилээн бодож байж сонголтоо хийдэг болсон. Энэ үүднээсээ муу сургууль бол төр шахсан ч шахаагүй ч оюутангүй бол хаалгаа барина. Харин сайн сургууль бол дэлгэрээд л гараад ирнэ. Ойрын ирээдүйд хувийн сургууль нэг номер болно гэдгийг би харин бардам хэлье.

Хүндэтгэсэн
JD






Monday, January 28, 2008

Явдаг байшин. . . /Тэмдэглэлээс/

Сайн уу? найзуудаа. Юу байна аа. Энэ Улаанбаатар ямар хүйтэн байна аа. Миний явсан газар их дулаахан сайхан байлаа. Би 2008 оны 01-р сарын 25-ний өглөө явдаг байшинд суугаад тэр газарлуу явсан юм аа. /хэ хэ тэр байшин нь вагон штээ/ Тэр газар гэдэг нь Дорноговь аймаг юм аа. Бидний зорилго бол тэнд лекц унших байсан. Өдөржин вагоноор аялаад тэгээд зорьсон газартаа очсон. Явж явж очсон чинь гайтай юм шиг ерөнхий сайдтай таараад тэгээд буудалгүй болчихдог байгаа хэ хэ./Гэхдээ буудал олсон шүү/ Маргааш нь эртлэн босоод аймагтай танилцах ажлаа зохион байгуулсан. Энэ ажил маань сайн болсон. Учир нь би тэр нутгийн хүү болхоор сэтгэл өөдрөг байсан шүү. Ийгээд өдрийн 16:00 цагаас лекцээ уншсан. /Дотроо айж байсан шүү. Ерөнхий сайд ирсэн хүн ирэх болов уу гэж. Тэгсэн харин яасан гээч үнэхээр их хүн ирсэн шүү. Үнэн тасархай/

Лекц сайхан болсон. Маш сайн зохион байгуулалттай болсон. Бүгд оролцоод сэтгэл өөдрөг гарцгаасан шүү. /Би л тэгж бодож байгаа шүү. Магадгүй тэнд сууж байсан хүн уншиж байгаа бол тэр үеийнхээ сэтгэгдэлийг үлдээнэ биз дээ/ Гэхдээ айж байна шүү. Үнэн тэнэг байсан гээд биччүүл яана аа. хэ хэ. За яахав дээ тээ. Бичвэл бичнэ л биз. Цааш нь:

Ийгээд лекц дууссан. /Оройны явдлыг бичилгүй үлдээе. хи хи/ Маргааш өглөө нь эртлэн босоод хамаг юм аа цэгцлээд Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн хийд, Хүслийн хар уул, Энергийн төвөөр аяласан даа. Үнэхээр гоё байсан шүү.

Нэг зүйл сануулахад эндээс очих хүмүүс архиа авч очихгүй бол тэнд архины хорио тавиагүй байна билээ шүү /Гэхдээ хорио нь тавтгдчихвал ч гайгүй л байх л даа тээ/ Энергийн төв нь аймгийн төвөөсөө 50 км орчим юм билээ. Сонин нь тэр төвийн орой хэсэгт хүний тархийг доош нь харуулаад тавьсан мэт жижиг толгой байгаа юм. Тэр толгой дээр нь гархаар гар утас бүтэн сүлжээ орж байгаа юм чинь. Тэгээд тэндээс ах дүү, амраг садан, бүх хүнрүүгээ ярьж гардаг юм билээ. За гараад ирцэн байна. Хүслээ шивнээрэй гээд л хэ хэ. Хүслийн хар хайрхан үнэхээр гайхалтай юм билээ. Дээр нь гараад хүслээ хэлээд тэгээд архиар сэржим өргөөд, бас хайрхантайгаа хувааж уудаг юм билээ. Тэр хайрханруу өгсөхөд үнэхээр хүнд байсан. /Хөл чилээд, чинэрээд, дээр нь амьсгаадаад хэ хэ. Энэ гүзээ нэмэгдэж байгаагийн л гай байхдаа/ Би дотроо хүсэл биелэнэ гэдэг яг л уул өөд мацахтай ижил байх даа гэж бодож явсан шүү.

Ийгаад хүслээ хэлчээд ирсэн. Энэ жил ч хүсэл биелээд алаад өгөх байх оо хэ хэ. Яагаад ч юм сэтгэл дагаад тэр үү ирсэн чинь л ажлууд нам бүтээд байна оо. хэ хэ. Тэнд хүлээж авсан найзууд маань тун удахгүй хайрханы зургийг явуулана гэсэн. Тэр үед нь блог дээрээ тавина аа. Тэгээд үзээд мөргөөрэй. /За тэгээд зарим нэгэн шашингүй хүмүүс нь шүүмжлээд байв аа/

Буцаж ирээд аймгийн төв дээр хоол хайсан чинь олдохгүй байсан. Ер нь эндээс зорьж очиж байгаа хүмүүст хэлхэд бэлтгэлээ сайн базаагаарай. Хутагтын анх бясалгал хийж байсан агуйгаар аялсан. Бас анхны дуурь тавьж байсан газар ч очсон. Сониноос тэр бясалгал хийдэг байсан газарт нь сакура цэцэг ургадаг мод байсан. Гайхалтай. Тэгээд 5-р сарын 1-нд цэцэглэдэг Япончууд ирж үзээд бишэрдэг гэнэ ээ. Түүх нь бол хутагтын Япон шавь нь үндэс өгч анх тарьсан бөгөөд тэр халуун орны модийг номын хүчээр ургуулсан гэнэ ээ. /Биширсэн шүү/

Ингэж ангайж түүх сонсож, бас мөргөж, шүтэж, биширч яваад ирлээ. Ийгээд Дорноговь нутаг ээлтэй сайхан байлаа. Удахгүй бас нэгэн аймгаар аялана аа. Энэ тухай Лхагва гарагийн нэвтрүүлгээс үзээрэй.

Жич: Вагонийхаа билетийг хайрхан явахаасаа өмнө захьдаг ч юм уу эсвэл авчихаад яваарай.

Хүндэтгэсэн
JD





Wednesday, January 23, 2008

Онигоо

УИХ-ын гишүүд бүгд аялалаар микро хөлслөн салхинд явцгаажээ.
Эмэгнэлтэй зүйл болж осол болжээ. Онцгой байдлынхан яваад очтол бүгд өнгөрсөн байжээ. Дээр нутгийнхан бүгдийг нь оршуулсан байж гэнэ ээ. Гайхаад асуужээ.
Үгүй ээ одоо тэгээд бүгд өнгөрсийм уу гэсэн чинь. Нутгийн иргэд тийм ээ бүгд өнгөрсөн.
Сонин юм аа. Нээрээ бүгд өнгөрсөн байсан уу.
Үгүй ээ яахав дээ зарим нэгэн гишүүн ч гараа өргөөд би амьд байна л гээд байсан л даа.
Гэхдээ бид нар итгээгүй ээ. Бүгдийг нь л оршуулсан.

Мэдхэд илүүдэхгүй . . .

Энэ хорвоогийн хамгийн өндөр сэнтийд ч бид бөгсөөрөө л сууна. . .

Хүмүүс хамгийн муу мэдэх зүйлдээ хамгаас хатуу чанд итгэдэг. Өөр юунд ч тийм их итгэдэггүй.

Хулчгар зан гэдэг харгис зангийн эх.

Тэнгэрийн гар дахь хүүхэлдэй билээ, бид
Тэнэгтээ би ийм үг хэлж байгаа юм биш
Амьдралын тайзан дээр биднийг дэвхцүүлж наадаад
Адаг сүүлд нь авдрандаа аажуухан хураана.

