Tuesday, February 3, 2009

Улаанбаатарт цас болж орсондоо харамсах юм. . .

Намайг цас гэдэг. Би хүн бүхний дуртай нэгэн байгалийн үзэгдэл. Яагаад ч юм намайг энэ дэлхийд буухлаар олон хүүхдүүд баярлаж, олон амьтны зоо тэнийдэг. Яахав дээ би хайлхаараа ус болдог л доо. Ер нь бол миний ээж ус л даа. Гэхдээ би энэ Улаанбаатарчуудад маш их гомдож байна аа. БИ олон жил танай хотын өвлийг чимэж, та нарт аз жаргал бэлэглэсэн. Би олон хүүхдийг баярлуулж олон буянтай үйл хийсэн. Гэхдээ танай хот тохижилтийнхон намайг орхоор цагтаай цэвэрлээгүйгээс тэр нь мөс болоод олон жолооч, хүний дургүйг хүргэдэг ч би та нарт хэрэгтэй л зүйлийн нэг. Тэгж ярих юм бол зарим нэгэн улсын иргэд намайг харах гэж мөнгө төлж энд тэндээс нисч ирдэг юм шүү. Гэтэл яав. Арай ч дээ. Намайг та нэг гараад хар даа. Миний тэр сайхан өнгө та нарын энэ муухай угаарт дарагдаж тас хар болж байна. Яагаад та нар ингэ намайг доромжлоод байгаан бэ? Та нарын тэр утаа чинь та нарын л асуудал штээ. Уушгаа өөрсдийнхөө арчаагүйгээс болж хордуулчихаад гэмгүй намайг бас дунд нь ингэж хохироох гэж. Ингээд байх юм бол би дахиж танай хотод орохгүй шүү.
Хэ хэ. Нээрээ цас ингэж гомдоллох вий дээ аан. Энэ утаа нээрээ алж байна аа аан.
JD

7 comments:

Anonymous said...

хэхэхэ сайхан гаргалгаа байна.
нээрээ энэ утаа алж байнаа.

Jenni said...

yoo bi tsas bsan bol bas ingeed l gomdlood suuj bh bsan daa :P oiriin jiluuded neree tsas ch baga orloo shuu tee. baga bhad huvsiisun saihan tsas ordog bjee.

Дүүрнээ said...

сайхан санаа байна

UJ said...

kkk ;))

Anonymous said...

kikikoko ymar huurhun ym bichsiin be ta huurhun zaluu shvvvv zo

tuuliin said...

unen l ug bnadaa. deeree suudlaa olohgui bol doroo guidleen olohgui gdg unen yumdaa gj...

Sugi said...

Нээрээ энэ утааг яанаа.Одоо өвөл боллоо дахиад л бөөн утаа болно шүү дээ.Цасхан их гомджээ.Ирэх өвөл гомдоод орохгүй бол яанаа. Хэхэ Хөөрхөн өгүүлжээ.