Thursday, January 29, 2009

Миний ээж багш. . .

Загасчны морь усгүй гэж. . . Энэ үгийг мөн ч их сонсож дээ. Математик дээр даалгавараа хийгээгүй очихоор л багш загнадаг байлаа. Манай ээж физикийн багш хүн л дээ. Яагаад ч юм надад багш нарын баяр их ойрхон баяр байдаг юм. Манай ээж багш болохоор тэр байх л даа. Ээж сургууль дээр байнга таардаг болохоор ээжээсээ байнга та манай ангид л битгий физик ороорой гэж гуйдаг байж билээ хэ хэ. Ангийн хурал болно оо манай гэрээс хүн байхгүй. Ээж өдөр болгон ангийн багштай уулзаж байдаг болхоор хуралд суух шаардлагагүй хэ хэ. Би тэгээд л уурлана. Та одоо суучих л даа гээд л. Ээж тэгэхээр юунд нь суудаг юм өдөр болгон л сонсож байна гээд байдаг байж билээ. Юутай ч энэ баяр миний хувьд их дотно баяр шүү. Эцэг эхийн хуралд 10 жилийн хугацаанд нэг ч удаа очиж үзээгүй ээж гэвэл манай л ээж байх хэ хэ.
Хайрт ээждээ болон надад эрдэм зааж өгсөн бүх багш нартаа болон Монголынхоо бүх багш нарт баярын мэнд хүргье.
JD

Sunday, January 25, 2009

Энэ долоо хоногийн зурхай. . .

Хүн болгон зурхайч болоод байгаа энэ цагт би бас зурхайч болж хэдэн цаас олхоор шийдлээ. Яадаг юм бэ тээ. Адилхан л махтай, биетэй аавын хүүхдүүд штээ. Юунаас нь дутдагийн хэ хэ. За ингээд зурхайч миний бодлоор.(Бодлоор шүү хэ хэ)

Даваа гараг.
Та ажилдаа ирээд сонин нээнэ. (гэхдээ нээдэг хэд нь штээ) За өнгөрсөн Бямба гарагийн С.Эрдэнэ-ийн шүүх хурлын сонин хачин гээд баахан мэдээлэл уншина. Та мэдээж мэйл-ээ шалгана. Өнгөрсөн амралтын сонин хачнаа хуучлана. Хэрвээ та шоудсан бол хэрхэн согтсон, хэн нэгэн яаж тэнэгтсэн тухай хуучлана. Энэ өдрийн ерөнхий төлөв бол хуралдсан, заваараа сонин сайхан ярьсан. Зах зээлийн өнөөгийн ороо бусгаа явдлыг хуучилсан өдөр байна. Та ажлаа тараад бөглөрөн бөглөрөн гэртээ харина.

Мягмар гараг.
Нар гардагтаа л гарна. Нэг их зөрөхгүй цагаа бариад гарчихна. За мэдээж сонин энэ тэр эргүүлэнэ. Сонин сайхан харна. Ерөнхийдөө энэ өдөр ажил хэрэгч талдаа өнгөрнө.

Лхагва гараг.
Долоо хоногийн бараг алтан дундах өдөр гэж ойлгож болно. Ерөнхийдөө ажлаасаа жаахан уйдаж Баасан гарагт үдшийг хэрхэн өнгөрүүлэх тухай бодох болно. Гэхдээ энэ долоо хоногт бас санхүүгийн хямралтай байгаа болхоор үдшийн цэнгүүнийг хийх аргаа өөрчилж баарнаас гэртээ шилжвэл илүү цохилтой.

Пүрэв гараг.
Уучлаарай зурхайч нь дахиж нэг харахгүй бол болохгүй нь. Харчаад тэгээд хэлье за.

Энэ бол нэгэн хошин бодол байлаа. Би энэ олон зурхайч гарч ирээд ард түмнийг хэд хувааж байгааг хараад үнэхээр их гайхаад байна аа. Яахаа ч мэдэхгүй юм.

JD

Даваа гарагийн өглөөний мэнд. . .