Бусдын зовлонд баярлана гэдэг хүн чөтгөр болж буйн шинж

Шудрага ариун байхыг бүгд хүсдэг, даанч хүн бүр чадах ажил биш.

Ерөнхий спонсор

2000 оны хавар. Би энэ жил аравдугаар анги төгсөнө. Би уул нь дуучин болох хүсэлэй. Хар багаасаа л дуу дуулж, урлагын наадамд оролцож өссөн. Даанч манай аав, ээж хоёр маань намайг дэмжихгүй юм. Чи дуучин болоод хоолоо олж иднэ гэж байхгүй. Манай удамд дуучин хүн байхгүй гээд л. Тэгээд тэд нэг өдөр ярилцаад намайг эдийн засагч болгоно гэсэн. Би одоо тэгээд ч нээх тоондоо сайн биш л дээ. Манай аав насаараа банкинд ажилласан, ээж ч бас. Тэр хоёр ярихдаа бид энэ мэргэжлийг сонгоод сайхан л амьдарч байна. Юу нь болохгүй байгаан гэж намайг байнга шахна. Аав болхоор таньдаг хүн байгаа Санхүүд асуудалгүй оруулана гээд байгаа. Би одоо тэгээд мянга зөрлөө гээд ч яахав дээ. Тэртээ тэргүй аав, ээж хоёр бол ЕРӨНХИЙ СПОНСОР учраас бүх асуудлыг надгүйгээр шийднэ шүү дээ.

Би гэдэг хүн ч дуучин болох ч өнгөрөв бололтой. Одоо надад сайн тоочин болох л зам үлдэж байна даа. /Хөөрхий тэр хүүгийн хүсэл/

Ийнхүү тэрээр аав, ээжийнхээ шахалтаар санхүүд сурч тоочин болсон. Даанч төгсөөд мэргэжлээрээ ажлаагүй. Харин одоо нэртэй баранд сайн DJ болсон штээ. хэ хэ. Хорвоо гэж сонголтоор дүүрэн байх юм. Магадгүй буруу сонголт хийвэл хүнийг хэн ч биш болгох юм даа.

JD

Tuesday, January 22, 2008

Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалсан мөчүүд. . .

Сайн байцгаана уу найзуудаа. Удаан уулзсангүй ээ. /хэ хэ удаан ч гэж дээ 2 л хоносон биз дээ/ Миний бие хэсэг нөхдийн хамтаар Өвөрхангай аймгийн төв болох Арвайхээр хотод ажиллаад ирлээ. Өглөө эртлэн босож /шөнийн 4-т шүү/ машиндаа сууж аваад л хурдалж гарсан даа. Учир нь бид нар өдрийн 16:00 цагт тэнд лекц зарласан байсан юм. Замд шуурга болоод зам халтиргаатай үнэхээр хэцүү байсан шүү. /28-29 градус хүйтэн байсан. Заримдаа 30 гарч байсан/ Гэхдээ явсаар байгаад өдрийн 11:00 цагт Арвайхээр хотод очсон. Тэнд очиход үнэхээр хүйтэн байсан шүү. Нэг сонин юм хэлэхэд хотын бид чинь энэ утаандаа дасчихжээ. Цэвэр агаарт гарсан чинь цээж дэлбэрчих гээд аймаар байлаа штээ. Цэвэр агаар ч ёстой нэг хүчтэй байна билээ шүү. Чанартай хар кофег бага усаар найруулж ууж байгаа юм шиг, цэвэр спирт дангаар нь ууж байгаа юм шиг л байсан даа. Хэ хэ. Ийгээд цэвэр агаараар амьсгалаад л ажилдаа орсон доо. Сансаныг бодвол их хүн цугласан бөгөөд ойролцоогоор 800 орчим хүүхэд, залуучууд, албан хаагчид тэр зааланд цугласан байсан. Арга хэмжээ үнэхээр саак болсон шүү. Тасархай.

Сэтгэл санаа өөдрөг, дээр нь хүчтэй жинхэнэ оргиналь агаар амьсгалаад бие гэж сайхан хөнгөхөн, сэтгэл санаа өөдрөг байлаа. Орой нь тэндхийн "Алтан холбоо" гэдэг хотынхоор бол Irish-д сууж нэг хар хорин мултлаад /0,33 шүү/ буудалдаа очиж нам унасан даа /агаар их нөлөөлсөн байх аа/

Өглөө нь эртлэн босоод Утаанбаатрынхаа зүг гишгэсэн дээ. Ийгээд явсаар байгаад хотдоо дөхөөд ирсэн чинь бүүр айдас хүрээд. Хөх, хар утаа суунаглаад л. Тэгээд одоо яахав дээ ямар захад нь ирчээд зогсоод байлтай биш гээд гэртээ ирсэн дээ. Ирээд амьсгалах гэсэн чинь нэг л биш ээ.

Өвөрхангай аймаг үнэхээр сайхан санагдсан шүү. Сэтгэлд минь хоногшин үлдсэн. Сайхан хангай, эелдэг, даруу, боловсон зон олон, тэнд хөгжил үнэхээр байсан шүү манайхаан. Хагас сайн өдөр дахиад Дорноговь явна. Ирээп та нартайгаа Дорноговийн сэтгэгдэлээсээ хуваалцана аа.

Нээрээ Өвөрхангайн тэмдэглэлийг UBS-ээр Wednesday 22:00 цагаас гарна шүү. Үзээрэй. Яг юу болсныг. хэ хэ.

JD

Saturday, January 19, 2008

Миний анхны гараа. . . Та нартаа баярлалаа.

Сайн байцгаана уу? Миний эрхэмлэж явдаг анд найз нараа, мөн миний блогт байнга зочилдог найзуудаа. Өнөөдөр яагаад ч юм сэтгэл минь маш их хөдөллөө. Яагаад вэ гэхээр би 2004 оны 05-р сарыг маш сайн санаж байна. Тэр жил би Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн юм. Сэтгэл дагаад ч тэр үү их сургууль төгсөнө гэдэг нь надад маш их том зүйлийн ард гарч байгаа мэт санагдаж байсан. Гэхдээ л бас нэг айдас байсан. Энэ бол би одоо юу хийх вэ? Хаана ажиллах вэ? гэдэг асуултууд эргэлдэж байлаа. Мэдээж энэ асуулт дан ганц надад бус миний бүх л найз нарт тулгарч байсан.

