Friday, May 23, 2008

Миний маргааш бүрхэг. . .

Тийм ээ. Уул нь би ирээдүйтэй итгэлтэй нэгэн. Гэтэл яагаад ч юм цаг хугацаа өнгөрөх тусам миний ирээдүй миний төсөөлж байснаас өөр болоод байгааг л би зөнгөөрөө мэдэрч байна. Миний аз жаргалтай амьдралын маргааш, нөгөөдөр ер нь амьдрал минь хаашаа эргэх нь хэдхэн хүний пиво уугаад сууж байхдаа гаргасан бодлоос хамаарч байх ёстой юм бэ? Тэр хүн өмнө хаана боловсрол эзэмшээд, ямар амьдрал үзсэн болоод миний амьдралын дүр зургийг ийн зурна вэ? Асуултууд ар араасаа хөвөрсөөр. Ийнхүү бодсоор миний бие нэгэн санаачлаг гаргалаа энэ бол би ганцаараа ч бодоод байгаа юм биш. Бид бүгдээрээ л үүнийг бодоод байгаа юм шиг надад санагдаж байна. Бүх залуус үүнийг хүсэж, мөрөөдөж бодож байгаа.

Үүний төлөө, өөрийнхөө төлөө, ирээдүйн амьдралынхаа төлөө яагаад тэгээд санаа зовнихгүй, иргэний зориг гаргахгүй байгаа юм бэ? Бид чинь зоригт Монголын нэгэн хүмүүн биз дээ. Одоо энэ бүх утгагүй дүр зургийг таслан зогсоох болсон юм болов уу.

Монголоор дүүрэн докторууд, Монголоор дүүрэн ухаантнууд байгаад байдаг тэгээд яагаад ийм арчаагүй амьдраад байгаа юм бэ. Энэ бүхэнд би ганцхан зүйлийг л олж харлаа. Энэ бол ЗӨВ БОДЛОГО л байхгүй юм байна. Ерөөсөө л зөв хандлага. Хүний энэ баялаг бүтээх чадварыг үйлдвэр гэж үзвэл тэр үйлдвэрээс гарсан баялагийг хийх менежмент үгүйлэгдээд байна. Бид тракторын мотор боохлоороо наймын хувин боолт илүү гаргадаг гэж хөөрдөг шигээ тийм тэнэг хүмүүс юм болов уу. Яагаад бид бүх хүнийг оролцоог хангасан анх үндсэн хууль баталсан шигээ төгс хөтөлбөр боловсруулаад түүнийгээ амьдралд хэрэгжүүлээд явж болохгүй гэж. Би үүнийг л хэлэх гээд тойроод байна л даа. Ерөөсөө л ганцхан зүйл. Би ирээдүйдээ итгэдэг, өөрөөрөө бахархдаг, төрөө дээдэлдэг, түүхээ хүндэлдэг, мэддэг Монголын нэгэн сайн иргэн баймаар байна. Надад ганцхан ийм байхад зөв бодлого, ухаан л хэрэгтэй байна.

Үүний төлөө одоо нэгдэе ээ залуусаа. Үүний төлөө чин сэтгэлээсээ тэмцэе. Дуу хоолойгоо ордны үүдэнд биш цагаан цаасан дээр хараар буулгая. Дараа тэр хар үрийнхээ тариаг хураацгаая.

Миний санаачлагийг та бүхэн дэмжинэ гэдэг итгэлтэй байна.

Хүндэтгэсэн
Их Хойд овогт
Цагаан-Өвгөний Жадамбаа
99069293
99092956

Thursday, May 15, 2008

Би Увсаас ирлээ . . .

Сайн байцгаана уу найзуудаа. Ойрд ажил ихтэй блогоо ч хөтлөж чадахгүй болоод байна. Өчигдөр найз нь Увс аймгаас ирлээ. Анх Увс гэхээр таньдаг хэдэн нөхдөөрөө л төсөөлдөг байж билээ. Анх эндээс нисэхэд дотроо нэг л өөр газар очих гээд байгаа юм шиг төсөөлж байсан.

2 цаг 45 минут нисэж байж нэг юм Увс аймагт очлоо. (Онгоцонд болсон явдлаас: Урд сууж байсан нэг ах хүү архи задлаад уусан. Өө тэгээд тэр архиа бүгд дамжуулаад татаад байгаа юм чинь. Онгоцон доторх бүх хүн хамаатан юм шиг билээ. Хэ хэ. Хэлмээр байсан ч хэлж чадалгүй гүрийсээр байгаад нэг юм орсон. Тэгсэн чинь хажууд сууж байсан эмээ харин халуун цай захиалаад тэрнийгээ ууж байгаад өвөр дээр асгадаг байгаа. Ёоо. Шээт гээл өндийсөн. Хамаг бие сонин болоод өмд норсон. Дотроо ч за ингээд өнгөрлөөдөө л гэж бодож байлаа штээ. Хэ хэ. Гэхдээ яах вэ арай л түлээгүй байсан) Ийнхүү явсаар Увс аймгийн нисэх онгоцны буудал дээр буусан даа. Эндээс хүйтэн гээд л бөөн цув энэ тэр болсон чинь зүгээр л тэр чигтээ зун болсон байсан. Өдөртөө 22 градустай байсан. Далайн түвшнээс дээш 722 метрт байдаг юм байна. Хотоос ч нам дор газар юм билээ.

