Thursday, September 30, 2010

Нэргүй.../Солиотой бичлэг, тархинд орсон үгсийн нийлүүлэмж/

Яагаад ч юм өнөөдөр блогоороо орсон чинь нэг л тийм уйтгартай санагдаад явчихлаа. Нэг их гоё зүйл байхгүй. Тэгээд за байз гоё болгох зүйл бичдэг ч юм билүү гээд бодсон чинь энэ толгой олгой болжээ хөөрхий. Юу ч орж ирдэггүй шүү. Яах ч ёстой юм бүү мэд. Бодвол мэргэн санаа орж ирэхээр л гоё юм бичиж блогоо гоё болгох ёстой юм болов уу. Яг ингэж биччихээд утсаар хүнтэй ярчихаад сэдэвээ харсан чинь нэг тийм санаа төрчихлөө хэ хэ. Нэргүй...

Нээрээ би яагаад нэргүй гэж нэрлэсэн юм болоо. Нэргүй гэдэг үг чинь өөрөө бас нэгэн утга илэрхийлсэн тэр байхгүй гээд байгаа зүйлийг орлуулсан зүйл мөн байх. Би санаж байна даа нэг кинон дээр нэг хар арьстан нөхөр гутал барьчихаад хөөе энэ гутлыг яагаад гутал гэж нэрлэсэн юм бэ гээд нэг нөхрөөс асуудаг хэсгийг. Тэгсэн нөгөөх нь яахав дээ гутал болохоор л гутал гэсэн байхгүй юу гэж хэ хэ. Ийгээд бодохоор энэ бичлэг нэргүй болохоор л нэргүй гэж нэрлэсэн болж таарах гээд байна хэ хэ. Шал тэнэг юм.

Тэгвэл бусад зүйлийг өөрчилөн бодож үзье л дээ. УИХ-н гишүүнийг бид гишүүн тэр гэж дууддаг. Тэгвэл гишүүн гэж нэрлэдэггүй янхан гэж нэрлэдэг байсан бол яах уу. УИХ-ын янхан тэр гэх үү ха ха ха. Ёоо савах нь ээ.

Ингээд бодсон чинь бүр самуурч байна. Гэхдээ л бас нэгэн сонин өнцөг харагдаж байна. Яагаад заавал юм бүхэн нэгэн хэв шинжэд баригдаж байх ёстой гэж. Сүүлийн үеийн шинэ оросууд жаргон гэж нэг урсгалаар их ярьдаг болсон гэсэн. Тэр нь юу гэхээр цаг хэд болж байна гэхийг шууд сколько түг түг гэдэг гэсэн. Хэ хэ. Бас л болохоор. Ингээд манайхан яриад эхэлбэл аав нар уурлах байх тээ. Мартаж болшгүй соёл мөн гээд л иш татаж байгаа л... Монгол хэлийг магтаал...

За эргээд эхэлсэн хэсэгрүү очъё л доо. Нэргүй. Нэргүй мэт амьдарч байгаа нэртэй хүмүүс энэ хорвоод олон байх юм аа. Яахав дээ хүн болгон өөрийн нэрийг хайрлаж нэрээ өндөрт гаргахын төлөө зүтгэдэг мэт боловч амьдрал дээрээ тэр нэрийг хэн нэгэн хэсэгхэн хүрээнд л мэдэж өнгөрдөг. Магадгүй хэн нэгэн олны танилтай нэр ижилхэн бол баярлаж болох ч бас л худлаа. Үүгээр би хэн нэгэн хүнийг хэлэх гэсэн юм биш ээ. Зүгээр л бид өөрсдийгөө дандаа л хуурч амьдардаг гэсэн санааг л хэлэх гээд байгаа юм. Нэг номны жишээ санаанд орлоо л доо.
Би орчлон ертөнцийг таниагүй жоохон хүүхэд байхдаа дэлхийг эзлэнэ, захирана хэмээн боддог байлаа. Харин нас биенд хүрээд ирэхийн цагт энэ бодлоо гээж энэ улсыг захирах хүсэлд автах болсон юм. Ахархан хугацааны дараа эргээд нэг бодсон чинь би ерөөсөө энэ улсыг захирч чадахгүй юм байна ерөөсөө энэ гэр бүлээ л аятайхан авч явъя гэж бодоод харсан чинь хэдий нь оройтжээ. Одоо би орон дээрээ хэзээ үхэхээ мэдэхгүй хэвтэж байна. Би эхлээд өөрийгөө хууралгүй өөрөөсөө эхэлсэн бол магадгүй би дэлхийг ч өөрчлөх байсан юм бил үү гэж.хэ хэ. Нээрээ бас бодхоор тээ. Дандаа л өөрийгөө хуураал яваад байдаг цаг хугацаа урсаал байдаг. Нэгэн хийсвэр тэнэг зүйлийн төлөө шүү. Гэтэл жинхэнэ дээрээ бол би хэн ч биш нэг л нэртэй боловч нэргүй нэгэн л байгаа юм. Хэрвээ би өөрийгөө хуурахгүйгээр өөрөөсөө эхлээд бүхнийг хийвэл жинхэнэ утгаараа нэртэй хүмүүн ч юм шиг. Бас л сонин...Эндээсээ ургуулаад бодохлоор сайхан нэртэй инээд алдсан тэр нэгэн хүмүүн сэтгэл зүрхэндээ өөрийгөө хуурч энэ хорвоог нэр төртэй хүмүүн мэт бодсоор бардаг нь жам болжээ. Нэртэй мөртлөө нэргүй мэт амьдарч буй хүмүүн...

