Monday, February 9, 2009

Бүсгүйчүүдийн тухай миний бодол...(Найруулаггүй шүү)

Одоогоос хэдхэн хоногийн өмнө миний нэгэн хүндэлж явдаг эмэгтэй найз маань надад нэг сонин хүсэлт тавьсан юм. Тэр нь бол чи блог дээрээ эмэгтэй хүнийг юу гэж бодож явдаг тухайгаа бичээч гэсэн юм аа. Би тэр өдрөөс хойш нилээн удаан хугацаанд олон хоног энэ сэдвийн тухай бодоод бодоод гоё санаа олохгүй байсан юм. Харин энэ өглөө яагаад ч юм ажил их байсан ч гэсэн энэ тухай бичмээр санагдаад ажлынхаа заваар бичиж сууна л даа.
Хүн болгон эмэгтэй хүнээс мэндэлдэг. Тэр утгаараа эхийн тухай шүлэг, дуу за тэгээд сайхан бүхэн л эмэгтэй хүнд зориулагдсан байдаг. Гэтэл эмэгтэй хүнийг хүн болгон л өөр өөрийнхөө өнцгөөс хардаг юм билээ. Манай нэг найз эхнэртэйгээ муудсан юм. Шалтгаан нь эхнэр нь өөр хэн нэгэн залууг хайрласан учраас тэд муудсан. Түүнээс хойш тэрэнтэй гадуур хамт явах шиг хэцүү юм байхгүй болсон л доо. Учир нь эмэгтэй аятайхан хүн л харвал муу .... гээд л харааж гардаг юм. Үнэн залхмаар шүү. Ингээд бодохлоор хүний амьдралын түүхээс хамаарч бүсгүй хүнийг харах эрчүүдийн өнцөг нь өөр өөр байдаг юм шиг л санагддаг юм.
1. Миний хувьд би өнөөдөр нэг зүйлийг бодож явдаг юм. Ер нь бол эмэгтэй хүн бүр хөөрхөн. (Намайг ямар шалиг гар вэ, эсвэл ямар бөөрөнхий юм бэ гэж битгий бодоорой) Учир нь хэн нэгэн сайхан залуу тэр бүсгүйг өөрийнхөө өнцгөөс харж хайрлаж, дурладаг болхоор тэр бүсгүйд үнэхээр хөөрхөн тэр эрийг татах ямар нэгэн зүйл байна аа л гэсэн үг гэж би боддог юм. Арван жилд байхад манай нэг ангийн Мөнхбат гэж банди байсан юм. Бид нар маажиг тарган болхоор нь баавгай гэдэг байсан л даа. Тэр нэгэн шилжиж ирсэн охинд дурладаг байхгүй юу. Тэгсэн Мөнхбаттай найзалдаг Элбэгээ гээд нэг найз маань чи одоо боль л доо ийм охинд арай ч дээ гэсэн чинь. Аймаар сонин болсноо Элбэгээ чи миний нүдээр хар даа гэсэн гээд л бид инээлддэг байсан юм. Одоо бодоход үнэхээр л Мөнхбатийн бодолд тохирсон л бүсгүй байсан байгаа юм л даа. Тэгэхээр энэ хорвоогийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Тэд заавал эр хүн болгонд таалагдах ёсгүй штээ. Харин хэн нэгэн эр хүнд тэр бүсгүй таалагдаж л байгаа гэдэг нь л үнэн.
2. Мэдээж үеийн энэ бүсгүйчүүдээс гадна миний ээж гэж нэг аугаа эмэгтэй байдаг. Энэ хүн хэн ч байсан л үр нь хайрладаг. Та бол үүнтэй санал нийлэх болхоор би энэ тухай бичээд яахав дээ. Харин миний хувьд дараагийн нэгэн хүн бол миний охин дүү байдаг. Би ганц эмэгтэй дүүтэй л дээ. Тэр утгаараа ч тэр үү дүүдээ маш их хайртай. Хааяа дүү шиг минь охид энд тэнд алдаж явааг хархаар өөрийн эрхгүй дотор муухайрч охин дүү минь бодогддог юм. Энэ утгаараа жаахан охидыг хархаар охин дүү шиг минь л санагддаг юм билээ. Тэднийг алдах вий дээ, зөв яваасай л гэж дотроо залбирдаг. Нээрээ их сонин эмэгтэй дүүдээ хааяа уурладаг ч гэсэн үг бүрийг нь биелүүлдэг шүү. Өөрийн эрхгүй л тэгдэг юм билээ хэ хэ. Бас нэгэн миний эзэн л юм уу даа.
3. За энэ бол мэдээж эхнэр шүү дээ. Хүн амьдралд өөр өөрийн үзэл бодлоороо шилж сонгон нэгэн бүсгүйг онцлон түүнтэйгээ амьдардаг. Амьдралд алдаж онох нь олон л байдаг. Ид дундаа салж байгаа хүнийг хархад тухайн үеийнх нь өөрийнх нь амьдралыг үзэх үзлээс өнөөдрийн үзэл нь зөрөөд эхлэхлээр сонголт нь хүртэл зөрдөг юм болов уу даа гэж боддог юм. Тэр утгаараа юм үзэж нүд тайлж байж эхнэр авах нь яагаад ч юм зөв сонголт болдог юм шиг л санагддаг. Та бүхэн мэдэх байхдаа хүн заримдаа хоёр дах амьдралаа сонгосны дараа их сайхан амьдарч байгаа хүн байдаг. Учир нь их бодож бодож хийдэг алхам ч юм шиг л санагддаг. Мэдээж эхнэр хүн гэдэг бол их нэр хүндтэй хүн шүү дээ. Хайрлахгүй байхын аргагүй. Бас итгэхгүй байхын аргагүй. Эр хүнийг бүхнийг өгдөг, бүхний тулгуур нь байж чаддаг. Өглөө та ажилдаа аз жаргалтай ирээд бүхнийг амжуулахад нөлөөлөх хүч нь мэдээж эхнэр л байдаг гэж би боддог доо.
За ингээд би товчхон утгаар сайн найзынхаа хүсэлтийн дагуу эмэгтэй хүний тухай бодлоо хураангуйлан бичлээ. Таалагдах эсэх нь хамаагүй ээ. Энэ миний л бодол.
JD :) (Засвар хийж амжсангүй уушиглаарай)