Юутай ч хорвоогийн өдөр хоногууд өнгөрч нэгэн Даваа гарагийн өглөөтэй золголоо. Өглөө ажилдаа ирээд сурсан зангаараа мэссэнжерт байгаа найз нартаа уриалга болон мэндчилгээгээ явуулчихаад блогоо ухлаа. Нилээн хэдэн сэтгэгдэл иржээ. Тэр дунд Баабар гэсэн нэртэй 2 сэтгэгдэл байна аа. Нээрээ нийтлэлч Баабар ах орж ирсэн юм биш байгаадаа л гэж дотроо бодлоо. (Би гэхдээ энэ хүний нийтлэлээс олон зүйлийг ухаардаг юм шүү. Бас л аугаа шүү) Тэгснээ тэр их завгүй хүн ингээд сонирхогчдын блог энэ тэрээр хэсээд явж байхгүй л биз дээ гэж бодов. За энэ ч яахав. Сэтгэгдэлээ бичээд үлдээх нь тухайн хүний сонирхлын л асуудал. Надад хэрэгтэй юм байвал харин ч нэг өөртөө тусгаад авна шүү гэж. Найзуудаа энэ утаа гэдэг зүйлийг ярьсаар байгаад сүүлдээ утгаа алдаад одоо бүр сонин биш болж байна аа. (хэ хэ) Ийгээд би сонин биш болж байгаа хэдэн зүйлийг сийрүүлэн бичье.
1. Утаа гэдгийг ярьсаар байгаа утгаа алдаад сонин биш боллоо.
2. Авилгал гэдгийг ярьсаар байгаад адаг сүүлдээ бас сонин биш боллоо.
3. Өдөр бүр ТВ-ээр хэн нэгэн албан тушаалтан, хэн нэгэн хамгаалагч, оюутан хүүхэд шоронд орохыг харсаар байгаад шоронд орох нь сонин биш боллоо.
4. Эдийн засгийн хямрал гэдгийг ярьсаар байгаад одоо бүүр сонин биш боллоо.
5. Энд тэнд 7.1-нд буудуулсан, алуулсан гэдэг мэдээлэл харсаар байгаад одоо бүр сонин биш боллоо.
6. Замын бөглөрлөөр өдөржин явсаар байгаад замын бөглөрөл сонин биш боллоо.
7. Залуус дэндүү их шоудаж байна гэж сүүлийн 5 жил яриад одоо бүр сонин биш боллоо. За ингээд бичээд байвал сонин биш зүйл их болжээ. Одоо тэгэхээр сонин юм бидэнд юу үлдэв ээ.
Өө нээрээ тийм өнгөрсөн жилээс эхлэсэн энэ цагаан сарын маргаан сүүлдээ бүр сонин биш болоод хүмүүс аль аль талд нь ороод яахав гээд хоёр шинэлэх нь сонин биш боллоо. Дээр Аргодвол 3 шинэлэх нь бүр сонин биш болжээ.
Манайхаан энэ их сонин биш дунд чинь жинхэнэ сонин зүйлүүд, анхаарах зүйлүүд яваад л байх юм даа. Сонин, анхаарах зүйлийг сонин биш болгочихлоор сүүлдээ сонин биш болчихдог юм байна. Засгийн газар огцрох гэж байна гэж сар яриад нэг их сонин биш болчихоор нь л огцруулчхийн. Бензин нэмэгдэх гэж байна гэж сар яриад л тэгээд сонин биш болчихоор нь л нэмчихийн.
Ингэж байгаад нэг өдөр энэ улс хятадтай нийлэхнээ гэж сар шуугиад сонин биш болхоор нь аваачаад зөөлөн нийлүүлчих вий дээ.
JD

Thursday, January 22, 2009

Мэдээлэл аваад байгаа ч гэсэн гайхаад байх юм. . .

