Showing posts with label Нээрээ ч бас бодхоор тээ. Show all posts
Showing posts with label Нээрээ ч бас бодхоор тээ. Show all posts

Monday, March 21, 2011

Дундговь аймгийн ирээдүй бүрхэг байна


Улаанбаатар хотоос 280 км-т оршдог хэдий ч хөгжлөөрөө Монгол улсын 21 аймгийн хаахна байгаа бол хэмээн нутгийн иргэдээс асуулаа. Тэд зовлон бэрхшээлээ ярьж байна. Аймгийн хэмжээнд хот суурин бараадаж, шилжсэн иргэдийн тоо 13 орчим мянгад хүрч, энэ нутаг эзгүйрэх дөхөөд байгаа болон ажлын байрны хомсдолоос болж хөдөлмөрийн насны иргэдийн ажил эрхлэлт бага, хүн амын амьжиргааны түвшин улсын дунджаас дээгүүрт орж, нийт хүн амын 19,6 хувьд хүрсэн гээд энэ аймагт асуудал олон байгааг өнгөрөгч амралтын өдрөөр Мандалговь хотноо зохион байгуулагдсан “Монгол хүн 2020-Дундговь” хэлэлцүүлэгт оролцсон 15 сумын 300 орчим төлөөлөгчид хэлж байна.

Хэлэлцүүлэгт АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр нарын төрийн түшээдийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлэгийг ЕНБДарга Д.Эрдэнэбат нээж үг хэлсэн. “Өнгөрөгч онд 14,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ аймаг татаж, аймгийн хэмжээнд 15 суманд ашигт малтмалын давхардсан тоогоор 336 тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа нь аймгийн нутаг дэвсгэрийн 41,76 хувийг эзлэдэг. Гэтэл гадаргын усны нөөцгүйгээс гүний усыг татаж, ахуй амьдралдаа хэрэглэдэг тус аймгийнхны хувьд энэ нь цаашид нутаг орондоо ажиллаж, амьдрах боломж нөхцлийг хааж, эзлэх хүрээгээ өдөр ирэх тусам тэлсээр байгаа цөлжилийн аюулыг улам ойртуулж байна” гэлээ.

Тэрээр цааш нь “Дундговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг та бүхний өмнө тулгамдаад байгаа асуудлыг гаргаж ирэхэд байгаа. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрх чөлөөний талаар хангалттай ярьж, хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл бид иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг олгож чадаагүй хэвээр байна. Та бүхэн Дундговь нутагтаа сайхан амьдрахын төлөө энэ хэлэлцүүлэгт өөрийнхөө санааг тусгаарай. Дундговь аймаг өнөөдөр байгаль, түүхий эдийн чамгүй нөөцтэйн дотор улсын хэмжээнд судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58 хувь, гөлтгөний 32,3 хувь, эрдэс будгийн 53,4 хувийг газрын хөрсөн доор нуусан аймагт иргэд нь ядуу, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлдэг ундны усны байдал муу, эмнэлэгийн тусламж үйлчилгээ тааруу амьдрах ёсгүй. Дуу хуурын өлгий нутаг гэгддэг Дундговь ганц дуулж, хуурдсанаараа сайхан амьдрахгүй ээ. Харин дуу хуураар популизм хийдэг цаг өнгөрсөн гэдгийг хатуухан хэлье” гэсэн юм.

Үүний дараагаар сумдаас ирсэн төлөөлөгчид Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, аюулгүй орчинтой Монгол хүн гэсэн таван салбарт хуваагдан, хэлэлцүүлэг өрнөлөө. Мөн салбар тус бүрийнхээ онцлогийн дагуу мэргэжлийн байгууллагууд дээр очиж, мэргэжлийн хүний үгийг сонсож, мэдээлэл авсан. Хэлэлцүүлэгт оролцогчид өөр өөрийн суманд тулгамдаад байгаа асуудлуудыг гаргаж, тавьсанаас гадна аймаг орон нутагтаа тулгамдаад байгаа асуудлыг илүүтэйгээр гаргаж байсан юм.

