Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол улсын түүхэнд эмгэнэлтэй, сургамжтай, нэхэн дурсах учиртай нэгэн үйл явдлаас хойш өдгөө 90 шахам жилийг үдээд байна. Эрээн бараан, хүнд хэцүү, адармаатай амьдралын нэгээхэн үе нь өнгөрсөн зууны 20 оноос эхлэл нь тавигдсан бөгөөд 1937-1939 онуудад оргилдоо хүрсэн гэж хэлж болохоор юм. Энэ нь бүх нийтийг хамарсан улстөрийн хэлмэгдүүлэлт байсан төдийгүй олон зууны турш бүтээгдэн хадгалагдаж, түмэн олныг соён гэгээрүүлэхэд ач тусаа өгч байсан шашны олон сүм хийд, нандигнан хайрлаж, шүтэж ирсэн шашны ховор ном судрууд, бурхад зэрэг соёлын олон арван мянган үнэт зүйл хэлмэгдэлтийн он жилүүдэд устан үгүй болсны дээр мянга мянга эрдэнэт хүний амь салхинд хийсэх мэт үгүй болсныг бид эргэн дурсахгүй байх аргагүй.
Олон мянган сэхээтэн, нийгмийн сор болсон хүмүүс улс төрийн хилс хэрэгт татагдан баривчлагдаж, дөнгөлүүлэн мал шиг туугдаж явсан. Үүнийхээ төлөө олон олон зүдгүүр зовиурыг амсч, бурхны орныг зорьцгоосон суут ухаантнууд, сэхээтнүүдээ эргэн дурсахгүй гээд ч яах билээ. Тийм учраас бид энэ өдрийг улстөрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх тэмдэглэлт өдөр болгоод хориод жилийг хойноо үдсэн байна.
Аймшигт хэлмэгдүүлэлтэнд 37 мянган хүн хэлмэгдэж, 21 мянган хүнийг шууд буудан алсан байдаг. Энэ яргалалд хамгийн ихээр өртсөн лам хуврагууд бөгөөд 17 мянган лам хэлмэгдсэний 14 мянга нь өчиггүй цаазлагдсан байх жишээтэй. Бүр тодруулбал 1932-1937 онд гэхэд 1730 хүн шийтгэгдэж, 162 нь буудуулжээ. 1937-1940 хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 26721 хүн шийтгэгдэж, түүний 20660 нь буудуулж амиа алдсан байна.Японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллага хэд хэдэн хэргийг зохион байгуулж, үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны дөрөвдүгээр сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж, 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд цаазаар авах ял ноогдуулж байжээ.
Дэлхийн түүхэнд Еврей, Армен, Урандууд болон Монголчууд гэсэн 4 үндэстэн хэлмэгдсэн байдаг бөгөөд тэдгээрийн дотроос өнөөдөр Еврей, Армен үндэстнүүд өөрсдийн хэлмэгдүүлэлтийг Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж цаашид энэ үйлдэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлж чадсан байдаг байна. Харин Урандуудын хэлмэгдүүлэлтийн асуудлыг НҮБ судалж байгаа ажээ. Монголчуудын хувьд улс төрийн хэлмэгдүүлэлт 1922 онд Бодоо, Данзан нарыг хилс хэрэг тулган хэлмэгдүүлсэнээр эхэлж 37,475 хүний алтан амийг хилсээр бүрэлгэн, 5700 хүн шорон, гянданд хоригдсон гэсэн албан ёсны тоо баримт байдаг. Энэ тоо нь албан тоо хэдий ч саяханы нэгэн баримтаар барилгын ажил хийж байсан газраас олон лам нарын тархиндаа буудуулсан бүртгэлгүй цогцос олдсон явдал нь энэ тоо үнэхээр үнэн гэдэгт эргэлзэхэд хүргэж байгаа юм.