Sunday, February 8, 2009

Агаар амталсан өдрүүд. . .

Сайн уу найзуудаа. Сайхан амарсан биз дээ. Найз нь хагас сайны өглөө эртлэн босоод JCI-ийн NOM ерөнхийлөгч болон түүний багийн нөхдийн хамт өөрийн салбар байгууллагын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргийн хамт Дархан, Эрдэнэт хотуудад айлчилал хийгээд ирлээ. Би олон удаа энд тэнд очиж уулзалт хуралд орж олон сайхан зүйл үзсэн. Гэхдээ энэ удаагийн аялал ямар гоё болов оо. Тэр гадаа дулаахан гэдэг нь жигтэйхэн, агаар нь цэвэрхэн үнэхээр сэтгэл татам байлаа.
Эндээс бид нар бараг 08 өнгөрөөж хөдөлсөн. Дарханд яг цагтаа буюу хөтөлбөрийн дагуу 11:00 бэлэн очсон. Дархан-Уул аймгийн салбар байгууллагын гишүүд бүгд хаалган дээрээ зогсчихсон хүлээж байсан. Тэгээд цаашаа цуваа болж аваад Дархан хотруу орсон. Дархан хот очих болгонд л гоё болоод байгаа юм шиг санагдаад байх юм. Дарханд очоод шууд ШУТИС-ийн салбар дээр нь очсон. Том сургууль байна билээ. Дархан ч ер нь том юм аа. Хүн ам нь 120 мянга гаруй гэсэн байх аа. Нилээн зах зээл сайтай л санагдсан. Тэгээд аймгийн Засаг даргын орлогч нь хөгжлийн талаар илтгэл тавьсан. Хэ хэ. Ху намын хорооны хуралд суусан юм шиг мэдрэмж л төрсөн дөө.
Ийгээд хөтөлбөрийн дагуу явсаар өдөр Эрдэнэт хотруу хөдөлсөн. Зам нээрээ олуулаа явхаар маш хурдан өнгөрч байна билээ шүү. Эрдэнэтэд дөхөөд ирсэн чинь харин манай Эрдэнэтийн салбар байгууллагынхан үнэн сүртэй угтаж авсан гээч. Монгол дээлтэй бүсгүй хадаг сү барьчихсан угтаж авсан. Бас л сонин мэдрэмж төрж байна билээ шүү хэ хэ.
Эрдэнэт хотод манай салбар байгууллагын гүйцэтгэх дэд ерөнхийлөгчийн шинээр ашиглалтанд оруулсан үйлчилгээний төвтэй танилцаад шууд Олимп баазруу явсан. За даа тэр Олимп бааз чинь жинхэнэ тасарчихсан газар юм билээ. Үнэхээр гоё газар юм билээ. Тэндээ хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаанд оролцчихоод хэдэн нөхдийн хамт нутгийн нэгэн анчинг суулгаад анд явсан. Ёоо ёстой нэг гараад 5 минут яваад л чоно таарсан. Шинийн 13-ний маш том сартай шөнө. Гэрэлтүүлэнэ гадаг асуудал бас их хүнд юм билээ. Ерөнхийдөө бол 2 чонотой таарч алдаад, гөрөөс буудах гэсэн чинь мод таглаад тэгээд л шөнөжин гэрэлтүүлж байгаад буйсан. Юутай ч гоё байсан.
Ийгээд өглөө нь Олимд баазаас гараад Сэлэнгэ амралтруу очсон. Тэнд Эрдэнэтийн хоёрдах цанийн бааз байдаг юм билээ. Үнэн лаг дээшээгээ автомат татагчтай наасан. Түрээсийн цана болон конки нь өдрийн мянга гээд боддоо. Ноён ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай тэнд гулгаж байсан болохоор дээшээ гарч гулгах асуудал хүнд байсан. Тэгээд баахан мөсөн дээл р савж унасан даа. Одоо энэ хөл нээрээ хүнйи хөл болчихоод л байна. хэ хэ.
Ингэж амралтын хоёр өдрөөрөө мөсөн дээр гулгаж, агаар идэж, хамт олонтойгоо сайхан байлаа. Буцаад Утаанбаатартаа орж ирсэн чинь цээж минь хорсож байна билээ шүү. Яана даа энэ утааг гэж.
Биднийг хүлээж авч дайлж, хамаг сайхан бүхнээрээ үйлчилсэн Дархан, Эрдэнэтийн JCI салбар байгууллагын хамт олондоо баярлалаа.
JD

