Monday, September 28, 2009

Хааяа ч гэсэн жоохон ч гэсэн зүйлийг хайрлахсан...

http://41.az.mn/index.php?module=menu&cmd=content&id=1355&menu_id=387 Нэгэн сайхан сэтгэлт анд минь надад энэ линкийг өглөө. Би чамд хайртай гэдэг киног эндээс татаж үзээрэй гэж. Уул нь ч шууд татаад үзнэ гэхээр сайхан л санагдаж байна. Гэхдээ сэтгэлийн угаас гэнэт нэгэн бодол урган гарлаа л даа. Тэр нь хэрвээ би энэ киноны найруулагч бөгөөд бас хөрөнгө оруулагч нь байсан бол гэж бодогдлоо. Ямар их цаг, мөнгө, сэтгэл гаргаж хйисэн бол оо. Тэгээд киногоо ч гаргаж дуусаагүй байсан чинь киног нь нөхдүүд татаж үзээд л гэж. За юутай ч гэсэн төрийн төлөө огтоно гэдэг боллоо. Бодвол бас бодох л тээ. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй...

JD

Monday, September 14, 2009

Намайг EXCEL гэдэг... (Шууд оруулав. Алдаа бий)

Анх би энэ Дэлхийд нэгэн үйлдвэрт мэндэлсэн юм. Одоо бодоход миний ээж HYUNDAI юм билээ л дээ. Ээж минь их олон хүүхэдтэй болхоор бүгд л над шиг адилхан боддог байх. Харин миний аавыг яг хэн гэдгийг мэддэггүй. Гэхдээ миний байнгын овог бол Korea. Сайнаар ч муугаар ч дуудсан л энэ нэр байнга гардаг юм. Би эхээс анх төрсөн цагаас эхлээд л зөв гараар эдлүүлж, зориулалтын замаар явж ирсэн. Төрсөн нутгаа бодхоор тэр сайхан мөчүүд л санаанд минь буудаг юм. Салхи татуулан давхиж, жинхэнэ хурд хүчийг би харуулдаг байсан юм. Ийгээд нэг өдөр эзэн минь намайг өөр нэгэн надаас хойш төрсөн дүүгээр минь солиод алга болсон доо. Би гэдэг амьтан яахав даа гарашд байдаг болсон. Төмөр минь зэвэрч нуруу минь шалбарах яг тэр агшинд хэл нь үл мэдэх хар нөхөр ирээд намайг худалдаж аваад төмөр амбаарт хийгээд цоожилсон юм. Хэсэгтэйй тэндээ орилж тийчлээд аргагүйн эрхэнд нам жим болсон. Харин нэг өдөр гэнэт нөгөө хэл нь үл ойлгогпох нөхөд гэрэл гялбуулан төмөр хайрцагны хаалгыг нээсэн дээ. Тэр агшинг одоо хэр нь би мартадгүй юм даа. Намайг өргөж буулгаад нэг их муухай замаар хааз гишгэн давхисан. Хамаг карвератор, мотор, амаржин минь доргиж, дөрвөн дугуй минь тэсхийн аргагүй өвдөж байсан юм. Гадаа их хүйтэн дээр нь аймшгийн их хорт утаатай болхоор агаар шүүгч минь тэр дороо бөглөрсөн. Хамраа таглуулсан би яахав дээ хий л баахан бархирдаг болсон шүү. Нөгөө хэл нь үл ойлгогдох нөхөр давхиж ирээд нэг нөхөртэй ярьж байгаад намайг өгч орхисон доо. Нөгөө нөхөр минь намайг унаад гэртээ ирээд энд тэнд минь баахан юм наагаад, цэнхэр уяагаар чимээд дараа нь утаагаар баахан тойруулж утсан. Тэр цагаас хойш би хэзээ ч нуруу минь нэг шөнө бүтэн хоносонгүй дээ. Өглөө эрт босно. Босоод шууд л хэдэн хүн чихэж аваад нөгөө муухай замаараа явж өгнө. Шөнө яг сайхан унтах гэхээр гэрэл гялбаж, хөгжим тачигнасан баарны гадаа зогсоод л дахиад хүн суулгаад явж өгнө. Нөгөө хүмүүс нь зүгээр ч явахгүй над дээр бөөлжинө, шүлсээ хаяна. Үнэр танар авах юм байхгүй ээ. Арай ч ийм EXCEL байгаагүй л юм даа гэж дотроо бодхоос цаашгүй. Манай эзэн авсан цагаас эхэлж хэзээ ч миний моторын тосыг сольж байгаагүй. Дугуй бол бүр ярилтгүй ээ. Баруун дугуй бүр халцарсан. Өвөл хичнээн хичээгээд ч нэмэргүй гулгаастай. Өвөл зунгүй нэг муу пүүзтэйгээ л байна. Энд тэндээсээ мөргүүлсээр байгаад одоо миний арьс байхгүй болсоон. За тэгээд энд тэнд явж их юм үзлээ. Энэ орны хамаг л өндөр уул, шавар, ус гээд бүхнийг нь гаталлаа, тууллаа даа би. Уул нь хотын машин. Гэвч энд өөр хууль надад үйлчилдэг юм. Одоо ч би нэг муу машин нэртэй сэг болсон. Ингээд хаяагдах байхдаа гэж бодож байтал манай эзэн саяхнаас намайг угааж арчлаад дугуйг минь солиод, гялалзтал өнгөлдөг болсон. Гайхаад байсан чинь намайгаа алс холын Баян-Өлгий аймгийн нэгэн сумруу зарчихлаадаа. Ийгээд би одоо хотоос гараад явж байна даа. Тэнд очоод юу үзэхийг ёстой чөтгөр л мэдэх байхдаа хэ хэ. EXCEL хүн байсан бол ингэж хэлэх байсан болов уу гэж....
JD

