Showing posts with label Хошигнол. Show all posts
Showing posts with label Хошигнол. Show all posts

Monday, February 7, 2011

Еоо байнга даруулчхийнмаа...

За тэгээд даруулчхийнмаа гэхээр нөгөө гурван бөөрөнхийтэй киногоор ойлгоод байгаарай. Даруулах гэдэг чинь олон утгатай юм байна. Жишээ нь: Өндөр юманд намхан юм даруулах, хэ хэ. Хүнд юманд хөнгөн юм даруулах хэ хэ гэж байгаам. Гэхдээ миний даруулах бол цагаан сартай холбоотой л доо. Би уул нь боломжийн өвөгжүү дээл хийлгээд нилээн том малгай тавиал хүмсүүдтэй золгохийн тэгээд нөгөө хэд чинь юу юугүй л гар дээр тавиал дараал тэгээл үнсүүлчхийн. Заримтай нь ана мана үзээд гараараа тулаад үнсүүлээчгүй хэ хэ. Ерөөсөө бодсон чинь аравт нэг л дарж байгаан. Надад даруулж байгаа нь нэгнийх нь хүүхэд гэж байгаа хэ хэ. Ёстой нэг үхтэл дарууллаа штээ. Покэр тоглодог гар бол даруулана гэхээр өөр талаас харж байгаа байх даа. Зарим нэг нь нөгөө 3 бөөрөнхийгөөр нь энэ тэр гэж. Юутай ч Туулай жил сайхан жил болох нь бололтой. Миний олон даруулсныг эс тооцвол. Гэхдээ яахав дээ ойрын хэлэн жилээс нас яваад ирэхээр аравт ядаж 3 дарах байлгүй дээ тээ. За тэгээд найз минь ирж буй Туулай жилдээ юутай ч авдар нь алтаар дүүрэн, Амьдрал нь аз жаргалаар дүүрэн байж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан байхын сайн ерөөлийг хүсье.

JD

Tuesday, October 12, 2010

Үсгээр эхэлсэн шүлэг зохиов.../хэ хэ өөр юугаар ч эхлэх билээ дээ/

Утаа уушгийг минь идчих юм
Уур эсийг минь идчих юм
Ухаан бодлыг минь мөнгө идчих юм
Улсын минь баялагыг новшнууд идчих юм аа

Салхи навчийг идчих юм
Сархад хүнийг идчих юм
Сайныг муу нь идчих юм
Саванг ус идчих юм аа хэ хэ/За одоо ёстой нөгөө онгод нь дуусах гэжээ шүү яадвал нэг мөр наагаад тэгээд дуусаа шүү/

Мөнгийг хүүхнүүд идчих юм/за тэгээд бариад идчив ээ ингэж хэлээ ингээд/
Мөөмийг хүүхдүүд идчих юм
Төслийг дарга нар идчих юм
Тэгээд надаа идэх юм юу ч байхгүй хэ хэ. За ёстой бардгүй ажил чинь энэ байна. Ёстой л нөгөө жинхэнэ онгод монгод нь орсон гарууд л бичвэл зохих юм байна. Мань мэт бол ёстой нөгөө өмнөхөө л хийж байвал барав юм байна оо мэдэрлээ.


JD

Thursday, September 23, 2010

Нэгэн шинэ зураг орууллаа...



Би энэ зургийн нэрийг Тэмээ бид хоёр нэгэн зүгт гэж нэрлэсэн дээ. Хэ хэ.

Sunday, July 13, 2008

Жинхэнэ наадам. . .

Хөдөлмөр хүнийг бий болгодог. . .

Одоогоос нэг сарын өмнө ссонгуулийн ажлаар Өвөрхангай явсан юм. Буцахдаа Дамба-Очир гэж хүний тендэрээр тавих ёстой замаа тавиагүйн гайгаар 130 км газар 4 цаг шавардаж явахдаа арга буюу хойд замаар хотруу орж ирсэн санагдана. Яг тэр үед морь барианы газар буюу Хүй долоон худгаар өнгөрөхдөө НОТ Чинжүүгийн Энхбаяртай марзагнаад нээрээ хуушаар хийх үү гээд баахан яриа болоод өнгөрсөн юм. Тэгсэн наадам дөхөөд ирсэн хашар харин зөвшөөрөл аваад ирдэг байгаа. Ингээд ёстой санаанд ороогүй байсан хүн чинь хуушуур хийх болоод гарч өглөө. Тогоо л гэнэ. Гэр л гэнэ. За ёстой нэг олон юмны эрэлд гарсан. Махаа хаанаас авхав гээд л тэгээд ярилцаж байгаад ерөөсөө ашиг энэ тэр нь ч яахав зүгээр л хийгээд үзье гэж бодоод эр хонь хоёрыг аваад тэгээд нөгөөхөө Дэнжийн мянгын Хүчит Шонхор дээр машиндуулаад, баахан хэрэгтэй гэсэн юм аа аваад муу ээжийгээ дүүтэйгээ дуудаад хуушуурчин болчихвоо.