Сонин болон бусад хэлбэрээр мэдээлэл бол байнга аваад байхад л гайхаад байх юм. Ойрын хэдэн жил чинь юу ч болоод байна даа. Сам. Отгонбаяр хархад бол сайхан ах байсан. Гэтэл яасан ял авчихлаа. Гэхдээ авсан нь үндэслэлтэй. За тэгээд цаашаа явъя. Одоо хэд хэдэн гишүүд бас ял авна л гэнэ тэднийг яллах ёстой л гэнэ. Таарсан хүн болгон, энэ тухай ярьсан хүн болгон л муусайн луйварчид хохь чинь л гэх юм. Мэдээж гэмт хэрэг хийсэн хүн болгон хуулийн өмнө хариуцлага хүлээх нь бол зүйн хэрэг. Гэхдээ өмнө нь ингэж их хүн шоронг дүүргэж байгаагүй болхоор л гайхаад байх юм. 2008 онд маш олон шорон шинээр барьсан. Шинээр шорон барихад дараа жилдээ маш хурдан дүүрдэг гэсэн бичигдээгүй нэгэн хууль байдаг гэсэн. Эсвэл тэр муу ёор нь зүйрлээ юу. Юутай ч хэрэг хийсэн хүнийх нь төлөө биш ч хэвлэл мэдээллээр байнга тэр ч ингэж шоронд орлоо, энэ ч ингэж баригдлаа гээд сонсохоор одоо дотор муухайраад байх юм. Юу л болох гээд байна даа. . .
JD

Wednesday, January 21, 2009

Hey найзуудаа. . .

Hey найзуудаа гэсэн чинь УИХ-ын гишүүн Алтай ах эгэл нэгэн иргэн байхдаа хэлдэг байсан үг санаанд буучлаа. Шинэ долоо хоног эхэллээ гэсэн хэсэг дээр гурван төслийн нэр гарсан штээ тээ. Тийм. Аан тэр 3-н төслийн чинь эхнийх буюу хадгаламж эзэмшигчийн эрсдэлийн асуудлаар төр шийдвэр гаргаад шийдчихжээ. Энэ юу вэ гэхээр банк дампуурсан тохиолдолд хадгаламж эзэмшигчийн бүх эрсдлийг төр 100 хувь хариуцахаар болсон юм байна аа. Бүр 100% штээ.
Ийгээд нэг төсөл хасагдлаа.
JD

Амиа хорлох шалтгаан гэж үү. . .

...Болох байх гэж бодоод л зээл хийгээ биз дээ. Хэн ийм зүйл болно гэж бодох вэ дээ тээ. Та сонин харсан уу зээлээсээ болоод аиа хорлож байгаа хүн маш олон болж байна гэнэ. Тэд бодохдоо за яаж ийж байгаад болно гэж бодоод л зээлээд байсан бололтой. Тэгсэн чинь гэнэт хямраад мах хүн авахаа байгаад, арьсны үнэ унаад юун яасан нөгөө их төгрөг болсон бололтой. Ийгээд нөгөө зээлээ төлөх гэсэн чинь чадахаа байжээ. Гэнэт нэг өглөө гадаа нь хэдэн цагдаа, банкны төлөөлөгч бас бус хүн ирээд хамаг малыг нь тоолоод туугаад явчихаж. Малаа өгсөн ч өр нь дууссангүй ээ. Банкны хүү бас жаахан төлбөрийн үлдэгдэл. Аргаа барсан хөөрхий амиа хорлохоор шийджээ. Ард эхнэр хүүхэд. Амьдрал ямар хатуу юм бэ? Энэ хүнийг амиа хорлох хүртэл ямар төлөвлөгөөгүй амьдарсан нь чиний хохь гэх үү эсвэл. Надад бол олон л зүйл бодогдоод байна. Яалтай ч билээ дээ. Би харамсаад байна. Хайран амь. Улсаас хэдэн тэр бумаар идчээд инээгээд явж байхад банкнаас 500,000 төг зээлчээд амиа егүүтгэж байгаа тэр хүн тэнэг үү эсвэл. . .

Гадаа хүйтрээд байна шүү. . .

