Sunday, October 17, 2010

Утаа ах иржээ...

Өглөөний цонхоор нар тусч, Өдөн дэрэн дээр би хулжина билүү нөгөө нүцгэн байхыг минь битгий хараарай гээд дуулаад байдаг. Бодвол их л сайхан нар мандаал хөшигний завсараар нь туссан нар нь шардаг юм шиг байгаан.
Ингээд бодсон чинь энэ бол утаагүй сайхан улирал болж таарч байна. Мөн сайхан шүү энэ утаагүй зун, намрын улирлууд хэ хэ. Одоо харин утаа маань/байнга уулздаг болохоор өхөөрдөв/ ирж байна. Уушиг минь ойрноос утаагаа санасан юм уу хаашаа юм ганц нэг бөхшүүлэн ханиахыг ажвал их л ойртсоны шинж юм шиг байна. Өглөө сэрсэн чинь нээрээ хар хөх утаа минь хэдий нь гэртээ ирсэн мэт данхайн харагдсан. Бас л сүртэй харагдаж байна билээ шүү. Одоо ингээд хөшигний завсараар шарж тусах нарыг ирэн иртэл хэдэн сар утаа ахын мэдэлд уушиг, зүрх гээд бүх зүйлээ захируулан дарамтлуулах л үлдлээ дээ. Ээ көөркэс көөркэс...

JD

Tuesday, October 12, 2010

Үсгээр эхэлсэн шүлэг зохиов.../хэ хэ өөр юугаар ч эхлэх билээ дээ/

Утаа уушгийг минь идчих юм
Уур эсийг минь идчих юм
Ухаан бодлыг минь мөнгө идчих юм
Улсын минь баялагыг новшнууд идчих юм аа

Салхи навчийг идчих юм
Сархад хүнийг идчих юм
Сайныг муу нь идчих юм
Саванг ус идчих юм аа хэ хэ/За одоо ёстой нөгөө онгод нь дуусах гэжээ шүү яадвал нэг мөр наагаад тэгээд дуусаа шүү/

Мөнгийг хүүхнүүд идчих юм/за тэгээд бариад идчив ээ ингэж хэлээ ингээд/
Мөөмийг хүүхдүүд идчих юм
Төслийг дарга нар идчих юм
Тэгээд надаа идэх юм юу ч байхгүй хэ хэ. За ёстой бардгүй ажил чинь энэ байна. Ёстой л нөгөө жинхэнэ онгод монгод нь орсон гарууд л бичвэл зохих юм байна. Мань мэт бол ёстой нөгөө өмнөхөө л хийж байвал барав юм байна оо мэдэрлээ.


JD

Sunday, October 10, 2010

Өглөөний нар...

Өнгөрсөн амралтын өдрөөр хууч өвчин хөдөлж хоёр хоног нэрээ мартатлаа хэвтдэг байшт. Гэхдээ яахав сайн хүмүүсийн буянаар нэгдэхийн өглөө сэргэлэн босож ирлээ. Өглөөний нар гайхамшигтай мандсан шүү. Өвчин маань эдгэрсэн болоод ч тэрүү надад бол гайхамшигтай санагдсан. Яг энэ эрчээрээ ажил дээрээ ирлээ дээ муу найз нь гэж байгаамшт. Ер нь бодохнээ аливаа ажил үйлсийн бүтэх эс бүтэх нь ерөөсөө л энэ хүмүүний сэтгэл зүйтэй их холбоотой юм шиг ээ. Одоогоос 3 жилийн өмнө байх аа би МУИС-ийн нэгэн энерги судлалын багштай шууд ярилцлага хийж байсан. Тэр хүнтэй ярилцахад миний хувьд л гайхалтай санагдаж байсан тэр мөчийг би одоо хэр нь мартадгүй юм. Тэрээр хэлэхдээ/аймаар сонингийн үг ашигладагшт/ хүнийг тойрон аура буюу гэрлэн бүрхүүл оршиж байдаг. Тэр гэрлэн бүрхүүл нь хэр зузаан сайн гэрэлтэй байх тусмаа тэр хүн үргэлж аз жаргалтай, аливаа зовлонгоос холуур байдаг гээд л хамгийн сайн сайхан бүхнийг ярьж байсан. Бурханы хөрөг зурганд тойрсон их гэрэл цацарсан дугариг хэлбэрийн дүрс байдаг тэр нь нөгөө энэ багштийн хэлсэн аура нь юм гэсэн. Тэгэхээр хүн гэдэг амьтан чинь далд ертөнцөөс харвал өөрөөс их гэрэл цацруулдаг амьтан болж таараад байгаам. Тэр их гэрэл цацруулсан инээд алдсан хүн бол бидний хэлдгээр эрч хүчээр дүүрэн энеригтэй нэгэн болох гээд байгаамуудаа. Харин архи уусан, тамхи татсан тэр хүмүүний гэрлэн бүрхүүл нь аажмаар алга болдог гэнэ. Тэгээд нөгөө чөтгөр шүглэнэ гээч нь болдог юм байх аа. Нээрээ бодохоор архи их уудаг хүний хараад байхазд царай алдаад харлаад хачин барзайсан юм болчихдог тээ. Яалт ч үгүй л шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл болохоор итгэхгүй байхын ч аргагүй юм даа. Ийгээд би хэсэг бодлоо. Ер нь бол ганцхан амьдрах нас гэж бодож элдвийг хийж явахдаа би л лав хувьдаа үйлийн үр, дараа төрөл, дараах амьдрал гэж хэзээ ч бодож байгаагүй юм билээ. Миний өнөөдрийн хийх үйл маргааш болох үйл явдалтай салшгүй холбоотой байдаг гэдэгтэй чи санал нийлэх үү найз аа. Хэрэв санал нийлж байгаа бол үйл хөдөл бүр чинь их учир жанцантай юм байна шүү. Яагаав нөгөө Жанцан чинь гавъяат хуульч штээ. хэ хэ.

Өглөө босоод сэтгэл өөдрөг гэрээс гараад ажилдаа ирээд компьютерээ асаагаад аз жаргалаа үл мэдэх болон мэдэх найз нартайгаа хуваалцаад суух яг энэ агшинд өөдрөг үзэл, сайхан бодол, сайн санаа гэдэг бол юунаас ч хүчтэй юм байна гэдгийг мэдэрч байна. Өглөөний нар гайхалтай мандсан шүү...

JD

Wednesday, October 6, 2010

Ажил эхлэхийн өмнө...

Өглөө лаг эрт ажилдаа ирдэг баатар болоод сэрүүлэг тавиад лаг босоод замдаа гарсан чинь нэг цаг нам мөлхдөг байшт. За арай л дэндэж байна аа энэ зам нээрээ. Болоод л байдаг байсан хэрнээ ойрын өдрүүдэд юу болов гэмээр бөглөрөөд байх юм. Хэдэн сайд дарга нар нь бүгд л гадаадад яваа юм гэсэн юундаа тэгээд бөглөрөөд байдаг байна аа. Сонин юм аа. Монголын энэ хэдэн замд яаралтай арга хэмжээ авахгүй бол нэг л биш ээ. Бензинээ байг гэхэд энэ ажлын цагаас нээрээ аймаар идэж байна аа. Яах вэ мэргэн санаа оноо байвал нэг хэлээч тэгээд санал энэ тэрээ нэгтгэж байгаад өгдөг газар нь өгмөөр байх юм...

Бухимдав...

JD