. . . Азаар би ажилтай болсон. Өнөөдөр 15 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Улс төрийн боловсролын академи гэдэг газарт багш, эрдэм шинжилгээний ажилтнаар орсон юм. Ээ бурхан юм. Бөөн айдас. Мундаг том ажил. Олон жилийн туршлагатай эрдэмтэн багш нар. Би бол хажууд нь хэн ч биш хүүхэд байсан даа. /Үнэндээ азаар шүү. Би худлаа авъяасаараа гэж хэлэхгүй. Санаа алдав/ Гэхдээ эр хүн л юм гэсэндээ дотроо их санаатай байсан шүү. /Их л зоригтой байж дээ/ Хийж бүтээнэ. Хичээл заана гэдэгтээ их итгэлтэй байсан даа. Ингээд анхны хичээлээ заалаа. Эхний хичээл маань Өвөрхангай аймгийн Эрдэнэсант сумын нэгэн хот айлд болсон юм. Сандраад л, хөлс гараад л, ядаж байхад зуны халууныг ч хэлэх үү. /Жинхэнэ хичээл байсан шүү/ Би Ардчиллын сургууль гэдэг хамгийн энгийн нэг хичээлийг л заасан юм. /хэ хэ/ Ардчилал гэж юу болох, яагаад дэлхий нийт ардчиллыг сонгосон гээд л. Ингээд би 2 жил хөдөө орон нутаг /Нийт 19 аймаг 100 орчим сумдад ажилласан байсан/, Улаанбаатар хотын дүүргүүд, арван жилийн сургуулиудаар хичээл заасан даа. Сүүлдээ мань эр чангараад Захиргааны хэргийн шүүхээр хичээл заадаг болсон. Хичээлээ өөрөө бэлтгэдэг, салбарууддаа лекцийг нь бичиж өгдөг ёстой л нээрээ 4 жил үзээгүйгээ үзэж, сонсоогүйгээ сонсож, хараагүйгээ харсан шүү. /Гайхамшигтай/

Ийгээд би гол санаагаа хэлье. Миний хүн болсон гэж хэлж болох академийн маань 15 жилийн ой энэ өдрүүдэд дохиож байна. Энэ сайхан баярт өдрийг миний бие хүндэтгэхгүй өнгөрч болохгүй юм аа. Иймийн учир чин сэтгэлээсээ та бүхний надад сургасан их мэдлэгийн ачаар өнөөдөр миний бие өдий зэрэгтэй явж байгаа гэдэгээ хэлхийн ялдамд, цаашид эх орныхоо иргэн бүрийн улс төрийн боловсролын төлөө өмнө хийж байсан бүхнээ үргэжлүүлэх болно.

Та бүхний хийсэн үйл бүхэн тань сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.


Хүндэтгэсэн
Их хойд овогт
Цагаан-Өвгөний Жадамбаа


Wednesday, January 16, 2008

exceldition

Түүний нэрийг Дорж гэдэг. Хөдөөнөөс хот гэдэг их айлд орж ирээд 2 жилийн нүүр үзэж байна. Хот гэдэг их айлд ирхээс өмнө нутгийн уулнаас цааш газар үгүй мэт төсөөлж байсан нэгэн. Өглөө эртлэн босож нусаа хүр хийтэл нийж, амаа хальт угаасан болоод яаран гарч явна. Ажил нь эхэлж байгаа нь энэ ээ. Тэрээр шөнөжин, өдөржин такси барьдаг бөгөөд олсон хэдэн төгрөгөөрөө амьдралаа зогооно.

Түүний муу нэртэй EXCELDITION нь авснаас хойш нэг ч гар хүргээгүй бөгөөд шал жоохон муутай, шороо тоос татдагийг нь эс тооцвол насаараа эдлээд ч барахгүй унаа. Муу машиныхаа хаалгыг хүчтэй гэгч нь татаж онгойлгоод сууж авлаа. Хэдэн удаа гачаалдаж байгаад түлхтэл овоо аслаа.

Ингээд хөөрхий мөнгөний ажилдаа гарлаа даа. Хөдлөөд удаагүй байтал зам дээр нэг хүүхэн гараа өргөлөө азтай байна шүү. Өнөөдөр ч сайн ашиг хийх нь дээ. Машиныхаа хаалгыг дотроос нь бараг хөлөөрөө жийх нь холгүй байж онгойлголоо.
За хаа хүрэх вэ эгч. Дөрвөн зам. /Түүний машин гэж зүгээр л хогийн сав. Тэрээр угаагаад яах юм дахиад л бохирдох юм чинь гэж боддог. хэ хэ/

Дорж: Уучлаарай эгчээ заагаад өгчөөрэй. Би хот сайн мэддэггүй юм.
Зорчигч: Чи хот мэдэхгүй байж яах гэж такси барьдаг хүн бэ. Хм
Дорж дотроо: Болдог л юм даа. Болоод л байгаан. Буулагчдаг ч юм уу. За яахав дээ. За байз 4 зам нь хаана билээ. Алийг нь хэлээд байгаан бол оо.

Ийнхүү бодож явсаар дөрвөн замаа заалгаад ирлээ. Дорж: Өө энийг хэлээд байсан юм уу. Шал тэнэг юм. Би мэднэ штээ. Өдөрт хэдэн зуун удаа энүүгээр чинь л гарч байгаа штээ. хэ хэ

Доржийн өдөр нэг иймэрхүү өнгөрнө. Гэхдээ тэр дотроо аугаа их мөрөөдөлтэй. Мөрөөдлөө ч дагаж хотод орж ирсэн. Одоо эргээд бодход том том юм ярьж нутгаасаа гарсан эргээд очно гэхээр тэнд миний гэсэн нэг ч зүйл алга шив дээ. Байсан хэдэн малаа борлуулаад EXCELDITION болгоцон. /хэ хэ/ Түүний найз нь энэ жил цэрэгт татагдсан. Дорж уул нь цэрэгт явмаар хааяа санагддаг. Гэвч хайран нэг жил өнгөрөх гээд байгаа юм шиг. Тэгээд ч тэрээр одоохондоо Монгол улсын иргэн биш байгаа. Учир нь Дорж нутгаасаа шилжүүлэг хийлгэж ирээд Улаанбаатарт хороондоо бүртгэлгүй байгаа. Ингээд түүнд хэзээ ч зарлан ирэхгүй, улсын бүртгэлд нэр нь ч байхгүй. /Монголд яг ийм хүн мянга мянгаараа байгаа гээд бод доо/

Энэ жил сонгууль болно. Таксинд нь суусан олон хүний үгээр л энэ улсын тухай төсөөлөлтэй. МАХН нь сайн л гэнэ. АН нь муу л гэнэ. Намын тухай төсөөлөл байхгүй, юу байдгийг нь мэдэхгүй ч МАХН-ын дарга нь Энхбаяр /хуучнаар нь л мэднэ/, АН-ын дарга нь Элбэгдорж. Гэхдээ яг тулвал царайг нь яг аль нь вэ гэдгийг ч бас сайн мэдэхгүй. /Хэзээ ч ТВ үздэггүй/ Түүний амьдрал хичнээн цаг хугацааг туулж, жаргалын далайд хүрхийг хэн ч таашгүй ээ. . .

JD








Оюуны ядуурал

Хүний эрхийн үндэсний комисоос гаргасан 2002 оны судалгаагаар манай орон зах зээлд шилжсэн 1990 оноос ХОЙШ өлсгөлөнгийн ядууралд байжээ. Харин 1995 оноос удам дамжсан ядууралд шилжсэн юм байх. Тэгсэн чинь одоо "Оюуны ядуурал"-д орсон гэсэн байна. Үгүй ээ мөн үнэн гарсан судалгаа юм аа. Яалт ч байхгүй үнэн судалгаа. Бодоод үзье л дээ. Өнөөдөр гудамжинд явж байгаа 10 залуугийн хэд нь энэ ядууралд өртсөн бол гэдгийг мэдэж ядаад байх зүйлгүй. Маш амархан. Мэндлэхэд л мэдэгдэж байгаа юм даа. Би 2004 оны УИХ-ын сонгуулиар орон нутагт ажилласан юм /Аль талд ажилласан аа хэлэхгүй ээ хэ хэ. Аягүй бол дараа нь намаар гадуурхаад бөөн юм болно/ Ардууд мөн сонин сонголт хийж байсан шүү. Арай ч үгүй байлгүй дээ гэмээр. Би бүүр итгэхгүй байгаа юм чинь. Тэр нөхөр тэгээд одоо энэ 76 дотор байгаа штээ. Тэр гарсны гайгаар бидний идэх олон хоногийн хоол, өмсөх олон өдрийн хувцас, жаргах хэдэн өдрийн мөнгийг минь ховх сороод байгаа даа. /Хэнийг нь ч бас хэлэхгүй ээ хэ хэ/