Ойрноос нээрээ их хүйтрээд байна шүү. Гадаа машинаа тавьчихаад 2-3 цаг болоод асаах гэхээр л дүлэгнээд байх. Машинаа асаагаад гэртээ очих гээд явсаар гэртээ очиход л дөнгөж машин халж таарах юм. Машин ерөөсөө энэ өвөл сайн халж чадахгүй байна аа. хэ хэ. Хөөрхий машин. Манайд ер нь бодоод байхад ямар ч машин тэсэхгүй гэдэг нь үнэхээр үнэн юм байна. За тэсээд явж байхад нь хэн нэгэн хүн азгүйтээд араас мөргчихнө, эсвэл өөрөө хүний машин мөргөчихнө. Нээрээ үнэн лайтай байгаа биз тээ. Яана даа.
JD

Sunday, January 18, 2009

Шинэ долоо хоног эхэллээ. . .

Сайн байна уу найзуудаа. Сайхан амарсан биз дээ. Юутай ч шинэ долоо хоног эхэлж байна. Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Саяхан л шинэ жил болж байсан биз дээ. Тэгсэн чинь одоо цагаан сар болох гээд байх юм хэ хэ. Гэхдээ наана нь гэгээн хайрын өдөр буюу нэгэн сайхан сэтгэлт лам үхсэн өдөр болно л доо гэж. (Валентинийг хэлээд байгаан хэ хэ) За энэ ч яахав.

Бямба гарагт найзуудаа аваад Хандгайт явлаа хөөрхий. Агаар ч сайхан л байсан гэхдээ хүн гэж. Ээ бурхан минь ямар аймаар байсан гээч. Үнэхээр аймаар байсан. Цагаан газар хүн олон байхаар чинь майр сонин харагдаж байна билээ.

Тэнд нэг хэсэг хүн орилж гүйгээд л энд нэг хүн уулнаас орилж гулгаж ирж дайрч алчих гээд л. хэ хэ тэгсэн чинь нөгөө талд нь хэсэг байгууллагын ажилчид хөгжим тавиад шорлогдож ч байх шиг. За даа ер нь бол боломжоороо амарч болох бүхнийг л хийж байна билээ. Архи энэ тэр бол хаашаа харна хөнтрөөстэй даархаараа далимдуулаад муу архи энэ тэрийг бол хашраадаг юм шиг байна оо.

Гэхдээ яахав ямар ч байсан хотын энэ аймаар утаанд байснаас илүү дээр сайхан байсан шүү. Утаагүй газар байдаг хүмүүстэй харьцуулбал ч мэдээж инээдтэй л юм байгаа л даа. Би хааяа энд тэнд нэг лекц уншихлаараа хэлдэг байхгүй юу бид Улаанбаатар болон хөдөө гэсэн хоёр өөр нийгэмд байна гээд л тэгсэн чинь одоо би ярьвал бид утаатай болон утаагүй гэдэг хоёр өөр орчинд байна гэх юм байна л даа хэ хэ.

Юутай ч шинэ долоо хоног эхэллээ. Өглөө ажилдаа гарах гэж байсан чинь TV25 мэдээгээр хямрал мэдргэдээд бараа гүйгдэхээ байсан тухай яриад байна аа. Сонсоод байсан чинь нээрээ л үнэн юм яриад байна аа. Ийгээд би энэ долоо хоногийг их бүтээн байгуулалтын долоо хоног буюу хямралыг даван туулах арга замыг гаргах долоо хоног гэж нэрлэлээ.

Учир нь би одоо блогоо биччихээд УИХ-ын тус бүр нь 2 гишүүний төлөөлөлтэй, мэргэжлийн 3 хүний төлөөлөлтэй төслийн ажлын хэсэг эхлүүлэх гэж байна. Энэ төсөл бол 3 том бодлогын төсөл байгаа.

1. ЭЗ-ийн хямралаас үүдэн банкинд мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамглаалахад чиглэсэн төрийн бодлого
2. ЭЗ-ийн хямралын улмаас ажилгүй болсон хөдөлсөрчдөд авч хэрэгжүүлэх төрийн бодлого
3. ЭЗ-ийн хямралын улмаас үүдэн хүнсний хомсдол үүссэн үед авч хэрэгжүүлэх төрийн бодлого

За энэ гурван төслөө хийгээд өргөн барчихвал ч бас л аан. Ийгээд ажилдаа орлоо. Амжилт найзуудаа. Ажлаа сайн хийгээрэй.

