Monday, February 25, 2008

Шөнөжин л машин барьлаа. . . Гэхдээ дажгүй ээ.

Сайн байцгаана уу? Манайхаан За тэгээд юу байна аа аан. Ойрд та хэдтэйгээ уулзаагүй. Бүүр та хэд овоо таргалаа юу даа. Юундаа инээсэн юм. Үнэнийг чинь хэлж байхад чинь. хэ хэ. За яг солиорох гэж байна. Найз нь ойрд ёстой нэг ажил ихтэй шээх ч завгүй явж байна. Манайх нөгөө ТВ уралдаанаа эхлүүлэх гээд түмэн ажилтай явж байна. Ямар сайндаа л шөнө бичиж суухав дээ.

Би өчигдөр JCI-ийнхаа ажлаар Эрдэнэт яваад ирлээ. Тэнд манай NOM-ийн сагсны тэмцээн болсон. Үнэхээр тасархай болсон. Эрдэнэт гэж нэг сайхан газар нэг ширхэг байна аа. Тэр тохижилт, хүн амын амгалан тайван байгаа байдал. Найлайгаал мөн дажгүй юм аа. Би л лав боломж олдох юм бол Эрдэнэт хотод очиж амьдрана гэж бодсон шүү. Би эндээс хэсэг хүмүүстэй явсан юм. /Нэг Канад залуу. Номинжингийн клипийг хийж байгаа юм гэсэн. Бас нэг Америк бүсгүй Газрын тосны хэрэг эрхлэх газар Англи хэл урилгаар зааж байгаа. Тэгээд манай найзууд дээр нь Сүрээ эгч бид хэд хэ хэ/ Ёстой нэг тасралтгүй машин анх удаагаа л барьж үзлээ штээ. Эхэндээ ч яахав гоё л байсан л даа. Сэтгэлээ сэргэтэл дуулаад л гишгээд байсан. Ийгээд явж байсан чинь нэг 33-54 ч билүү нэг дугаартай ACCENT сүн гээд л хажуугаар гараад явсан. Тэгсэн чинь хурдалж явж байгаад даваан дээр нүхрүү орцон байдгийн. Буугаад нөгөөдхөө бөөнөөрөө өргөж гаргаад баатарлаг юм боллоо штээ хэ хэ. Тэгээд явсан чинь 30 минутын дараа араас дахиад л хурдлаад ороод ирсэн /хашардгүй новш чинь хэ хэ/ тэгээд ч тэр давхиад явцан. Харин яг Эрдэнэт орох гээд ПОСТ өнгөрөөд гараад ирсэн чинь нөгөөх чинь бензингүй болцон түрээд явж байдгий. Ха ха ха. Үхтэлээ л инээлээ штээ.

Эрдэнэт хотод амьдрал байгаа нь илт харагдаж байна билээ. Спорт цогцолбор нь бол Монголдоо №1. Тэгээд нөгөө нээрээ олны хэлдгээр дошин дээрээ Эрдэнэтийн эрэгтэй эмэгтэй баг бүгд хожоод 1-р байр эзэлсэн. Тэдэнд баяр хүргье ээ.

Сониноос манай багийн эмэгтэйчүүд гуравт ороод тэгсэн би яахав энд тэнд нь ороод л ус зөөгөөл, бас үг энэ тэр хэлээл байсан чинь дасгалжуулагч гээд хүрэл медаль өгсөн. Хэ хэ. Санаандгүй шагнал аваад гэртээ медальтай ирсэн дээ хэ хэ. Өдөр нь Эрдэнэт хоттой танилцаад. Машинаар явахад бол уртаашаа нэг тойрход 10 минут болсон. Хэ хэ. Гэхдээ төвөөр нь штээ. Лайтай олон ХИП ХОП-чинтой юм билээ. Бас олон БАР-тай. JUNGLE энэ тэр гээд л. Дээр нь Эрдэнэт ПАЛАС ч гэх шиг хэ хэ. ГЕНДРЭКЦ гэдэг сонин нэртэй газартай. Тэр нь нөгөө Эрдэнэт үйлдвэрийн захиргааны байр гэсэн. Ажилчид нь ингэдэг гэнэ ээ ЁООЁ Монгол улсыг тэжээх гэж зовох юм байна даа гэдэг гэсэн хэ хэ. Онгироо гарууд. Нэгэн бодлын төсөв бүрдүүлдгийг нь бодхоор аргагүй ч юм шиг ээ.

