Monday, December 29, 2008

Бид хүслийнхээ төлөө зовдог...

Хүн гэдэг амьтан (Би амьтан гэчихлээ битгий уурлаарай) энэ хорвоод мэндэлчихээд хэдхэн хором амьдрахдаа ямар их зүйлийг хүсдэг юм бэ? Буддагийн сургаальд хүн хүслийнхээ төлөө зовдог амьтан гэж бичжэ. Олон талаас нь бодлоо. Эртний Монголчууд тэнэгийн дотор уужуу гэж ярьдаг байсан. Нээрээ юм боддоггүй хүн тэгвэл их сайхан амьдардаг байхнээ гэж би бодлоо. Хэсэг бичилгүй бодож байгаад ирлээ. Бас биш ч юм шиг мөн ч юм шиг. Нөгөө Хүрлээгийн эргэлзээ шиг л юм болоод байна л даа. Хүн гэхдээ хүслийнхээ төлөө шаналж зовж амьдардаг гэж яг үнэн юм байна. Бид энэ хорвоод нэг машин, солих хувцас, тохирсон хоолоо идээд өөр юм бодохгүй яваад байхад амьдраад л байна. Тэгсэн чинь хэн нэгэнд ухаангүй дурлана. Тэгээд нөгөөх нь тоохгүй бол сэтгэлээр унаад шанлана. Ер нь шат шатандаа юм аа. Хэн нэгэн хүний аав хүүдээ дугуй аваад өгчихвөл дугуйгүй хүүхэд аав, ээжээсээ дугуй нэхэж бүхнийг зовооно. Өсөх идэр насандаа чадахгүй зүйлээ мөрөөдөж чадаагүйгээсээ болоод насан туршдаа шанлана. Ер нь л бид юу хүснэ түүнийхээ төлөө л шаналдаг амьтан юм байна.
Ингээд бодохлоор тэгээд би хүсэхгүй, мөрөөдөхгүй юм бол хүн гэж байгаад яах юм бэ гэж бодогдох юм. Ийм болохоор хүсэлдээ хязгаар тавьж хүрч чадах зүйл ээ хүсч амьдаръя яаршиг зүгээр. Хэ хэ.
JD

Sunday, December 28, 2008

Блогчидтой таардагшт

Ойрд уулзаагүй. За даа нэг орой гэрт нь очих гэтэл алга болсон тэр өдрийг эс тооцвол ч (гэхдээ уулзаагүй урьдчилж утсаар ярьсан юм л даа) уулзаагүй байсан найз Билгээгийнхээ төрсөн өдөрт очив. Нөгөө нэг төмөр замын удирдах газрын хойно байдаг нэг гоё ногоон байшин. Напелион гэдэг газар хэ хэ. Тэгсэн харин мань хүний төрсөн өдөр дээр блог эрхэлдэг найзууд нь иржээ. Би ч нэг их удаагүй л дээ. Юутай ч баахан блогчидын дунд орсон чинь айлаа штээ. Таминээ цаана чинь блогчид гэдэг бас нэг өөр ертөнцийнхөн үүсчээ. Гоё юм аа. Би дараагийн төрсөн өдөртөө заавал блогчин найзуудаа урина аа: А м л а я. хэ хэ. Блогчид түм түм наслаг. Миний блогийг миний хүү цааш нь авч явна гээд бодхоор л хэ хэ. Тэнэг байна уу. хэ хэ.
JD

Tuesday, December 23, 2008

Үл мэдэх миний найз

Хүний амьдрал баян гэж ярьдаг нь үнэн юм аа. Маш олон хүнтэй тааралдаж танилцдаг байхад сүүлийн үед юм хөгжөөд таарахгүйгээр, гах барихгүйгээр танилцдаг, ярьдаг болчих юм. Сонин юм биш болжээ. Магадгүй 18 жилийн өмнө байсан бол солиорол гэх байсан байх. Харин одоо энэ бол энгийн нэгэн үзэгдэл болжээ. Миний үл мэдэх найзаа чамд шинэ оны мэнд хүргэе. (Цаана аа их учиртай богино бичлэг шүү. Хэ хэ. Мэдэх үл мэдхүүд нь бол сайн мэднэ гэж)
JD

Шинэ жил ба Хар нулимс. . .