Энэ долоо хоног биднийг хүлээхгүй шүү. Аягүй л бол эргээд харахад дараагийн долоо хоног эхэлсэн байна шүү.

JD

Tuesday, January 13, 2009

Лекцээ уншчихаад ирлээ штээ...

2009 оны хамгийн анхны хөдөө явсан болон хотоос гарсан ажил бол Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод унших лекц байлаа. Сонин шүү миний энэ өссөн газар Уулын баяжуулах үйлдвэртэй дэд бүтэц хөгжсөн их сайн газар. Дархан шиг хөгжилтэй. Хүн ам нь 14,000 орчим. Тэгсэн хэрнээ хойд зүгтээ 20 км байрлах Дархан сум (Чойном агсны төрсөн нутаг)-ын 5-р баг. Дархан сум өөрөө 1000 орчим хүнтэй гэж байгаа. Дэд бүтэц бол бас л хэцүү. За энэ бол манай улсын алдаатай болоод алдаагаа засдаггүй ажил удааны нэг жишээ дээ хө.
Сайхан хүлээж авсан шүү. Эндээс найзуудтайгаа явсан юм. Миний сайн найз Оюун-Эрдэнэ гэж хүн байгаа. Алсын хараа номны зохиогч, нөгөөх нь Лектор төвийн Баатархүү. БИд 3 хамтдаа лекц уншсан юм. Гурвуулаа Хэнтий гаралтай энэ нутгийн л хүүхдүүд гэдэг утгаараа.
Лекц бол үнэхээр сайхан болсон заал хүйтэн байсан ч гэсэн хүүхдүүд, залуучууд зогсоогоороо сонсож, гараа үлээгээд байж байгаа нь бахархал төрүүлж байсан шүү. Хэ хэ. Нөгөө лекц уншсан хэд маань ч гэсэн бараг л нусаа татаад л хүйтэн байна шүү тээ гээд л уншсан даа. Нээрээ тийм биднийг унаагаараа богино хугацаанд найдвартай хүргэж үйлчилсэн найз Мэндээдээ бас баярлалаа.
Цаашдаа Хэнтий аймгийнхаа олон сумаар орж лекц уншмаар юм билээ. Залуучууд ер нь бол оюуны мэдээллээр цангасан байгаа нь илт байна билээ. Нөгөө л муу хоосон яригчидыг чинь үгүйлсээр л байгаан билээ хэ хэ. Ийгээд л гэртээ ирлээ дээ. Утаатай ч гэсэн энэ муу Улаанбаатраа бас санах юм аа гэж.
JD

2 жилийн ойн баярын мэнд мөн 1 жилийн ойн баярын мэнд

Хэ хэ. Өнөөдөр их сонин өдөр байна аа. Цаг хугацааны тохиол шиг баахан баярууд давхцаад байх юм. Одоогоос 2 жилийн өмнө би Ардчилсан намд анх элсэж байсан юм. Одоо их сайн санаж байна аа. Тэр үед Д.Дорлигжав дарга ерөнхий нарийн бичгийн дарга байсан юм л даа. Тэгээд яг энэ өдөр Алтангадас одон аваад өрөөндөө байхад нь Б.Отгонбат, С.Эрдэнэболд, Б.Энхболд, Ц.Жадамбаа нар элсэж байж билээ хэ хэ. (Үнэт зүйлээ дагаж энэ намыг сонгосондоо, ирээдүйн сайн сайхны төлөө үнэт зүйлийнхээ төлөө өнөөдөр үйлчилж байгаадаа туйлын их баяртай байдаг шүү) Харин намынхаа батлахыг Ц.Элбэгдорж даргаас гардаж байсан юм. Харин одоогоос 1 жилийн өмнө би энэ блогийг анх нээж байсан юм. Гэхдээ яг энэ өдөр биш ээ. 01-р сарын 04 байхаа нээсэн шиг санаж байна. Муу найз Билгээ маань анх нээж өгч нүдийг минь нээж билээ. Сайхан өдөр байна аа. Баяртай байна. Найзуудаа өнөөдөр хэн гэдэг сайн бөх нь түрүүлэх бол доо.
JD

Monday, January 12, 2009

Өнөөдөр баярын өдөр. . .

