Showing posts with label Бодрол. Show all posts
Showing posts with label Бодрол. Show all posts

Thursday, March 3, 2011

Догшин хутагтын Өлгий нутгаар

Он гарсаар олон аймагт ажиллаж байна аа. Дорнод аймагт ажиллаад ирээд Цагаан сар дуусгаад л шууд Анхдагчдын өлгий /нэрлэдгээр нь штээ/ Булган аймгаар аяллаа, тэгээд ирээд шууд 7 хоноод Хутагтын өлгий нутгаар явж байна гэнэ үү. Дандаа машинаар явсаар байгаад вагоноор явсан чинь үнэхээр гоё тухтай байсан гэж... Нөгөө явдаг байшин штээ хэ хэ. Явдаг байшинд чинь аягатаa цай цалгихгүй байна гэнэ үү. За за тэр мангарлах ч яахав соц үеэс анх сууж, аялаж ирсэн төмөр тэрэг их л дотно санагдсан шүү. Олон үеийн залуустайгаа хамт явсан болохоор цаг хугацаа гэдэг үнэхээр харавсан сум мэт хурдан өнгөрсөн шүү. Суусан яасан Дорноговь аймаг Сайншанд суманд очсон хэхэ. Үнэн хурдан наасан. Хуучин чинь ганцаараа явахад тарчилж байж нэг юм очдог байсансан.

... Замд болсон явдлыг тусгай захиалгаар бичих тул холбогдоно уу хэ хэ. Ийгээд бид нөхөд Доронгоби аймагт буугаад Шандплаза-г харин ч нэг хашраасан даа. Бумбдаал, бумбадуулаал хэ хэ... За тэр ч яахав. Хамгийн сүүлд очсоноос хойш Хутагтын нутаг холын гийчдийн хөлд дарагддаг болсныг ажиглав. Хаашаа л харна гадны хүн, дотоодын жуулчид. Учир нь хамрын хийд, энергийн төв, хүслийн уулыг зоригсод, сүсэгтэн олон. Нэгэн бодлын тэр аймгийн иргэдэд, тэр дундаа бизнес эрхлэгчидэд атаархах сэтгэл ч төрөх шиг болсон шүү. Дорноговь-д үнэхээр ид амьдрал буцалж байгаа нь аймгийн төвөөр давхих машин, иргэдийн хөдөлгөөнөөс харагдана. Энд тэндгүй дэлгүүр хоршоо...

Гандирсийн нилээн хүчирхэг том буудал баригдсан байна. Дотор нь орлоо. Эхний байдлаар надад лав таалагдсан шүү. Энэ аймгийн нүүр царайг нэг өнгөөр нэмсэн сайхан буудал болсон байна. Юу ч хэлхэв хэ хэ.

Юутай ч хутагтын өлгий нутагт хөгжил цэцэглэлтийн үнэр үнэртэж цаана аа нэг өөр байна. Удахгүй тэгээд аж үйлдвэрийн парк байгуулагдаад ирэхээр ёстой нөгөө нэг хүн малын хөл холхилдсон жинхэнэ төв цэг болох юм байгаа биз дээ. Дорноговьчууддаа аз жаргал ерөөе.

Нээрээ Булганыг орхих гэж байна. Булган бол үнэхээр хэцүү байсан. Буудал бол за авах юм байхгүй. Хөгжил гэж 00000000000000. Дээр нь засаг дарга нь гээд нэг нөхөр 11 жил засаг барьж байгаа. Бүүр нэг хаан суучихсан сахалтай жижигхэн ах. Хотоос очсон төлөөлөгчид Булганд ажиллаад тэгээд шөнө нь Эрдэнэт орж хоноод байвал яахуу. Уул нь алдартнуудаараа бол хэнийг ч урдаа гишгүүлэхгүй жинхэнэ супер аймаг. Эсвэл суперүүд нь бүгд хотод ирчихсэн юм уу. Булган нутгийн хүн уншиж байгаа бол битгий уурлаарай арай гэхэд арай л байна билээ шүү Булган аймаг, хөгжил нь...

JD

Sunday, November 7, 2010

Яадаг юм...

Өнгөрсөн хагас сайн өдөр миний дотны найз гэнэт өглөө утасдаад хөгшин нь нэг юм бичлээ чи нэг хараач гээд. Тэгээд харсан чинь сонирхолтой санагдаад найзаасаа зөвшөөрөл аваад блогтоо тавихаар боллоо. Та нар юу ч гэсэн уншаад үз. Тэгээд өөрийн бодлоо бич. Нэг харъя яадгийм тээ...