Арван жилийн сурагч байхдаа Уран зохиолын хичээл дээр Цагаан сар ба Хар нулимс зохиолыг уншдаг байсан. Та бүхэн сайн санаж байгаа байх. Гэхдээ энэ зохиолыг тухайн үед нь уншиж хичээлдээ онц авч байсан бол штээ хэ хэ. За за энэ ч яахав. (Энэ зохиолын утгыг мэдэх хүмүүст миний бичих зүйл тэр утгаар нь биш зүгээр л нэрнээс нь л ишлэл авсан юм шүү)
Шинэ жил болоод ойрд хөл хөдөлгөөн ихтэй байна. Ажлынхаа заваар дэлгүүр орж шинэ жилийн бараа авах гэж гарсан биш бөглөрсөөр байгаад өдөр өнгөрчихлөө. Ямар ч их машин, ямар ч их хүн бэ. Бүгд л шинэ жилийн бэлэг, хувцас авсан хүмүүс. Уул нь энэ шинэ жил нээрээ баяр баярын дотроос хамгийн сайхан нь гэдэгтэй та санал нийлэх байх л даа. Гэхдээ манайхан баярыг дэндүүлээд байх шиг ээ. Нэг сонин жишээ байна. Жишээлбэл надад болсон явдал. Одоо ч гэсэн бас болж байна л даа.
Шинэ он гарах яг 15 хоногийн өмнөөс эхлэн би гэдэг хүн баахан шинэ жилд уригдана. Олон байгууллагын, хүрээллийн за тэгээд шалдар булдар ингэж явсаар нэг мэдэхэд 31 болж байгаа юм. Яг жинхэнэ баяр хийдэг 31-ний шөнө буюу он солигдох тэр мөчид ямар ч баяргүй зүгээр л нэг ядарсан ах ёууж байна. Учир нь аль эртнээс баярласны л гай. (Гэхдээ энэ явдал олон хүнд тохиолдож байгаа гэж би бодож байна хэ хэ. Эсвэл би ганцаараа тийм юм болов уу)
Зарим нэгэн залуус яаж ийгээд өр тавьж байгаад ч хамаагүй шинэ жилийг аятайхан өнгөрөөхийг хүсэх юм. Уул нь хүн болж төрсөн юм чинь нэгэн бодлын зөв ч бидний амьдрал нэгэн баяраар хэмжигддэг бил үү. Бас нэгэн асуулт. Юутай ч их л мөнгө урсаж байгаа харагдах юм. Албан бус тооцоогоор зөвхөн төрийн байгууллагад нэг жилийн шинэ жилээр 9 тэрбум орчим төгрөг зарлагддаг гэсэн шүү. Бас л тоо байгаа биз дээ аан. Ингээд бодохлоор бусад тоог нэмвэл бас л аан. Солиормоор.
Баярын хөлд үргэдэж Шинэ жил ба Хар нулимс болох олон гэр бүл байх юм. Яагаад энэ төр арга хэмжээ аваад энэ их хөрөнгийг зөв чиглүүлээд бүх нийтээр хэмнэлт хийлгэж болохгүй гэж. Үнэхээр ангийнх нь хүүхэд хамгийн сайхан юм өмсөөд найздаа гайхуулаад байвал авна гэж уйлдаг хүүхэд шиг амьдрал дээрээ хүн бүхэн л сайхан баярлах гэж хичээж байна. Сайхан баярыг сайхан энгийн байдлаар сайхан хийж бас болн биз дээ. Арай л их хөрөнгө урсаж байна. Нэг шөнийн дотор нэг байгууллага бараг бүтэн жилийнхээ бүх ажилчдын цалингаар наргиж байна.
2009 оны 01-р сарын 01. Амьдралын шинэ эхлэл. Ирэх жили бидний хувьд бүсээ чангалах жил гэсэн шүү. Эсвэл бид бүсээ чангалхаасаа өмнө сайн наргиж авах гээд байгаан болов уу.
За за бичсэн чинь сонин санагдчихлаа. Юутай ч сайхан баярлаарай. Хамгийн бага зардлаар, хамгийн их сэтгэл ханамжтайгаар шүү. Жинхэнэ баяр чинь 31-д юм билээ штээ уул нь.
JD

Sunday, December 14, 2008

Гадаа хүйтэн байна. . .