Би хааяа бодох юм: /Юу гэж/
Үгүй өнөөдөр энэ оюуны ядууралд байгаа хоногийн хоолныхоо төлөө явж байгаа олон мянган хүний үрс биднийг хөгшрөөд юу ч хийж чадахгүй өнөөдрийн энэ гудамжинд зогсоод байгаа өвөө, эмээ нар шиг болсон байхад /яс юман дээрээ бараг эд нар шиг ээ ч байж чадах юм уу даа. Энэ их утаанд аан/ миний хүүхэдтэй нөгөө хүнд гарын хүүхэд, чиний хүүхэдтэй гэр бүл болвол, бас өнөөдөр Монголд байгаа хятадуудын хүүхдүүд миний хүүхэдтэй сууна гэвэл би одоо хаашаа харж үхнэ ээ. Удмын сан будаа. Юун нөгөө . . . аймаар юм болно оо. /Ингэж бодов/

Ингээд бодсоор байгаад нэг санаа оллоо. Энэ бол ерөөсөө би ирээдүйд сайхан модны амттай, шүүслэг, витаминлаг жимс идье гэвэл одоо сайн үр тарих хэрэгтэй юм байна. Би одоо үрээ тарчихвал тэр үед том мод болоод намайг жаргаана штээ. Ерөөсөө энэ залуусын харах өнцгийг нь өөрчилье.

Стивен Кови номон дээрээ бичсэн байна л даа. Харах өнцгийн тухай. Энэ бол маш сайн санаа. Би энэ тухай жоохон тайлбар хийе. Нэг хүүхэн онгоцны буудал дээр өглөө цай уух гээд печень аваад л задлаад идэж байжээ. Тэгсэн чинь нэг залуу бүсгүнй печенээс л идээд байсан гэнэ ээ. Бүүр гайхаад яагаад миний печенийг идээд байна аа гээд л хуваагаад идээд байж. Тэгсэн печень ч дуусчээ. Сүүлдээ нэг үлдээд тэгсэн чинь нөгөө залуу үлдсэн нэг печенийг нь хуваагаад өөрт нь өгсөн байна. /хэ хэ/ Өө за за миний печенийг идээд дээр нь надад хувааж өгөөд алдгийн байна гээд л боссон чинь бүсгүйн печень нөгөө талд нь яг хэвээрээ байжээ. Ээ бурхан минь бүсгүй буруу боджээ. Тэрээр миний печенийг идээд байна гээд л хүний печень идээд байсан байгаамдаа. Бид яг үүнтэй ижлээр миний зөв, би тэгж бодож байна, би яагаад . . . , үгүй ээ, намайг бодооч гэж амьдарсаар байгаад ийм байдалд хүрчвүү.

Бид юу бодож байгаагаа, юу хүсэж байгаагаа, бас юу хийх гэж байгаагаа хэнтэй ч хуваалцахгүй, ярихгүй байгаагаас сүүлдээ сэтгэлгээний нэг том хайрцаганд ороод тэр нь хайрцагнаасаа гарч чадахгүй тэр дотроо эргэлдсээр байгаа хямдхан бодолтой, өлөн ходоодтой, хямдхан жинстэй, хар царайтай, ихэмсэг төрхтэй, хоосон толгойтой, зүрхэндээ халуун цустай, нэг л их түүх ярьж лаг байснаараа бахархсан улс болоо юу даа.

Ингээд би нэг л арга оллоо. Энэ сэтгэлгээний хайрцагнаас гаргах сургалтыг залууст үнэгүй хүргье, ярилцъя, бас зөвлөлдье. Эцэст нь ёстой нөгөө Ковигийн зарчмаар хож хож буюу хамтдаа хөгжицгөөе.

JD



Monday, January 14, 2008

Магадгүй 2020 он /Хүүхдийн мөрөөдөл хэ хэ/

Өнөөдөр 2020 оны 01-р сарын 15-ний өглөө. Гадаа ямар гоё байна аа. Би өглөө эрт сэрэх болгондоо эх орныхоо хөх тэнгэрийг харж баясах юм даа. Одоо бодход өнгөрсөн 2000-2008 оны тэр өвлүүд хар дарсан зүүд шиг байсан шүү. Өглөө босхоор л бөөн хар утаа. Яаж амьд байсан юм болоо. Тэр их утааны гайгаар миний мэдэх олон хүн хорвоог орхисон доо зайлуул. Тэр үеийг бодвол ч одоо сайхан болжээ. /хэ хэ мөрөөдөж байгаам шүү/ Би анх энэ блогоо 2007 онд нээж байсан санагдах юм. Гэтэл одоо бүүр 13 жил та нартайгаа санал бодлоо хуваалцаж олон зүйл хуучилсан байна шүү. Сониноос өчигдөр та нар мэдээгээр харсан уу. АНУ-аас манай улсад цагаачилж байсан баахан гаруудыг барьсан байна. Тэд Монголд ирэх гэж бөөн юм болдог гэнэ ээ. Хөөрхийдөө. Ядарсан ард түмэн. Заримдаа дээр үед биднийг орлогынх нь түвшингээс болоод виз өгдөггүй, дэлхийд ноёрхож байсныг нь бодхоор дургүй ч хүрэх шиг. Гэхдээ бидний хувьд хууль бол үнэхээр аугаа зүйл учраас хуулиа бариад ажиллахаас ч өөр яахав дээ. Найз нь 2019 оны шинэ загварийн бенз нээрээ авсан шүү. /хэ хэ алж байна аа/ Жоохон үнэтэй юм байна билээ. Гэхдээ яахав дээ "Оюу толгой"-н хувиа аваад авсан болхоор сайхан л байна. Манайхан ч энэ жил сонгуульд бүгд идэвхитэй оролцох байх аа. 2016 оны тэр жилийн сонгуулиар Ардчилсан нам ард түмэнд ашигтай мөн ч олон хууль баталсан гээд ялалт байгуулсан шүү. Тэдний санаачилсан хуулиуд ч бидний амьдралд их нөлөөлж байна аа. Бодоод үзье л дээ. Боловсролын яамнаас гаргасан бодлогын дагуу манай улсад чинь энэ жил 30 орноос нийт 90,000 оюутан ирж суралцаж байгаан билээ. Манай эрдэмтэн багш нарын гаргасан хөтөлбөрүүд ч дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, жинхэнэ сургууль бий болсноос хойш манай улсгн зорих иргэдийн тоо ч маш их болсон шүү. Зурагтаар 1990-2010 оны хооронд гаргасан баримтат кино, уран сайхны киног гаргаасай. Одооны энэ хүүхдүүд бидний тэр хүнд үеийг туулсан дүр зургийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм даа. Байнга л ийм байсан, ийм байх юм шиг л санах юм аа.

Ирээдүйд энэ асуудал бас л бодох асуудлын нэг юм шиг ээ. Одоо ч тэгээд бүх зүйл сайхан болж дээ. Хогоо ялгаад дахин үйлдвэрлэнэ, төрийн үйлчилгээг интернэтээр авчихна, сонгуулиа шудрага өгчихнө, улсаас хувиа байнга хүртэнэ. Биднйи өвөг дээдэс амьдарч байсан гэр ч одоо музейд л ганц нэг харагдах юм /За тэгээд уншчаад гэр музейд байгаа гэхээр үндсэрхэг үзэл нь хөдлөөд гэр байна энэ тэр гээд байв. хэ хэ/ За за ингээд бичээд байвал сайхан л байна. Даанч инээд хүрээд болдоггүй ээ. Дараа үргэлжлүүлье.