2008 оны 7-р сарын 10-ний өдөр очоод хуушуураа хийсэн. Заа даа ёстой нэг гэртээ хуушуур хийж байгаа юм шиг л болсон доо хэ хэ. Гаднаа сүүдрэвч хийдэг юм байна. Тэрнийг нь төлөвлөөгүй очоод буцаж давхиад ногоон материал аваад машиндуулаад ирлээ. Тэгсэн чинь пүрүүс яагаав нөгөө мод байдаггүй ээ. Айлаас гуйлаа өгдөгийн биш ээ. Тэгсэн тэнд нэг ус зарж байсан залуугаас өглөө оройны хуушуур өгье гээд модыг нь аваад газар ухаж суулгаад, хоёр талд нь хөндлөн хадаж байгаад л нөгөө авчирсан даавуугаараа бутээгээд сүүдрэвч ок. Тэгсэн Энхбаяр хот орж хулдаасан хэвлэл хийлгэе гээд яршиг болоод. Би яахав за гээд л дагаж яваад Наадмын хуушуур 127-р гэр гээд л хийлгэж ирлээ. Тэр нээрээ их хэрэг болсон шүү.

Мэдээж та нар хэр зарагдсан бол гэж бодож байгаа байх. Эхний өдрөө дажгүй зарсан. Дараагийн өдрөө ч гэсэн. Харин сүүлийн өдөр соёолон ирдэг өдөр ёстой нэг алаан болсон штээ. Ээ бүү үзэгд. Гэрт орж ирж ойчирлоод. Би нээх мундаг дээлтэй очсон чинь нөгөөхөө тайлж байгаад хуушуур хийсэн гэж байгаа. Орж ирсэн хүмүүс таниад инээгээд л байсан.

Эхлээд цэмцэгнээд гурил зуурсан. Дараа мах базсан. Сүүлдээ байхгүй ээ. Бүгдийг нь хийлээ штээ. Гэхдээ нэг сайхан юм нь өөрийн гэсэн нэг жижигхэн бизнес тэнд хийсэн чинь ёстой нэг жаргалтай байсан.

Морь үзчихээд л хуушуур дээрээ гүйж ирээд л юу болж байна. Зарагдаж байна уу гээд л хэ хэ. Хүнд хэлвэл ч итгэхээргүй л юм болсон. Ирсэн хүмүүс ТВ-ийнхэн хуушуур хийж байна гээд яриад байсан хэ хэ. Манай найзууд хүртэл эхлээд тоглоод байна гэж бодсон гэсэн. Харин дараа нь ирж идээд явсан. Би гэхдээ үнэгүй өгөөгүй ээ. Зарсан хэ хэ.

За даа тэгээд хөдөлмөрлөнө гэдэг чинь жижигдэдгүй юм байна оо. Би нэг л зүйлийг сайн ойлгосон. Дараа ямар ч байсан хуушуур хийвэл алаад өгөх юм байна гэдгээ л ойлгосон. Хэ хэ.

За за тэгээд наадмын хувьд агаар сайхан, ногоо хур нь тэгширсэн сайхан наадам болсон шүү.

JD

Sunday, May 4, 2008

Морьд эргэлээ. . .

Сүрэн өглөө эртлэн босож хамгийн гоё, өнгөтэй, өөдтэй гэснээ өмсөн гэрээс гарцгаана. Учир нь өнөөдөр дөрвөн жилд нэг удаа болдог улсын наадам болно. Энэ жил улсын хэмжээнд нийт 380 орчим морь уралдаж байгаа сурагтай. Ээ мөн нижгэр наадам болох нь ээ. Гэхдээ наадамд морь уясан хэдхэн гал байгаа. Хэний морьд өнгөлж ирэх нь өнөөдөр орой л мэдэгдэнэ. Манай аймагт уралдаж байгаа хэд аль хэдийнээс эхлэн өөрсдийн уралдах зам, байгаль орчноо судлан нилээд их ажилласан. Зарим нэгэн уралдаж сурсан хөгшин морьд ч яахав угаас уралдаж сураагүй биш, ямар замаа мэдэхгүй гэх зовлон байх биш. Хэдэн шинэ морьд гаднаас ирж уралдаж байгаа сураг байна билээ. Нилээн холын угшилтай. Нутгийн морь шинжээчид хэлэхнээ нэг их сайн давхихгүй байх холын бяр их муутай, уралдах замаа мэдэхгүй, уяач нь шинэ гэх мэтчилэн хуучлах юм. Дөрвөн жилд нэг болдог наадмийг ч хэлэх үү Дарьгангийн "Алтан овоо"-ны тахилгаас ч сүртэй болдог. Манай нутгийнхан уул нь их сайхан сэтгэлтэй улс л даа. Тэр жил бас нэг том наадам болход холын нэг морь их л тамир муутай байсан. Гэхдээ л тэр адуу л юм гэсэндээ шийр зааж барианд лав нилээн ширүүн орж ирсэн. Нутгийнхан өрөвдөөд түүнд түрүү байрыг нь өгч байгаа харагдсан. Би яахав тэр үед нь хонины ээлжтэй таараад тэр наадмыг үзэж чадаагүй л дээ. Гэхдээ тэр өрөвдөж түрүүлгэсэн морь дараа жилээс нь эхлээд өөр газар уралдаад байна гэж сонсогдсон. Нутгийн хуучцуул л үглээд байсан. Өрөвдөхөөр өрлүү өшиглөх юм гээд л. Хэ хэ.