JD

Thursday, September 23, 2010

Нэгэн шинэ зураг орууллаа...



Би энэ зургийн нэрийг Тэмээ бид хоёр нэгэн зүгт гэж нэрлэсэн дээ. Хэ хэ.

Wednesday, September 22, 2010

Өмнийн цэнхэр говь мину...


Нөгөө л гардаг цагаараа аялалдаа гарлаа. Энэ удаад өмнөх удаагийн аялалуудыг бодвол арай олон тооны залуучууд явах болсон юм. Жолооч орвол бараг л гучин хүн. Гэхдээ жендэрийн хувьд бол ойролцоо гэж байгаа. /За тэгээд киноны таних тэмдэг шиг 3 бөөрөнхийгөөр ойлгоод байв/ Ийгээд замдаа гарсан даа. Хэ хэ. Инээд хүрээд байна аа. /Инээдтэй хэсгийг бичигч миний хүслээр хасав/Бидний нөгөө суусан автобус маань аймаар савалдаг автобус байсан. Хэлэх ч юм биш. Хотоос гарч давхиад шороон зам дээрээ гараад жинхэнэ алж эхэлсэн дээ. Эхний нэг хэдэн цаг бол за арай ч дээ гэмээр л явсан гэж байгаа. Сүүлдээ тэгээд дасдаг юм билээ. Яг л нөгөө нэг онигоо шиг. Онигоог нь дараа асуувал бичиж өгье за. За тэгээд явсааран байгаад Дундговь аймагт очсон. Сайхан нутаг сайхан аймаг. Гэхдээ хөгжил гээд байх зүйл нэг их байхгүй. Засаг дарга нь саяхан солигдоод ерөнхийдөө нэг тиймэрхүү л байгаа аймаг юм билээ. Нутгийн үндсэн брэнд гэвэл айраг л байна. Олон жил зуд болсон болохоор ихэнх малчид нь өөр аймгийн нутгаар нутаглаж яваа гэсэн. Гэхдээ энэ жил бороо хур сайн байгаа болохоор бас ч гэж учиртай байгаа юм билээ. За энэ аймгийн статистик мэдээ ч яахав цаашаа давхисаар хүсэн хүлээсэн газар болох Өмнөговь аймагт ёстой ясаа арай л салгуулчихалгүй шиг нэг юм очсон доо. За даа нэг үгээр хэлбэл ядарсан гэж ойлгож болно. Нээрээ замдаа жолооч маань ядраад хэсэг унтсан юм аа. Тэгсэн чинь бид хэд нэг чөөгийтэй газар хоносон юм шиг байна билээ. Манай автобусны цонх онгойгоод байсан чинь нөгөө автобусны цонх бас онгойгоод байсан гэсэн шүү. Та минь ээ аймаар байгааз хэ хэ.

Өмнөговь аймаг гэдэг чинь түм түжигнэж бум бужигнасан жинхэнэ хөлтэй болсон газар юм билээ. Аймгийн төвөө тойроод 23 амралтын газартай гэж байна. За тэгээд тэр говь гурван сайхан гэдэг чинь ямар байсан хайрхан бэ ёстой нэг бишрүүлсэн шт ээ. Тэр хавийн нутаг нэг л цаана аа өвөрмөц юм билээ шүү. Би ч бараг л буугаад нөгөө уул уурхай нь байгаа юм бодсон чинь тэр их нөгөө уул уурхай нь өөр өөр газар юм билээ гээд мээкээтэй юм бичээд байхгүй юу. ЗҮгээр л мэдээлэл өгсөн юм шүү. Ийгээд бидний нөхөд эв санаагаа нэтгэн нэгэн зүг хөдөлж сайхан амралтын газар очсон юм. Үнэхээр гоё. Хэлэх ч юм биш. Тухтай, тохилог, эзэд нь найрсаг өө тэгээд сайхаан сайхан. Бидний төлөвлөгөө ёсоор бол бид нийт 3 хоносон. Орой бүр арга хэмжээтэй байсан шүү. Ер нь л кайфтай байсан.