Friday, September 11, 2009

Монголоо алдсан Монголчууд...

Хүүе ээ нэг рекламан дээр энэ хүүхдүүд одоо ааруул ч идэж чадахаа байжээ гэсэн нэг зүйлийг энэ хоёр нүдээрээ харав. Ямар нүгэлтэй юм бэ. Амьд явахад нүгэлтэй юм ихийг үзлээ. Гэхдээ арай ч ийм юм сонсоно гэж бодож явсангүй гээд л эмээ минь байсан бол уулга алдах байсан байх даа хөөрхий... Нээрээ ааруул идэж ч нээрээ чадахаа больсон юм болов уу. Алах нь ээ аан. Гэхдээ нэг л магадгүй юм шиг л санагдаад байна аа. Яагаад гэхээр би мессэнжэр дээрээ зав байвал буугаад мордоно биз дээ гээд бичээд орхисон чинь бараг л нилээд хэдэн найз хаана буухийн, хаана мордохийн яг юу гэсэн үг юм бэ гээд асуугаад байсан. Сонин байгаа биз. Монголчууд бие биенийгээ манайхаар ороод гараарай гэдэг санааг нэг буугаад мордоорой л гэдэг байсан штээ. Тэр утгаар нь миний блогоор зочлоорой гэсэн чинь ойлгодгүй штээ хэ хэ. За даа нилээн л Монголоо алдаж байгаа улс байна даа бид чинь. Ер нь л тэгж санагдаж байна. Уул нь хүнд мартах учиргүй зүйлс их байдаг даа. Тэр дундаа энэ муу хуучирсан гэгдэх уламжлалаа нэг үлдээчих юмсан даа. Аугаа түүхт Англи улс өнөөдрйиг хүртэл хуучны орон сууцаа нураахгүйгээр хууль гарган түүх соёлоо, аугаа гэдгээ үр хойчдоо, Дэлхий нийтэд харуулсаар байгааг хэн ч буруу гэдэггүй штээ. Яг үүнийг чадахгүй ч энэ хэдэн жоохон соёлоо амьд хэвээр нь л авч явах юмсандаа.
Блогоор минь зочилж дээшээ морилон саатсан найз чамдаа баярлалаа. Ажил нь үргэлж бүтэж байг энэ сайхан сэтгэл шигээ...
JD

Thursday, September 10, 2009

Азтай байлаа найз нь...

