Friday, October 31, 2008

Сайхан санагдаж байна...

Сайн уу найзуудаа. Ойрд ажил ихдээд удаагүй шүү. Зүгээр л хэсэг амарсан юм. Сониноос сонгууль гэдэг их ажил одоо хэр нь дуусаагүй л байна оо. Өнөөдөр нэг зав гаргаж байгаад миний бичлэгэнд уншигчдын өгсөн сэтгэгдэл, бичлэг энэ тэр гээд л баахан зүйлээ харлаа. Нөгөө хааяа нэг зав гархаараа гэрээ цэвэрлээд тэгсэн чинь нэг баахан хаяагдсан мартагдсан юм нь гарч ирээд л гоё байдаг шиг (Гэхдээ манайх тийм их хогтой биш шүү) санагдлаа. Олон сайхан найз нар маань сэтгэгдэл бичжээ. Зарим нэг нь ч бас дургүй хүн ч гарч ирж л байна. За тэгээд бүгдэд нь таалагдана ч гэж юу байхав. Тэгээд найзууддаа болон сэтгэгдэл бичсэн хүндэт уншигчиддаа маш их баярлалаа. Та бүхний энэ үгс чинь намайг блогоо харах, бичих урам өгч байдаг юм шүү.
За тэгээд сэтгэгдэлээ бичье ээ.
Сонгуулийн тухай нэгэн бичлэг дээр нэгэн уншигч маань чи ингэхэд өөрөө хэр сайн найз билээ гэж асуусан байна. Энэ бичлэгийн сэтгэгдэлийг ч би аль дээр л харсан л даа. Тэгээд бараг сар хэртэй нээрээ би хэр сайн найз байж чаддаг вэ гэж өөрөөсөө асуусан шүү. Бодлоо. Хэ хэ. Бодоод би нэг зүйл олсон. Би дотны гэх цөөхөн хэдэн найзтай юм байна. Гэхдээ дотны найзууд маань дотроо бас олон янз юм байна. Сүүлийн 4 жил бараг хэдхэн тооны найзтайгаа, найзынхаа асуудлыг ч бизнесийнхээ асуудлыг ч хуваалцдаг байжээ. Сайн найз байж чаддаг эсэхийг өөрөө хэлбэл сайн гэх байх. Харин энэ асуултыг би найз нараасаа асууя гэж шийдсэн шүү. Аймаар муу найз хэрвээ байвал сайн найз болох гэж зүтгэнэ ээ хэ хэ. Яагаад гэхээр хүн өөрийгөө хэзээ ч мэддэггүй штээ. Нөгөө дур эзнээ голохгүй гэдэг шиг.
За тэгээд олон хүн сэтгэгдэл бичжээ. Сүүлд нэг бичлэг уншлаа. Баянмонголын тухай санаа орсон. Нэг зүйл хэлэхэд хуулийнхаа төслийг энэ намрын хуулийн хэлэлцүүлэгт оруулахаар болсон шүү. Энэ ажлыг бол би үр дүн гэж харж байгаа. Ямар ч байсан би энэ ажлыг төгстөл зогсоно гэдэгт итгэлтэй байгаа. Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэдэг байх аа.
Сониноос сонгуульд өрсөлдсөн тухай мэдээлэл бас байгаа. Миний асуудал бол одоо хэр нь шийдэгдэдгүй ээ. Сонин гэвэл би найман хүний саналаар унаад байгаа. Тэгээд хор орсон гээд дахиад тоолох юм гэсэн. Надад бол сонин биш байна. Би нэг л зүйл харж байна. Би унасан даа баярлаж байгаа. Нэг үгээр хэлбэл би дүүрэгт дэвшсэн нь болсон. Энэ бол хамгийн анхан шатны нэгж. Нөгөө талдаа миний хувьд өөрийгөө дахиад 4-5 жил бэлдэж оюунаа цэнэглэх хэрэгтэй. Хүний төлөө ажиллах чадвартай болох хэрэгтэй. Хүний мөнгийг харахгүйгээр хүний эд хөрөнгийг завшихгүй болох хэрэгтэй гээд л олон асуудал гарсан. Хамгийн чухал нь нөгөө онигоо шиг би болоогүйн байна билээ. За тэгээд уншчихаад битгий хүн шоолоод байгаарай.
За ёстой зориг гаргаж бичлээ шүү хэ хэ. Нэг найз маань хэлсэн шт нээрээ. Чамтай уулзахгүйгээр блогийг чинь уншихад юу хийгээд яваад байгааг чинь харчих юм байна даа гэж. Нээрээ ч дэлгэрэнгүй бичээд байгаа юм шиг. Энэ ч яахав.
Ер нь бол олон сэтгэгдэл байдаг. Хааяа зарим нэгэн сэтгэгдэлийг уншаад сэтгэлээр унах үе гарах л юм даа. Саяхан нэг бичлэг хийсэн. Устгасан л даа гэхдээ. Нөгөө нэг секс гэж нэртэй. Гол нь нэрээр нь хүн татаад агуулга үзүүлэх гэж байсан. Агуулга нь бол өнөөдөр асуудал, маргааш хямрал болох салаад байгаа гэр бүлийн тухай л байсан юм. Ер нь бол хүнд сэдвийг хүндээр л хүлээж авдаг юм байна билээ. . .
Юутай ч энэ блог гэж сайхан зүйлийг нээсэн ухаантанд баярлалаа. Миний ертөнцөөр хааяа нэг аялдаг андууддаа баярлалаа. Олон жилийн дараа энэ бүх бичлэг сэтгэлгээний хэрээр өөрчлөгдөнө. Тэр болгоныг хамтдаа хуваалцаж хамтдаа байх та нартаа дахин дахин баярлалаа.
JD