Өө нээрээ мартах гэж байна. Энэ жил Солонгосоос 15,000 хар ажилчин ирж Монголд ажиллах юм гэсэн. . . Манай жижиг үйлдвэрийн эзэд тэднийг өндөр нам, өргөн бүдүүн, нас, ачаа даах чадвар, боловсролыг харж байгаад сонгож байгаа гэсэн. Хэдэн боол ирээд л ажиллах нь дээ хэ хэ.

Гэхдээ үүнээс сайхан нийгэм бий болно гэдэгт би байнга итгэдэг шүү. Яагаад гэхээр би, чи, бид энд амьд энэ бүхнийг бүтээхээр амьдарч байгаа болхоор. . .

JD

Saturday, January 12, 2008

Магистраа хамгаалчихлаа штээ....

Зээ энэ сайхан өдөр найз нь энэ их ажлынхаа хажуугаар хууль зүйн ухааны магистрын зэрэг горилсон бүтээлээ хамгаалчихлаа штээ. Гэхдээ үнэхээр чин сэтгэлээсээ тусалсан Үүрээ, Сувдаа, Түмээ нартаа баярласан шүү. Та нарын хүч их байлаа. Ингээд би хууль зүйн шинжлэх ухааны магистр боллоо доо. Сайхан байна аа. Энэ баяраа ч гэсэн та нартайгаа хуваалцах нь зөв болов уу гэж бодсон юм шүү. Өө нээрээ мартах шахлаа миний сонгосон сэдэв чинь "Монгол улсын их хурлын сонгуулийн эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал" байсан юм штээ.

Цаг үеэ олсон сэдэв байсан. Санал солилцоход, танилцуулахад ч урамта й байсан шүү. Жанцан багш гэхдээ намайг хөөрхөн зулгаасан шүү. Хэ хэ. Гэхдээ би тэр хүнийг хүндэлж явдаг учраас тэр мөч надад хамгийн сайхан дурсамж болон үлдлээ.

Wednesday, January 9, 2008

Соёлын шок 2

Ийнхүү будилж явсаар Цэцэгээ маань сургуулиа олж хотын хүн болох эхний гараагаа хийсэн юм. Нэгдүгээр курст Цэцэгээ хөдөөний охин байсан. Харин хоёрдугаар курст тэрээр хөмсгөө будаад сурчиж, гуравдугаар курстээ харин овоо эмэгтэй хүн шиг болоод дөрөв төгсдөг жилээ хонхны баяраар тасарсан охин ороод ирсэн штээ. Жинхэнэ утгаараа тэрээр 4 жилд нийгэмшсэн юм даа. Ингээд 4 жилийн дараа Цэцгээ 4 жилийн өмнө бодож байсан тэр хөөрхөн бодол нь ормонгоороо эргэж, тэс өөр хүн болсныг мэдэрсэн юм. Ингээд тэрээр хэзээ ч нутагруугаа буцаагүй бөгөөд одоо харин тэр мэргэжлийнх нь ажил байхгүй болхоор баранд бармен хийж байгаа гэнэ билээ. Аргагүй шүү дээ тэр электрон цаганд хөдөө зай олдохгүй шүү дээ. Одоо харин тэр нөхөр хайж байга гэнэ билээ шүү. хэ хэ

/Үргэлжлэл бий. Дараагийн удаад хэрхэн нөхөртэй болсныг бичнэ ээ/

Monday, January 7, 2008

Соёлын шок

Цэцгээ өглөө эртлэн босож нилээд яарангуй юм аа баглан бооно. Түүний сэтгэл нэг л өөр ертөнцөд яваа нь харваас илт байна аа.

Тэрээр өнгөрсөн 6-р сард элсэлтийн шалгалтанд орсон. Овоо өндөр оноо авсан. Харин одоо түүнд авсан оноогоор сургуульдаа очиж бүртгүүлэх хамгийн чухал ажил үлдсэн билээ. Тэр жил нэг хальт хот орсныг эс тооцвол түүний хувьд хот гэдэг бол төсөөлхөөс цаашгүй билээ. Зурагтаар гардаг ах, эгч нартай уулзах, тэдэн шиг баяр жаргалтай байх хүсэл нь Цэцгээг улам их догдлуулж байлаа. Ёстой л нөгөө нэг Дур эзнээ голохгүй гэдэг шиг л байлаа. Ийнхүү догдолж байтал гадаа шуудангийн тэрэг ирж сягнаалдлаа. Цэцгээ ч дав хийн өндийж алив ээжээ хурдлаарай гадаа машин ирлээ гэх нь тэр. Цэцгээгийн ээж Должин гуай ээ гялай хэмээн дуу алдан дотроо муу Пүрэвийн хүү овоо штээ давхиад ирдэг. . . гэж бодон ухас хийлээ. /Цэцгээ ээжээсээ зөвшөөрөл авч байгаа хэдэн бор төгрөгийг нь үрэн хот орох гэж их гүйсэн дээ. Ёстой нөгөө нэг америкийн консулийг гуйж виз авахтай л ижил/

Цэцгээ машинд суун бушуухан л аймгийн төв орж оройны суудалд амжин хот орох минь. . . гэж бодсоор. Гэнэт санан эргэн хартал ээж нь сүү өргөн зогсож байгааг хараад хөөрхий муу ээж минь биеэ бодож байгаарай даа хэмээн дотроо бодолхийн урагш харлаа. Жолооч Пүрэвийн хүү Пэрэнлэй сумандаа бол хамгийн лидер залуусын нэг ээ. Тэрээр наймдугаар анги төгсөөд л аймгаас сумын төврүү арьс зөөж олсон төгрөгөөрөө бараа татаж овоо хөрөнгөжсөн бөгөөд сүүлийн үед аймаг, сум хоёрын хооронд шуудан хийж явдаг болсон. Пэрэнлэй за Должин эгчийн охин Цэцгээ хүрээ орж ихийг үзэж нүд тайлах гэж байгаан биз дээ. Хэ хэ. За тэгээд хот явсан оюутнууд ч төгсөөд ямар эргэж ирэх биш дээ гэж их л хорсонгуй хэлэх нь нэг л цаана аа ёозгүй сонсогдож байлаа. Цэцгээ ч дотроо за яг штээ би л лав эргэж ирнэ хэмээн бодож явлаа.

Цэцгээ бодолдоо умбан элдэвийг мөрөөдөж явтал аймгийн төвийн бараа ч харагдлаа. /Аймгийн төв бол их ойрхон л доо ердөө 45 километр. Яагаад ч их л ойрхон. Дам сонсохнээ манай бүхий л аймагт 45 км -50 км орчимд нэг ийм сум байдаг гэсэн. Тэгээд суиын төвийн эмнэлэгт хүн байхгүй. Аймаг ойрхон болхоор. Сургуульд хүүхдүүд байхгүй аймаг ойрхон болхоор. Сум дундаа нэг, хоёрхон л дэлгүүртэй тэр манай засаг даргийн дэлгүүр. Түүний хамаатнийх нь дэлгүүр хэ хэ/ Аймгийн төв ч Цэцгээгийн хувьд мөн л нээгдээгүй ертөнц байлаа. Багийн найзууд нь бүгд л аймгийн төвд ажилладаг. Түүний мэдхийн л их л гоё хувцасладаг, яриа хөөрөөтэй залуус байдаг.

