Sunday, April 27, 2008

Чи . . . кайф авдаг уу. . .

Юуны өмнө энэ бичлэгийг хэн нэгэн төрийн албан хаагч уншиж байгаа бол битгий сэтгэлээр унаарай. Би өөрийнхөө зүгээс харж байгаагаараа л бичиж байгаа юм шүү. Нийгмийн сэтгэл зүйд төрийн албан хаагч гэдэг ойлголтын нэр хүнд их унаж дээ. (Авилгалч, хулгайч, их зантан гэх мэтчилэн . . . ) Өчигдөр би Энхтайвны гүүрнээс уруудаад явж байсан чинь нэгэн замын цагдаа зогсоолоо л доо. Тэгээд нөгөө цагдаа ч яахав дээ уламжлалт аргаараа юм шалгаснаа за үлээ гээд үнэмлэхийг нь пөмбийлгэж байгаад үлээлгэдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хажууд явсан хүн тэр цагдаад чи хэр кайф авч байна. Нилээн хүн зогсоолоо одоо мансуурч байгаа биз дээ гээд хэлээд хаясан: Еоо би ч өмнөөс нь сонин болоод л явсан. Нөгөө цагдаа ч яахав дээ чи миний оронд нэг зогсоод үзэхгүй энэ тэр гээд л хариулж байсан.

Хэн нэгэн хүн яагаад энэ амаргүй албанд зүтгэснийхээ төлөө бусдад доромжлуулж, хариуд нь өшөөгөө авч байгаа нь энэ гээд бөөн хэрүүл үүсгэж, иргэн ч албан хаагч ч хохирч байдаг юм бол оо.

Төсвийн байгууллага удирдлага санхүүжилтийн тухай хууль гэж нэгэн хууль одоогоос хэдэн жилийн өмнө батлагдсан юм. Уг хуулийн үзэл санаа нь бол их сайхан л даа. Дорж, Бат хоёр ажиллаж байхад Дорж , Батаас илүү сайн ажиллах юм бол илүү цалин авах буюу чи улсад бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой. Сайхан санаа. Тэгсэн чинь нөгөө цагдаагийн маань бүтээгдэхүүн нь юу юм болоо гэсэн чинь хүн торгох, хутга хураах л юм байна л даа(Хэв журам дээр жишээ авлаа). Хүн чинь амьдарч байгаа юм чинь цалин авах хэрэгтэй. Тэгэхээр цалингаа авахийн тулд хүнээ торгоно, хутгаа хураана. (Ямар сайндаа л хайч хувааж хутганы тоонд өгч байх в э дээ аан)

Ингээд бодохлоор бид бодлогын түвшинд арай л буруу хийгээд байгаан бол уу гэж бодох юм. Уучлаарай ажил гарчлаа. Дараа үргэлжлэлийг нь бичье. (Уул нь сайхан онгод орж байсан юмсан)

JD

Tuesday, April 15, 2008

Аз жаргал чи хаана байна аа. . .

Би дандаа мөрөөдлийнхөө төлөө амьдардаг гэж өөрийгөө бодож байлаа. Гэтэл бүх л хүн энэ мөрөөдлийнхөө төлөө амьдардаг юм байна. Хүүхэд байхдаа мөрөөддөг байлаа. Мөрөөдөл маань үзэж хархийн хэрээр тэлсээр байгаад сүүлдээ бүүр том болж мөрөөддөг боллоо. Мөрөөдөөд л байдаг. Гэхдээ энэ мөрөөдөл эрч хүч өгч амьдралыг бас сонирхолтой болгодог л юм байна л даа. Гэтэл хэзээ ч тэр мөрөөдөл ирэхгүй нь даанч харамсалтай. (Зарим нэгэн эд материал бол ирнэ л дээ. Гэхдээ энэ бол мөрөөдөл биш. Хүнээс хамаарана)

Энэ мөрөөдлийн цаана мэдээж аз жаргал гэгч хэн ч тодорхойлж чадахгүй нэгэн зүйл мөнхөд оршиж байх юм. Одоо бодоод байхад хүн өдөр тутам мөрөөдөж байх яг тэр мөчид л аз жаргал гээд хайгаад байдаг зүйл чинь өнгөрч байдаг юм байна л даа. Яагаад гэж та асууж болох юм. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн үхэх өдөрлүүгээ ойртож байдаг. Гэтэл бидэнд баригдадгүй, мэдрэгдэдгүй тэр аз жаргал зүгээр л цагийн зүүний дагуу өнгөрч байдаг юм байна.