Ажлын хоёрдах өдөр бид Ёлын ам орцгоосон юм. Төсөөлж байснаас шал өөр юм билээ. Уулын энгэрээр нь арц ургадаг дээд амнаас нь жижигхэн горхи урсдаг тэр нь амруугаа урссааран байгаад нилээн өргөн горхи болж цаашаа урсдаг юм билээ. Их сонирхолтой хавцалаар явсан шүү. Арцны үндсээр тэнд сийлбэрчид суугаад янгир, аргал, бас ёл шувууг ур гарган сийлж зардаг юм билээ. Ер нь л бусдын л адил хөдөлбөл хөлс зогсвол зоос гэж ханддаг юм уу даа. Гадныхан их явж байгаа харагдсан. Өмнөговь аймгийн жуулчны баазууд бол ер нь Монголдоо дээгүүрт орох байх аа. Би л хувьдаа тэгж дүгнэсэн шүү. Хээр гарахаар шинэхэн орсон борооны улмаас тааны үнэр нь хан хийгээд л бас л аан говийн нэг онцлог байна билээ шүү.

Аймгийн төвийн хэсэг тэр чигтээ бөөн л жийп болсныг ажиглахад Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд амжиргааны түвшин нилээн өндөр болсныг илэрхийлж байсан. Мэдээж сайн бүхний хажууд саар зүйл их байдаг хойно залуучууд нь нилээн аархуу бүхнийг мөнгөөр хардаг бодол нь боовруугаа гэдэг шиг бодол нь арай л биш юм билээ. Мэдээж хүн бүр тийм биш байх л даа гэхдээ л ганц нэгхэн боломжийн гэсэн мэдлэгтэй, яриа хөөрөөтэй залуучуудтай таарахад тийм байсан шүү. Харин Ажнай корпорациас хөрөнгө оруулалт хийж Залуучуудын соёл мэдээллийн төв гэж нилээн том объектийг тохижуулсан байналээ. Аймгуудад байхгүй мундаг орчин үеийн кино театр болон хөгжлийн төв байсан шүү. Хэ хэ. Ороод гайхаад байгаан биш оо. Нэр нь GALAXY CINEMA ингэж байгаан. ҮҮдээр нь орохоор хүн үүсэхээс эхлээл бүх зүйл л байналээ.

Сониноос иргэний нисэх бол цаг цагийн зайтай бууж байна аа. Байнгын л ерөөсөө нисээстэй буугаастай. Ийгээд бодохлоор бахархмаар байсан шүү. Өмнийн говийн хөгжил бол Монголын л хөгжил тийм болохоор удахгүй бүхий л аймаг хөл хөдөлгөөнд орж Монголчуудын амьдрал ургах нарны зүгээс эхлэн Урагшлах нь бол тодорхой болсон шиг санагдсан гэж байгаа.

Ийнхүү 3 хоноод бид нөхөд хотын зүг буцсан даа. Замдаа шаварт суугаад төөрөөд 32 цаг явж ирсэн. Аймаар тоо байгаа биз. Хот хараад бараг л уйлах гэж байлээ штээ. Ёстой л нөгөө нэг залуу насныхаа эрч хүчээр л ирсэн шүү. Тэрнээс өөр хэн нэгэн байсан бол ч за мэдэхгүй чадарсаан.

Эцэст нь энэ аялал бол мэдээж бас нэгэн дурсамж үлдээсэн сайхан аялал болж өнгөрсөн гэдгийг тэмдэглэн хэлэх нь зөв байх. Гагцхүү аялалын явцад таарч байсан олон үйл явдал, хүмүүс хоорондын харилцааг харахад бид алдаж оноод ч гэсэн хөгжлийн төлөө алхам алхамаар урагшилж байгаа юм байна гэдгийг мэдэхэд, мэдэрхэд л сайхан байсан шүү.


oooooooп.... гэж байгаам

Би өөрийн авсан гурван сайханы зургийг орууллаа. Наад их ус нь замын тогтсон ус юм шүү. Нууртай болгож авсан юм.


JD

Инээд хүрмээр ч юм шиг...