Гадаа их хүйтэн байна. Чи одоо мангар юм уу даа. Өвөл болж байна штээ. Хүйтэн байлгүй яадаг юм. Тэгээд халуун байх юм уу. Тийм ээ. Уучлаарай. Би буруу ярьчихлаа. . .
Би уул нь гада хүйтэн байна гэдгээр нь өвөл хүйтэн болдог гэдгийг мэддэггүй дээ хэлээгүй юм аа. Зүгээр л би ажлынхаа цонхоор Сүхбаатрын талбайг харж зогсохдоо талбай дээр яваа хэдэн даарсан хүүхдийг хараад л тэгж хэлсэн юм. Уул нь энэ хүүхдүүд төрсөн газартай, төрүүлсэн ээж, аавтай л байх. Мэдэхгүй юм даа. Хорвоо хатуу гэдэг тэгвэл хатуу хорвоогийн хатууг туулж яваа нь энэ юм болов уу. Энгийн нэгэн айлын хүүхэд ороолтгүй гүйгээд гарахад ээж нь алив миний хүү ороолтоо зүү гэж санаа тавьдаг. Эдэнд ороолт битгий хэл өмсөх хувцас нь ч зунаараа байх юм аа. Гадаа хүйтэн байна аа. (Санаа алдав)
Энэ гудамжинд хүйтэнд хөрч, халуунд халж хүний нүдэнд хог мэт харагдаж, хүний гарын шүүс болон өсч буй хүүхдүүд аль 90 оноос эхэлж бий болсон. Өнөөдөр тэдний түрүү нь Монголын гэмт хэргийн ертөнцөд цахиур хагалж байна. Тэдэнд хүнийг хайрлах сэтгэл гэж байдаггүй гэнэ. Арга ч үгүй биз дээ. Гадаа хүйтэн байгаа шиг дотор нь хүйтэрсэн байлгүй дээ. Бид хэнийг л бэлдээд байна даа. Хэдхэн жилийн дараа сааданд хүүхдийн чинь толгойг хэн нэгэн зүгээр л хагалчихвал нэг их гайхах хэрэггүй л байх. . . (Сайн дурын ажил бол яг ирээдүйг харж эднийг ийм зүйл хийлгэхгүй байхых нь төлөө байдаг юм. Гэвч бид хэзээ ч сайн дураараа нийгэмд үйлчилж үзээгүй. Энэ бол өөрийгөө болон нийгэмээ хамгаалж буй нэгэн хамгаалалт юм шүү)
JD

Tuesday, December 2, 2008

Тэд одоо хаана явна вэ?