Буугаад л харсан чинь баруун талд гайхамшигтай сүрлэг Хархираа хэмээх хайрхан харагдаж байсан. Үнэхээр сүрдмээр. Зүүн урд хэсэгт нь нэг улаан уул байсан. Тэр улаан уул нь Ховд аймагт байдаг ямаатийн улаан уултай их адилхан юм билээ. Аймгийн төврүү оронгуут шинээр баригдаж байгаа бөхийн өргөө байсан. Сайхан байшин баригдаж байгаа юм билээ. (Харамсалтйа нь тэр байшинг нөгөө л хэдэн хужаа нар барьж байгаа юм билээ)

Нилээдгүй олон барилгатай ер нь сансаныг бодвол их хөгжилтэй санагдсан шүү. За даа зун очих юм бол ч их л үзэх харах юмтай сайхан л нутаг билээ. Аймгаасаа 22 км зайд Увс нуур гэж мундаг том нуур нь байдаг гэсэн. Би ч хүн гуйгаад нэг явчаад ирмээр л санагдаж байсан. Маш их ажил байсан болхоор яаж ч чадсангүй л дээ. Хэрвээ явсан бол та нарт хуучлахгүй юу. Гэхдээ миний үзэж байсан нууруудаас хамгийн сайхан нь Хяргас нуур байсан шүү. Ус нь зөөлөн, загас нь амттай байсан.

За тэгээд хэлийг нь ч ер нь бол ойлгоход нилээн төвөгтэйн байна билээ. Нэг хоноход бол нилээн зүгширч байна билээ. Удвал ч ус, цас л болох юм билээ л дээ. Оростой хил залгаа болхоор оросийн бараа ихтэй юм билээ. Зарим нэгэн айлын хүүхдүүд нь Тува-д очиж сурдаг юм байна. Их сонин байгаа биз. Баян нэг нь ч дэндүү, ядуу нь ч бас л туйлдсан юм байна билээ. Улсад хүнсний ногоогоо өөрөө хангадаг ганцхан аймаг байдаг нь Увс юм байна. Их амтлаг ногоо, махтай юм билээ.

Бүх хүмүүс их, багагүй улс төр яриастай. Тэр чигтээ улаан хувьсгалт нам юм билээ. Намын нөхөд нь ч ер нь тэгээд тэр хэдэн хүмүүсээ ядуу байлгаж байгаад жил жилийн сонгуулиар ходоодоор нь, итгэл үнэмшлээр нь санал өгүүлэх бодолтой байдаг юм шиг санагдсан. Арай л дэндүү юм билээ. Хаа холоос зорьж очоод залуучуудтай уулзалт хийх гэсэн чинь сургуулийнхана багш нар хүүхдийн толгой эргүүлэнэ гээд явуулахгүй байна гэсэн. Арай л дэндүү байгаа биз. Энэ аймаар их улс төржилт л өнөөдөр бид хөгжихгүй байгаагийн хамгийн том илрэл л юм байгаам даа.

Би нэг л хоносон. Иргэд нь тэр чигтээ Увс хүнсийн бүтээгдэхүүн хэрэглэдэг юм билээ. Сониноос хэдэн хүүхэд зодолдсон чинь хоёр талаасаа төлөөлөл гарч ирээд, нөгөө хэд нь тойрч зогсож байгаад үздэг юм билээ. Чулуу, мод энэ тэр бол ерөөсөө хэрэглэхгүй. Бас л өвөрмөц юм билээ. Тэгээд дийлэгдвэл салаад явчихдаг. Сонин байгаа биз. Илбэнэ энээ тэрээ гэсэн юу ч байхгүй.

Хэрвээ та Увс явах гэж байгаа бол буудал жаахан муу юм билээ. Дээр нь нарийн ширийн зүйл бараг байхгүй шахуу, дээр нь их үнэтэй юм билээ. Гэхдээ яахав дээ эх нутагтаа байгаа юм чинь учир нь олдох л байлгүй дээ тээ. Ямартай ч Увс аймаг үнэхээр надад таалагдсан. Тэр хүмүүсийнх нь илэгмсэг сэтгэл, байгалийн тэр сайхан зохилдолгоо, уулс, нурууд, ан амьтад, агаар.

Би заавал дахин очно. Гэхдээ хичээж байгаад амарна аа.

JD



Sunday, May 4, 2008

Морьд эргэлээ. . .