Сайн уу найз. Би уул нь Өмнөговь явж ирчихээд нэг их гоё сэтгэгдэл бичих гээд блогоо нээж байсан чинь манай ажлын эгээ яагаад сэтгэгдэлээр хэрэлдээд байгаан гээд нэг мэдээ үзүүлсэн чинь бүүр инээд хүрчихлээ. Уншаад байсан чинь тэр дотор явж байгаа үгийг харахад бараг хэн бичсэн нь тодорхой ч юм шиг. Ийгээд надад нэг бодол төрлөө л дөө. Уул нь энэ бичлэг дээр миний тухай ерөөсөө гараагүй харин ч шал өөр мэдээ юм. Миний ганцхан нэр орсон харагдана. Тэгсэн чинь бүр бөөн юм болж байна аа тэр сэтгэгдэл дээр нь хэ хэ. Би гээд гараад ирвэл бүр алах юм байна л даа тээ. Хорхойд хоргүй явна гэдэг бол бурханы л хийж чадах ажил, харин хүн бүрт таалагдана гэдэг бол хүнд ажил байх аа. Дээр нь бид чинь хэдүүлэхнээ мөртөлөө хажуу хавиргандахаа үзэж чадахгүй гээд яриад байвал олон зүйл байна шүү. Би их сайн санадаг юм аа анх Глобалд ажилд орчихоод хэвлэлийн хурал хийсэн чинь тэр мэдээ нь сайтуудаар гараад тэгээд нөгөө сэтгэгдэл нь алсан гэж байгаа. Бараг л амиа хорломоор санагдсан. Үнэн байсан бол ч яахав. Баахан зохиомол сэтгэгдэл байсан. Сүүлдээ ч тэгээд дөжирсөн. Ер нь бол нэг их сонин биш зүйл л дээ. Тэглээ гээд тийм болох биш дээ ямар. Ганцхан асуудал нь хүн бүрийн мэдээний ард дандаа нэг ийм л зүйл яваад байгааг хархаар инээд ч хүрэх шиг уурч хүрэх шиг. Бодвол энэ Ардчилал л байх л даа мөхөс би юу мэдэхэв. Эцэст нь хэлэхэд хажууд минь нөгөө энэ сэтгэгдэлийг бичсэн баагий нь инээчихсэн сууж байгаа даа тээ.
http://politics.news.mn/content/30589.shtml энэ бол нөгөө мэдээ гарсан сайт нь хэ хэ.

JD

Sunday, September 12, 2010

Гараад үүдэнд хүлээж бай...

Сайн уу найз аа. Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэнэт эмнэлэг эргүүлдээд. Ойлгож байгааз дээ шаардлага гараад. Тэгээд ойрд мэдрээгүй нэг мэдрэмжийг авлаа. Ер нь бол энэ мөнгөгүй бөгөөд танилгүй хүн эмнэлэг орсноос гэртээ хэвтэж байгаад чад хийсэн нь дээр гэдэг үг нилээн газар авахаар болжээ. Гэхдээ энэ асуудалд тэр эмчийн буруу бол ерөөсөө алга байна. Эрүүл мэндийн яам л одоо мэдэх байх л даа иргэдэд үйлчлэх системчилсэн загварын алдаа байна.

Орой 17:00 цаг.
Түргэн авч давхисаар гэмтэлийн гадаа бөглөрөн барин нэг юм очлоо. Үүдээр нь орлоо мэдээж гэмтэл болсон хойно бөөн орилоон цус нөж. Ээ бурхан минь нүд халтирмаар. Хойд өрөөнд хоёр эмч зэрэг ажиллаж байгаа харагдана. Нэг нэгээр нь дуудаад олон асуулттай анкет гаргаж ирээд бэртээд үхэх гэж хүнээс ургийн овог, хаяг, харшлах эм, гэрийн хаяг өө ерөөсөө бүгдийг асууна. Бэлгийн замын өвчин авч байснуу ч гэж байх шиг. Инээд ч хүрэх шиг уурч хүрэх шиг. Энэ асуултын цаана бас нэг юм байгаа нь тодорхой байх зүгээр л хөндлөнгийн нүдээр ажиглахад юм шүү. Ийгээд баахан байцааж байгаад нөгөө нөхөр бараг ухаан алдах даваан дээр нь анхны тусламж авна гэж байгаа. За энэ бол нэг асуудал.

Би нөгөө харснаа л бичээд байгаа шүү. Нэг нөхөр оёдол тавиулж байна аа. Тэгсэн чинь эмч нь за та 5000 төг өгөөрэй гэж байна. Нөгөөх нь энэ чинь мөнгө төлдөг юм уу гэсэн чинь аа би танд их нарийн оёо тавьсан байгаа утас нь өөр утас ч гэх шиг. Мөнгө өгч чадхааргүй нөхөр харагдвал нөгөө нойлын утсаар оёдог юм уу хаашаа юм. За нэг ийм.

Би нэг хүүхдийн түнхний зураг авхуулах санаатай орсон юм. Зураг авдаг эгээ 5000 төгрөг төлөөд зурагаа авхуул гээд маниасаа бас таван цаас хөөрхөн салгаж байгаан. Хэрэв мөнгө төлөхгүйгээр авхуулна гэвэл ирсэн цагаараа ойчрийн дагуу. Мэдээж тэр хооронд нөгөө өвдсөн хүүхэд маань амь нь тасрана биддээ. Тэгээд нөгөө аргаар нь үзэж байгаам /Яана аа авилгал өгсөн хэргээр шалгуулж гай болох вий дээ. Зүгээр өг гэснийг нь л өгсөн шүү хэ хэ/ Яахав дээ сандарсан хүн бол шууд л өгдөг юм болохоор сурсан зангаараа ажиллаж байгаа харагдсан. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч ажилчдын хувьд буруутгаад байх зүйлгүй юм билээ. Гол нь энд алдаа байна.

