Tuesday, April 21, 2009

Харин тийм гэнэ ээ. . .

Уучлаарай. Өглөө нэг сайхан санаа төрөөд тэгээд нөгөөдхөө бичсэн чинь аз болж тэр холбоо нь аль дээр байгуулагдсан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгэхээр санаагаа хэлээд ажил болгох л үлдсэн юм байна. Манайхан ч сайн юм оо. Дор нь л холбоогоо байгуулаад үйл ажиллагаагаа жигдлээд авсан байна. За тэгээд холбооны удирдлагад болон гишүүдэд нь ажлын амжилт хүсье. Ихийг бичиж, ихийг сэтгээрэй. Үр дүн чухал шүү гэж. Мөн үү.
JD

Сайхан өглөө байна. . .

Ойрд ажил их болоод блогоо ерөөсөө анзаарахгүй явсаар нэг мэдсэн чинь нилээн уджээ. Яагаад ч юм өнөөдөр гэнэт нэг сайхан зав гараад өглөө хэсэг хугацаанд тэгээд л блогоо харж сууна. Энэ хавар их сайхан Хавар болж байна аа. Мөн үү хэ хэ.
Сонгууль болоод ёстой нэг толгой өндийлгөхгүй байна. Би бодоод байсан чинь бараг сүүлийн хоёр жил дагнан сонгуульдаж байгаан байна. Их Хурлын сонгуулийн бэлтгэл, Их хурлын сонгууль, дараа нь орон нутгийн сонгууль. Ядаж байхад нөгөөх нь бас дахисан гэж байгаа. Адаг сүүлд нь Ерөнхийлөгчийн сонгууль. Ийгээд сонгууль дуусаад нэг жил жоохон ажил хийх гэж байтал дараагийн сонгууль ойртоно доо гэж. Бас л аан. Яаж энэ орон хөгжихөв дээ. Тэгээд нэгнийхээ хийх гэж байсан жоохон ажлыг нь дараагийн ах гарч ирээд мянгжуужингийн үлгэр болгоод дуусна даа гэж. Мөн үү.
Энэ улсад нэг сайн төлөвлөсөн бодлого л үгүйлэгдээд байх юм даа. Тийм үү.
За энэ улс төр энэ тэр ч яахав. Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг. Манайхан энэ Улаанбаатар ТВ-ээр гараад байгаа нэг кинонд ёстой нэг Халтар Царайт үздэг байсан шиг автжээ тээ. Тэр нээрээ одоо юу болсон бэ хэ хэ. Хамгийн сүүлд хальт нэг харахад далайд үхдэг нөгөө нэг баян айлын охин таксинаас бууж байгаа харагдсан гээл үү хэ хэ.
Найз аа нэг санал байна л даа. Энэ юу вэ гэхээр блог эрхлэдэг залуучуудын хобоо гэж байгуулвал яасан юм бэ. Тэгээд долоо хоног бүр шилдэг блог бичсэн блогчин ахын нэг материалыг өдөр тутмын сонинд нийтлээд маргааш нь шууд нэвтрүүлэг хийгээд яг тэр сэдвээр нь хөөрөлдвөл яаж байна. Уул санаа нь бол нийгэмд өгөх гээд байгаа, шүүмжлээд байгаа, засах гээд байгаа бодлоо л ил гаргах бас ажил болгох юм л даа. За энэ тэгээд миний санаа шүү. Хэрвээ дэмжиж байвал цааш нь дамжуулаад нэг сайн ажил болгоё л доо. Хараад байхад яг энэ интернэт ертөнцдөө л бид амьдраад байх юм. Одоо жоохон гараад олон түмэнд харагдаад жинхэнэ утгаар нь хийе л дээ аан. Би бол энэ талаар нэг хэдэн хуудас төсөл шиг жаахан юм ажлынхаа заваар хийсэн байгаа. Найз тэгээд дэмжвэл саналаа бичээд холбогдоорой доо. ок. За нэг иймэрхүү.
JD

Thursday, April 9, 2009

Мөн үү. . .

Ойрд ТВ хараагүй байж байгаад харсан чинь хөөрхөн реклам их хийгджээ. Мөн үү. . . Нөгөө яагаав киноны. Ийгээд хэдэн санаа төрлөө.
Ерөнхийлөгчийн сонгууль болоод ард түмний сендром эхэлж байгаа гэнэ ээ. Мөн үү. хи хи.
Ард түмэн ядарч туйлдаад өлсөж явахад манай Ерөнхийлөгч чинь улсаасаа баян гэнэ ээ мөн үү. . .
Монгол Ардын Хувьсгалт нам нөгөө алдарт сая таван зуугаа өгнө гэж ээ. Гэхдээ Н.Энхбаярыг сонговол гэнэ. Тийм үү.
Хавар болоод ард түмэн сэтгэл нь тэнийгээд их л сайхан байна. Гэвч амьдрал нэг л барзгар байна. Тийм үү.
Манайхны нээрээ ойрд гаргаад байгаа энэ кинонууд нь үнэн дажгүй болжээ. Их л сайжирч дээ тээ. Та нарт ирээдүй байна шүү киночидоо. Мөн үү.
За даа ингээд цааш нь сийрүүлэх байх даа тээ. Миний муу жижигхэн тархи хүрдгүй ээ.
JD

Сайн уу найзуудаа

Юу байна аа эрхэм хүндэт блогчидоо. Ойрд та хэдтэйгээ уулзаагүй сайхан байна шүү. Найз нь ойрд улс төрийн ажил ихдээд үнэн завгүй байна аа. Бодоод байсан чинь бараг хоёр жил завсаргүй улс төр хийчихсэн байх юм хэ хэ. Бас л аан. Одоо энэ Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Ерөнхийлөгчтэй болчихвол санаа амрах гээд байдаг. За энэ ч яахав. Нэг хэсэг хямрал хямрал гээд л алчих гээд байсан чинь юу болов гэмээр гэнэт таг дуугүй болчихлоо тээ. Яагаад дуугүй болчихов. Эсвэл би мэдээллээс тасарчихаад байна уу.
Миний энэ бичлэгийг уншиж байгаа эрхэм блогчин найз минь хариу бичээрэй дээ хэ хэ. Сониноос Хавар болоод сэтгэл гэгэлзээд аймаар байна аа тээ. Хуучны юмс бодогдоод хааяа өдрийн цайны дараа ажлаа ч тайван хийж чадахгүй юм хэ хэ. За за наргиа шүү. Ойрд харин ёстой сайхан дулаахан байна шүү. Яагаад ийм дулаахан байгаа юм болоо. Өвөл хаана байсан бэ өөрөө гэмээр хөөрхөн охид шалдан нүцгэн л гүйгээд байна ингэж байж тэнгэр задраах вий дээ гэж.
Юутай ч энэ удаа нэг их сонин содон юм бичих гэсэнгүй ээ зүгээр л мэндчилмээр санагдаад хэдэн үг сийрүүлэв. Юутай ч анд минь ажилд нь амжилт хүсье. Монгол хүн амныхаа бэлгээр гэж. . .
JD