Баяртай 2010.09.09 Энэ өдөр тооны хувьд ч тэрүү нэг л сэтгэлд дотно үлдэх нь ээ. Өнгөрсөн оны буюу 2009.09.09 өдөр хүн бүхэн нэг л тийм аз жаргалтай юм шиг хэрнээ бас гунигтай байсан санагдаж байна. Өчигдөр би өөрийнхөө Facebook дээр нэгэн ижил бодолтой хүнтэй таарсан. Би цаг хугацааны үнэ цэнийн тухай дандаа боддог юм. Бид өглөө гэрээсээ гарахдаа өөр өөрийн аз жаргал бас зовлонгоо тээсээр ажилдаа ирдэг. Тэр өглөө онцгүй байвал тэр маань амьдралын гашуун аз жаргал байдаг. Харин азтай одтой байвал тэр аз жаргалтай нэгэн өдөр байдаг. Гэтэл бид амьдрал дээрээ мөч бүрийн аз жаргалыг хэзээ ч мэдрэхгүйгээр удахгүй буух цалин, ирээдүйд хүрэх амжилт, маргааш болох төрсөн өдрийн төлөө амьдардаг. Энэ бол миний амьдралын замыг туулах бензин байдаг. Байсаар ирсэн байх ч болно. Арван жилд байхдаа бушуухан ах нар шигээ их сургуулийн оюутан болохыг хүсдэг их сургаальд ороод хамгийн шилдэг байгууллагад ажилд орж сайн ажиллахыг хүсдэг харин тэр ажилдаа ороод сайн хань, сайхан гэр бүл хүсдэг сайхан гэр бүлтэй болоод сайхан том байшин хүсдэг энэ бол хэзээ ч дуусашгүй. Бид мөрөөдсөөр л байх болно. Дэлхий яаж өөрчлөгдсөн тэр хэрээр би энэ ертөнцийг мөрөөдсөөр л байх болно. Тэгвэл амьдралын үнэ цэнэ нь юу юм бэ? Энэ асуултыг хүн бүр л өөр өөрийн өнцгөөс хариулана. Миний хувьд амьдралын үнэ цэнэ яг энэ мөчид л байна. Би мөрөөдөж байна. Би амьдарч байна. Найз минь зүгээр л энэ урсан өнгөрч байгаа новшийн цаг хугацаанд болж өнгөрч буй бүх зүйлийг мэдэрч амьдаръя. БИ арван жилийнхээ дурсамжуудаас хэдхэнийг нь л санаж байна. Гэтэл мартагдсан мянга мянган дурсамжууд байгаа. Би хэзээ ч санахгүй. Ийм л болохоор их юм мэддэг хүмүүс цаг хугацааны үнэ цэнийг магтдаг юм байна.
Баяртай 2010.09.09 Би чамайг дурсах болно ооо. 2020 оны 09.09-нд
JD
Thursday, September 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Санаа наалдаж байнаа
Аз жаргалыг зорилго болгосон хүн хэзээ ч аз жаргалтай байддаггүй юм гэсэн. Аз жаргалыг би лав хором, мөчид л байдаг гэж боддийншдээ.
Миний хувьд ч бас. Дотно сайхан өдөр байлаа. Өдөр арай дуусаагүй, тэгээд ч баяртай гэж хэлмээргүй гоё өдөр байна,өнөөдөр. Ядаж байхад миний утасны дугаарт байдаг 9-ийн тоонууд аз дууддаг болохоор энэ өдрийг алдмааргүй...
Энэ өдрийн мэнд.Ажлынхаа зав чөлөөгөөр чиний ертөнцөөр зочилсоор л...Талд нь ч ороогүй байна хэхэ.Мөч бүрийн тухай өгүүлсэнийг чинь олоогүй л байна.Эхнээс нь танилцаж байхад тааралдах байлгүй гээд л уншсаар...Харин өнөөдөр үүнийг уншлаа.
Post a Comment