Ийгээд эмчдээ үзүүлсэн чинь сайн харагдахгүй байна аа. 3-р эмнэлэг яваад MRI-д харуул гэж байгаа юм. Тэгээд нөгөө газар нь амьсгаадсаар яваад очлоо. 95,000 төгрөг. Хамгийн багадаа хэ хэ. Мөнгөгүй бол тэгээд нөгөө мөнгийг нь хайж явах хооронд өвчин нь хүндрээд чад хийнэ гэж байгаа юм. За нэг иймэрхүү.

Нөгөө нэг цалин дээрээс аваад байдаг нийгмийн даатгал маань энд хүний урманд хэрэг болсонгүй ээ. Бараг тэр дэвтэр тэвдсэн нэгэнд ачааны гарз болох жишээтэй. Ийм л нэгэн орчинд хэсэг ороод гарахдаа их л зүйлийг олж харлаа даа муу JD чинь. Бас л бодох ёстой асуудал шүү. Эмчийг таньдаг агаа нар бол асуудалгүйн байлээ. Инээгээл нисээд байдгийн байна билээ.

За тэгээд эмнэлэгт ажилладаг болон үйлчилгээ үзүүлдэг хүн уншиж байгаа бол битгий уурлаарай. Хөндлөнгөөс ажигласнаа л бичлээ. Мэдээж эрүүл, согтуу олон хүнтэй ажиллаж байгаа хүний хувьд зовлон их гэдэг нь тодорхой гол нь тэр ажилтанг биш энэ системийн том алдааг л жишээгээр харуулах гэж хичээлээ. Энэ талаар санал солилцож яах ёстой вэ гэдэг шийдлийг л олцгооё. Харин ирээдүйд бүгд инээд хөөрөөр бялхаж эрүүл энх байхын төлөө...

JD

Thursday, September 9, 2010

Баяртай 2010.09.09

Баяртай 2010.09.09 Энэ өдөр тооны хувьд ч тэрүү нэг л сэтгэлд дотно үлдэх нь ээ. Өнгөрсөн оны буюу 2009.09.09 өдөр хүн бүхэн нэг л тийм аз жаргалтай юм шиг хэрнээ бас гунигтай байсан санагдаж байна. Өчигдөр би өөрийнхөө Facebook дээр нэгэн ижил бодолтой хүнтэй таарсан. Би цаг хугацааны үнэ цэнийн тухай дандаа боддог юм. Бид өглөө гэрээсээ гарахдаа өөр өөрийн аз жаргал бас зовлонгоо тээсээр ажилдаа ирдэг. Тэр өглөө онцгүй байвал тэр маань амьдралын гашуун аз жаргал байдаг. Харин азтай одтой байвал тэр аз жаргалтай нэгэн өдөр байдаг. Гэтэл бид амьдрал дээрээ мөч бүрийн аз жаргалыг хэзээ ч мэдрэхгүйгээр удахгүй буух цалин, ирээдүйд хүрэх амжилт, маргааш болох төрсөн өдрийн төлөө амьдардаг. Энэ бол миний амьдралын замыг туулах бензин байдаг. Байсаар ирсэн байх ч болно. Арван жилд байхдаа бушуухан ах нар шигээ их сургуулийн оюутан болохыг хүсдэг их сургаальд ороод хамгийн шилдэг байгууллагад ажилд орж сайн ажиллахыг хүсдэг харин тэр ажилдаа ороод сайн хань, сайхан гэр бүл хүсдэг сайхан гэр бүлтэй болоод сайхан том байшин хүсдэг энэ бол хэзээ ч дуусашгүй. Бид мөрөөдсөөр л байх болно. Дэлхий яаж өөрчлөгдсөн тэр хэрээр би энэ ертөнцийг мөрөөдсөөр л байх болно. Тэгвэл амьдралын үнэ цэнэ нь юу юм бэ? Энэ асуултыг хүн бүр л өөр өөрийн өнцгөөс хариулана. Миний хувьд амьдралын үнэ цэнэ яг энэ мөчид л байна. Би мөрөөдөж байна. Би амьдарч байна. Найз минь зүгээр л энэ урсан өнгөрч байгаа новшийн цаг хугацаанд болж өнгөрч буй бүх зүйлийг мэдэрч амьдаръя. БИ арван жилийнхээ дурсамжуудаас хэдхэнийг нь л санаж байна. Гэтэл мартагдсан мянга мянган дурсамжууд байгаа. Би хэзээ ч санахгүй. Ийм л болохоор их юм мэддэг хүмүүс цаг хугацааны үнэ цэнийг магтдаг юм байна.

