Wednesday, September 22, 2010

Инээд хүрмээр ч юм шиг...

Сайн уу найз. Би уул нь Өмнөговь явж ирчихээд нэг их гоё сэтгэгдэл бичих гээд блогоо нээж байсан чинь манай ажлын эгээ яагаад сэтгэгдэлээр хэрэлдээд байгаан гээд нэг мэдээ үзүүлсэн чинь бүүр инээд хүрчихлээ. Уншаад байсан чинь тэр дотор явж байгаа үгийг харахад бараг хэн бичсэн нь тодорхой ч юм шиг. Ийгээд надад нэг бодол төрлөө л дөө. Уул нь энэ бичлэг дээр миний тухай ерөөсөө гараагүй харин ч шал өөр мэдээ юм. Миний ганцхан нэр орсон харагдана. Тэгсэн чинь бүр бөөн юм болж байна аа тэр сэтгэгдэл дээр нь хэ хэ. Би гээд гараад ирвэл бүр алах юм байна л даа тээ. Хорхойд хоргүй явна гэдэг бол бурханы л хийж чадах ажил, харин хүн бүрт таалагдана гэдэг бол хүнд ажил байх аа. Дээр нь бид чинь хэдүүлэхнээ мөртөлөө хажуу хавиргандахаа үзэж чадахгүй гээд яриад байвал олон зүйл байна шүү. Би их сайн санадаг юм аа анх Глобалд ажилд орчихоод хэвлэлийн хурал хийсэн чинь тэр мэдээ нь сайтуудаар гараад тэгээд нөгөө сэтгэгдэл нь алсан гэж байгаа. Бараг л амиа хорломоор санагдсан. Үнэн байсан бол ч яахав. Баахан зохиомол сэтгэгдэл байсан. Сүүлдээ ч тэгээд дөжирсөн. Ер нь бол нэг их сонин биш зүйл л дээ. Тэглээ гээд тийм болох биш дээ ямар. Ганцхан асуудал нь хүн бүрийн мэдээний ард дандаа нэг ийм л зүйл яваад байгааг хархаар инээд ч хүрэх шиг уурч хүрэх шиг. Бодвол энэ Ардчилал л байх л даа мөхөс би юу мэдэхэв. Эцэст нь хэлэхэд хажууд минь нөгөө энэ сэтгэгдэлийг бичсэн баагий нь инээчихсэн сууж байгаа даа тээ.
http://politics.news.mn/content/30589.shtml энэ бол нөгөө мэдээ гарсан сайт нь хэ хэ.

JD

2 comments:

Миний блог said...

Харамсалтай нь Уншигч олон нийтийн ухамсар ийм л доор байна шүү дээ. Өөрөө юу ч чадахгүй мөртлөө атаач зарим хэсэг нь өөрийн гэсэн бодолгүй хүний хэлснээр хүн муулж явдаг яг л түлхүүрддэг тоглоом шиг.
Аймшигтай

Бадрах said...

тэр ч тийм шүү үнэхээр :-P