Friday, October 24, 2008

Бялуу. . . (Шал тэнэг бичлэг)

Та минь ээ. Цаана чинь аймаар том бялууг хүмүүс хуваах гэж байна. Би тэр бялуугаа хуваах хутганийх нь ирийг харлаа. Аймаар иртэй хутга байна билээ. Тэр том бялууг хуваадаг хэдэн хутган дотроос нэг том хутга байна. Тэрнээс арай жижиг нэг хутга байна. Хэдэн хутганууд хоорондоо үзэж гардаг юм байна. Яг хутгаа бариад зүсдэг нь бас хэдэн гарууд байна. Тэгээд хувааж гардаг юм байна.
Зарим нэг нь санаандгүй байж байгаад том том хэлтэрхий авах юм. Зарим нэгнийх нь бялуу нь маш их кремтэй хэсэг дээр нь таарчих юм. Хувааж авсан хэсгээ амтархан идэх хэсэг байхад нөгөө нь их л голонгуй идэж байгаа харагдах юм. Энэ бялууг дөрвөн жилд нэг хуваадаг юм байна. Нэг их том хүний төрсөн өдөр болдог юм байна. Сонгууль гэсэн байх аа. Ер нь бол тэр төрсөн өдөрт уригдсан эрхэмүүд л цохьдог юм билээ. Тэр гарууд гэхдээ бялууны баярт явахаасаа өмнө гэрийнхэндээ би ирэхдээ тийм ч ихийг авч ирнэ. Ийм ч томыг авч ирнэ гээд л гардаг гэсэн хэ хэ. Уул нь аймаар л том бялуу юм билээ. Олон хүнд хувааж болохоор юм шиг л харагдсан. Тэгсэн чинь хэдхэн хүн л хуваагаад идчихдэг юм байна. (Уул нь олуулаа идсэн огтоно таргалдаг гэдэг дээ тээ)
Амьдралдаа хүн олон юм үздэг. Дээр үед жоохон байхад л хүмүүс бялуу хуваадаг энээ тэрээ гээд байдаг байсан. Юу юм болоо гэж боддог байсан чинь үнэхээр бялуу байдаг юм байна аа.
Хараад байх нь ээ хамгийн хэцүү гаруудад нь үртэс оногддог юм билээ. Бялуу хуваадаг ахтай сайн яриад бялуугаа хуваах ажилд нь туслаад байвал нөөц бялуунаасаа өгдөг гэжээлээ. хэ хэ. Монголоор дүүрэн л бялуучид. хэ хэ.
Зүгээр л ингэж бичмээр санагдаад бичлээ. Хэн нэгэнд атаархасан ч юм илүү дутуу хараагүй шүү. Гэнэт нэг ингэж зүйрлэвэл зүгээр ч юм шиг санагдсан. Нээрээ бодоод байхад ир нь хэдэн нэр дэвшигчид, хуваадаг хэд нь намын дарга нар юм шиг ээ. Харин бялууг нь санаж байгаа биз дээ тээ. За нэг иймэрхүү. (Сониноос энэ жилийн Сонгууль ахын төрсөн өдрийн бялууг хуваах их тулаанд олон жил хутгаа ирэлсэн нэгэн ах ялсан гэсэн. Гэхдээ тэр ахын хутга иртэй байсан эсэхэд олон хүн эргэлзээд байна билээ. Учир нь хутга нь байнга л иргүй байдаг байсан гэжээлээ. Бодвол иргүй хутгаар . . . хийсэн байх. хи хи. Ер нь бол хутгаа хаанаас авах нь их чухал байх аа. Энэ хутга лав дээр үед Оросоос орж ирсэн гэсэн. Монголд их удаж байгаа юм гэсэн. Сүүлийн үед харин аз болж барууны орноос, ер нь л энд тэндээс баахан хутга ирэх болж дээ. Олон газар сурч юм үзсэн ах нар л цүхнийхээ буланд хийгээд ирдэг юм шиг билээ. хэ хэ)
JD

