Сайн уу найзуудаа. 40 хоног шахуу сонгуулийн ажил гэж гүйгээд энэ муу хөөрхий блогоо бичих ч зав байсангүй ээ. Хоног хугацаа ер нь их хурдан өнгөрөх юм аа. Саяхан л сонгууль эхэлж байсан чинь нэг мэдэхнээ дуусах гэж байх юм даа. Би өмнө нь маш олон гэж хэлж болно доо өөрийнхөө хувьд том жижиг олон сонгуульд оролцсон юм. Гэхдээ энэ удаагийн сонгууль их сонирхолтой санагдлаа. Яагаад ч юм их өвөрмөц сонгууль болдог юм байна. Та бүхэн өөрсдөө анзаарсан биз дээ. Гэхдээ нэг зүйлийг хатуу ойлгож бас зарчмаа болгохоор шийдсэн. Өнөөдөр Монгол улсад Үндсэн хуулийн дагуу УДШ-д бүртгэлтэй байгаа бүх намууд өөр өөрийн гэсэн үзэл баримтлалын дагуу энэ улсыг хэрхэн хөгжүүлэх тухай хөтөлбөрөөрөө өрсөлддөг. Энэ бол онолын ойлголт. Гэтэл амьдрал дээрээ учрыг нь олоход ч их бэрх харагдах юм. Хэн нэгэн нэр дэвшигчийг амьд оршин байх газаргүй болтол нь муулж бас гүтгэх юм. Тийм болохоор бидний үеийн улс төр хэзээ ч битгий ийм байгаасай. Харин хийж бүтээх тэр зүйлээрээ өрсөлддөг байгаасай гэж хүсч байгаа болохоор энэ бүх муу муухай бүхнийг л давтахгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй юм байна. Өнөөдөр сайхан байснаа гэнэт орой бороо орчих юм. Энэ бороо ямар нэгэн зүйл хэлээд байх шиг надад санагдаад байна. Магадгүй миний найз юу хэлээд байгаан болоо Жадамбаа гэж надаас асуух байсан байх л даа. Яг миний хажууд сууж байсан бол. Хэрвээ чи надааас тэгж асуусан бол нэг л зүйл хэлэх байлаа. Энэ бороо муу муухай бүхнийг угааж сайн сайхан зүйлс дэлгэрэх тэр хөрсийг бүрдүүлж байгаа юм аа гэж хэлэх байлаа. Надад өнөөдрйин энэ бодит амьдрал дээрх дүр зураг үнэхээр хүнд санагдаад байх юм. Бид жинхэнэ амьдрал дээрээ өөсрдийгөө хуурч амьдарч байна. Магадгүй хорин жилийн дараа жирийн нэг Монгол иргэнээс энэ үеийн тухай энэ үеийн улс төрчдийн тухай асуувал чөтгөр аваг тэднийг биднийг нохой шиг амьдруулж байсан шүү дээ гэж хэлэх байх. Та үүнтэй санал нийлэх байх аа. Амьдралын анхан шатны баталгаа байхгүй залуучууд бид өнөөдөр хаана очиж хэний золиос болох оо мэдэхгүй явж байх шиг ээ. Чи санаж байна уу. Саяхан нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Солонгосоос мөнгө авсан гэж гүтгэсэн Цоггэрэл гэж нөхөр. Жинхэнэ амьдрал дээрээ бол зүгээр л энэ сонгуулийн золиос болчихлоо. За тэгээд олон залуу энэ сонгуулийн хэдхэн лидерийн хоорондын үгийг зөөж золиослогдож байх юм. Магадгүй миний үзэл баримтлал. Чи юу гэж хуцаад байгаан би бараг харсан юм үнэн за юу гэх хүн ч гарах л байх л даа. Гэхдээ л бид нар яагаад надаас хэдхэн жилийн өмнө түрүүлж төрөөд илүү оймс элээсэн тэр ах нарын золиос байх ёстой юм болоо. Өнөөдөр оюутан хүнийг байнгын оршин суух хаяг дээрээ байхгүй байгаа тэр үндэслэлээр нь саналыг нь ч өгүүлчихгүй байна шүү дээ. Бусад оронд за болъё өндөр биш ч манайтай ойролцоо хөгжилтэй орон хүртэл иргэнийхээ саналыг гадаадад нь очоод ч болтугай авчихаж байна шүү дээ. Гэтэл бид хэдхэн км цаана эх орондоо байгаа оюутнуудынхаа санал өгөх асуудлыг шийдчих боломж байсаар байхад зүгээр л энэ удаагийн сонгуулийн золиос болгож өөртөө ялалт авч ирэх нэгэн хэрэгсэл болгон ашиглаж байгааг харахад үнэхээр харамсмаар ч юм шиг. Нэг л тийм айдастай сэтгэл төрөөд байна. Бид чинь хэдэн оны хэдэн сарын хэдэн буюу ямар нийгэмд л амьдраад байгаа юм дээ. Бас л одоо нэг бодох цаг болоод байх шиг санагдаад байна шүү.
За юутай ч мэдээж чи энэ бичлэгийг Даваа гараг ч юм уу ямар ч байсан сонгууль дууссан хойно унших байх. Тэр үед . . .
JD
1 comment:
ЯЛАЛТЫН АМТ ЯМАР БАЙВ?
БАЯР ХҮРГЭХ НЬ Ч ХААШАА Ч ИЙН.
ЯМАРТАЙ Ч САЙН АЖИЛЛАЛАА.
ЭНЭ СОНГУУЛЬД ИХЭНХИ ХҮМҮҮС СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХ ШИГ САНАГДЛАА.
ЯЛАНГУЯА ЗАЛУУС.
Post a Comment