Tuesday, February 3, 2009

Улаанбаатарт цас болж орсондоо харамсах юм. . .

Намайг цас гэдэг. Би хүн бүхний дуртай нэгэн байгалийн үзэгдэл. Яагаад ч юм намайг энэ дэлхийд буухлаар олон хүүхдүүд баярлаж, олон амьтны зоо тэнийдэг. Яахав дээ би хайлхаараа ус болдог л доо. Ер нь бол миний ээж ус л даа. Гэхдээ би энэ Улаанбаатарчуудад маш их гомдож байна аа. БИ олон жил танай хотын өвлийг чимэж, та нарт аз жаргал бэлэглэсэн. Би олон хүүхдийг баярлуулж олон буянтай үйл хийсэн. Гэхдээ танай хот тохижилтийнхон намайг орхоор цагтаай цэвэрлээгүйгээс тэр нь мөс болоод олон жолооч, хүний дургүйг хүргэдэг ч би та нарт хэрэгтэй л зүйлийн нэг. Тэгж ярих юм бол зарим нэгэн улсын иргэд намайг харах гэж мөнгө төлж энд тэндээс нисч ирдэг юм шүү. Гэтэл яав. Арай ч дээ. Намайг та нэг гараад хар даа. Миний тэр сайхан өнгө та нарын энэ муухай угаарт дарагдаж тас хар болж байна. Яагаад та нар ингэ намайг доромжлоод байгаан бэ? Та нарын тэр утаа чинь та нарын л асуудал штээ. Уушгаа өөрсдийнхөө арчаагүйгээс болж хордуулчихаад гэмгүй намайг бас дунд нь ингэж хохироох гэж. Ингээд байх юм бол би дахиж танай хотод орохгүй шүү.
Хэ хэ. Нээрээ цас ингэж гомдоллох вий дээ аан. Энэ утаа нээрээ алж байна аа аан.
JD

Sunday, February 1, 2009

Өнөөдөр 2009.02.02

Сайн уу найзуудаа. Өчигдөр та нар үзсэн үү. Ганхүү ахын тэр хүйтэн тивийн оргилд гарч байгаа бичлэгийг. Бас л сайхан сэтгэгдэл төрж байна билээ шүү тээ. Өөрийн эрхгүй л омогшлоо штээ. Ганхүү ахдаа баярлалаа.
Өнгөрсөн амралт сайхан боллоо. Сайхан л амарлаа. Гадаа ямар гоё байсан бэ тээ. Ёстой нэг сайхан байсан. Ням гарагт нээрээ нэг Энэтхэг баагий Монголд ирээд буцсан юм. Тэгээд гаргаж өгөх гээд Чингис хаан нисэх буудал орсон чинь онгоц нь хойшлоод тэгээд онгоц иртэл нөгөө баагийд Монгол цас үзүүлэх санаатай нүхтээр явлаа. Тэнд хүн ч гэж их юм аа. Гол нь цас нь хархад цагаан хэрнээ очоод үзэхээр өнгөн хэсэг нь тогтогтой байна билээ. Бас л юм бодогдуулж байна билээ шүү.
Нөгөө баагий чинь ч хөлдөж үхээ алдсаан. Яасан хүйтэн юм бэ гээд л үхэх гээд байна билээ. Арга ч үгүй биз дээ. За даа нэг иймэрхүү л өнгөрөх шив дээ. Юутай ч он цаг эргэж ирэхгүйгээр урссаар л байна. Эргээд харахад би юу хийж бүтээвээ гэж бодхоор нэг их бүтээсэн юм байхгүй байх юм. Хэдэн бичлэг л үлдэх юм шиг байна даа гэж.
Гэхдээ сэтгэлээр унахгүй ээ өмнөхөө л хийгээд байж дээ гэж. . .
JD