Tuesday, October 7, 2008

Саваагүй нохой сарлуу хуцав. . .(Найруулаггүй тэмдэглэл)

Сайн уу найзуудаа. Та бүхний ажил, амьдрал сайн биз. Ойрдоо надад ингэж санагдаад байна уу. Эсвэл би ийм нэг мэдрэмж аваад байна уу. Нэг л их бухимдмаар ч юм шиг. Ажил ерөөсөө бүтэхгүй байгаа ч юм шиг санагдаад байх юм. Үнэн үү би ингээд байна уу. . . ? Аан. Хэ хэ.
За за надад л тийм байгаа байх тээ. Тэр яахав. Сониноос ойрд би нээрээ Орон нутгийн ИТХ-д нэр дэвшээд ёстой нэг үзэж байна аа. Ер нь бол манайхаан үзэхэд гэмгүй нэгэн зүйл байна шүү. Маш их зүйл мэдэрч байна. Бас мэдэж байна. Үнэхээр л тулгамдаж байгаа асуудлуудтай учирч байна. . . За тэр өрсөлдөгчидийн хувьд бол ярих юм байхгүй ээ. Булхиа хийдэг нь ч үнэн юм шиг байна аа. Энэ удаагийн орон нутаг дээр ч мөн адил хийгдэнэ л гэх юм. Арай үгүй байлгүй дээ гэж бодсон ч гэсэн л дотроо айж байна аа гэж хэ хэ.
Манай иргэд дотроо ёстой нэг нам намаараа аймаар хуваагджээ. Сонгууль болох бүрд нэг гэр бүл лав сард хоёр салдаг гэнэ. Ха ха. Тэгээд л нийлдэг юм байх аа. За тэгээд хөгшид чинь дотроо бас хуваагдаад үзэж гардаг юм байна оо. Ер нь далимдуулж мөнгө саах гэсэн баагийнууд бол ная байна аа. Хэрэг алга. Ямар сайндаа л нэг хөгшин ирээд л сонгууль хэцүү хэцүү гээд л ярьж гарна. Тэгээд өмнөх сонгуулиудад хэрхэн хүн гаргаснаа бас хар PR хийснээ ярина. Тэгж байснаа гадаа гараад эгч нь л дүүдээ туслая. Эгчийгээ цалинжуулаад авчих гэнэ. Хэ хэ.
Архичид өглөө очихоор штабийн үүдэнд сууж байна. Нэг баагий нь гүйж ирээд л би найзуудаа бүгдийг нь өгүүлэнэ. Шар тайлах юм өгчих гээд л. За даа ёстой нэг дарамт юм байна оо. Хэ хэ.
Сонгуульд өрсөлдсөнөөр харин би нэг сайн зүйл мэдэж авлаа. Би хэдэн найзтай вэ? Хэн хэн хэрэгтэй цагт минь хэрэгтэй байв гэдгийг нь л ёстой нэг мэдэж авч байна даа.