Сүрэн өглөө эртлэн босож хамгийн гоё, өнгөтэй, өөдтэй гэснээ өмсөн гэрээс гарцгаана. Учир нь өнөөдөр дөрвөн жилд нэг удаа болдог улсын наадам болно. Энэ жил улсын хэмжээнд нийт 380 орчим морь уралдаж байгаа сурагтай. Ээ мөн нижгэр наадам болох нь ээ. Гэхдээ наадамд морь уясан хэдхэн гал байгаа. Хэний морьд өнгөлж ирэх нь өнөөдөр орой л мэдэгдэнэ. Манай аймагт уралдаж байгаа хэд аль хэдийнээс эхлэн өөрсдийн уралдах зам, байгаль орчноо судлан нилээд их ажилласан. Зарим нэгэн уралдаж сурсан хөгшин морьд ч яахав угаас уралдаж сураагүй биш, ямар замаа мэдэхгүй гэх зовлон байх биш. Хэдэн шинэ морьд гаднаас ирж уралдаж байгаа сураг байна билээ. Нилээн холын угшилтай. Нутгийн морь шинжээчид хэлэхнээ нэг их сайн давхихгүй байх холын бяр их муутай, уралдах замаа мэдэхгүй, уяач нь шинэ гэх мэтчилэн хуучлах юм. Дөрвөн жилд нэг болдог наадмийг ч хэлэх үү Дарьгангийн "Алтан овоо"-ны тахилгаас ч сүртэй болдог. Манай нутгийнхан уул нь их сайхан сэтгэлтэй улс л даа. Тэр жил бас нэг том наадам болход холын нэг морь их л тамир муутай байсан. Гэхдээ л тэр адуу л юм гэсэндээ шийр зааж барианд лав нилээн ширүүн орж ирсэн. Нутгийнхан өрөвдөөд түүнд түрүү байрыг нь өгч байгаа харагдсан. Би яахав тэр үед нь хонины ээлжтэй таараад тэр наадмыг үзэж чадаагүй л дээ. Гэхдээ тэр өрөвдөж түрүүлгэсэн морь дараа жилээс нь эхлээд өөр газар уралдаад байна гэж сонсогдсон. Нутгийн хуучцуул л үглээд байсан. Өрөвдөхөөр өрлүү өшиглөх юм гээд л. Хэ хэ.

Харин энэ жилийн наадамд ёстой нэг занаж байгаад очиж үзэх санаатай явж байгаа нь энэ. Ийнхүү Сүрэн хүү бодсоор явтал нэг мэдхэд сумын төвийн ойролцоо хэдий нь иржээ. Сумын төв ойртох тусам ойрд төв газар очоогүйгээ санагалзан сэтгэл гэгэлзэнэ. Очоод л шууд ангийнхаа хэдтэй уулзана аа. Ямар ч байсан өнгөрсөн жил нэг уулзахдаа жаахан эвгүй салсан. Уучлал гуйх л ажил байна. Сумын төвөөр дүүрэн сайхан машинууд байх юм. Бодвол нөгөө их уяачдын машин л юм байхдаа. Уяач бүр өөр өөрийн өнгө төрх бүхий туг намируулсан машинтай байх юм. Юм ч нилээн нарийсч байгаан байна даа. Аан. (Ийнхүү явсаар сумын төврүү орж явлаа)

Ойрын хэд хоног суманд байдаг ах хүү архи уугаад гэртээ ирэхгүй байгаа сурагтай. Чих тавин сонсвол хэсэг уяачидтай нийлээд уралдах морины ажил хийгээд орой нь сархад зооглоод гэрийн бараа харахгүй байгаа сурагтай. Энэ наадамд тэр жил түрүүлсэн хурдан морьд дахин уралдахаар ирсэн сураг гарна билээ. Би ч гэхдээ тэднийг энэ жил өнгөлнө ч гэж санахгүй байна. Учир нь тэр жилийнхийг бодвол нилээн таргалсан харагдана билээ. Уул нь хөлс сайн аваад, ажил сайн хийсэн бол холын уралдаанд нилээн явах байсан байх. Аав ч гэсэн хэлж байна билээ. Уул нь овоо явах хүлэг байна гэсэн чинь биш л болсон байна гэжээлээ.

Сумын төвөөр сүүлийн үеийн хар өнгийн Ланд 200 хэмээх сайхан хүлгүүд давхилдаад л. Морьд ирэхийг хүлээнэ. Ийнхүү сумын төвд амьдрал ид бужигнаж байхад морьд хэдий нь эргэжээ. За хэний уясан морь өнгөлж наадамчин олон биднийгээ баясгах юм бол доо. Уул нь аавийн үзээд байсан нэг сайхан морь яваа юмсан. Уул нь ч удам сайтай, сайхан зөв давхилтай, тарга тэвээрэг нь таарсан байгаа харагдсан.

За тэр нөгөө хэд нь ч яах вэ. Угаасаа уралдах болгондоо энд тэндхийн үнэтэй тариа хийлгэж хүчээ сэлбэдэг юм гэсэн. Тэгээд ч ямар зөв уралдаж чадах биш. Юм л бол замаа товчлоно. Зарим газар машинаар ачуулж хулхидана. Ер нь л заваар ч өгнө дөө. Уул нь бүгд барианаас зэрэг гараад зөв уралдаад сурчих юм бол их л хэрэгтэй байх юм даа. Ядаж л наадамчин олон бид чинь нэг өдөр ч гэсэн сайхан баярлана шүү дээ. Хэ хэ.

JD