Thursday, January 8, 2009

Бас л идэвхитэй байна шүү... Аан

Дээхэн үед манай Бор-Өндөр хотын хэсэг залуус над дээр ирсэн юм. Тэгээд тэр үеэр хамтарсан ажил тухай яриа өрнөөд залуучуудад нэг зөвлөгөө энэ тэр өгье гээд ярьж байсан юм аа. Тэгсэн чинь харин нөхдүүд очоод маш том ажил болгож зохиогоод ахыг энэ 10-нд лекц уншуулах болгочихж. Би яахав бантаад ам алдвал нөгөө яадаг билээ дээ тэрэн шиг юм боллоо. Юутай ч дүү нарын итгэлийг алдахгүй сайн уншчих санаатай байна. Энэ залуус бас идэвхтэй байна шүү.
Өөрийн эрхгүй нэг зүйл санаанд буулаа. Арван жилд байхдаа би гэж хүн өөрийгөө нээх гэж их үздэг байлаа л даа. Тэгээд нэг удаа хэ хэ нэг удаа ч гэж дээ тухайн үеийн бүх дугуйланд нэгэн зэрэг явлаа. Алсаан. Бүжгийн дугуйланд яваад тараад үндэсний бөхийн секцэнд явна. Орой нь теннисний секцэнд явна. Маргааш нь сул өдрөө хор дууны дугуйланд явна. Бас ятгын ха ха ха. Гайхаж байна уу. Алдаг байгаа биз. Тэгээд нэг зүйл мэдэрч эхэллээ. Бөхөөр бол амжихгүйн байна гэдгээ бол ойлголоо. Барилдаад ч барахгүйн байна. Хор найруулаад ч явахгүйн байна гэдгээ мэдэрсэн. Ятгаар явсан чинь хуруу цэврүүтээд юун дахин явах. Болилоо. Тэгээд теннисдээ овоо явсан чинь бие дийлхээ болиод хаялаа. Сүүлдуу 2-той үлдсэн. Тэгсэн чинь авъяас тодроод дуучин болоод бас бүжигчин болоод баахан үзсэн гэж байгаа.
Ямар ч гэсэн тэгэхдээ бүжигний хугархай, дууны дугараа л үлдсэн. Яг яс юман дээрээ би энэ хэдэн чиглэлийн аль нь ч биш байсан. Одоо бодоход лайтай идэвхтэй байсан юм шиг байгаа юм. Бас болоогүй ээ скаут гэж байгаа. Харин энэ залуус надаас идэвхтэй байгаа юм даа. Хэ хэ. Аймаар атаархсан. Эд нар яг юм дуулгана шүү. Зөв явбал.
Юутай ч дүү нартаа баяр хүргье. Миний дүү нар та нар чадаж байна. Үүнээс ихийг хийгээрэй. 2 жилийн өмнө энд тэнд лекц хийгээд явж байхад олон залуу та нар ярихаас өөр юу чаддаг юм гэж байсан. Одоо харахад олон залууг сэдэлжүүлж олон хүнийг чиглүүлсэн юм билээ. Гэхдээ бид лав хийж байгаа зүйлээ хийх гэж байгаа зүйлээ ярьж явсан юм билээ. Амьдрал гэж баян шүү. Энэ ямар харанхуй газар вэ биш ээ харин энэ харанхуйг яаж гэрэлтүүлэх вэ гэж. . . Би хэлээгүй надаас эрт нэгэн сэтгэгч хэлсэн байдаг юм билээ. Ухаантай дүү нартаа амжилт хүсье. Ах нь чадхаараа хичээнэ ээ.
JD

2 comments:

Anonymous said...

Хүн хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг сайхан шүү. Харин тэр хүсэл мөрөөдөлөө биелүүлэх хамгийн сайхан гэжуугаа хэхэхэ. Тэр хүүхдүүд ямар сайн хүүхдүүд бэ? Тэд нар нутгийнхаа залуучуудад оюуны маш том хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэр хүүхдүүдэд баярлалаа. Та нарын цаашдын ирээдүй болон ажил амьдралд чинь амжилт хүсье. та нар манай улсын ирээдүй шүү залуучуудаа

XChuluun said...

yag zov minii hogshin hicheegeerei good luck