Thursday, May 27, 2010

Харьцуулашгүй ээ/Найруулаггүй/

Он цаг улиран одсоор нэг л мэдэхэд асар их цаг хугацаа ард өнгөрдөг. Бид ихэнхдээ энэ цаг хугацааг мэдрэхгүй явсаар амьдралд тохиолдсон үхэл, хагацал, анхны шөнө, гэгээн хайр зэргийг оюу ухаандаа багтааж хоцордог нь сонин. Ингээд бодохлоор бидний оюун ухааны багтаамж их жижигхэн ч юм шиг. Харин эрдэмтэд хэлэхдээ хүн тархиныхаа хэдхэн хувийг ашигладаг хэмээн ярьдаг. Бас л харьцуулашгүй мэдээлэл юм шиг.

Ойрд блогоо бичээгүй болоод ч тэр үү гар маань нэг л хөшүүн байх чинь юу вэ? Арай гэж л энэ гар хөдөлж байна гээд боддоо. Би саяхан хятадын хэдэн мужаар явж байгаа д ирлээ. Үнэхээр Монголтой харьцуулашгүй юм аа.

Мэдээж газар нутаг, хэл яриа, ёс заншил гээд олон зүйл өөр ч бид нэг Дэлхий дээр амьдарч байгаа хэрнээ яахлаараа тэд тэгж их хурдан хөгжиж байгааг гайхаад барахгүй бас бид хөгжихгүй байгаагаа нуух шалтгаан шалтаг олж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байсан шүү. Монголын хөгжил Хятадын хөгжил хоёрыг үнэхээр харьцуулашгүй болжээ.

Монгол хүний зан чанар сүүлийн жилүүдэд их муудсан гэж эмээ, өвөө нар яриад байхаар нь анзаарсан чинь уул нь гайгүй л харагдаад байх юм. Эмээ өвөө нар яг юун дээр үндэслээд тэгээд байгааг ёстой чөтгөр бүү мэдээ. Бодвол нөгөө онигоо шиг алив наад суудлаа тавьж өг гэж нэгэн эмээ хүүг зандарсан чинт хүү эмээ өөр зөндөө суудал байна штээ гэсэн чинь. Үгүй чинийх дулаахан гэдэг шиг юмнаас болсон юм болов уу. Сүүлийн үеийн эмээ, өвөө нарын занг урьдныхтай харьцуулашгүй болжээ.

Намайг жоохон байхад анх видео гээч юм гараад нэг 0,5 шилээр үзэлцэж байж кино үздэг байсан. Одоо тэгсэн чинь юу вэ аан. Тэр үеийг мань мэтийн бацаан байх үетэй харьцуулашгүй болжээ дээ тээ.

Саяхан би дүүдээ намайг жоохон байхад жинсэн өмд, пүүз, өнгөт ТВ гэдэг чинь байдаггүй байлаа штээ гэсэн чинь ахыг худалч гэдэг байгаа хэ хэ. Бас л харьцуулашгүй шүү.


Ийгээл харьцуулашгүй зүйлүүдүүдийг цөөн өгүүлбэрээр өгүүлье ээ гэж байгаашдээ.
Даргыг цэрэгтэй нь харьцуулашгүй
Данхыг цайтай нь харьцуулашгүй
Дарвагарыг жимбэгэртэй нь харьцуулашгүй

Эби-г Энхбаяртай харьцуулашгүй
Эрдэнэтийг Оюутолгойтой харьцуулашгүй
Эмэгтэйчүүдийг эмээ нартай харьцуулашгүй


Төмөрийг модтой харьцуулашгүй
Төмсгийг гартай харьцуулашгүй
Төмсийг сонгинотой харьцуулашгүй

Ардчилсан намыг Хувьсгалт намтай харьцуулашгүй
Ах нарыг хужаа нартай харьцуулашгүй
Аавыг ээжтэй харьцуулашгүй гээд байвал энэ харьцуулашгүй зүйлүүд их олон болох нь ээ гэж. За ийгээд хэсэг балайрсан бичлэгээ өндөрлье өө.

Дараа сонирхолтой нэг сэдэв хөндөнө өө энэ удаад зүгээр л сийчлээ.

JD