Thursday, January 7, 2010

Шинэ оны мэнд найзаа. /Засваргүй алдаатай/

2010 он гарах яг тэр мөчид ноён Ерөнхийлөгч Эби ах цэнхэр дэлгэцээр үг үгийн дээдийг цацал болгон өргөж байлаа. Юу юугүй 12:00 цаг болж 2010 он ирээд л шампансагаа буудуулаад гэрийнхэндээ шинэ жилийн мэнд хүргье гээд л... Ийгээд 2010 он гарчихсан штээ найзаа. Жоохон уран зохиолын талаас нь бичих гэсэн чинь болдоггүй ээ. За тэгээд юу байна найз минь. Ажил мажил сайн биз дээ. Нээр он гаргачихаад уламжлал ёсоор худалдаж авсан муу салютаа буудуулж байгаад үсний орой, чихний араа түлээд баларлаа штээ аан. Найз минь тэр Хятад салютнаас л хол яваарай даа. Алах нь байна билээ шүү.
Ойрд энэ муу блогоороо орж гараагүй нилээн удчихжээ. Тэгсэн харин өнөөдөр Төв аймагруу шуурганд уруудан уруудан явчихаад ирээд и-мэйлээ шалгасан чинь нэг найз миний блогоор зочилжээ. Тэгээд урам өгөөд бичих хүсэл бадармой гэж. Сар бүр манайх нэг хэвлэлийнхэнтэй уулзалт хийдэг юм. Тэгсэн энэ удаагийнхаа уулзалтыг Төв аймагт хийгээдээ. Тэгээд л тэр. Нээрээ энэ өвөл чинь яасан хүндхэн хүйтэн өвөл вэ аан. Ёстой нэг хувцасны чанар, байшингийн чанар, хүний яс гурвыг жинхэнэ шалгаж байна аа аан. Сая аймаг явж байхдаа ёстой нэг жинхэнэ мэдэрлээ штээ. Зам харагдахгүй шуурч байна штээ. За энэ ч яахав найз тэгээд шинэ онд жинхэнэ утгаар нь балай авчих гээд л үзээд байна уу тээ. Эхнэргүй нь эхнэр авчих гээл, эхнэртэй нь сайжруулчих гээл ха ха ха. За за тоглосон юм шүү. Аягүй бол буруу ойлгоод наян загнасан сэтгэгдэл орж ирээд бөөн юм болох байх.
Ийгээд оршил хэсэг дууссан болхоор ганц нэг санал биччээд ажилдаа оръё гэж бодож байна аа найз нь.
Би найз чамаас нэг зүйл асуух гэсэн юм аа.
Миний арван жилийн сайн найз Мөнгөнсүх гэж сайхан залуу байдаг юм. Үнэхээр цагтаа их сайн сурч бид дотроо энэ маань л юм дуулгах байх гэж боддог байсан юм аа. Тэгсэн найз маань хэдэн жилийн өмнөөс гэнэт сэтгэл мэдрэлийн өвчтэй болоод байгаа. Ер нь л их хүнд байгаа. Манай арван жилийн намайг жийдэг нөгөө хэдэн найзууд маань 2009 оны 12-р сарын 30-нд 10-р хороололд нөгөө ... хэ хэ балайраад явчдийнмаа уулзалдсан юм аа. Тэгээд найздаа хэрхэн туслах тухай л баахан ярьлаа. Яг үнэндээ найзынхаа тэр өвчнийг л яаж эдгээх талаар баахан санал солилцлоо. Миний найз мэдээж энд тэнд явж их юм үзэж дуулсан хүн байгаа байх энэ сэтгэл мэдрэлийн өвчин энэ тэрийг хэрхэн яаж ул мөргүй болгох талаар найздаа нэг тус болооч л гэж хүсэх гэсэн юм. ЯГ үнэндээ энэ Шар хаданд хэвтээд амжилт тун бага байгааг нуух юун. За нэг ийм л хүсэлт байна. Муу найзад минь л тус болооч. Одоо нэг хүүтэй хүү нь их хөөрхөн том болж байгаа гэсэн.
JD