Monday, November 8, 2010

Сав сав санаагаараа сав, Сараач сараач санаагаар сараач гэж...

Сав сав гэснээс санаагаараа сараачиж өөрийн үзэл бодлоо илэрхийлж цаг зав гарган энэ блог хэмээх том айлд хөрөнгө оруулалт хийдэг бүх зэвсэг нэгт ахан дүүсдээ баяр хүргэмээр байна. Гэхдээ энэ бол энэ сайхан нийгмийн буян. Аав, ээжийн буян. Бас чиний буян за яг халуурах гэж байна. Юутай ч эрхэм сараачигч анд минь, сараачигчийн сараачсаныг уншигч анд минь хүний оюун бодлыг, санааг энэ сайхан зүйлээр дамжуулан хүргэх боломжийг бүрдүүлсэн тэр баатрууд гэж нэрлийдээ одоо тэр нөхдөд талархмаар. Цаашид өшөө олон аавийн хүүхдүүд блог нээж өөрсдийн санаа бодлыг өөр өөр өнцгөөс гаргаасай, тэр гаргасан санаа бүр нь бодлого болон хэрэгжиж энэ улсад хувь нэмэрээ оруулаасай гэж би хүснэм. За тэгээд найз минь санаагаараа сараачаад байж дээ. Амжилт

JD

Sunday, November 7, 2010

Яадаг юм...

Өнгөрсөн хагас сайн өдөр миний дотны найз гэнэт өглөө утасдаад хөгшин нь нэг юм бичлээ чи нэг хараач гээд. Тэгээд харсан чинь сонирхолтой санагдаад найзаасаа зөвшөөрөл аваад блогтоо тавихаар боллоо. Та нар юу ч гэсэн уншаад үз. Тэгээд өөрийн бодлоо бич. Нэг харъя яадгийм тээ...