Сайн уу найзуудаа. Баярын өдөр гэхээр Баяр сайд санаанд буугаад Баяр сайдын өдөр гэж байгаа юм шиг л санагдаад байх юм. 2009 оны 01-р сарын 13. Энэ өдөр бол Монгол Улсын анхны Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр. Энэ хуулийн үг бүр нь хүний эрхийн төлөө, чинээлэг амьдралын төлөө, эрх зүйт нийгмийн төлөө байдаг юм. Энэ хуулийг хуульчидаас гадна хуулийн хүрээнд амьдарч байгаа иргэн бүр мэдэх ёстой. Гэвч бид энэ үндсэн хуулийнхаа өөрт хэрэгтэй нэг ч заалтыг өдий хүртэл мэдэхгүй яваа нь бидний буруу юу харин энэ ... буруу юу. Бас л бодмоор.
Анх энэ Үндсэн хуулийг бүтээж байсан түүхийг би нэг удаа Чимид багшаас сонсож байсан юм. Үнэхээр өөрийн эрхгүй л бахархах, бишрэх сэтгэл төрдөг юм билээ. Эх орны тухай ярих бүрт бид сэтгэлдээ бүтээсэн хий хоосон мөрөөдлөөр омогшидог. Харин би бодохнээ бидний омогшил энэ үед бол бид Азийн жишиг Ардчиллын орон болох тэр замыг нээсэн энэ гайхамшигт хуулиараа омогшихсон. Бид үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг. Хэний ч нөлөөнд автахгүйгээр эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаадаа азтай хүмүүсийн нэг юм аа.
Тийм ээ энэ үндсэн хууль батлагдсан тэр өдрөөс эхлэн энэ улс улсын дайтай улс болсон юм шүү. Бид өнөөдөр хэн нэгэн хүнийг тогтоолоор баривчлахад үндэслэлгүй хэмээн жагсах эрхтэй, зүрхтэй болсон. Бид хэн нэгэн харийн иргэнтэй бизнес хийж, гэрлэж, зорчиж, зочилж байх эрхтэй болсон. Дэлхийн аль ч улсад алтан соёмбо бүхий үнэмлэхээрээ өөрийн нэрийг дурсган аялах, хөгжих, сурах эрхтэй болсон. Бидний АЛДАХААС АЙДАГ бүх зүйл энэ хуулиас эхэлжээ.
Энэхүү хуулийг дагмой, биширмой, шүтмой.
JD

Friday, January 9, 2009

Баяр хүргье

Олон дунд гялалзах ухаантай олон хүн байх юм аа. Надад энэ www.za.org.mn сайт үнэхээр таалагдлаа. Ёстой хэрэгцээтэй юм байна. Мэдээж энэ ашгийн бус байгаа. За гэж хэлмээр байгаа бүх хүнд нээлттэй юм байна. Би Номуун охинд туслая гэсэн бичлэг уншлаа. Шууд л за гэж хэлмээр юм билээ.

JD

Thursday, January 8, 2009

Нэг мэдсэн ах болсон байна.

Би бичлэгээ оруулчихаад хальт харлаа л даа. Тэгсэн нэг том ах ах нь хичээнэ ээ энэ тэр гээд баахан үг урсажээ надаас хэ хэ. Нээрээ бодсон чинь хүн болгон л намайг залуу хүн, залуу хүчин, залуу сэтгэлгээ гэсээр байгаад сургажээ. Би чинь бас дахиад доороо залуу халаатай юм байна штээ. Нэгэн зүйлийг ажаад байхад бидний дээд үе дүү нараа хүлээн зөвшөөрөх, тэдэнд боломж олгох гэдэг тал дээр их хүнд улс юм уу даа. Бодоод үзье л дээ. Нэг хүн шинээр ажилд ороход захийн хуучин кадр загнана, миалана. Жинхэнэ утга бол надаас илүү гарах вий дээ. Энэ яг намайг халаад оронд минь оруулах хүн гэж харна. Аа яа яа. Бас л аан. Тэгсэн чинь би бас амьдрал дээрээ тийм болчих вий дээ гэж. Бас л бодох асуудал тээ. Уул нь багаар л тоглох ёстой юм шиг байгаа юм.
JD