Орой нь сайхан арга хэмжээ зохион байгуулсан байсан. Даанч би маргааш нь шууд нэвтрүүлэгтэй байсан болхоор шууд наашаа гарсан. Тэгээд ёстой нэг тарчилсан даа. Өдөржин сагс тоглоод дээр нь урд шөнө нь нойр муутай яваад тэгээд шөнөжин дахиад машин барьсан. Нүд анилдаад жоохон яваад л зогсоод нүдээ угаагаал унтчих гэсээр яваад өглөөний 06:00 цаг гэхэд Улаанбаатар хотдоо эсэн мэнд ирсэн дээ гэж. Гэхдээ яахав дажгүй ээ. За манай хэд тэгээд уншчаад чи барь гэж хэлээгүй байж энэ тэр гээд байв аа. Нээрээ манай Эрдэнэт JCI арга хэмжээг зохиож сурсан гэдэг нь илт байна билээ. Ийгээд та нар шүү залуусаа гэж хэлье ээ. /хэ хэ юу л бичээд байна даа/

Ийгээд хамгийн сүүлд нь БАГТ БАЯРЫГ ХҮРГЬЕ. БИЕН ТАМИР МАНДТУГАЙ.
Бас нэг шинэ үг. Муудсан хэн нэгнийгээ алъя гэж бодоогүй ч гэсэн ХОНГОРТ хооллоод Багануурт БАР-дуулахад ТАС гэнэ.

JD

Thursday, February 14, 2008

Сендром

Хавар болгон л хүний сендром эхэлдэг. Сендромийн олон төрөл байдаг. Яагаад ч юм бэ бүү мэд зүгээр хүн хүртэл л гэгэлзээд байдаг. Тэр гэгэлзсэн сэтгэлээ бид хавар ирлээ шүү хайр ирлээ гэж ярьцгаадаг. Нээрээ бодоод байх нь ээ олон хосууд энэ улирлаар нийлдэг. Амьтан хүртэл ижилээ олж, үр төлөө гаргадаг. Бичсэнээ харвал нээрээ сайхан улирал юм аа. Даанч нөгөө хуучцуулийн хэлдгээр зул хэдий их бадамлана сүүдэр төдий чинээ томордог гэдгийн адилаар сендром нь дагаад ихсэх юм. Та сендром гэхээр галзуурсан хүн ч юм уу, эсвэл тэнэг хэн нэгнийг бодож байгаа бол эндүүрэл юм аа. Энэ бол оюуны сахилга батгүй зорилгогүй яваа мэргэдүүдийг л хэлээд байгаа юм. Тэд өөрийн уншиж байгаа номоо юунд зориулагдсан, хэрхэн хэрэглээ болохыг мэдэхгүйгээр уншдаг. Ном л уншвал ухаантан болдог хэмээн үздэг. Даанч амьдрал дээрээ хэзээ ч тийм биш юм даа.

Энэ өвчнийг бага дээр нь эдгээхгүй бол даамжирхаар олон хүнд халдаад Америкчуудын хийдэг кино шиг Дэлхийг сүйрүүлж мэднэ. Сүүлийн жилүүдэд сендром өвчнөөр өвдсөн хүн маш их болжээ. Тэд бүтэх бүтэхгүйг нь мэдэхгүй олон төсөл барьж явна. Хэзээ, хаана, хэн тэр төслийг нь баталж өгөхийг ч мэдэхгүй байж ухаантай бөгс царайлана. Өмссөн хувцас, барьсан цүнхнээс харвал яавч олигтой биш. Дөрвөн жилийн боловсролоо уулын оргилд хүрсэн мэт зүйрлэж, үүнээс цааш сурах зүйл үгүй мэт төсөөлөнө. . .

Ухаан угаас мөхөс учраас өдрийн бодол шөнийн зүүд эд хөрөнгө мөрөөдөнө. Болвол энэ сонгуулийг далимдуулж байгаад хэн нэгэн хүнийг дэмжиж гүйгээд албан тушаалд очих бодол өвөрлөнө. Гэхдээ тэрээр хэн гэдэг хүн яаж тэр албан тушаалд очдог, юу хийдэг, ямар хариуцлагатай алба гэдгийг ч төсөөлөхгүй. /Түүний толгойд бандгар жийп, байшин, эрх мэдэл л эргэлдэнэ/ Гэрийнхэндээ бол ухаант хөвүүн. Ах дүү нартаа ачлалт сайн эр. Ирээдүйд түүнийг юу хүлээж байгааг өөрөө ч мэдэхгүй, өөрөө мэдэхгүй юм чинь өөр хэн мэдхэв дээ. Ийгээд ийм олон сендромоор өвдсөн залуус олонх болж энэ улсад энх тунх амьдарч байна даа. /Үргэлжлэл бий/

JD

Sunday, February 10, 2008

Барцадаа эрт гаргачлаа

За хотлыг баригч хэмээх шороон хулгана жилдээ сайхан шинэлэв үү. Хотол олноороо инээд хөөрөөр бялхаж, үндэс угсаагаараа цуглаж, жилийнхээ ажлыг дүгнэж сайхан баярласан биз дээ.

