Showing posts with label Баяр хүргье. Show all posts
Showing posts with label Баяр хүргье. Show all posts

Thursday, March 5, 2009

Сүү шиг цагаан сэтгэлт бүсгүйчүүддээ....

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе.
Яруу найрагч хүн гэдэг үнэхээр өөр юм уу. Үг гэдэг нь цаанаасаа утгатай байх юм. Миний найз дуучин Хонгор өчигдөр надад их сайхан нэгэн зүйл хэлсэн юм. Гэхдээ би энэ үгний үнэн худлын тухай ярьмааргүй байна. Ганцхан зүйрлэлийнх нь тухай л ярьмаар байна. Юу вэ гэхээр бурхан маш олон дуучин, яруу найрагч за тэгээд зураач гээд маш суутнуудыг бүтээж л дээ. Тэд уран бүтээл хийх бүртээ миний онгод орсон үед хийсэн бүтээл гэж ярьдаг. Тэгвэл тэр нь бурхны бидэнд өгч буй захиа юм аа. Нэг үгээр хэлбэл хөгжмийн зохиолчын аугаа тэр хөгжим бол бурхан биднийг уяраах гэж явуулсан эгшиг, тур дуу бол бурхны бидэнд өгөх гэсэн ухаарал, тэр зураг бурхны бидэнд харуулах гэсэн дүрслэл гэж. . . Би эндээс нэг зүйлийг бодлоо. Тийм ээ. Энэ эмэгтэйчүүд бол бурхны хүн төрөлхтөнд зоруилж бүтээсэн аугаа бүтээл юм аа гэж.
Яагаад ч юм эмэгтэйчүүдэд маш олон баяр байдаг, маш олон дуу байдаг, маш олон шүлэг байдаг гэхдээ л тэдний их ачлалыг, тэдний их хайрыг нөхөж бардаггүй юм. Тийм болхоороо бүсгүй та аугаа.
Амсах рашаан тань алтан аяганаас оргилж
Өмсөх хувцас тань үйтэн хуараас эхэлж
Эдлэх жаргал тань элэг бүтэн амьдралаас ургаж
Эрхэмлэх хүсэл тань цагаан сэтгэлээс ундарч байг
Бүсгүй хүн болж төрнө гэдэг бурхнаас заяасан буян билээ
Бусдад гайхагдаж хүндлэгдэнэ гэдэг бидэнд заяасан хишиг билээ.
Танд мянга мянган сарнай бэлэглэж баярын мэнд хүргье! Сайхан баярлаарай
JD

Thursday, January 29, 2009

Миний ээж багш. . .

Загасчны морь усгүй гэж. . . Энэ үгийг мөн ч их сонсож дээ. Математик дээр даалгавараа хийгээгүй очихоор л багш загнадаг байлаа. Манай ээж физикийн багш хүн л дээ. Яагаад ч юм надад багш нарын баяр их ойрхон баяр байдаг юм. Манай ээж багш болохоор тэр байх л даа. Ээж сургууль дээр байнга таардаг болохоор ээжээсээ байнга та манай ангид л битгий физик ороорой гэж гуйдаг байж билээ хэ хэ. Ангийн хурал болно оо манай гэрээс хүн байхгүй. Ээж өдөр болгон ангийн багштай уулзаж байдаг болхоор хуралд суух шаардлагагүй хэ хэ. Би тэгээд л уурлана. Та одоо суучих л даа гээд л. Ээж тэгэхээр юунд нь суудаг юм өдөр болгон л сонсож байна гээд байдаг байж билээ. Юутай ч энэ баяр миний хувьд их дотно баяр шүү. Эцэг эхийн хуралд 10 жилийн хугацаанд нэг ч удаа очиж үзээгүй ээж гэвэл манай л ээж байх хэ хэ.
Хайрт ээждээ болон надад эрдэм зааж өгсөн бүх багш нартаа болон Монголынхоо бүх багш нарт баярын мэнд хүргье.
JD

Friday, January 9, 2009

Баяр хүргье

Олон дунд гялалзах ухаантай олон хүн байх юм аа. Надад энэ www.za.org.mn сайт үнэхээр таалагдлаа. Ёстой хэрэгцээтэй юм байна. Мэдээж энэ ашгийн бус байгаа. За гэж хэлмээр байгаа бүх хүнд нээлттэй юм байна. Би Номуун охинд туслая гэсэн бичлэг уншлаа. Шууд л за гэж хэлмээр юм билээ.

JD