Харин энэ жилийн наадамд ёстой нэг занаж байгаад очиж үзэх санаатай явж байгаа нь энэ. Ийнхүү Сүрэн хүү бодсоор явтал нэг мэдхэд сумын төвийн ойролцоо хэдий нь иржээ. Сумын төв ойртох тусам ойрд төв газар очоогүйгээ санагалзан сэтгэл гэгэлзэнэ. Очоод л шууд ангийнхаа хэдтэй уулзана аа. Ямар ч байсан өнгөрсөн жил нэг уулзахдаа жаахан эвгүй салсан. Уучлал гуйх л ажил байна. Сумын төвөөр дүүрэн сайхан машинууд байх юм. Бодвол нөгөө их уяачдын машин л юм байхдаа. Уяач бүр өөр өөрийн өнгө төрх бүхий туг намируулсан машинтай байх юм. Юм ч нилээн нарийсч байгаан байна даа. Аан. (Ийнхүү явсаар сумын төврүү орж явлаа)

Ойрын хэд хоног суманд байдаг ах хүү архи уугаад гэртээ ирэхгүй байгаа сурагтай. Чих тавин сонсвол хэсэг уяачидтай нийлээд уралдах морины ажил хийгээд орой нь сархад зооглоод гэрийн бараа харахгүй байгаа сурагтай. Энэ наадамд тэр жил түрүүлсэн хурдан морьд дахин уралдахаар ирсэн сураг гарна билээ. Би ч гэхдээ тэднийг энэ жил өнгөлнө ч гэж санахгүй байна. Учир нь тэр жилийнхийг бодвол нилээн таргалсан харагдана билээ. Уул нь хөлс сайн аваад, ажил сайн хийсэн бол холын уралдаанд нилээн явах байсан байх. Аав ч гэсэн хэлж байна билээ. Уул нь овоо явах хүлэг байна гэсэн чинь биш л болсон байна гэжээлээ.

Сумын төвөөр сүүлийн үеийн хар өнгийн Ланд 200 хэмээх сайхан хүлгүүд давхилдаад л. Морьд ирэхийг хүлээнэ. Ийнхүү сумын төвд амьдрал ид бужигнаж байхад морьд хэдий нь эргэжээ. За хэний уясан морь өнгөлж наадамчин олон биднийгээ баясгах юм бол доо. Уул нь аавийн үзээд байсан нэг сайхан морь яваа юмсан. Уул нь ч удам сайтай, сайхан зөв давхилтай, тарга тэвээрэг нь таарсан байгаа харагдсан.

За тэр нөгөө хэд нь ч яах вэ. Угаасаа уралдах болгондоо энд тэндхийн үнэтэй тариа хийлгэж хүчээ сэлбэдэг юм гэсэн. Тэгээд ч ямар зөв уралдаж чадах биш. Юм л бол замаа товчлоно. Зарим газар машинаар ачуулж хулхидана. Ер нь л заваар ч өгнө дөө. Уул нь бүгд барианаас зэрэг гараад зөв уралдаад сурчих юм бол их л хэрэгтэй байх юм даа. Ядаж л наадамчин олон бид чинь нэг өдөр ч гэсэн сайхан баярлана шүү дээ. Хэ хэ.

JD

Wednesday, January 23, 2008

Онигоо

УИХ-ын гишүүд бүгд аялалаар микро хөлслөн салхинд явцгаажээ.
Эмэгнэлтэй зүйл болж осол болжээ. Онцгой байдлынхан яваад очтол бүгд өнгөрсөн байжээ. Дээр нутгийнхан бүгдийг нь оршуулсан байж гэнэ ээ. Гайхаад асуужээ.
Үгүй ээ одоо тэгээд бүгд өнгөрсийм уу гэсэн чинь. Нутгийн иргэд тийм ээ бүгд өнгөрсөн.
Сонин юм аа. Нээрээ бүгд өнгөрсөн байсан уу.
Үгүй ээ яахав дээ зарим нэгэн гишүүн ч гараа өргөөд би амьд байна л гээд байсан л даа.
Гэхдээ бид нар итгээгүй ээ. Бүгдийг нь л оршуулсан.