Миний хувьд маш сайхан баярласан. Харамсалтай нь шинийн нэгний өглөө эрт 05:30-д босоод урд хийморийн уулруу гарна гээд унтсан чинь нам унтаад /хэ хэ/ өглөө 07:30 цагт сэрээд хар хурдаараа гарсан. Ядаж байхад хамгийн өндөр эгц хэсгээс нь авираад ёстой нэг махийлаа штээ. Арай л гэж дээшээ гарсан. Тэгээд дээр гарсан чинь аймаар их хүн шавцан байсан. Ээ бурхан минь ёстой нэг шоргоолз шиг л байгаа юм чинь. Үүрнийхээ нүхэн дээр овоорч байгаа юм шиг л байсан. Ийгээд би нөгөө авч гарсан хадгаа зүүх гээд нөгөө босгосон хэсэгрүү шахцалдаж байхад барцад минь ариллаа. Сайн эрсүүд утсыг минь суйлдаг байгаа. Хайран дугаарууд. Утас ч яахав. Үгүй ээ мөн олон дугаарууд байсан шүү. Бүүр харамсаад барахгүй юм. Яаж дугааруудаа цуглуулана аа. /Миний таньдаг уншиж байгаа хүмүүс байвал дугаараа өгөөрэй. Гуйя/ Би тэгээд сэтгэл санаа жоохон гундуухан л буусан даа. Гэхдээ одоо бодход миний барцад л арилсан бололтой.

Хэн ч ер нь буян хийж явахад хулгайч байна гэж бодох вэ дээ. Тэгээд нэг тиймэрхүү юм болсон доо. Хөөрхий тэр хулгайч үйлс нь яаж бүтэж, тайван унтдаг юм бол доо. Өөрөө биш юм аа гэхэд үр хүүхэд нь л зовох байх даа хөөрхий. Бурхан өршөөг.

За тэр яахав болоод өнгөрсөн зүйл. Ийгээд энэ жил бол жаран жилд нэг дохиодог хөеөгөө хураадаг жил юм гэсэн шүү. Та бүхэн энэ жилд ихийг бүтэээж, эрүүл энх байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

JD

Monday, February 4, 2008

Өнөөөдөр бүх нийтийн . . . өдөр

Хаврын тэргүүн сар гарах гээд байдаг. Тэргүүн сар нь яг хэзээ гарах нь бас тодорхойгүй. За одоо тэгээд хүмүүс сүүлдээ бүүр халшраад төрийн тэргүүнийхээ шийдвэрийг харж шинэлхээр боллоо. Зарим бух шиг зөрүүд нөхдүүд нь бол хоёр ч шинэлж магадгүй сурагтай хэ хэ. /Арго бол алсаан цаад чинь бол аль эрт шинэлэх юм гэнэлээ. Хэ хэ. Ухаан муутай ард иргэдийн толгойгоор хэн нэгэн сэтгэсэн нь тоглож гүйцэх юм аа/ Мэдээж энэ шинэлгээ, битүүлгийг буузгүйгээр төсөөлөшгүй. Өнөөдөр Монгол орон даяар их бууз бүтээн байгуулалтын өдрүүд үргэлжилж байна. /Хүүхдүүд бууз өрж, ахас эгэс нар хэ хэ бууз чимхэж, элдэж, ээж, аав нар элдвийг хөөрөлдөнө. Яг тэр мөчид харин би ажил дээрээ буузны тухай бичиж суунам/ Толгойтой болгон л зээл тавих зээл тавьж, юм аа ломбардах нь ломбардаж /нөгөө цагаан сараар өргүй гардаг энэ тэр гэдэг бодол бол аль дээр үед өнгөрсөн хэ хэ/ цалингаа авах нь аваад буузаа хийж, боовоо /ул боов шүү/ авч байна. Уул нь энэ баяр Монгол хүнд ёс заншлыг нь сануулдаг, үр хойчид өв залгамж болдог их сайхан баяр юм аа.

Улс үндэстэн бүхэн л өөр өөрийн гэсэн сайхан уламжлалт баяртай. Бид ч гэсэн тэдэнтэй адил цагаан сар хэмээх мундаг том баяртай юм. Энэ сайхан баяраа жинхэнэ утгаар нь тэмдэглээд сурчихвал бидний нөгөө яриад байдаг улсын тусгаар тогтнол бэхжих, цусаа хадгалах гээд төрийн хар хайрцагнцы олон бодлого энэ баяр /баяр гээд бичхээр нөгөө МАХ намын БАЯР сайд бодогдоод байхын. Манай дүү хөдөөнөөс ирсэн чинь тэгж байна билээ штээ. Баяр сайд нээрээ ёстой их ажил хийж байна аа гэдэг байгаа. Юу хийсийн бол оо. МАХН-аа яаж ялуулах вэ гээд л хоосон толгойтнуудаа сэнхрүүлээд л явж байгаа хүнийг уур хүрчлээ/ дотор шингээстэй.