Тухайлбал, “Эрх чөлөөтэй -Монгол хүн” хэлэлцүүлэгийн хэсэгт төсөвөө захиран зарцуулах эрхийг сум, орон нутагт нь өгөх нь зүйтэй гэсэн асуудал хөндөгдөж байсан бол “Эрүүл чийрэг -Монгол хүн” хэлэлцүүлэгт говь нутагт тулгамдсан асуудал болоод байгаа ундны усны асуудал хурцаар тавигдаж, үүнээс улбааатай бөөр шээсний замын эмгэгээр улсад тэргүүлэх болоод байгаагаа энэ үеэр хэлж байсан. Мөн Дундговь аймгийн ундны усны асуудал хэдэн засаг дарга дамжиж яригдаж байгаа хэдий ч олигтой үр дүнд хүрдэггүй. Харин ч ийм байсан, ийм байгаа, цаашид байх болно гэсэн сэтгэхүйгээр хандаж байгаад аймгийн засаг даргад сэтгэл дундуур байгаа энэ үеэр төлөөлөгчид илэрхийлж байлаа. “Эрдэм боловсролтой -Монгол хүн” хэлэлцүүлгийн хэсэгт эмнэлэгийн эмч ажилтнуудын боловсрол, чадварын талаар илүүтэйгээр хөндөж ярилцлаа. Дундговь аймгийн хувьд Дорноговь аймгийн ЭМШУИС-ын харьяа сургуулиас эмч, сувилагч бэлдэж авдаг. Энэ нь учир дутагдалтай байгаа энэ үеэр онцолж байсан юм. “Аюулгүй орчинтой Монгол хүн” хэлэлцүүлэгийн хэсэгт байгалийн баялагийг ашиглахтай холбоотойгоор үүдэн гарч байгаа хор хөнөөл, эрсдэлийн талаар болон сүүлийн жилүүдэд хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байгааг ярилцсан бол “Ажил орлоготой- Монгол хүн” хэлэлцүүлэг аймгийн хэмжээнд 800 хүн ажилгүй байгаа гэсэн статистик гарсан хэдий ч ажилд орох боломж, орчин нөхцөл тааруу байгааг хэлж байсан юм.

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн Ардчилсан намын “Монгол хүн 2020 –Дундговь” хэлэлцүүлэг энэ хүрээд өндөрлөж, түүнд зориулсан урлагийн тоглолт нутгийн залуусыг нэг үдэш доргиогоод авсан. Тоглолтонд СТА Эрдэнэтунгалаг, залуу дуучин Чулуунчимэг, Одончимэг, Анхбаяр, Lumino, Lemons хамтлагууд оролцож, ая дуугаа өргөсөн юм. “Монгол хүн 2020 –Дундговь” хэлэлцүүлэг 2011 оны туршид бүх сумдад үргэлжилэн зохион байгуулагдаж, Дундговь аймгийн иргэн бүрийн саналыг сонсох болно.

Thursday, March 19, 2009

Хүний юм...

За найзуудаа энэ нэг гоё бичлэг байхаар нь олонд хүргье гэж бодоод оруулчлаа. Бичсэн хүнд нь баяр хүргье. . .

Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.

Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм.

Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хèрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.

Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй, урт өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн уудам хурдны замтай ч явцуу нарийн үзэл бодолтой, их үрж, бага бүтээж; худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.

Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хèрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй, гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хèрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй, атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна.

Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хèрнээ түүнийгээ биелүүлдэггүй, яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж, мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж, ÷анарт биш, тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.

Òүргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч, бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж,зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, îлон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, õоёр орлоготой ч салах нь их, ãоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгшсэн болжээ.

Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм.

Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.
Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч.
Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.
Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац.
Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая.

Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё.

Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй.

Хэрэв та энэ линкийг дотны хүмүүстээ óíøèæ ºãºõ, ìýéëýýð явуулах ч завгүй байгаа бол, хэрэв “Аль нэг өдөр” явуулчихна даа óíøèæ ºãíº äºº гэж бодож байгаа бол… Таны бодоод байгаа “аль нэг өдөр” та байхгүй болчихсон байвал яана аа … гэж нэг бодож үзээрэй.