Хүрэлсүх гуай, “Манай нам Ардчилсан намыг бодвол хуульчид сайтай” гэж хэлсэн чинь доромжлол уу?
МАХН-ын 26 дугаар их хурал нүсэр том пиартай болж байна. Хурлын гол зорилго нь намын нэрийг солих учир нэр солих шалтгаан, үндэслэл, түүхэн улбааг олон нийтэд танилцуулж, иргэдэд ухуулан сурталчилахын тулд чамгүй өндөр өртөг цацаж байна. Энэ ч яахав тус намын дотоод асуудал. Цаг үедээ нийцэх гэсэн эрмэлзлэл нь.
Өчигдөр орой /2010.11.05/ “Ийгл” Телевизээр тус намын их хурлын явцыг хараад сууж байв. Он удаан жил ард түмний “тархийг угааж ирсэн” социалист киноны хэсэг үе үе гаран түүнд нь сэтгэл хөөрсөн “шинэ МАН”-чууд алгаа хорстол ташиж бас, зоригтой, зориггүйн дундуур уухайлна. Ганц л хүн өөрийн эрхгүй бусдын жишгээр суудлаасаа боссон агаад түүний алга ташихүй, бас пиджакныхаа энгэрийг байн байн засч товчоо оролдохыг нь телевизийн дэлгэц үе үе харуулна. Бас “түүнийг” бусад төлөөлөгчдөөс түрүүлж босоод танхимыг орхин гарахыг нь ч харуулна. Бүхэлдээ сайтар тооцоолж театрчилсан, жинхэнэ “Хувьсгалт” намын олон арваны турш хийж дадсан “Ардчилсан, нээлттэй” гэх “нийгэмчилсэн” хурал ийнхүү завсарлага авав.
МАХН-ын энэ хурлын тухай манай улс төр судлаачид, тоймчид дүгнэж цэгнэцгээх байх. Олон нийт ч бас өөр өөрийн тусгалаар хүлээн авцгаасан байх. Намын нэр солих, хуучин шинийн хүчний харьцаанууд хэрхэн өөрчлөгдөж байгаа, хэн нь хэнийгээ дэмжиж бас хэнийгээ буланд шахаж байгааг бүгд харж байна. Тиймээс намын их хурлын үйл явцын тухай бичих гэж би үүнийг эхлүүлсэнгүй. Харин Шинэ Ардын намын /Шинэ гэх учир нь олон ардын нам байсан учир ялган салгаж хэлэв/ Ерөнхий Нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын нэр солих санал хураалт явуулахын өмнө Н.Энхбаярын асуусан асуултад Д.Лүндээжанцан гишүүнийг хариулсны дараа болчимгүй гэмээр ч юм шиг, популист гэмээр ч юм шиг, цаанаасаа үзэн ядалт, ясны өрсөлдөөн ханхалсан нэгэн үгийг чулуудаад, түүнийхээ араас чамгүй барьц алдаж байгаа харагдана лээ.
Тэрээр, “Манай нам Ардчилсан намыг бодвол хуульчид сайтай нам” гэж яриан дундаа бодлогогүй үг унагав. Хэдийгээр энэ нь түүний намынхаа дотоод хурал дээр хэлсэн үг боловч хэд хэдэн сувгаар орон даяар цацагдаж байгаа, олон түмний анхаарал төвлөрсөн үед өрсөлдөгч намаа доромжилсон үг болов.
Тэрээр энэ үгийг болгоомжгүй хэлсэндээ бантав болтой, “Манай намд Лүдээжанцан, Сүхбаатар, Мөнх-Оргил, Одбаяр нарын сайн хуульчид байдаг” гэж доромж үгээ батлах, бас хүчий нь сааруулах гэж оролдов.
Уучлаарай Ухнаагийн Хүрэлсүх даргаа, би Ардчилсан Монгол Улсын иргэний хувьд танаас зарчмын хэдэн асуулт асууя. Энэ асуултууд бол нэг үгэн дээр нээнтэглэж байгаа асуудал биш, таны хэлсэн үгийн чинь ард ялгаварлан гадуурхал, олон жилийн урхагтай ирсэн, цаашид бас улам бугшиж магадгүй хэн нэгнийг үгүйсгэх, үзэн ядах үзэл ханхалсан учраас таньд зарчмын асуулт тавьж байна.
Асуулт нэг. Та “Манай нам Ардчилсан намыг бодвол хуульчид сайтай нам” гэлээ. Үүнийг та яаж батлах вэ? Та Монгол Улсын бүх хуульчдыг бүртгэж шалгаад сайн муугаар нь ялгачихсан хэрэг үү? Бас тэдний хэд нь намын гишүүн, хэд нь танайх, манайх гээд ангилчихсан хэрэг үү? Хувьсгалт намыг Ардын нам болж байгаад дэмжиж байгаа хэсэг ч бий, эсэргүүцэж байгаа хүмүүс ч бий бас талархаж байгаа хүмүүс ч бий. Би Ардчилсан намын гишүүний хувьд танай намд баяр хүргэмээр байгаа юм. Хорин жил явж явж “үзэл бодол”, зарчмаа олох алхам хийж бидэнтэй нэг шат ойрсож ирлээ гэж. Нэг зүйлийг сануулахад Ардчилсан нам гэдэг бол АРД+ЧИЛСАН нам болохыг санагтун.
Асуулт хоёр. Та дээрх үгээ батлах гэж УИХ-д сонгогдсон хуульч гишүүдийг нэрлэнэ билээ. Тиймээ, тэдний зарим нь үнэхээр сайн хуульчид. Харин танай намын хуульчид чинь таны үгийн дагуу ойлговол Зөвхөн Их хуралд сууцгаасан тэр цөөхөн хуульч хуульчид юм уу? Таны энэ үг чинь ардчилсан намыг доромжлоод зогсохгүй бас өөрийн намын гишүүдээ ялгаварласан тодотгол юм биш үү. Танай намын хүний нөөцийн бодлого чинь зөвхөн их хуралд байгаа нөхдүүдээр хязгаарлагддаггүй байлтай.
Таны хэлсэн дээрх болгоомжгүй үг чинь цаанаа алсын зайны үгүйсгэл, ойрын зайны доромж агуулсан учраас Та энэ улс төрийн соёлгүй, хариуцлагагүй үгнийхээ төлөө Ардчилсан намын болон МАХН-ын гишүүдээс уучлалт гуйж залруулга хийх ёстойг анхааруулж байна.
Танд амжилт хүсье.

Мухулай

За нэг ийм юм бичсэн байна даа. Сийрүүлээд байж дээ.

JD