Өдөр болгон бидэнд азгүй тохиолдол, гайхамшигтай учралууд тохиолддог гэтэл тэр бүхэн өөрөө аз жаргал байдаг юм байна. Та гайхаж болох юм бидний оюун ухаан өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн зүйлсээс ганц нэгхэн сайхан, муухай дурсамжууд л үлдсэн байдаг. Гэтэл хадгалагдаж үлдээгүй мянган мянган өдрийн дурсамжийг, үйлдлийг бид одоо эргээд сэргээж, дуурайж бас чадахгүй нь үнэхээр харамсалтай. (Мянган удаа ламдаад, уйлаад, гуйгаад ч, эрдэм шинжилгээний аргаар ч эргүүлж чадахгүй) Хааяа бид ярьдаг штээ. Арван жилд байхад сайхан байжээ гээд л. Нээрээ л сайхан байсан. Би яагаад тэр үед нь тэр сайхан мөчийг мэдрээгүй юм бэ? Яг л энэ байхгүй юу. Аз жаргал гэдэг чинь мөрөөдөж байх, зовж бай, инээж байх яг тэр л үе чинь юм байна. Гагцхүү бид үүнийг л мэдрэх нь өөрөө аугаа зүйл юм байна.

Иймээс би одоо аз жаргалаа оллоо. Яагаад гэхээр би цаг хугацаа өнгөрөх бүрт өөрийнхөө аз жаргалтай мөчийг яаж бий болгохийг төсөөлж байна. Яг үүнтэй адилаар та цаг мөч бүрийн үнэ цэнийг мэдэрч харах өнцөгөө нэгээр ахиулах нь зөв болов уу. Мөхөс миний бодол шүү. Та сайн бодоод үзээрэй.

Яах вэ та өнөөдөр зовж байж болно. Танд уйтгартай өдөр ч байж болно. Эсвэл та бусдаас азгүй ч байж болно. Гэхдээ л та эрүүл байна. Та өөрийгөө хайсаар л байгаа дэлхий дээрх ганцхан хувь штээ. Та л өөрийнхөө аз жаргалыг бий болгоно. Өөр хэн ч биш. Хайртай хань чинь, ээж чинь, аав чинь, ах чинь, улс төрчид биш шүү. Ганцхан чи өөрөө.

JD

Wednesday, April 2, 2008

463-дах захидал (Найруулаггүй тэмдэглэл)

Сайн байна уу? Гишүүнээ. Та чинь зурагтаар гардагаасаа ямар өөр болоо вэ. Бүүр тагралчаа юу даа. Тээр жил манай суманд ирэхдээ шөвийчөөд тогоо өндөлзөөд л гүйгээд байсан. За тэр ч яахав. Ойрноос манайхаар их олон ах нар хотоос ирээд байгаа. Өвөө, эмээ хоёрт бэлэг барьж гүйгээд л хэ хэ. Манай хамаатан л юм байх гэсэн чинь шал танихгүй хүмүүс гэнэлээ.

Би харин таныг хэзээ ирэх юм болоо гээд л бодоод байсан. Удахгүй сонгууль болох гэж байгаа юм гэсэн. Та ч дэвшинэ л биз дээ. Сониноос таны дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн нөгөө худагний төсөл чинь таныг явсны маргаашнаас л дууссан штээ. Одоо нэг том цемент л байгаа. Манай сумын хосууд л тэр дээр очиж орой суугаа харагддаг юм. За тэгээд амьдрал хэвэндээ л байна даа. Уул нь худагтай болчихсон бол ч тээ. Манай гэрийнхэн дотроо хуваагдаад бөөн л юм болж байна. Танай нам юу хийсийн. Манай нам тийм юм хийсэн гээд л. За за тэгээд та хариу бичнэ биз дээ. Энэ миний 463-дах захиа шүү. Та даанч хариу бичихгүй юм аа. Аргайгүй дээ. Та чинь Реалити шоунд байгаа юм чинь. Таныг би хасагдчих вий дээ гээд л айгаад байдаг юм штээ.

Зурагтаар надад мэнд хүргээрэй.
(Энгийн нэг тэнэгхэн хүүгийн гишүүнд бичсэн тэмдэглэлээс) Үргэлжлэл бий. . . (Бичээд суух гэсэн чинь ажил гараад байна)

JD