Sunday, March 22, 2009

Сэнтий. . .

Цогтсайхан зураачийн хошин зургуудыг үзэж суухдаа нэг зургийг их сайн ажиглаж харлаа. Тэр зурган дээр даргын суудал засаад дээр нь зул асаагаад мөргөж байгаа нэг зураг байна л даа. Гайхаад хараад байсан тайлбар дээр нь хөөрхий албан тушаал их хүсдэг хүндээ гэсэн утга бүхий нэг өгүүлбэр байна. 2*2=6 гэсэн нэгэн хар хавтастай ном байдаг юм. Та сайн мэдэх байхдаа. Тэр номон дээр нэгэн аугаа үг байсан юм. Энэ хорвоогийн хамгийн сайхан сэнтийд ч та бөгсөөрөө л сууна гэж. Нээрээ бид нэг амьдрах энэ насанд өөрт тохирох хувцас, хоол гээд хэрэглээний зүйлүүдтэй. Тэрнийгээ мянга хэтрүүлэх гээд ч нэмэргүй. Нөгөө хэмжээндээ л байна. Эсвэл олон хувцас байлаа гээд өмсөх өдөр нь цөөдөнө гэж. Үүнтэй адилаар сүүлийн жилүүдэд бидний энэ оюун ухаан хэт их ерөнхий болоод дээр нь сайхан өндөр албан тушаалын суудалд очих юм бол бүх зүйл аймаар гоё болох мэт төсөөлөөд байна уу даа гэж нэг бодогдлоо. магадгүй та надтай санал нийлэхгүй болох л байх л даа. Гэхдээ л бид хэн ч болсон байлаа гэсэн бусдаас нэг их ялгарахгүй л амьдарсаар энэ насыг дуусгана шүү дээ. Ингээд бодохлоор бид нар маш их зүйлийг хүсч хүслийнхээ төлөө зовж амьдардаг юм байна.
Буддагийн сургуульд байдаг юм билээ. Хүн гэдэг амьтан бол хүслийнхээ төлөө зовдог гэж. Бодоод байхаар үнэхээр үнэн юм байна аа. Байгаа зүйлдээ сэтгэл ханамж өндөртэй байдаг хүн хэзээ ч зовдоггүй болгоод л байдаг. Харин хэтэрхий их зүйл хүсээд ирхээрээ л түүндээ өөрөө ороогддог. Урд өмнө хажуу өрөө хөлслөөд гүйж явахдаа болоод л байдаг байсан залуу нэг өрөө байртай болоод хоёр жил болов уу үгүй юу л одоо 3 өрөөтэй болох тухай бодож түүнийхээ төлөө зүтгэж эхэлдэг. Үүнийгээ бид нар амьдрал гэдэг. Энэ бол амьдрал. Харин ингэж зүтгэж байхад амьдралд тохиолдсон сайн муу зүйлээ бид нар аз жаргал бас зовлон гэж хоёр ангилдаг. Азтай байвал хурдан байртай болно азгүй байвал байр ч үгүй тарна. Хэ хэ. Зүйрлэл нь нэг иймэрхүү л болж байна.
Нэг үгээр хэлбэл нэг их юм хүсэх нь өөрөө бас аюултай л юм шиг байна доо.
JD

Thursday, March 19, 2009

Хүний юм...

За найзуудаа энэ нэг гоё бичлэг байхаар нь олонд хүргье гэж бодоод оруулчлаа. Бичсэн хүнд нь баяр хүргье. . .

Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.

Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.

Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хèрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.

Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй, урт өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн уудам хурдны замтай ч явцуу нарийн үзэл бодолтой, их үрж, бага бүтээж; худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.

Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хèрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй, гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хèрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй, атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна.

Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хèрнээ түүнийгээ биелүүлдэггүй, яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж, мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, ÷анарт биш, тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.

Òүргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж,зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, îлон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, õоёр орлоготой ч салах нь их, ãоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгшсэн болжээ.

Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм.

Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.
Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч.
Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.
Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац.
Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая.

Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.

Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй.

Хэрэв та энэ линкийг дотны хүмүүстээ óíøèæ ºãºõ, ìýéëýýð явуулах ч завгүй байгаа бол, хэрэв “Аль нэг өдөр” явуулчихна даа óíøèæ ºãíº äºº гэж бодож байгаа бол… Таны бодоод байгаа “аль нэг өдөр” та байхгүй болчихсон байвал яана аа … гэж нэг бодож үзээрэй.

Би ч бас эр хүн. . .

