Showing posts with label Шүүмжлэл. Show all posts
Showing posts with label Шүүмжлэл. Show all posts

Wednesday, January 30, 2008

Мөрөөдөл нь ихдэж, хийх нь багдсан залуу үеийнхэн бид. . .

Говийн догшин ноён хутагт Данзанравжаа шүлэглэхдээ
Үүл нь ирээд бороо нь орох цагт
Үүдэн хойморийн ялгаа нь юу байна.
Үхэл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин залуугийн ялгаа нь юу байна гэж.
Ямар аугаа үг вэ. Түрүүлж төрсөн нь өндөр сүүлд төрсөн нь намхан байдаг хорвоо биш шүү дээ. Эрийн цээнд хүрэхэд бүгд л ижилхэн амьдардаг, иддэг, уудаг. Гэтэл бид бие биенээ дарж чи залуу, би хөгшин, чи туршлагатай, би болоогүй гэхлэн хэтэрхий их зиндаархаж байгаагаас олон зүйлд гацаа үүсээд байна. Яагаад бид хамтраад ажиллаж, дүүгийнхээ үгийг сонсож болохшүй гэж.

Би хааяа боддог. Надаас ахмад хүн зөндөө надад зөвлөгөө өгдөг. /Гэхдээ хэн өгч байгаагаас нь хамаарч би зөвлөгөөг нь авдаг/ Хэрвээ тэр хүн надаас илүү байсан бол надад зөвлөж болно. хэрвээ яг одоо надаас насаар л ах болхоос хйисэн бүтээснээрээ дор бол би сонсдоггүй. Нэг үг байдаг штээ. Чи баян уу гэж асууж л дээ. Тэгсэн үгүй чш гэж. Тэгвэл чи ухаантай юу гэж л дээ. Тэгсэн тийм гэж. Тэгсэн нөгөөх нь тэгвэл ЧИ ЯАГААД ЯДУУ байгаа юм бэ гэсэн гэдэг. Яг үнэн. Хэрвээ чи хэн нэгэнд зөвлөдөг лаг л юм бол яг тэрэн шигээ л байх ёстой. Би бол ингэж боддийн. /Гэхдээ буруу бодож байж бас болно шүү/

Ийгээд би өнөөдөр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ олон тэтгэвэрийн өвөө, эмээ нарын амьдралын туршлагыг судлан тэднийг орчин үетэй холбон ажиллах хүч гаргавал бас л их хүч байгаа. Хүн гэдэг амьтан чинь ажил хийж байгаад гэнэт л нэг өдөр ажилгүй болонгуут сэтгэлээр унаад л шууд хөгширдөг гэнэ. Гэтэл өөр орон өнөөдөр хэдтэй хүн ажил хийж байна. Гайхамшигтай насалж байна. Энэ бол хөдөлмөртэй л холбоотой.

Манайхан шиг ажлын 5 хоногтой 2 хоногийн шоу-тай оронд бол хөгжил гэдгийг мянга яриад энэ цагаар ажиллавал бид дандаа хоцрогдсон загварийн хувцас өмсөж, дээр үеийн машин унаж, дандаа хүний хойноос дагаж гаднаас ирсэн шинэ бүхэн нь бидэнд нээлт мэт байх болно.

Бид хийе л гэж бодож байвал мөр зэрэгцээд хөгшин залуу, туршлагатай туршлагагүйгээ дуудалгүйгээр жинхэнэ утгаар ажилламаар байна.

JD

Wednesday, January 16, 2008

Оюуны ядуурал

Хүний эрхийн үндэсний комисоос гаргасан 2002 оны судалгаагаар манай орон зах зээлд шилжсэн 1990 оноос ХОЙШ өлсгөлөнгийн ядууралд байжээ. Харин 1995 оноос удам дамжсан ядууралд шилжсэн юм байх. Тэгсэн чинь одоо "Оюуны ядуурал"-д орсон гэсэн байна. Үгүй ээ мөн үнэн гарсан судалгаа юм аа. Яалт ч байхгүй үнэн судалгаа. Бодоод үзье л дээ. Өнөөдөр гудамжинд явж байгаа 10 залуугийн хэд нь энэ ядууралд өртсөн бол гэдгийг мэдэж ядаад байх зүйлгүй. Маш амархан. Мэндлэхэд л мэдэгдэж байгаа юм даа. Би 2004 оны УИХ-ын сонгуулиар орон нутагт ажилласан юм /Аль талд ажилласан аа хэлэхгүй ээ хэ хэ. Аягүй бол дараа нь намаар гадуурхаад бөөн юм болно/ Ардууд мөн сонин сонголт хийж байсан шүү. Арай ч үгүй байлгүй дээ гэмээр. Би бүүр итгэхгүй байгаа юм чинь. Тэр нөхөр тэгээд одоо энэ 76 дотор байгаа штээ. Тэр гарсны гайгаар бидний идэх олон хоногийн хоол, өмсөх олон өдрийн хувцас, жаргах хэдэн өдрийн мөнгийг минь ховх сороод байгаа даа. /Хэнийг нь ч бас хэлэхгүй ээ хэ хэ/