Баяртай 2010.09.09 Би чамайг дурсах болно ооо. 2020 оны 09.09-нд

JD

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгье...

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол улсын түүхэнд эмгэнэлтэй, сургамжтай, нэхэн дурсах учиртай нэгэн үйл явдлаас хойш өдгөө 90 шахам жилийг үдээд байна. Эрээн бараан, хүнд хэцүү, адармаатай амьдралын нэгээхэн үе нь өнгөрсөн зууны 20 оноос эхлэл нь тавигдсан бөгөөд 1937-1939 онуудад оргилдоо хүрсэн гэж хэлж болохоор юм. Энэ нь бүх нийтийг хамарсан улстөрийн хэлмэгдүүлэлт байсан төдийгүй олон зууны турш бүтээгдэн хадгалагдаж, түмэн олныг соён гэгээрүүлэхэд ач тусаа өгч байсан шашны олон сүм хийд, нандигнан хайрлаж, шүтэж ирсэн шашны ховор ном судрууд, бурхад зэрэг соёлын олон арван мянган үнэт зүйл хэлмэгдэлтийн он жилүүдэд устан үгүй болсны дээр мянга мянга эрдэнэт хүний амь салхинд хийсэх мэт үгүй болсныг бид эргэн дурсахгүй байх аргагүй.
Олон мянган сэхээтэн, нийгмийн сор болсон хүмүүс улс төрийн хилс хэрэгт татагдан баривчлагдаж, дөнгөлүүлэн мал шиг туугдаж явсан. Үүнийхээ төлөө олон олон зүдгүүр зовиурыг амсч, бурхны орныг зорьцгоосон суут ухаантнууд, сэхээтнүүдээ эргэн дурсахгүй гээд ч яах билээ. Тийм учраас бид энэ өдрийг улстөрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх тэмдэглэлт өдөр болгоод хориод жилийг хойноо үдсэн байна.
Аймшигт хэлмэгдүүлэлтэнд 37 мянган хүн хэлмэгдэж, 21 мянган хүнийг шууд буудан алсан байдаг. Энэ яргалалд хамгийн ихээр өртсөн лам хуврагууд бөгөөд 17 мянган лам хэлмэгдсэний 14 мянга нь өчиггүй цаазлагдсан байх жишээтэй. Бүр тодруулбал 1932-1937 онд гэхэд 1730 хүн шийтгэгдэж, 162 нь буудуулжээ. 1937-1940 хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 26721 хүн шийтгэгдэж, түүний 20660 нь буудуулж амиа алдсан байна.Японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллага хэд хэдэн хэргийг зохион байгуулж, үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны дөрөвдүгээр сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж, 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд цаазаар авах ял ноогдуулж байжээ.
Дэлхийн түүхэнд Еврей, Армен, Урандууд болон Монголчууд гэсэн 4 үндэстэн хэлмэгдсэн байдаг бөгөөд тэдгээрийн дотроос өнөөдөр Еврей, Армен үндэстнүүд өөрсдийн хэлмэгдүүлэлтийг Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж цаашид энэ үйлдэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлж чадсан байдаг байна. Харин Урандуудын хэлмэгдүүлэлтийн асуудлыг НҮБ судалж байгаа ажээ. Монголчуудын хувьд улс төрийн хэлмэгдүүлэлт 1922 онд Бодоо, Данзан нарыг хилс хэрэг тулган хэлмэгдүүлсэнээр эхэлж 37,475 хүний алтан амийг хилсээр бүрэлгэн, 5700 хүн шорон, гянданд хоригдсон гэсэн албан ёсны тоо баримт байдаг. Энэ тоо нь албан тоо хэдий ч саяханы нэгэн баримтаар барилгын ажил хийж байсан газраас олон лам нарын тархиндаа буудуулсан бүртгэлгүй цогцос олдсон явдал нь энэ тоо үнэхээр үнэн гэдэгт эргэлзэхэд хүргэж байгаа юм.
1996 онд тухайн үед УИХ-д олонх байсан Ардчилсан Холбоо Эвсэл анх удаагаа Монголынхоо нийт ард түмнээс, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдээсээ уучлал гуйж, жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг “Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн буян үйлдэх өдөр” болгон зарлажээ. Энэхүү санаачлагыг гаргаж, үзэл бодол, хөрөнгө чинээ, удам угсаа, анги бүлэгээр нь ялгаварлан гадуурхаж, гэр бүл, үе удмаар нь хилс хэрэгт хэлмэгдүүлэн хөнөөж сүйтгэсэн түүхийн хар он жилүүдийг үндэсний эмгэнэл хэмээн албан ёсоор зарласнаас хойш өдгөө 14 жил болж байна.
Монгол Улсын Их Хурлаас 1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох” тухай хуулийг батлан гаргаж анх удаа энэ чиглэлээр эрх зүйн орчинг бүрдүүлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд 17,400 хүнийг цагаатгаж, 16.0 тэр бум төгрөгийн нөхөн олговорийг Ардчилсан Монгол улсын төр хэлмэгдсэн иргэддээ олгоод байна.
Ардчилал, шударга ёс нь хөгжил дэвшилд хүргэх үнэт зүйл болохыг хүлээн зөвшөөрч, энэхүү түүхэн замналыг сонгосон Монгол улсын иргэд, тэдний хойч үе түүхийн хуудсанд хараар тэмдэглэгдэн үлдсэн улс төрийн хилс хэргийн талаарх түүхийн үнэн мөнийг мэдэрч цаашид 1922-1939 оны аймшигт үйл хэргийг дахин давтах ёсгүй гэдгийг үеийн үед санаж явах учиртай юм.
Тухайн үед хэлмэгдэгсдийн ар гэрт өнчирч хоцорсон хүүхдүүдийн хамгийн бага нь өдгөө 75 нас хүрсэн 2465 хүн байгаагаас 88 хүн амьд сэрүүн байна. Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр хэдэн хүний амийг аваад зогсоогүй түүний гэр бүл, үр хүүхэд гээд хэдэн үеэр нь шийтгэсэн гэдгийг өдгөө амьд сэрүүн байгаа буурлуудын үгнээс тодорхой харч болно. Хэлмэгдээд явсан аавынхаа нэрнээс татгалзаж, “эсэргүүний хүүхэд” хэмээгдэн толгой өргөх эрхгүй амьдарч, сурч боловсро, тайван амьдрах эрхээ хасуулан байнгын хавчлага, мөрдлөгөнд байснаа тэд нулимс дуслуулан ярьцгаадаг. Хэдийгээр хүүхэд балчир нас нь аймшгийн дунд өнгөрсөн ч Цагаатгалын хуулийг санаачлан баталж, эцэг эх, ойр дотныхныхоо нэрийг сэргээлгэж авсандаа тэд сэтгэл өег байдаг юм билээ.
Өдгөө энэ нь нэгэн түүхийн хуудас болон үлдэж, жил бүрийн 9 сарын 10 өдрийг "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон зарлаж хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, тэдний үр ач нартай уулзаж, хүндэтгэл үзүүлдэг болжээ. Нэгэнт болсон зүйлийг өөрчлөх аргагүй ч ийм түүх байсан юм шүү гэж үеийн үед санаж явахад л гол учир утга нь байгаа билээ.