Сайн уу найзуудаа. Ойрд уулзсангүй ээ. Ажил ихдээд блогоо ч нээж харах завгүй л гүйж явна даа. Ойрд баахан баяр болоод манайхан нэг л жигдэрч өгөхгүй байх шиг байна даа тээ. 03.18-ний өглөө манай эмэгтэйчүүдээс маш олон мэндчилгээ ирүүлээд сайхан л байлаа. Даанч цэрэг биш болхоор нэг их тоохгүй байсан л даа. Тэгсгээд өдөр өнгөрч нэг мэдэхэд орой болсон байлаа. Хэ хэ. Нэг их уран сайхны юм бичиж байгаа юм шиг санагдчихлаа. Орой болсон байлаа ч гэх шиг хэ хэ. За тэгээд орой харин жинхэнэ sms шавлаа даа. Яадаг ийдэг гэнэ вэ их л сайхан үгтэй юм байсан. Арай ингэж өргөн бүх нийтээрээ тэмдэглэдэг гэж ёстой санаагүй шүү. Бүр ерөнхийлөгч хүртэл их сайхан үг хэлж байна билээ. Урд өмнө цэргийн баяраар Ерөнхийлөгч үг хэлж байсныг нь санахгүй байгаа юм аа. Би таараагүй ч байж болно л доо.
Хараад байхад бид нээрээ үнэхээр баярыг өргөн хийдэг болжээ. Баяраас баярын хооронд л амьдрах болж дээ. Би нэг л зүйл олж хараад байна л даа. Амьдрал үнэхээр хэцүү байна гэчээд л цэцэг барьж гүйгээд л, торт барьж гүйгээд л байгаа энэ байдал нь амьдралын энэ хэцүү байдлаа өөрөөр тайтгаруулах өөрийгөө тайвшруулах арга үнэхээр гарч ирэхгүй байгаад юм болов уу. Шөнөжин архидсан залуус маргааш өглөө нь гудамжаар хөлхөлдөөд л байсан. Бодвол шараа тайлж байна гэж шоудаад өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа байх даа л гэж бодож байна.
Манай орцонд лав хоёр айл шөнөжин уугаад үүрээр өглөө болтол зодолдсон. Дургүй хүрмээр ч юм шиг. Яах гэж ингэж баярлаж, яах гэж ингэж их уудаг юм бол доо. Би ч бас эр хүн. Гэхдээ надад энэ Зэвсэгт Хүчний 88 жилийн ойн баяр бол хамаарагдах хүмүүсийнх нь баяр юм шиг л санагддаг юм. Гэхдээ мэдэхгүй юм даа. Магадгүй өөр өнцгөөс нь хардаг хэн нэгэн бол шүүмлэх л байх. Уул нь шөнөжин шоудах мөнгөөрөө өөртөө нэг цамц авсан бол бас л гайгүй цамц аваад өмсчихнө шүү.
JD

Sunday, March 8, 2009

Шинэ долоо хоног эхэллээ

сайн байна уу. Сайхан эхнэр, найз охин, танилцсан охин, ээж, эгч, эмээ, ээжийн найз гээд бүх эмэгтэйчүүдээ баярлуулсан уу. Эмэгтэй хүн уншиж байгаа бол сайхан баярласан уу. Сонин сайхан их л биз дээ. Хараад байсан ихэнх нь хагас сайн өдөр урьдчилаад баярласан бололтой байна билээ. Манай ажлын ганц нэгэн бүсгүйчүүд одоо болтол ажилдаа ирээгүй л байна. Бодвол өчигдөр баярласан бололтой хэ хэ. За тэр ч яахав.
Өглөө босоод ирсэн чинь зун болчихсон юм шиг санагдаад. Нэг сонин мэдрэмж төрөөд байлаа. Яалт ч үгүй хавал болсон юм байна. Хавал болхоор чинь бүх хүний сэтгэл гэгэлзээд ирдэг юм гэсэн. Нэг их гэгэлзэхгүй байгаа ч юутай ч өглөө босоод их сайхан мэдрэмж авлаа. (мэдрэмж нь нөгөө нөгөө утгаараа биш шүү хэ хэ. Зун болсон юм шиг санагдсан) Урин цаг ирэхээр хэн бүхний сэтгэл тэнийдэг. Тийм болхоор хүн бүхэн л их тайван алхаад байгаа юм шиг санагдаад гэхгүй юу. За юутай ч найзаа энэ долоо хоногт сайн ажиллаарай. Бас ихийг бүтээгээрэй. Би хувьдаа энэ долоо хоногийг үрснээ олох долоо хоног болгон зарласан байгаа.
JD

Thursday, March 5, 2009

Сүү шиг цагаан сэтгэлт бүсгүйчүүддээ....