1996 онд тухайн үед УИХ-д олонх байсан Ардчилсан Холбоо Эвсэл анх удаагаа Монголынхоо нийт ард түмнээс, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдээсээ уучлал гуйж, жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг “Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн буян үйлдэх өдөр” болгон зарлажээ. Энэхүү санаачлагыг гаргаж, үзэл бодол, хөрөнгө чинээ, удам угсаа, анги бүлэгээр нь ялгаварлан гадуурхаж, гэр бүл, үе удмаар нь хилс хэрэгт хэлмэгдүүлэн хөнөөж сүйтгэсэн түүхийн хар он жилүүдийг үндэсний эмгэнэл хэмээн албан ёсоор зарласнаас хойш өдгөө 14 жил болж байна.
Монгол Улсын Их Хурлаас 1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох” тухай хуулийг батлан гаргаж анх удаа энэ чиглэлээр эрх зүйн орчинг бүрдүүлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд 17,400 хүнийг цагаатгаж, 16.0 тэр бум төгрөгийн нөхөн олговорийг Ардчилсан Монгол улсын төр хэлмэгдсэн иргэддээ олгоод байна.
Ардчилал, шударга ёс нь хөгжил дэвшилд хүргэх үнэт зүйл болохыг хүлээн зөвшөөрч, энэхүү түүхэн замналыг сонгосон Монгол улсын иргэд, тэдний хойч үе түүхийн хуудсанд хараар тэмдэглэгдэн үлдсэн улс төрийн хилс хэргийн талаарх түүхийн үнэн мөнийг мэдэрч цаашид 1922-1939 оны аймшигт үйл хэргийг дахин давтах ёсгүй гэдгийг үеийн үед санаж явах учиртай юм.
Тухайн үед хэлмэгдэгсдийн ар гэрт өнчирч хоцорсон хүүхдүүдийн хамгийн бага нь өдгөө 75 нас хүрсэн 2465 хүн байгаагаас 88 хүн амьд сэрүүн байна. Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр хэдэн хүний амийг аваад зогсоогүй түүний гэр бүл, үр хүүхэд гээд хэдэн үеэр нь шийтгэсэн гэдгийг өдгөө амьд сэрүүн байгаа буурлуудын үгнээс тодорхой харч болно. Хэлмэгдээд явсан аавынхаа нэрнээс татгалзаж, “эсэргүүний хүүхэд” хэмээгдэн толгой өргөх эрхгүй амьдарч, сурч боловсро, тайван амьдрах эрхээ хасуулан байнгын хавчлага, мөрдлөгөнд байснаа тэд нулимс дуслуулан ярьцгаадаг. Хэдийгээр хүүхэд балчир нас нь аймшгийн дунд өнгөрсөн ч Цагаатгалын хуулийг санаачлан баталж, эцэг эх, ойр дотныхныхоо нэрийг сэргээлгэж авсандаа тэд сэтгэл өег байдаг юм билээ.
Өдгөө энэ нь нэгэн түүхийн хуудас болон үлдэж, жил бүрийн 9 сарын 10 өдрийг "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон зарлаж хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, тэдний үр ач нартай уулзаж, хүндэтгэл үзүүлдэг болжээ. Нэгэнт болсон зүйлийг өөрчлөх аргагүй ч ийм түүх байсан юм шүү гэж үеийн үед санаж явахад л гол учир утга нь байгаа билээ.
Showing posts with label Эмгэнэл. Show all posts
Showing posts with label Эмгэнэл. Show all posts
Thursday, September 9, 2010
Monday, June 15, 2009
Миний муусайн найзууд
Өнөөдөр яагаад ч юм гадаа нэг л сонин байсан. Гэхдээ өнгөрсөн хагас сайн өдөх бүр ч их сонин өдөр байсан юм. Ер нь л хагас сайн өдөр жаахан тиймхэн байдаг штээ. Орой ажлаа дуусгаж ирчихээд ганц нэг материал хүнд гаргаж өгөх санаатай PC-гээ нээсэн юм аа. Гэтэл хуучны анд Хурцаа маань орж ирээд надад маш сонин мэдээ өглөө. Хүнд олон сайхан найз байдаг юм. Гэхдээ найзууд бүр өөр өөр байдаг та үүнтэй санал нийлэх байх аа. Миний нэг хуучин анд минь өвчнөөр өнгөрсөн тухай хэллээ. Арай ч дээ. Найз минй цагаан сараас хойш эмнэлэгт хэвтээд онош нь тодрохгүй явсаар өнгөрсөн гэнэ. Би яагаад ийм сүүлд мэдэж байгаа юм болоо...