За ингэж явсаар Цэцгээ нөгөө нэг мөрөөдөж байсан газарт нь аваачих вагон гээч юманд сууж авлаа. Үгүй ээ мөн ямар духтай юм бэ. Ёстой гоё явдаг байшин байна шүү. Тэр хүмүүсийнх нь духтай явж байгааг ээ. Манай шуудангийн муу 69-ийг бодвол ч үнэн тухтай юм аа. Ээж маань аймаг орох гэхээр машинд нь дотор муухайраад гээд байдгийн уул нь аймаг, сум хоёрын хооронд энэ байшинг /вагоныг байшин гэж байгаан/ явуулбал ч аан. Урд өмнө нь ийм гоё юманд сууж үзээгүй дээр нь дасаагүй, сэтгэл нь догдлоод ерөөсөө унтаж чадсангүй ээ. Элдвийг бодож суусаар үүр цайлаглаа. Явдаг байшин маань /хэ хэ/ ч хурдалсаар уул ороож модтой хэсэг гараад ирлээ. Ээ бурхан минь энэ уул, мод гэдэг чинь ийм сүртэй эд байдаг байсан юм уу. Ёстой төсөөлж байснаас өөр юм гээч гэж бодон хартал хотын зах нь харагдаж эхэллээ. За миний мөрөөдлийн газар минь ойртлоо доо хэмээн дотроо бодон вагоний цонхийг хагалчих шахан харах гэж нүүрээ наана. Вагон ч хурдалсаар Амгалангийн өртөөн дээр зогслоо. Арай ч хот нь энэ юм биш биз дээ гэж дотроо бодон хажууд сууж байсан эгчээс одоо буух уу гэтэл дуугарсангүй. Яанаа хөдөлчих вий дээ хэдэн хүн л гадаа гүйгээд машинруу том том цүнхтэй юм шидлээд байхын хожигдчих вий дээ. Сандран гүйж провотник дээр очин эгчээ би хотод буух ёстой юм аа. Одоо буух уу. /Дотроо зүрх нь амаараа гарах шахаж байлаа/ Провотник эгч донжтой нүдээр харснаа энэ Амгалангийн буудал байна. Хотод очоод зогсохоор нь буугаарай за гэж хэлээд хаалгаа тас хийтэл хаалаа. Цэцгээ ч гайхсан нүдээр эргэн тойрноо харснаа дотроо ичих шиг болж хүн амьтан харчаагүй байгаа даа. Би одоо юун сүртэй юм бэ дээ гэж бодоод буцаж суудалдаа суулаа.

Хэсэг явсаар вагон ч төв вокзал дээр ирлээ. Цагаан хойлоогоор зорчигч талын хоёрдугаар замаар суудлын 584-р галт тэрэг орж байгаа тул хөдөлгөөнөөс болгоомжлно уу гэж чангаар ярьж байлаа. Ээ бурхан ямар олон хүн бэ. Манай сумын төвд үдэшлэг болхоор л нэг ийм байдаг даа. Гэхдээ тэрнээс олон хүн ч юм уу. Аа яа яа.

Бүх хүмүүс дэр хийн босоод ачаа бараагаа аван цуваанд орж зогслоо. Цэцгээ ч дотроо ямар удаан юм бэ. Ингэж нэг юм дөхсөөр буулаа. Нүдэндээ ч багтахгүй олон хүн харсан Цэцгээ дотроо балмагдаж одоо яанаа манай нөгөө хамаатан маань тоссон л байгаа даа гэж бодолхийн чемоданаа чирсээр буулаа. Толгой нь эргэж байна. Ёоо хэсэг жаахан зогсоодхоё. Ингэж байтал гэнэт хажуу талаас нь хамаатний эгч нь хүүе миний дүү сайн явж ирэв үү гэсээр тэвэрч авлаа. Ээ бурхны минь аврал ингэж нэг юм олдог байжээ. За явцгаая. Алив эгч нь наад хайрцагтайг чинь баръя. Цэцгээ ч их л догдлон хамаатны эгчийгээ дагаж явлаа. Ёстой учрыг нь ойлгохоо байлаа энэ ямар олон машинууд вэ. Манай суманд чинь нийт 4 машин байдаг гэтэл энд чинь. . . Ингэж бодож байтал гэнэт нэг ах явах уу ахын дүү. Цэцгээ айж гайхсан нүдээр эгчрүүгээ хартал эгч нь хэдээр явахийн гэж байгаа сонсогдлоо. Жолооч хаашаа явахын гэтэл нэгдүгээр хороолол гэтэл 5000 гэж байгаа сонсогдлоо. . .

Ийнхүү мэл гайхаж цэл хөхөрсөөр эгчийндээ ирлээ. Эгчийнх нь есөн давхар байшингийн 5 давхарт амьдардаг юм байна. Амьдралдаа нутгийнхаа уулнаас өөр өндөр зүйл үзээгүй охин цонхоор харан ямар өндөр юм бэ гэж бодон цонхоор харан зогслоо. Хэдэн өдөр гэрээс гарсангүй. Учир нь эгчийн ажил амжидгүй ээ.. Нэг өдөр нэг л гармаар санагдаад байсан хэдэн төгрөгөө аваад өөртөө хамгийн зохисон гэж боддог жинсэн өмд, цагаан срочкон цамц, хар туфлиэ углаад саравчтай малгай тавьж гарч өглөө. Түүний царай нь хээрийн салхинд элэгдэн хатгаад авсан ч мэдрэхээргүйгээр зузаарчээ. /Хэ хэ/ Уул нь Цэцэгээ “Цэцгийн хүлэмж” олон ангит Солонгос киног бараг бүгдийг нь үзсэн бөгөөд аминдаа гол дүрийн баатрийг дуураиж хувцаслах дуртай. Гэвч амьдрал санснаар биш юм даа. Орцноосоо холдох бүрийд түүнд эргээд энэ байрыг олно гэдэг бол ойд төөрөхтэй л адил санагдаж дотор нь харанхуйлж байлаа. Гэвч тэрээр ихийг үзэх хүсэлтээ автан өөрийн мэдэлгүй алхсаар. Хүн дагаж гүйж байж зам гарлаа. Цэцгээгийн хувьд машин зам хөндлөн гарна гэдэг бол үерлэсэн гол гэтлэхтэй л ижил санагдаж байлаа. За хаачих уу гэж бодоод зогсож байтал жижигхэн саарал автобуснаас нэг жаахан банди гарч ирээд учир зүггүй бөмбөгөр хоёр зуугаар гээд орилж гарах нь тэр ээ. За юу ч л гэсэн сууя гэж бодоод суучлаа. Сууж амжаагүй байтал микро автобус хурд аван хөдлөхөд хүчтэй хойшоо саван сандал дээрээ лаг хийн суулаа. Нөгөө хэлэмгий банди за мөнгөө гэсээр гар сарвайхад сандран 200 төгрөг авч өглөө. Микро ч давхих нь тэрээ. Яасан хурдан явдаг автобус вэ гэж бодож амжаагүй байтал дахиж хаалгаа нээгээд л бүдүүн хойлоогоор орилж гарлаа /Манай сумын шуудангийн машин ингэж орливол хүн муу хэлнэ дээ гэсэн шүү юи бодож суулаа/ ийнхүү орилж явсаар хүн бужигнасан газар ирээд буулгалаа. Бөмбөгөр зүйл лав харагдахгүй юм гэж бодсоор алхалаа. Замдаа таарсан хүнээс их сургулуь хаана байдаг талаар асуулаа. Ёстой нөгөө нэг хүнд газар зааж өгөхөөс хэцүү ойлгомжгүй хэлээр тайлбарлаж өглөө. Нөгөө хүнийхээ заасан гарынх нь дагуу л алхсаар байлаа. Ам ч нилээн цангалаа. Миний мөрөөдөж байсан хот гэдэг чинь арай л өөр юм аа. Үгүй энэ хогийг нь ээ.

