Showing posts with label Болсон явдал. Show all posts
Showing posts with label Болсон явдал. Show all posts

Thursday, September 10, 2009

Азтай байлаа найз нь...

Жил бүрийн 09.10 өдөр Дорноговь аймгийн Хамрын хийд буюу Дэлхийн энергийн төвд Шанбалын орны Ерөөлийн ном гэж хурдаг уламжлал тогтоод бараг 3 жил болж байна даа. Морь уралдана. Ер нь л их сайхан буяны болоод баярын ажил болдог юм байна. Би энэ жилийнх нь арга хэмжээнд нутгийн хэдэн найз нарын хамт оролцоод ирлээ. Лхагва гарагийн шөнө гарч давхиал шөнөжин яваад л тэгээд үүрээр орж явчихсан даа. Замдаа үүргэлээд хэсэг машиндаа суугаагаараа унтаад сэрхэд хамаг бие минь хөшөөд жинхэнэ шпрот болсон байсан даа. Бас хотоос гарах гэж бие биенээ хүлээсээр нилээн удав даа гэж. Юутай ч нойр хоолоо хугаслан байж очсон доо туйлын их баяртай буцаж ирлээ. Шанбалын оронлуу Хамрын хийдээсээ 3 км гороолон очоод тэндээ ном хурдаг юм байна. Хүн бүр гартаа хийдийн номноос бариад алхдаг юм билээ. Маш их хүн очсон байсан. Яг энергийн төвийн гол хойд хэсэгт байрлах толгой дээр гардаг. Яг тэнд нь байрлах хэсэгт их сонин юм болсон том могой бүтэн биеэрээ гарч ирсэн нь байлаа. Харсан хүмүүс уулаг алдан байлаа. Лус нь гарч ирж байна гээд л. Зөвхөн харагдах хүндээ л харагддаг гэнэлээ. Их том могой байсан. Азаар зургийг нь авч чадсан шүү гэж. Ийгээд энергийн төвөөс сайхан энерги авч, хүслийн Баянзүрх хайрхандаа сүсэглэн мөргөж ихийг гуйгаад хэ хэ их зүйлийг бодсоор буцан ирлээ дээ. Харин хотод ирсэн чинь үнэхээр хүйтэн байсан шүү. Даарч байна аа гэж. Бас л замдаа үүргэлээд машиндаа хоёрдахаа шпрот болон суугаагаараа унтлаа шүү дээ.
JD

Tuesday, January 13, 2009

Лекцээ уншчихаад ирлээ штээ...

2009 оны хамгийн анхны хөдөө явсан болон хотоос гарсан ажил бол Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод унших лекц байлаа. Сонин шүү миний энэ өссөн газар Уулын баяжуулах үйлдвэртэй дэд бүтэц хөгжсөн их сайн газар. Дархан шиг хөгжилтэй. Хүн ам нь 14,000 орчим. Тэгсэн хэрнээ хойд зүгтээ 20 км байрлах Дархан сум (Чойном агсны төрсөн нутаг)-ын 5-р баг. Дархан сум өөрөө 1000 орчим хүнтэй гэж байгаа. Дэд бүтэц бол бас л хэцүү. За энэ бол манай улсын алдаатай болоод алдаагаа засдаггүй ажил удааны нэг жишээ дээ хө.
Сайхан хүлээж авсан шүү. Эндээс найзуудтайгаа явсан юм. Миний сайн найз Оюун-Эрдэнэ гэж хүн байгаа. Алсын хараа номны зохиогч, нөгөөх нь Лектор төвийн Баатархүү. БИд 3 хамтдаа лекц уншсан юм. Гурвуулаа Хэнтий гаралтай энэ нутгийн л хүүхдүүд гэдэг утгаараа.
Лекц бол үнэхээр сайхан болсон заал хүйтэн байсан ч гэсэн хүүхдүүд, залуучууд зогсоогоороо сонсож, гараа үлээгээд байж байгаа нь бахархал төрүүлж байсан шүү. Хэ хэ. Нөгөө лекц уншсан хэд маань ч гэсэн бараг л нусаа татаад л хүйтэн байна шүү тээ гээд л уншсан даа. Нээрээ тийм биднийг унаагаараа богино хугацаанд найдвартай хүргэж үйлчилсэн найз Мэндээдээ бас баярлалаа.
Цаашдаа Хэнтий аймгийнхаа олон сумаар орж лекц уншмаар юм билээ. Залуучууд ер нь бол оюуны мэдээллээр цангасан байгаа нь илт байна билээ. Нөгөө л муу хоосон яригчидыг чинь үгүйлсээр л байгаан билээ хэ хэ. Ийгээд л гэртээ ирлээ дээ. Утаатай ч гэсэн энэ муу Улаанбаатраа бас санах юм аа гэж.
JD