Tuesday, September 7, 2010

Дэндүү давчуу бас Дэндүү том/Ойлголтын зөрүү/

Саяхан нэг сайхан дуу гарчээ. Дэндүү давчуу Дэндүү давчуу гээд л үнэн үгтэй дуу. Тэр дуу нээрээ бас яг голыг нь олоод хэлчихжээ тээ. Тэгээд саяхан бас надад нэг зүйл тохиолдоод тохиолдоод ч гэж дээ болоод харилцаан дээр. Би одоо залуу хүн гэхдээ мэдэхгүй яагаад ч юм миний дүү нар гэж хэлье даа зарим нэгэн хүүхдүүд бас их оюуны сахилга батгүй болжээ. Хэн нэгний тухай ярихаар тэр үү энэ үү гээд л нэг л их мэдээлэлтэй том гарууд байх юм. Би тэгээд бодоод байхнээ энэ их олон мэдээллийн сурвалжаас авсан мэдээллээрээ л өөр өөрийнхөө үзэж харсан хэмжээнд сэтгэн бурдаг юм шиг байна. Магадгүй бид ч гэсэн өсвөр насандаа тийм л байсан байх л даа гэж нөгөө талыг зөвтгөхийг хүсэвч бас биш юм аа. Бид чинь бас даруулагтай байсан юм билээ. Яахав даа Ардчилал гээд энэ бүхнийг хаагаад явж болох ч Ардчилал нь хэтэрхээрээ анархизм болох вий гэж айх юм. Би яг юу болсныг олон юм ярилгүй хэлье л даа. Би саяхан нэг хүүхдээр гэж хэлье даа одоо тэр бацааныг. Нэг зүйл хйилгэсэн юм. Тэгээд за одоо би даргадаа нэг үзүүлье гэсэн чинь дарга чинь гэж ... энтэр гээд том авдаг байшт хэ хэ. Гайхаад та бүр том юм аа миний даргыг тэгж хэлдэг гэсэн чинь дуугүй болсон /Энэ бол хэн нэгэн даргыг өмөөрөх гэсэн санаа биш бидний үеийн болон бидний дүү нар нийгэмд өнөөдөр хэрхэн олж авсан мэдээллээ баяжуулж байгаагийн нэг илрэл энэ хэрэв дэлбэрвэл магадгүй буруу ойлголтоос үүдсэн иргэний дайн ч болох юм бил үү/. Гэхдээ л энэ жирийн нэг л жишээ байх л даа. Гэвч энэ байдал бол энгийн нэг дүр зураг мэт боловч энэ олон жилийн дараа өөр нэгэн дүр зураг болно гэдэгт би л хувьдаа итгэлтэй байна. Энэ бүхний цаана мэдээж олон үнэн зөв мэдээллүүд байгаа байх. Яах ёстой талаар нэг тийм хэлэлцүүлэг өрнүүлж гарсан шийдлийг нь ажил болгомоор ч юм шиг...