Үргэлжлэл бий. . .

Sunday, January 6, 2008

Нэвтрүүлгээс төрсөн сэтгэгдэл. . .

Өчигдөр би 2008 оны хамгийн анхны шууд нэвтрүүлгээ З. Энхболд гишүүнтэй хийсэн юм. 50 минут орчим үргэлжилсэн л дээ. Бид хоёр Outsourcing-ийн асуудлаар ярилцсан юм л даа. Уламжлал ёсоор нэвтрүүлэг болдгоороо л болсон. Хамгийн чухал зүйл нь энэ сэдвээр ярилцахад надад маш гоё байсан. Дээр нь сэдвийн цаана, энэ яриад байгаа зүйлийн цаана маш олон тооны ажлын байр, баялаг явж байгаа нь илт байсан. Өнөөдөр Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй маш олон залуусыг улсаас бэлтгэн гаргаж энэ шинэ салбарт оруулах ажлыг эхлүүлсэн тэр хүнийг бишрэх сэтгэл төрсөн. Дотроо үнэхээр улс төрч хүн мөн дөө гэж бодож суусан шүү. Ихэнх хүмүүс шууд нэвтрүүлгийг /Гэхдээ аймаар хэрүүл хийж байгаа ч юм уу хэн нэгний зовж байгаа нэвтрүүлгийг бөөнөөрөө л үздэг л дээ/ үзэхгүйгээр Со кинонд амиа тавьдаг. Үүнд би их харамсдаг юм аа. Магадгүй өчигдөр тэр сэдвийг анхааралтай чагнасан хүн бол шинэ санаа олоод хэдэн үеэрээ хийх ажилтай болж байгаам штээ. Шинэ санаа , санаачлага гэдэг ямар аугаа юм бэ? Бид одоо түнэр харанхуйг ямар харанхуй юм бэ гэж суухгүйгээр нэг ч гэсэн лаа асаамаар л байх юм даа.

Энэ их чухал шүү манайхаан.
Тэгээд хэн нэг нь шинэ юм хийхээр атаархаж байхаар. Өөрөө нэг ч гэсэн удаа хийгээд үзвэл тээ.

Монголд яагаад трамплений спорт хөгжихгүй байна аа гэсэн чинь.
Үсрэнгүүт нь доороос нь татчихдаг юм гэсэн гэдэг хэ хэ.

Эзэн хүний нүд энэ хоёр гараасаа ихийг хийдэг. . .

Сайн байна уу. Энэ сайхан утаатай өглөө амьд уулзаж байгаадаа их баяртай байна /Шөнө нь утаандаа угаартайгүйдээ л баярлаж байгаа юм штээ/. Нар мандана гэдэг ямар их гайхамшиг вэ гэж /Би хэлээгүй өөр нэгэн ухаантан хэлсэн юм шүү/. Ажил дээрээ өглөө орж ирэхээсээ өмнө гэртээ байхдаа ажлаа толгойдоо төлөвлөсөөр ирлээ. Ирээд дэвтэрээ нээгээд шууд л толгойд байгаа хар зурагнуудаа буулгалаа. Хэ хэ. Ингээд ажил эхэллээ дээ. Сүүлийн үед энэ ажлыг хийснээс хойш нэг мэдрэмж төрөөд байгаа. Тэр бол бүх зүйлийг хяналтандаа байлгах гээд байдаг болсон. Учир нь буланд байгаа хог харчаад хүүш тэнд хог байна. Алив цэвэрлэгч хаана байна. Нэвтрүүлгээ үзэж байснаа утсаа шүүрч аваад л тэр титр нь ч алдаатай байна. Энэ монтаж нь ч болоогүй байна гээд л /Хэнхэг байгааз. Хүмүүсээ ч амраахгүй хэ хэ/ Ингээд өөртөө нэг дүгнэлт хийлээ. Би ер нь яагаад байгаан болоо гэж. Тэгсэн нэг л дүгнэлт гарч ирж байна л даа. Энэ бол маш энгийн дүгнэлт. Юу вэ гэхлээр. Ерөөсөө хүн гэдэг амьтан чинь өөр дээрээ эрх мэдэл хариуцлага үүрхээрээ бүх зүйлд анхаарал хандуулдаг юм байна. Тэр утгаараа л бүгдэд санаа тавьдаг. Бас л лайтай ажил байгаа биз /даргын ажил штээ хэ хэ/ тээ. Өөрийгөө яая гэж байхад. Бусдад бас анхаарал хандуулана хэ хэ.