Сайн байна уу найзуудаа. Ойрд уулзсангүй шүү. Ажил төрөл сайн л биз дээ. Эдийн засгийн хямралаас болоод ямарваа нэгэн асуудал үүсээгүй гэдэгт итгэж байна. Ойрд ажил ихтэй юм шиг үгүй ч юм шиг байлаа.
Надад нэг танил маань харин чи Глобал СЕО-ийнхоо тухай тэмдэглэл бичээч гээд эрт дээр үед захиалж байсан юм аа. Тэр маань гэнэт санаанд ороод тэгээд л заваараа бичиж сууна.
2007 оны 02-р сар. Анх Глобал СЕО нэвтрүүлгийн санаа гэнэт төрөн гарсан юм. Энэ санаагаа 2 цаасан дээр буулгууд АПУ компаны захирал Батсайхан ах дээр давхиж орсон юм. Батсайхан ах их дэмжсэн бөгөөд бид нар нилээд ярилцаад анхны нэрийг нь Глобал менежер гэж нэрлэхээр болоод гаднаас NTV ТВ-ийн хуучин захирал Габи ахыг одоогийн байгаа Ука (Одоо байгаа Уламбадрах штээ тэр үед менежер байсан санаж байна) захирал бас ирсэн санаж байна. Тэгээд олон талаас нь ярьж байгаад эхлээд багаа бүрдүүлэх хэрэгтэй юм байна гээд салсан юм. Ингээд бусад ажил энээ тэрээ гэж явсаар байгаад яг нэг жилийг ардаа орхисон юм. Яг тэр жил нь сайндаа ч биш ээ Глобал удирдагч дээд сургууль байгуулагдаж байсан юм. Тэгээд л удсан юм л даа. Яг жилийн дараа нь Глобал Удирдагч Сангийн дэргэд Глобал Удирдагч институт байгуулагдсан юм. Яг тэр үед хамгийн эхний ажил болох ТВ шоу хийе гэж ярилцаад олон удаа ярилцаж байж Глобал СЕО гэдэг нэрийг олсон юм.
Би гэртээ багийнхаа гишүүдийг урьж гарынхаа хоолыг хийж өгөөд яг тэр өдрөө Батсайхан захиралтай холбоо бариад гадаад явахаас нь өмнө багаар очиж саналаа дахин ярилцаж нэвтрүүлэгт ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах гэрээг байгуулж авч байж билээ. Үнэхээр хүчтэй баг бүрдэж чадсан бөгөөд бид цагтай уралдан шинэ санаа, шилдэг шийдвэрүүдийг гаргаж байсан юм шүү.
Ийнхүү анх удаагаа Глобал СЕО нэвтрүүлэг эхлэх боломж бүрдэж байсан түүхтэй. За тэгээд ТВ-ээр зай завсаргүй гарч эхэлсэн дээ. Хэвлэлийн бага хурал хийгээд дэлхийн цалинг Монголд олгох буюу жилийн 50,000 ам долларын цалинг амлаж байхад олон хүн гайхаж байсан юм шүү. Та нар чадах уу ёстой л нөгөө амжих уу гээд л хамгийн дотны нөхөд маань хүртэл луйвар хийх гэж байна гэж ойлгож байж билээ. Хүн гэдэг ер нь их сонин шүү. Өөрийнх нь бодож байгаагүй зүйл гарч ирвэл тэрнийг худал гэж боддог юм билээ.
Олон залуу бүртгүүлсэн шүү. Хамгийн эхний удаа бид ивээн тэтгэгчидтэй хамтран ярилцлага хийж хүнээ шалгаж авсан юм. Нээрээ санаж байгаа дээрээ нэгэн нууцыг задлая. Хамгийн анхны санаа гарсны дараа би хамгийн анх удаа нэвтрүүлгийн ялагч Жадамбаатай (Хэ хэ надтай ижил нэртэй ядаж байхад) холбоо барьж нэвтрүүлэгт орох тухай санал авч байсан юм. Яг нэг жилийн дараа багаа бүрдүүлээд нэвтрүүлэгт орох уу гэж санал оруулахад орно гэдэг санал дээрээ байсан юм. Энэ дашрамд ялагч Жадамбаадаа баярлаж явдагаа хэлье.
Ярилцлагад маш олон хүн 2 өдөр дараалан орсон юм. Хөрөнгө оруулагчид хэрвээ үнэхээр чадалтай залуу олдохгүй бол нэвтрүүлэг хийхгүй гэж байсан. Бид ч яанаа гээдл үнэхээр их айж байсан юм. Азаар олон дундаас үнэхээр чадалтай Монголд болон гадаадад их сургууль төгссөн 16 залууг сонгон авсан юм даа.
За тэгээд үзсэн хүн бүр ямар ямар даалгавар биелүүлснийг сайн санаж байгаа биз дээ тээ. Харин хэн ч мэдэхгүй сониноос нь хуваалцъя.
Нэвтрүүлгийг цацсан UBS ТВ-ийн баг бүтнээрээ энэ нэвтрүүлэг оролцсон. Үнэхээр их хүч гаргасан шүү. Яг энэ үед UBS дээр манайхаас гадна 2 шоу явж байсан. Нэг нь нөгөө бодигийн шоу. Нөгөө нь нэг тэмээтэй аялдаг шоу байсан. Шоуны компьютер график, монтаж, найруулага гээд олон юм байсан шүү. Ер нь бол 2 сар хагас шоу хийгээд дууссаны дараа ТВ-ийн шоу менежер болчихдог юм билээ хэ хэ.
Олон хоног нойргүй хонож монтаж хийнэ. Миний хийнэ ч гэж юу байхав гэхдээ л хажууд нь эвшээгээл санаа хэлээд жов жув хийгээд суудаг байлаа штээ. Манай нэвтрүүлэгт олон шилдэг компани оролцсон шүү. Ямар сайндаа нэвтрүүлгийн төгсгөлд би нэрийг нь хэлэхэд бараг шүлэг болдог байсан. Жишээ нь нэг иймэрхүү.
Манай энэ удаагийн дугаарыг залуучууд маань АНУН компаны тансаг тавилгаар тохижуулсан Чингис хаан зочид буудлын тансаг оффисд Мобикомын утсаар холбогдож, Ulusnet-ийн интернэтээр дэлхий нийттэй холбогдож, Саммитийн компьютерийг ашиглан, Моннисийн машнаар үйлчлүүлэн амжилттай гүйцэтгэлээ гээд л. Одоо бараг мартах шахжээ.
Ингээд л явдаг байсан. За даа одоо эргээд харахад ялагчид бүгд хүссэн ажилдаа очиж чадсаны дээр Монголдоо анхны бизнес шоу болж чадсан шүү. Энэ шоуг хийж байхад нэг зүйлийг дотроо хүсч байсан юм. Алтан шонхор наадамд л шагнал авах юмсан гэж. Энэ удаад нээрээ манай шоуг сорих гэж байгаа гэсэн шүү манайхаан.
Эцэст бидэнтэй хамтран ажиллаж байсан компаниуд, Ерөнхий ивээн тэтгэгч, мөн нэвтрүүлгийн багийнхандаа та нартаа их баярлалаа бид чадсан шүү гэж хэлмээр байна аа. хэ хэ (Олон юм бичсэнгүй ээ залхуу хүрээд хэ хэ)
JD