Дүүргийн иргэдийн хурал ер нь бол эрх хэмжээний хувьд их бага эрх мэдэлтэй байдаг. Тэр ч утгаараа хязгаарлагдмал хүрээнд ажилладаг. Гэхдээ л хийх ажил, шийдэх зүйл ихтэй юм аа. Би ямар ч л гэсэн нэг зүйл л мөрийн хөтөлбөртөө онцлож тусгалаа. Тэр бол иргэн бүрт олгогдох газрыг л хурдан шуурхай олгох тэр нөхцөлийг бүрдүүлэхэд нь л гэж. Би нэг их сайндаа бишээ газрын тухай хууоиар хуучнаар өрхийн хэрэглээний гэж байсан газрыг иргэн бүрт болгосон юм. Тэрнийг л хурдхан шийдээд иргэддээ хуваагаад өгчихвөл хэсэг айл ч гэсэн өөрийн гэсэн өмчтэй болох юм даа гэж бодож байна. Хараад байхад гарууд бол жинхэнэ үлгэр зохиодог юм байна. Амлаж байна аа ёстой нэг. Өмнөөс нь бөгс улайх юм. Өөрийнхөө асуудлыг шийдээгүй байж л хүний асуудал шийдэх гээд байгаа олон гар тэнд байна билээ шүү манайхаан. Ху нам манай дүүрэг дээр Үйлдвэрүүдийн үүдийг нээж өрх бүрт 30 сая төгрөг өгнө гэсэн шүү. Бас л аан. Сонгуулийн дараа шууд Хан-Уул дүүрэг шилжих иргэдийн тооч алсаан аан. Хэрвээ ялвал штээ.
Гэхдээ энэ сонгууль бол жинхэнэ сонгууль юм байна гэдгийг би одоо л улам ихээр мэдэрч байна. УИХ-ийн гишүүдээс хүсээд байдаг бүх хүсэлтийг биелүүлдэг эрхмүүд нь тэнд суудаг юм байна гэж. Тэгэхээр би уншигч найзаас юу хүсэх гээд байна гэхээр энэ сонгуульд л заавал оролцоорой. Найзуудаа за тэгээд сонгууль өгдөггүй хэсэг насны эрхмүүд байгаа штээ 30-40 насны бүгдийг нь чирээрэй. Заавал шүү. Ганцхан зүйл үнэхээр хоёр талууд гарч чадвал өглөө сэрэхэд чинь цонхыг чинт хаагаад байшин барихгүй байна. Дүүгийн чинь тоглоомийн тайлбай дээр байшин барчихгүй байна штээ. Нэг л жишээ нь.
Юутай я саваагүй нохой сарлуу хуцав гэдэг шиг би дэвшээд л явж байна. Гэхдээ миний дэвшсэн ганцхан шалтгаан бол түнэр харанхуйг би яасан харанхуй юм бэ гэж суухийн оронд нэг ширхэг лаа асаая, нөгөө талаас өнөөдрийнхөөс ихийг хийхийг хүсч байгаа болохоор би дүүргийг сонголоо. Дүүрэг бол Ардчилсан тогтолцооны хамгийн анхан шатны өөрөө удирдах байгууллагын нэгж юм. Би эндээс эхлэнэ ээ. Дэмжээрэй манайхаан.
JD