Би хааяа бодох юм: /Юу гэж/
Үгүй өнөөдөр энэ оюуны ядууралд байгаа хоногийн хоолныхоо төлөө явж байгаа олон мянган хүний үрс биднийг хөгшрөөд юу ч хийж чадахгүй өнөөдрийн энэ гудамжинд зогсоод байгаа өвөө, эмээ нар шиг болсон байхад /яс юман дээрээ бараг эд нар шиг ээ ч байж чадах юм уу даа. Энэ их утаанд аан/ миний хүүхэдтэй нөгөө хүнд гарын хүүхэд, чиний хүүхэдтэй гэр бүл болвол, бас өнөөдөр Монголд байгаа хятадуудын хүүхдүүд миний хүүхэдтэй сууна гэвэл би одоо хаашаа харж үхнэ ээ. Удмын сан будаа. Юун нөгөө . . . аймаар юм болно оо. /Ингэж бодов/

Ингээд бодсоор байгаад нэг санаа оллоо. Энэ бол ерөөсөө би ирээдүйд сайхан модны амттай, шүүслэг, витаминлаг жимс идье гэвэл одоо сайн үр тарих хэрэгтэй юм байна. Би одоо үрээ тарчихвал тэр үед том мод болоод намайг жаргаана штээ. Ерөөсөө энэ залуусын харах өнцгийг нь өөрчилье.

Стивен Кови номон дээрээ бичсэн байна л даа. Харах өнцгийн тухай. Энэ бол маш сайн санаа. Би энэ тухай жоохон тайлбар хийе. Нэг хүүхэн онгоцны буудал дээр өглөө цай уух гээд печень аваад л задлаад идэж байжээ. Тэгсэн чинь нэг залуу бүсгүнй печенээс л идээд байсан гэнэ ээ. Бүүр гайхаад яагаад миний печенийг идээд байна аа гээд л хуваагаад идээд байж. Тэгсэн печень ч дуусчээ. Сүүлдээ нэг үлдээд тэгсэн чинь нөгөө залуу үлдсэн нэг печенийг нь хуваагаад өөрт нь өгсөн байна. /хэ хэ/ Өө за за миний печенийг идээд дээр нь надад хувааж өгөөд алдгийн байна гээд л боссон чинь бүсгүйн печень нөгөө талд нь яг хэвээрээ байжээ. Ээ бурхан минь бүсгүй буруу боджээ. Тэрээр миний печенийг идээд байна гээд л хүний печень идээд байсан байгаамдаа. Бид яг үүнтэй ижлээр миний зөв, би тэгж бодож байна, би яагаад . . . , үгүй ээ, намайг бодооч гэж амьдарсаар байгаад ийм байдалд хүрчвүү.

Бид юу бодож байгаагаа, юу хүсэж байгаагаа, бас юу хийх гэж байгаагаа хэнтэй ч хуваалцахгүй, ярихгүй байгаагаас сүүлдээ сэтгэлгээний нэг том хайрцаганд ороод тэр нь хайрцагнаасаа гарч чадахгүй тэр дотроо эргэлдсээр байгаа хямдхан бодолтой, өлөн ходоодтой, хямдхан жинстэй, хар царайтай, ихэмсэг төрхтэй, хоосон толгойтой, зүрхэндээ халуун цустай, нэг л их түүх ярьж лаг байснаараа бахархсан улс болоо юу даа.

Ингээд би нэг л арга оллоо. Энэ сэтгэлгээний хайрцагнаас гаргах сургалтыг залууст үнэгүй хүргье, ярилцъя, бас зөвлөлдье. Эцэст нь ёстой нөгөө Ковигийн зарчмаар хож хож буюу хамтдаа хөгжицгөөе.

JD



Thursday, January 3, 2008

Хэн ч биш амьдрал . . .

Өглөө босоод цонхоо нээсэн чинь агаар ороод ч байгаа юм шиг, утаа ороод ч байгаа юм шиг.
Машинаа асаагаад хөдөлсөн чинь машин маань яваад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг.
ТВ-ээ асаасан чинь мэдээ ч яваад байгаа юм шиг, реклам ч яваад ч байгаа юм шиг.
Сонгосон гишүүдээ харсан чинь гишүүн мөн ч юм шиг, биш ч юм шиг.
Амьдарч байгаа байшингаа харсан чинь бат бөх ч юм шиг, биш ч юм шиг.
Бөхийн өргөөнд очоод Бат-Эрдэнэ аваргаа харсан чинь барилдах гээд ч байгааа юм шиг, зодог тайлах гээд ч байгаа юм шиг.
Хоол идэх гэсэн чинь хордох гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг.
Өөрийгөө бодсон чинь хүн ч юм шиг биш ч юм шиг хэ хэ. . . Нэг иймэрхүү. Үргэлжлэл бий.