Бас л идэвхитэй байна шүү... Аан

Дээхэн үед манай Бор-Өндөр хотын хэсэг залуус над дээр ирсэн юм. Тэгээд тэр үеэр хамтарсан ажил тухай яриа өрнөөд залуучуудад нэг зөвлөгөө энэ тэр өгье гээд ярьж байсан юм аа. Тэгсэн чинь харин нөхдүүд очоод маш том ажил болгож зохиогоод ахыг энэ 10-нд лекц уншуулах болгочихж. Би яахав бантаад ам алдвал нөгөө яадаг билээ дээ тэрэн шиг юм боллоо. Юутай ч дүү нарын итгэлийг алдахгүй сайн уншчих санаатай байна. Энэ залуус бас идэвхтэй байна шүү.
Өөрийн эрхгүй нэг зүйл санаанд буулаа. Арван жилд байхдаа би гэж хүн өөрийгөө нээх гэж их үздэг байлаа л даа. Тэгээд нэг удаа хэ хэ нэг удаа ч гэж дээ тухайн үеийн бүх дугуйланд нэгэн зэрэг явлаа. Алсаан. Бүжгийн дугуйланд яваад тараад үндэсний бөхийн секцэнд явна. Орой нь теннисний секцэнд явна. Маргааш нь сул өдрөө хор дууны дугуйланд явна. Бас ятгын ха ха ха. Гайхаж байна уу. Алдаг байгаа биз. Тэгээд нэг зүйл мэдэрч эхэллээ. Бөхөөр бол амжихгүйн байна гэдгээ бол ойлголоо. Барилдаад ч барахгүйн байна. Хор найруулаад ч явахгүйн байна гэдгээ мэдэрсэн. Ятгаар явсан чинь хуруу цэврүүтээд юун дахин явах. Болилоо. Тэгээд теннисдээ овоо явсан чинь бие дийлхээ болиод хаялаа. Сүүлдуу 2-той үлдсэн. Тэгсэн чинь авъяас тодроод дуучин болоод бас бүжигчин болоод баахан үзсэн гэж байгаа.
Ямар ч гэсэн тэгэхдээ бүжигний хугархай, дууны дугараа л үлдсэн. Яг яс юман дээрээ би энэ хэдэн чиглэлийн аль нь ч биш байсан. Одоо бодоход лайтай идэвхтэй байсан юм шиг байгаа юм. Бас болоогүй ээ скаут гэж байгаа. Харин энэ залуус надаас идэвхтэй байгаа юм даа. Хэ хэ. Аймаар атаархсан. Эд нар яг юм дуулгана шүү. Зөв явбал.
Юутай ч дүү нартаа баяр хүргье. Миний дүү нар та нар чадаж байна. Үүнээс ихийг хийгээрэй. 2 жилийн өмнө энд тэнд лекц хийгээд явж байхад олон залуу та нар ярихаас өөр юу чаддаг юм гэж байсан. Одоо харахад олон залууг сэдэлжүүлж олон хүнийг чиглүүлсэн юм билээ. Гэхдээ бид лав хийж байгаа зүйлээ хийх гэж байгаа зүйлээ ярьж явсан юм билээ. Амьдрал гэж баян шүү. Энэ ямар харанхуй газар вэ биш ээ харин энэ харанхуйг яаж гэрэлтүүлэх вэ гэж. . . Би хэлээгүй надаас эрт нэгэн сэтгэгч хэлсэн байдаг юм билээ. Ухаантай дүү нартаа амжилт хүсье. Ах нь чадхаараа хичээнэ ээ.
JD

Friday, January 2, 2009

Он гарангуут шууд л. . .