Жил бүрийн 09.10 өдөр Дорноговь аймгийн Хамрын хийд буюу Дэлхийн энергийн төвд Шанбалын орны Ерөөлийн ном гэж хурдаг уламжлал тогтоод бараг 3 жил болж байна даа. Морь уралдана. Ер нь л их сайхан буяны болоод баярын ажил болдог юм байна. Би энэ жилийнх нь арга хэмжээнд нутгийн хэдэн найз нарын хамт оролцоод ирлээ. Лхагва гарагийн шөнө гарч давхиал шөнөжин яваад л тэгээд үүрээр орж явчихсан даа. Замдаа үүргэлээд хэсэг машиндаа суугаагаараа унтаад сэрхэд хамаг бие минь хөшөөд жинхэнэ шпрот болсон байсан даа. Бас хотоос гарах гэж бие биенээ хүлээсээр нилээн удав даа гэж. Юутай ч нойр хоолоо хугаслан байж очсон доо туйлын их баяртай буцаж ирлээ. Шанбалын оронлуу Хамрын хийдээсээ 3 км гороолон очоод тэндээ ном хурдаг юм байна. Хүн бүр гартаа хийдийн номноос бариад алхдаг юм билээ. Маш их хүн очсон байсан. Яг энергийн төвийн гол хойд хэсэгт байрлах толгой дээр гардаг. Яг тэнд нь байрлах хэсэгт их сонин юм болсон том могой бүтэн биеэрээ гарч ирсэн нь байлаа. Харсан хүмүүс уулаг алдан байлаа. Лус нь гарч ирж байна гээд л. Зөвхөн харагдах хүндээ л харагддаг гэнэлээ. Их том могой байсан. Азаар зургийг нь авч чадсан шүү гэж. Ийгээд энергийн төвөөс сайхан энерги авч, хүслийн Баянзүрх хайрхандаа сүсэглэн мөргөж ихийг гуйгаад хэ хэ их зүйлийг бодсоор буцан ирлээ дээ. Харин хотод ирсэн чинь үнэхээр хүйтэн байсан шүү. Даарч байна аа гэж. Бас л замдаа үүргэлээд машиндаа хоёрдахаа шпрот болон суугаагаараа унтлаа шүү дээ.
JD

Saturday, September 5, 2009

Ангийнхан жийдэгшт

Хүний амьдрал чинь их сонин юм аа. Чамд ч гэсэн тохиолдож байсан байх л даа тээ. Би арван жилд байхдаа Мөнгөнсүх, Ууганбаатар, Гантөмөр гээд дээр нь би нэмэгдээд Жадамбаа буюу МУГЖ гээд нэг бүлгэм байлаа. Аая үнэхээр сайхан найзууд байсан. Хамтдаа хичээлээ давmана. Гадуур сэлгүүцэнэ гэж байгаа. Үгүй ээ тэгээд бүгд сургуульд ороод л тарсан. Уулзах тоо, ярилцах тоо цөөрөөд л. Нэг мэдхэд сургууль төгссөн. Бүгд ажилд ороод л таг чиг болсон. Тэгсэн манай нөгөө хэд ангийнхан надад хэлэхгүй бараг л байнга шахуу уулздаг юм байна. Би гэнэт санаандгүй залгаад мэдчихсэн. Тэгсэн өөдгүй амьтад надад хэлдгүй байсан байгаан. Шалтгаан нь ажилтай байгаа байх. Том дарга болсон тоохгүй байх нь энэ тэр гэдэг байгаа. Юу гэж дээ. Тийм биз дээ найз аа. Нэг үг байдаг штээ. Энэ хорвоогийн хамгийн сайхан сэнтийд ч чи бөгсөөрөө л сууна гэж. Бас нэг үг байдаг. Ард түимнгүй ноён гэж байдаггүй гэж. Би чинь найз нөхөдгүйгээр хаашаа ч явахгүй. Дээр нь би хэн ч байсан миний найз л бол миний найз шүү дээ тээ. Арван жилийн найз, Их сургуулийн найз, Ажлын найз, Бизнесийн найз, Эмнэлэгийн найз, Архины найз гүй ээ тэгээд мөн олон найзууд байдаг даа. Гэхдээ л нусан багийн найз бол нусан багийн найз шүү дээ. Би бүр гомдоод. Арай ч дээ гээд хэлэх ч үг олдсонгүй. Уул нь нэг их гомдоогоогүй л юмсан. Ямар сайндаа гомдсон сэтгэлээ блогтоо чихэж (оруулах, блогтоо бичих гэдэг үгсийг зэрлэгээр хэрэглэв хэ хэ) суухав дээ. За нэг иймэрхүү. Муухай гомдсон бичлэг уншуулсанд уучлаарай.