Wednesday, January 16, 2008

exceldition

Түүний нэрийг Дорж гэдэг. Хөдөөнөөс хот гэдэг их айлд орж ирээд 2 жилийн нүүр үзэж байна. Хот гэдэг их айлд ирхээс өмнө нутгийн уулнаас цааш газар үгүй мэт төсөөлж байсан нэгэн. Өглөө эртлэн босож нусаа хүр хийтэл нийж, амаа хальт угаасан болоод яаран гарч явна. Ажил нь эхэлж байгаа нь энэ ээ. Тэрээр шөнөжин, өдөржин такси барьдаг бөгөөд олсон хэдэн төгрөгөөрөө амьдралаа зогооно.

Түүний муу нэртэй EXCELDITION нь авснаас хойш нэг ч гар хүргээгүй бөгөөд шал жоохон муутай, шороо тоос татдагийг нь эс тооцвол насаараа эдлээд ч барахгүй унаа. Муу машиныхаа хаалгыг хүчтэй гэгч нь татаж онгойлгоод сууж авлаа. Хэдэн удаа гачаалдаж байгаад түлхтэл овоо аслаа.

Ингээд хөөрхий мөнгөний ажилдаа гарлаа даа. Хөдлөөд удаагүй байтал зам дээр нэг хүүхэн гараа өргөлөө азтай байна шүү. Өнөөдөр ч сайн ашиг хийх нь дээ. Машиныхаа хаалгыг дотроос нь бараг хөлөөрөө жийх нь холгүй байж онгойлголоо.
За хаа хүрэх вэ эгч. Дөрвөн зам. /Түүний машин гэж зүгээр л хогийн сав. Тэрээр угаагаад яах юм дахиад л бохирдох юм чинь гэж боддог. хэ хэ/

Дорж: Уучлаарай эгчээ заагаад өгчөөрэй. Би хот сайн мэддэггүй юм.
Зорчигч: Чи хот мэдэхгүй байж яах гэж такси барьдаг хүн бэ. Хм
Дорж дотроо: Болдог л юм даа. Болоод л байгаан. Буулагчдаг ч юм уу. За яахав дээ. За байз 4 зам нь хаана билээ. Алийг нь хэлээд байгаан бол оо.

Ийнхүү бодож явсаар дөрвөн замаа заалгаад ирлээ. Дорж: Өө энийг хэлээд байсан юм уу. Шал тэнэг юм. Би мэднэ штээ. Өдөрт хэдэн зуун удаа энүүгээр чинь л гарч байгаа штээ. хэ хэ

Доржийн өдөр нэг иймэрхүү өнгөрнө. Гэхдээ тэр дотроо аугаа их мөрөөдөлтэй. Мөрөөдлөө ч дагаж хотод орж ирсэн. Одоо эргээд бодход том том юм ярьж нутгаасаа гарсан эргээд очно гэхээр тэнд миний гэсэн нэг ч зүйл алга шив дээ. Байсан хэдэн малаа борлуулаад EXCELDITION болгоцон. /хэ хэ/ Түүний найз нь энэ жил цэрэгт татагдсан. Дорж уул нь цэрэгт явмаар хааяа санагддаг. Гэвч хайран нэг жил өнгөрөх гээд байгаа юм шиг. Тэгээд ч тэрээр одоохондоо Монгол улсын иргэн биш байгаа. Учир нь Дорж нутгаасаа шилжүүлэг хийлгэж ирээд Улаанбаатарт хороондоо бүртгэлгүй байгаа. Ингээд түүнд хэзээ ч зарлан ирэхгүй, улсын бүртгэлд нэр нь ч байхгүй. /Монголд яг ийм хүн мянга мянгаараа байгаа гээд бод доо/

Энэ жил сонгууль болно. Таксинд нь суусан олон хүний үгээр л энэ улсын тухай төсөөлөлтэй. МАХН нь сайн л гэнэ. АН нь муу л гэнэ. Намын тухай төсөөлөл байхгүй, юу байдгийг нь мэдэхгүй ч МАХН-ын дарга нь Энхбаяр /хуучнаар нь л мэднэ/, АН-ын дарга нь Элбэгдорж. Гэхдээ яг тулвал царайг нь яг аль нь вэ гэдгийг ч бас сайн мэдэхгүй. /Хэзээ ч ТВ үздэггүй/ Түүний амьдрал хичнээн цаг хугацааг туулж, жаргалын далайд хүрхийг хэн ч таашгүй ээ. . .

JD