Би зүрхэндээ уйлж байна. Миний энэ шанлалийг хэн ч ойлгохгүй байх аа. Би оюутан байхдаа Баранд ажилладаг байсан юм. Тэр үед би талийгаач болон хэдэн найз нартайгаа 120-д байр хөлслөөд амьдардаг байж билээ. Миний найз толгойны алчуур их зүүдэг залуу байсансан. Тэр нь гоё зохино. Охид ч мөн их дурладаг байсан. Би хааяа найзынхаа хувцаснаас нь гуйж өмсөж энд тэнд гангардаг байж билээ. Дээр нь хөгжмийн асар их авъяастай DJ байсан юм. Маш сайхан инээдэг энгийн нэгэн залуу энэ хорвоог орхилоо. Бид бүхэн хэзээ энэ хорвоог орхихоо мэдэхгүй яасан ч хайран сайхан цагийг өнгөрөөдөг юм бэ дээ. Миний найзаа чамайг ингэж удаан өвдөөд явж байхад мэдээгүй, нэг ч удаа дууг чинь, дүрийг чинь сонсож үлдээгүй намайг уучлаарай. Чи найзуудынхаа дунд, олны дунд гэрэл мэт гялалзаж явсан шүү. Яагаад заавал чи гэж. Хүн өвдөж л байдаг штээ. Гэхдээ босоод л ирдэг штээ. Би үнэхээр их гашуудаж байна. Хайран сайхан залуу. Муу ээж чинь яасан их шаналж байгаа бол доо. Харамсаад ч хашгираад ч... Үүрд баяртай найз минь.
Миний найз үүнийг уншиж байгаа бол удаан уулзаагүй найз найртайгаа ажил гэж гүйсээр байгаад мартах шахсан тэр сайхан андтайгаа заавал холбоо бариад уулзаарай...
JD
Би зүрхэндээ уйлж байна. Миний энэ шанлалийг хэн ч ойлгохгүй байх аа. Би оюутан байхдаа Баранд ажилладаг байсан юм. Тэр үед би талийгаач болон хэдэн найз нартайгаа 120-д байр хөлслөөд амьдардаг байж билээ. Миний найз толгойны алчуур их зүүдэг залуу байсансан. Тэр нь гоё зохино. Охид ч мөн их дурладаг байсан. Би хааяа найзынхаа хувцаснаас нь гуйж өмсөж энд тэнд гангардаг байж билээ. Дээр нь хөгжмийн асар их авъяастай DJ байсан юм. Маш сайхан инээдэг энгийн нэгэн залуу энэ хорвоог орхилоо. Бид бүхэн хэзээ энэ хорвоог орхихоо мэдэхгүй яасан ч хайран сайхан цагийг өнгөрөөдөг юм бэ дээ. Миний найзаа чамайг ингэж удаан өвдөөд явж байхад мэдээгүй, нэг ч удаа дууг чинь, дүрийг чинь сонсож үлдээгүй намайг уучлаарай. Чи найзуудынхаа дунд, олны дунд гэрэл мэт гялалзаж явсан шүү. Яагаад заавал чи гэж. Хүн өвдөж л байдаг штээ. Гэхдээ босоод л ирдэг штээ. Би үнэхээр их гашуудаж байна. Хайран сайхан залуу. Муу ээж чинь яасан их шаналж байгаа бол доо. Харамсаад ч хашгираад ч... Үүрд баяртай найз минь.
Миний найз үүнийг уншиж байгаа бол удаан уулзаагүй найз найртайгаа ажил гэж гүйсээр байгаад мартах шахсан тэр сайхан андтайгаа заавал холбоо бариад уулзаарай...
JD
Subscribe to:
Posts (Atom)