Найзуудаа оройн мэнд. Та бүхний ажил сайн биз дээ. Он гарангуут над шиг шууд маргааш нь эмнэлэгт хэвтдэг баагий гэж байхгүй байх тээ. Аан. Яагаад хэвтсэн юм бэ хэ хэ. Харин нөгөө архиа хэтрүүлээд. За за худлаа худлаа. Түй түй муу ёор байгаадаа.

Зүгээр л энэ удаагийн шинэ жилээр их олон хоногийн амралт таарчихлаа л даа. Тэгээд л би зүгээр байхаар гээд 2009 оны биений бэлтгэл хийсэн шүү ухаантай юм хэ хэ. Гэхдээ энэ эмнэлэгт хүн гэж алга. Бараг ганцаараа байна. ТВ үзээд л цонхоор хараад сууж байна. Бас их юм бодогдох юм аа. Өвчтөй хүн үнэхээр хэцүү хүн бүхэн ажил хийгээд аз жаргалтай явахад . . . тиймэрхүү байх юм.

Найзуудаа ер нь бол эрүүл байж ихийг бүтээнэ гэж үнэн шүү. Тийм болохоор өвдсөний дараа биш өвдөхөөс өмнө нь урьдчилан сэргийл гэж . . .

JD

Сайн байна уу? 2009 он

Сайн байна уу? миний үл мэдэх эрхэм найзуудаа. Цаг хугацаа гэж бидний зохиосон энэ зүйлийнхээ төлөө төөрөөд амьдраад ч байгаа юм шиг санагдах юм. Бүх зүйл нарийн хэмжсэн хугацаатай байдаг. Тэр хугацааг хэмжих нэгж бүрийн үнэ цэнийг эрхэм философичид гайхан биширч түүнийг алдахгүй байх тухай зөвлөнө. (Дан ганц суутнууд ч биш бас алдартнууд ч мөн адил буурал толгойгоо илэн залуудаа тэгэх минь яав даа гэсэн шиг л үгүйлэнэ. Гунигтай ч бас уярмаар) Яг энэ хэмжүүрээрээ бидний амьдрал хэмжигдэнэ. Яагаад бид нэг жилийг 365 биш 730 хоногтой хийж болоогүй юм бэ (Хэ хэ. Лаг бодсон аан) Манай Монголын эртний тоолол бол жарнаар хэмжигддэг байсан. Тэр утгаараа Азийн он солигдох тэр мөчлөг нь өөр өө байдаг. Бид харин энэ тоондоо эргэж үүнийг нь ашиг хонжоо болгосон хүмүүн бас цөөнгүй.
Юутай ч цаг хугацаа гэдэг энэ зүйл улиран одон бид 2009 онтой золголоо. Он солигдох болгонд амьдрал дээр юм өөрчлөгддөг бол мөн сайхансан. Юу өөрчлөгддөггүй. Харин бид сэтгэл зүйгээ хууран сайхан цаг ирлээ хэмээн итгүүлдэг. Тэр итгэлээрээ хөглөгдөж их үйлсийг бүтээхээр гарч байгаа юм даа. Би ч гэсэн мөн адил.
Тэгээд бодохлоор энэ он солигдох гэдэг нь зүгээр л бидний амьдралыг утгатай болгодог юм байна. Яагаад гэхээр хэн нэгэн хүнийг 60 хүрхээрээ тэтгэвэрт гардаг гэж заагаад цаг хугацаа заахгүй бол 60 хэзээ хүрэхээ мэдэхгүй тэгээд бас байр сууриа тавьж өгөхгүй хэ хэ. Аймаар аан. Та санал нийлэх байх. Бас хэн нэгэн хэн нэгэнтэй учирсанаа хэмжих нэгжгүй бол яг хэзээ учирсанаа ч бас санахгүй гэж. Ийм болохоор энэ хугацаа бүрийн үнэ цэнийг бишрэн шүтэж үр дүнг нь мэдрэх нь чухал юм байна.
Найзуудаа 2009 он төгсгөлийн 9-ийн тоо шигээ ерөөлөө хайрласан их сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээж энэ билэгдлийг бид хүртэхийн тулд хичээх хэрэгтэй болох байх аа.
JD