Залуус бид гэртээ нэг сайхан дээл, малгай, бүс, гуталтай болох хэрэгтэй юм шигээ. Яахав дээ жилдээ нэг өмсдөг ч гэсэн байж байхад бас илүүдэхгүй гэж үү. Тэгэхээр залуу хүн бүр өөртөө таарсан нэг сайхан дээл хийлгээд аваасай. Дээр нь энэ загвар зохион бүтээгч нар одоо жинхэнэ ураа гаргаж орчин үеийн дээл шинж агуулсан хувцас хийж өдөр тутам өмсдөг болчихвол бас л аан манай брэнд штээ.

Монголчууд бид чинь их стиллэг хүмүүс гэнэ ээ. Яагаад гэхээр нүүдэлчин ардад гэртээ алт, эрдэнэс хадгалах ямар ч шаардлага гардаггүй байж л дээ. Тэгээд яахав бүх алт, эрдэнэсээ биедээ зүүж гангарч малдаа явдаг байжээ. Үүнээс үүдээд их хувцас үүрдэг /шингээдэг гэсэн үг шүү дээ/ бас их мэдрэмжтэй, дайлаар мордсон улс болгонийхоо сайхан бүхнийг хувцасандааа шингээж ирсэн улс юм гэнэ. Ийгээд аваад үзэхээр бидэнд бас тэр түүхээс ирсэн генийн юм байгаад байна.

Ийгээд миний зон олон минь ээ Алтан гахай жилийнхээ сайн бүхнийг магтан дурсаж /манайхан өнгөрсөн жил манраад баахан хүүхэдтэй болсон шүү, одоо хулгана жилд нийтээрээ юутай болох ёстойг энэ хэдэн хуврагууд айлдах байх даа хэ хэ/, ирэх хулгана жилдээ уламжлалт ёсийг эрхэмлэн ахас дээдсээ хүндэлж, сайн сайхныг бэлгэдэн шинэлцгээе.

JD

Sunday, February 3, 2008

Багш та . . .

Багш та гайхамшигтай бахархам сайхан мэргэжил эзэмшсэн ухаантан бүхний эх үндэс юм аа. Багшгүй доктор, дарга, захирал, ерөнхийлөгч гэж байдаггүй.

1990 оноос хойш Монгол улсын хэмжээнд одоогоор нэрээ өөрчлөөд байгаа Боловсролын Их Сургуулийг сонгон суралцагсадын тоо хэд дахин буураад шалгалтандаа унасан, муу сурдаг гэх тодотголтой оюутнууд ихээр ордог болсон гэх юм. Барууны орнуудад бол хамгийн шилдэг нь энэ төрлийн сургуульд суралцаж багш хэмээх аугаа их нэр хүндтэй мэргэжлийг эзэмшдэг.

Яагаад ийм байдалд хүрвээ. Би одоо хүүхдээ Монголын сургуульд орно гэсэн чинь сонин санагдаад байна штээ. Нөгөө багш гэж бэлтгэж гаргаад байгаа товарищ нь нэг иймэрхүү түвшинд байвал. Ийгээд өнөөдөр үүсээд байгаа гол шалтгаан нь багш нарын нийгмийн асуудалтай л салшгүй холбоотой. Багшид өгдөг нийгмийн ямар төрлийн халамж байна. Хичнээн төгрөгийн цалин авч байгааг ажиллах цагтай харьцуулаад хархад л энэ мэргэжлийг сонгох хүний тоо эрс цөөрөөд байгаа юм шиг ээ. Хэн ч л гэсэн сайн мэргэжил сонгож нэр төртэй, сайхан амьдрахийг хүсдэг шүү дээ.

Миний бие энэ асуудал дээр их санаа зовоод байна. Сайн багшийн гараар бэлтгэгдсэн сайн хүүхэд бол эргээд энэ улсын үнэт эрдэнэ шүү дээ. Тэгэхээр багшийн мэргэжлийг өндөрт өргөж, жинхэнэ утгаар багшийн бэлтгэхийн төлөө хүчээ гаргацгаая.

Ийгээд мянга мянган багш нартаа та бүхэн үнэхээр мэргэжил мэргэжлийн дээдийг эзэмшсэн хүн шүү гэдгийг чанга дуугаар хэлж багш нарын 42 дах удаагийн баярын мэндийг хүргье.

JD