JD

Сайхан намаржиж байна уу. . .

Сайн уу найз минь. За юу байна аа. Ойрд уулзсангүй. Сонин сайхан.

Чи: ... Өө юу байхав дээ. Ажлаа хийгээд л.(Мушилзана) Хэ хэ.\
Би: Ажил сайн уу хө. Эрэгтэйд нь эхнэр сайн уу. Найз охин сайн уу. Харин эмэгтэйд нь. Ойрд шоудаж байна уу. Ха ха гээл.
Чи: Эрэгтэй нь. Сайн сайн. Хүүхдээ цэцэрлэгт өгсөн. Өглөө өгөхөөр уйлаад аймаар байна аа. Харин эмэгтэй нь. Юун шоу вэ. Ажлаа яаая гэж байхад. Харин чи.
Би: Эрэгтэйд нь. Харин тийм байх тээ. Ямар цэцэрлэгт өгсийн. Эхэндээ тэгж байгаад яваандаа гайгүй болдог гэсээн. харин эмэгтэйд нь. Найз нь ямар шоудах биш дээ. Нөхөн сонгууль эхлэх гээд бөөн ажил л байна. Ха ха. Ёоо бичсэнээ харсан чинь инээд хүрчлээ. Ингэх байсан болов уу. Эсвэл өөр байх болов уу. Юутай ч үл мэдэх миний блог уншигч найздаа мэнд хүргье. Хааяа бодхоор миний бичлэгийг уншиж суугаа тэр хүн ямар хүн байдаг бол нэг харьцаж үзэх юмсан гэж их бодох юм аа.

Ийгээд хэд гурван үг байна аа. Хэн нэгэнд хэлмээр санагдаад л...Хоёр.

Нэг. Ойрд ажил их байна аа. Би нээрээ энэ зам түгжрэлд үнэн дургүй хүрч байна аа. Энэ хотын удирдлагууд замын тендэрийг яагаад заавал хавар зарладаг юм бол оо. Өвөл зарлаад хавар бороо орохоос өмнө эхэлж болдоггүй юм болов уу. Иргэд жинхэнэ ажиллаж эхлэхээр л бөөн ажил болгох юм. Уул нь сайхан болгох гэж байгаа ажилд нь баяртай л байна л даа. Гэвч арай л их төвөг удаж байна шүү гэж. Уурласан уураа энэ муу хэдэн товчлууртаа гаргаж блогтоо л хүслээ чихэх юм даа мань мэт ч. . .

Хоёр. Бензиний үнэ нээрээ солиорч байна аа тээ. Ядаж байхад миний машин А95 хийдэг гэж байгаа. А92 хийхээр өмхий үнэртээд явахгүй юм. Ха ха. Санаа зовоод хүмүүс ярвалзаад байгаа юм шиг санагдаад. Хөдөө ганцаараа байсан бол ч хамаа ч алга л даа. даанч би чинь олон дунд амьдарч байгаа болохоор яах ч арга олдохгүй юм.

Гурав. Энэ бол харин сайхан мэдээ шүү. Зарим нэг нь санаж магадгүй дээ. Би чинь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар гэнэт нэг Баянмонгол гэж хөдөлгөөний тэргүүн болоод л солиорч өгсөн штээ. Яагаав нөгөө уул уурхайг үндэсний корпораци байгуулан ашиглана гээд л. Тэгсэн тэр төсөл минь амалсан ёсоор явсааран байгаад(хэ хэ) энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх болсон шүү дээ. Би ч сайхан зүйлийн эхлэлийг тавьсандаа их азтай хүн гэж өөрийгөө бодоод байгаа шүү. Миний найз сонирхомоор байвал www.bayanmongol.mn гэсэн вэб хаягаар нь нэг ороод гараарай гэж.

Дөрөв. За дөрөвдэхээ бичих гэсэн чинь бензин дууслаа гэж... Дараа тэгжийгаад дөрөвдэхийгээ бичнэ ээ.

За за баяртай найзаа. Өө нээрээ Билгээ найзтайгаа нэг уулзаж зураг блогтооо хэрхэн чихэх тухай сайхан мэдээлэл авч байгаад зуны авсан хэдэн сор бүтээлээ танилцуулана аа. Ок.

JD