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе.
Яруу найрагч хүн гэдэг үнэхээр өөр юм уу. Үг гэдэг нь цаанаасаа утгатай байх юм. Миний найз дуучин Хонгор өчигдөр надад их сайхан нэгэн зүйл хэлсэн юм. Гэхдээ би энэ үгний үнэн худлын тухай ярьмааргүй байна. Ганцхан зүйрлэлийнх нь тухай л ярьмаар байна. Юу вэ гэхээр бурхан маш олон дуучин, яруу найрагч за тэгээд зураач гээд маш суутнуудыг бүтээж л дээ. Тэд уран бүтээл хийх бүртээ миний онгод орсон үед хийсэн бүтээл гэж ярьдаг. Тэгвэл тэр нь бурхны бидэнд өгч буй захиа юм аа. Нэг үгээр хэлбэл хөгжмийн зохиолчын аугаа тэр хөгжим бол бурхан биднийг уяраах гэж явуулсан эгшиг, тур дуу бол бурхны бидэнд өгөх гэсэн ухаарал, тэр зураг бурхны бидэнд харуулах гэсэн дүрслэл гэж. . . Би эндээс нэг зүйлийг бодлоо. Тийм ээ. Энэ эмэгтэйчүүд бол бурхны хүн төрөлхтөнд зоруилж бүтээсэн аугаа бүтээл юм аа гэж.
Яагаад ч юм эмэгтэйчүүдэд маш олон баяр байдаг, маш олон дуу байдаг, маш олон шүлэг байдаг гэхдээ л тэдний их ачлалыг, тэдний их хайрыг нөхөж бардаггүй юм. Тийм болхоороо бүсгүй та аугаа.
Амсах рашаан тань алтан аяганаас оргилж
Өмсөх хувцас тань үйтэн хуараас эхэлж
Эдлэх жаргал тань элэг бүтэн амьдралаас ургаж
Эрхэмлэх хүсэл тань цагаан сэтгэлээс ундарч байг
Бүсгүй хүн болж төрнө гэдэг бурхнаас заяасан буян билээ
Бусдад гайхагдаж хүндлэгдэнэ гэдэг бидэнд заяасан хишиг билээ.
Танд мянга мянган сарнай бэлэглэж баярын мэнд хүргье! Сайхан баярлаарай
JD

Monday, March 2, 2009

Сар шинийн тэмдэглэгээ. . .

Сар шинэ гэж нэг сайхан баяр өнгөрлөө. Хямралын жил ч гэсэн өргөн дэлгэр л боллоо. Дээл өмсөж Монгол гутлаа углаал, малгай тавиал ёстой нэг олон хоног ч баярласныг хэлэх үү хутга тавилгүй идэж, хундага нөгөө яалгүй гэдэг билээдээ уулаа штээ хэ хэ. Сониноос хийморийн овоо гарсан. Шинийн гурванд гарсан даа. Сайхан өдөр байсан. Арай гэж мөлхөх шахан байж нэг авирлаа штээ. Утсаа харин алдсангүй ээ хэ хэ. Би чинь өнгөрсөн жилийн шинийн нэгэнд утсаа алдсан юм штээ хэ хэ. Агаар ч гоё байсан. Мөн ч их зураг даруулсан шүү. Улахгүй блогтоо зургаа оруулна аа. Тэгэхээр нь хараарай гэж. Нөгөө хийморийн овоонд машинтай хүмүүс гарч байна аа наад хэсэгрүү нь. Нэг аюултай юм нь буцаад буухдаа гулгаад тэгээд жинхэнэ зүгээр л чарга шиг доошоо явж байвал яахуу аймаар харагдаж байна билээ. Доор очоод хэн нэгний машиныг мөргөөд л байх шиг байна билээ. Бас л айдас төрүүлэм байна билээ шүү. Ийгээд хэд хоног золголт хийж айл хэсэж баахан идэж, ууж баярлаж баярлаж ажилдаа орлоодоо. Хэ хэ. Ажилдаа орсон чинь гар нэг л эвлэхгүй блогоо бичье гэсэн чинь үсгээ мартчихсан байна штэээ хэ хэ. Ингэтлээ л баярласан байна даа гэж хө хө мину зэ зэ.
JD