JD

Аян замын тэмдэглэл-2


Гурван цэг гэж байгаам. За ингээд аялалын 2 дах тэмдэглэлээ хөтөлье дөө. Завхан аймаг үнэхээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн үнэхээр хутагтын нутаг юм билээ. Аймгийнхаа төвөөр урсах гол нь салаалана. Тэр хэсэгтээ арал хэмээх хэсэгтэй. Арал дээр нь Завхан аймгийн хамгийн доргио нэг баар байдаг гэжаагаа хэ хэ. Гэхдээ ороогүй шүү сонссон юм. Урдаасаа шинэ хороолол, дэнж, тэгээд төв хэсэг эгж байгаа харин нөгөө хотруу гардаг хэсэгт байдаг хорооллын нэрийг мартаж орхилоо доо уучлаарай. Нэг тийм аж ахуйтай холбоотой л нэг нэр байсан санаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл өндөр хөгжсөн өөрийн гэсэн нутгийн брэнд бүтээгдэхүүнээр олон аймгийг ардаа орхисон юм билээ. Жавхлан толгой дээр гарахад бүх зүйл алган дээр байгаа мэт харагддаг. Орой дээрээ аягүй олон суврагтай сайхан толгой юм билээ. Ийгээд Завхан аймагтай хоёр хоног танилцаад тэр аймгийн сайхан байгаль, сайн хүмүүстэй нөхөрлөсөн өдрүүд өнгөрч Утаанбаатар хотруугаа хөлгийн жолоо залсан даа. Гарахийн өмнө манай нөгөө машинд байсан дэлдэн шар банди Хөвсгөлийнх юм байна. Тэгээд манай аймгийн Галт гэж гоё сум байгаа. Тэнд халуун рашаан байдаг тэнд хоноод цааш явъя гэдэг санал гаргаад ийгээд бид нөхөд санаа нийлэн Галт сумыг зорьсон доо. Замдаа олон саад бэрхшгээлийг даван тууллаа. Ээ бурхан минь энэ жил чинь хангай нутгийн ус гэдэг чинь бурхан их болсон байна билээ. Бараг ихэнх голууд үерлээд 150 км газрыг бүтэн өдөр туулсан даа. Үгээр хэлхийн аргагүй бартааг санаанлдгүй байдлаар туулсан шүү. Их Уул сумаас салаад Идэрийн гол гэж мундаг том голыг дагаж явсаар Хөвсгөлийн Жаргалант сумруу очсон. Тэндээсээ дахиад голоо дагаж явсаар Галт суманд очоод цаашаа 25 км яваад халуун Рашаандаа хүрсэн. Би нэг л зүйлийг энд хэлье. Би Монголын олон газраар явсан гэхдээ тэр халуун рашаан шиг гайхалтай мэдрэмж төрүүлсэн, байгалийн юмс бүхэн цогцолсон газар үнэхээр очиж байгаагүй юм билээ. Тэр бол зорьж очсоны хэргийг гаргасан жинхэнэ диваажин байсан шүү. ҮНэхээр үнэхээр үнэхээр....

Маргааш өглөө тэндээсээ хөдлөөд нутгийн нэг хүүг суулгаад зам заалгаад их замдаа нийлхээр гарсан даа. Олон даваа гэдгийг давлаа, ИХ Даваа гэдгийг давлаа явсаар байгаад Архангай аймгийн Мөрөн хэмээх нэг баг дээр ирсэн. Тэндээсээ урагшаа яваад Чулуутын голыг гатлаад тэгээд төв замдаа нийлсэн дээ. За ер нь тэгээд энэ удаагийн аялал бол Монгол оронтойгоо танилцах, бишрэх, шүтэх тэр нүдийг минь нээж өгсөн санаандгүй бөгөөд сайхан аялал болж чадсан шүү.

Би Монгол хүн болж төрсөн дөө бахархаж байна.


JD