Saturday, January 5, 2008

Багаа тайлаасай

Үгүй ээ мөн сонин юм аа. Хэ хэ за за за. Нээх өвгөн хүн шиг эхлэх гэснээ болилоо. Өчигдөр найз нь хэсэг найзуудтайгаа өнөөдөртөөө толгой цохиод байгаа METRO гэдэг газар орлоо. Машинаасаа буугаад ирсэн чинь яасан гээч. Миний машины хажууд УБЗ гэдэг дугаартай 3 машин байсан хэ хэ. /Би ч гишүүд л шоудаж байгаан байна гэж бодсон шүү/
Үүдэнд нь хэсэг өндөр залуус хамаг цусаа гаргацан зодолдож байна. Би ч сандраад бараг л цагдаа дуудах юм болсон чинь надтай хамт явсан найз маань. Энэ бол энд байдаг л зүйл штээ гээд тоосонгүй. Ингээд бид дотогш орлоо. /Тэр зодоон нь байнга л болж байдаг юм гэнэ ээ/
Хувцасаа өгөөд ТАХ-аа аваад орсон чинь. Ээ бурхан минь бөөн утаан дунд мансуурсан залуус. Хөл гишгэх газаргүй болтол нь тэр газар чихжээ. Бүх охид өвлийн хүйтэнд тиркотой тэгээд ойлгож байгаа биз дээ. Ахаа зөрчих үү, уучлаарай найз аа гарчих уу, миний дүү гараадхуу гэж явсаар нэг юм хүсээд байсан газартаа ирлээ. Барменийг дуудлаа. Ирдэггүй ээ. дуудаал байлаа ирдэггүй ээ. Сүүлдээ арга тасраад яг уурлах гэж байсан чинь нөгөө залуу чинь ирснээ зөөгчид захиалгаа өгчих гэдэг байгаа. Өө п. Хараасаар зөөгч хайлаадаа. Олдодгүй ээ. Хэ хэ /Элснээс зүү хайх гэж байгаа юм шиг л санагдсан шүү/ Арай гэж олоод нөгөө их хөгжим дунд нь захиалгаа өгсөн дөө. Хэ хэ. Үнэн лайтай байгаа биз. Тэгээд орчноо ажиглалаа даа. Үгүй мөн сонин. Тэр газарт чинь бүх хүмүүс нь наашаа маашаа хараач ээ. Намайг мамайг хар л даа гэмээр хувцаслаад. Өдөржин үсээ янзлуулаад ирдэг юм шиг байна билээ хэ хэ. Ингээд алмайраад байж байтал гэнэт би нойл ормоор санагдлаа. Тэгээд л арай гэж гуйж явсаар хүссэн газраа ирсэн чинь үүдэнд нь бөөн зодоон хэ хэ. Нөгөө нэг байдаг үзүүлбэр нь болж байна. Би асуулаа яагаад зодоон болсон юм бэ гэсэн чинь нэг нь гарахдаа мөрөлсөн юм гэнэ ээ. Тэгээд
Чи мөрөллөө муу мангар бацаан.
Чи хэн юм.
Ингэж байж алуулав энэ тэр гээд зодоон эхлэсэн юм байх аа. /Миний таньдаг хүн зодолдсон болхоор асуусан юм шүү/ Би тэгээд зодолдсон залуугаас /миний нөгөө таньдаг хүн/ чи тайван байхгүй яасан юм бэ гэсэн чинь хэ хэ. Энэ муу дээр бас дээрлхээд байсан юм. Эцэг, эх нь овоо хөрөнгөтэй юм гэсэн энэ тэр гээд л ярьж гарсан. Би дотроо юу гэж бодсон гээч. Ээ чаа бас даа. Иймхэн зүйл дээрээс болж муудах гэж бодож байсан. Иймэрхүү байдлаас болж тэр газар өдгөө 3 хүн алагдаад байгаа гэсэн шүү. /Нэг нь бүр эмэгтэй хүн. Хүнийг хутагласан гэсэн. Нэгэн гишүүний охин гэн билээ/ Аймаар байгаа биз. Яг үнэндээ бол тэнд толгойдоо мэдлэггүй, оюуны ядууралд хэт орж зүүн тархиа хөгжүүлсэн /Зүүн тархи их хөгжхөөр хүн эдийн шуналд хэт автаж, өнөөдрийн энэ байдалд ордог юм гэсэн. Сома багш тэгжээсийн за/ залуус л баг өмссөн байж байдаг юм байна билээ. Охид нь ч тэр. Шал худлаа тамхи татаал. Том том үсрээл. Шалгалтандаа унчаад уйлаад сууж байсан мангар бацаан хүртэл хүн гишгэчих гээд л тэнд дэвж байна аа. хэ хэ. Хөөрхий дөө тэр залуус. Уул нь гэртээ тэр хэдэн төгрөгөөрөө өөртөө ашигтай зүйл худалдаж аваад амарч байсан бол тэр олон залуусаас олон залуу эхнэр хүүхдийнхээ дэргэд эрүүл сэрж, олон аавын охин, ээжийн хүү ээж, аавынхаа дэргэд эрүүл сэрэх байсан байх даа. Ингэж бор хоног, шар өдрийг баг өмсөж өнгөрөөж байгаа залуустай байхад яаж энэ орон хөгжих юм бол доо. Мээдкүү /Мөрөө хавчив/

Thursday, January 3, 2008

Хэн ч биш амьдрал . . .

Өглөө босоод цонхоо нээсэн чинь агаар ороод ч байгаа юм шиг, утаа ороод ч байгаа юм шиг.
Машинаа асаагаад хөдөлсөн чинь машин маань яваад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг.
ТВ-ээ асаасан чинь мэдээ ч яваад байгаа юм шиг, реклам ч яваад ч байгаа юм шиг.
Сонгосон гишүүдээ харсан чинь гишүүн мөн ч юм шиг, биш ч юм шиг.
Амьдарч байгаа байшингаа харсан чинь бат бөх ч юм шиг, биш ч юм шиг.
Бөхийн өргөөнд очоод Бат-Эрдэнэ аваргаа харсан чинь барилдах гээд ч байгааа юм шиг, зодог тайлах гээд ч байгаа юм шиг.
Хоол идэх гэсэн чинь хордох гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг.
Өөрийгөө бодсон чинь хүн ч юм шиг биш ч юм шиг хэ хэ. . . Нэг иймэрхүү. Үргэлжлэл бий.

Афоризмууд

Зорьсон зорилгоос буцах зам мянга
Харин түүнрүү хүрэх зам ганц

Нар мандана гэдэг бол гайхамшиг

.... хүссэндээ хүрээгүй байтлаа тэд эгээ л хүрснээ л хүссэн юм шиг дүр үзүүллээ.

Ганцаар байхдаа л хүн өөрийнхөө жинхэнэ дүрийг олж хардаг.

"Яагаад"-ыг бүхий л шинжлэх ухааны эх гэвэл зохилтой.

Хүнсний аюулгүй байдал

Хүнсний аюулгүй байдал гэхээр магадгүй чи юу бичих гэж байгааг гадарлаж байгаа байх. Гэхдээ энэ түүхийг би бүүр 1990 оноос эхэлье гэж бодлоо. 1990 он би аавтайгаа, ээжтэйгээ хм бас 2 дүүтэйгээ /Болдоос иш татав/ амьдарч байсан юм. БҮх зүйл картын системд ороод бид ч ёстой нэг хоолны төлөө л амьдарч байсан үе дээ. Одоо эргээд хархад тэр үеийн печень, чихэр, боов, талх ямар амттай байсан юм бэ. Тэгээд бид ч амьдарсаар л байсан харин одоо эргээд хархад яг тэр үед өсөж байсан үеийнхэн маанв яагаад ч юм дандаа намхан нуруутай залуус байдаг юм шүү. Би үүнийг бол их эргэлтийн золиос гэж нэрлээд байгаа. Яахав дээ зайлуул яг өсөж байх тэр үед нь ВИТАМИН нь байхгүй тэгээд бүгд л ижилсэн нуруутай болсон доо. /Гэхдээ миний л бодол штээ/ Явсаар явсаар одоо харин Монголд тэр зүйлийг ярьвал инээд болхоор болжээ. Гэтэл дахиад нэг асуудал гараад ирлээ. Энэ бол биднийг одоо зочроогоод байгаа хүнсний асуудал. Ямар хэцүү юм бэ. Юм идхэ гэхээр айгаад байдаг. Идэхгүй гэхээр үчих гээд байдаг. Би 2007.12.31-ний шөнө он гарах мөчид ерөнхийлөгчийн үгийг сонсож байсан юм. Би гутсан шүү. Арай ч дээ манай ерөнхийлөгч ядаж тэр эрвээхэй зангианийхаа ардах цамцны захийг далд хийчихгүй дээ. Арай л дэндүү санагдсан. Үг нь бол авах юм байхгүй ээ. Тэгээд л үгэн дунд нь энэ жил хүнсний аюулгүй байдлын жил гээд л зарлаад байсан чинь маргааш өглөөнөөс нь эхлээд ийм зүйл боллоо. Ингээд бодоод үзхээр манай хүний ярьсан нь дандаа гамшиг болоод байх шиг надад санагдах юм. Ингээд би эргээд л бодолд орлоо. Одоо бид яах вэ? Эцэс сүүлд нь ганц л үг толгойд буусан. "Та улс төрчдийг өөрчлөх гэснээс тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчилсөн нь дээр"

Мөрөөдөл нь ихдэж
Хийсэн нь багхан залуу үеийн төлөөлөл /эхлэл шүү манайхаан дэмжээрэй/

Утаанбаатар хотын уушиггүй хүү

Сайн байцгаана уу. . . Миний энэхүү блогт зочилж байгаа чамд энэ өдрийн мэндийг хүргье. Яг энэ блогийг нээж байх үед Утаанбаатар хотод маань утаа нь суунаглаад, уушиг савсаад аймаар байлаа. Дэлхий нийт утаанаас салчаад байхад бид салж болохгүй байна гэж үү. . .
За за дараа үргэлжлүүлье. Даралт яааруулаад байна.