Хүрэлсүх гуай, “Манай нам Ардчилсан намыг бодвол хуульчид сайтай” гэж хэлсэн чинь доромжлол уу?
МАХН-ын 26 дугаар их хурал нүсэр том пиартай болж байна. Хурлын гол зорилго нь намын нэрийг солих учир нэр солих шалтгаан, үндэслэл, түүхэн улбааг олон нийтэд танилцуулж, иргэдэд ухуулан сурталчилахын тулд чамгүй өндөр өртөг цацаж байна. Энэ ч яахав тус намын дотоод асуудал. Цаг үедээ нийцэх гэсэн эрмэлзлэл нь.
Өчигдөр орой /2010.11.05/ “Ийгл” Телевизээр тус намын их хурлын явцыг хараад сууж байв. Он удаан жил ард түмний “тархийг угааж ирсэн” социалист киноны хэсэг үе үе гаран түүнд нь сэтгэл хөөрсөн “шинэ МАН”-чууд алгаа хорстол ташиж бас, зоригтой, зориггүйн дундуур уухайлна. Ганц л хүн өөрийн эрхгүй бусдын жишгээр суудлаасаа боссон агаад түүний алга ташихүй, бас пиджакныхаа энгэрийг байн байн засч товчоо оролдохыг нь телевизийн дэлгэц үе үе харуулна. Бас “түүнийг” бусад төлөөлөгчдөөс түрүүлж босоод танхимыг орхин гарахыг нь ч харуулна. Бүхэлдээ сайтар тооцоолж театрчилсан, жинхэнэ “Хувьсгалт” намын олон арваны турш хийж дадсан “Ардчилсан, нээлттэй” гэх “нийгэмчилсэн” хурал ийнхүү завсарлага авав.
МАХН-ын энэ хурлын тухай манай улс төр судлаачид, тоймчид дүгнэж цэгнэцгээх байх. Олон нийт ч бас өөр өөрийн тусгалаар хүлээн авцгаасан байх. Намын нэр солих, хуучин шинийн хүчний харьцаанууд хэрхэн өөрчлөгдөж байгаа, хэн нь хэнийгээ дэмжиж бас хэнийгээ буланд шахаж байгааг бүгд харж байна. Тиймээс намын их хурлын үйл явцын тухай бичих гэж би үүнийг эхлүүлсэнгүй. Харин Шинэ Ардын намын /Шинэ гэх учир нь олон ардын нам байсан учир ялган салгаж хэлэв/ Ерөнхий Нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намын нэр солих санал хураалт явуулахын өмнө Н.Энхбаярын асуусан асуултад Д.Лүндээжанцан гишүүнийг хариулсны дараа болчимгүй гэмээр ч юм шиг, популист гэмээр ч юм шиг, цаанаасаа үзэн ядалт, ясны өрсөлдөөн ханхалсан нэгэн үгийг чулуудаад, түүнийхээ араас чамгүй барьц алдаж байгаа харагдана лээ.
Тэрээр, “Манай нам Ардчилсан намыг бодвол хуульчид сайтай нам” гэж яриан дундаа бодлогогүй үг унагав. Хэдийгээр энэ нь түүний намынхаа дотоод хурал дээр хэлсэн үг боловч хэд хэдэн сувгаар орон даяар цацагдаж байгаа, олон түмний анхаарал төвлөрсөн үед өрсөлдөгч намаа доромжилсон үг болов.
Тэрээр энэ үгийг болгоомжгүй хэлсэндээ бантав болтой, “Манай намд Лүдээжанцан, Сүхбаатар, Мөнх-Оргил, Одбаяр нарын сайн хуульчид байдаг” гэж доромж үгээ батлах, бас хүчий нь сааруулах гэж оролдов.
Уучлаарай Ухнаагийн Хүрэлсүх даргаа, би Ардчилсан Монгол Улсын иргэний хувьд танаас зарчмын хэдэн асуулт асууя. Энэ асуултууд бол нэг үгэн дээр нээнтэглэж байгаа асуудал биш, таны хэлсэн үгийн чинь ард ялгаварлан гадуурхал, олон жилийн урхагтай ирсэн, цаашид бас улам бугшиж магадгүй хэн нэгнийг үгүйсгэх, үзэн ядах үзэл ханхалсан учраас таньд зарчмын асуулт тавьж байна.
Асуулт нэг. Та “Манай нам Ардчилсан намыг бодвол хуульчид сайтай нам” гэлээ. Үүнийг та яаж батлах вэ? Та Монгол Улсын бүх хуульчдыг бүртгэж шалгаад сайн муугаар нь ялгачихсан хэрэг үү? Бас тэдний хэд нь намын гишүүн, хэд нь танайх, манайх гээд ангилчихсан хэрэг үү? Хувьсгалт намыг Ардын нам болж байгаад дэмжиж байгаа хэсэг ч бий, эсэргүүцэж байгаа хүмүүс ч бий бас талархаж байгаа хүмүүс ч бий. Би Ардчилсан намын гишүүний хувьд танай намд баяр хүргэмээр байгаа юм. Хорин жил явж явж “үзэл бодол”, зарчмаа олох алхам хийж бидэнтэй нэг шат ойрсож ирлээ гэж. Нэг зүйлийг сануулахад Ардчилсан нам гэдэг бол АРД+ЧИЛСАН нам болохыг санагтун.
Асуулт хоёр. Та дээрх үгээ батлах гэж УИХ-д сонгогдсон хуульч гишүүдийг нэрлэнэ билээ. Тиймээ, тэдний зарим нь үнэхээр сайн хуульчид. Харин танай намын хуульчид чинь таны үгийн дагуу ойлговол Зөвхөн Их хуралд сууцгаасан тэр цөөхөн хуульч хуульчид юм уу? Таны энэ үг чинь ардчилсан намыг доромжлоод зогсохгүй бас өөрийн намын гишүүдээ ялгаварласан тодотгол юм биш үү. Танай намын хүний нөөцийн бодлого чинь зөвхөн их хуралд байгаа нөхдүүдээр хязгаарлагддаггүй байлтай.
Таны хэлсэн дээрх болгоомжгүй үг чинь цаанаа алсын зайны үгүйсгэл, ойрын зайны доромж агуулсан учраас Та энэ улс төрийн соёлгүй, хариуцлагагүй үгнийхээ төлөө Ардчилсан намын болон МАХН-ын гишүүдээс уучлалт гуйж залруулга хийх ёстойг анхааруулж байна.
Танд амжилт хүсье.

Мухулай

За нэг ийм юм бичсэн байна даа. Сийрүүлээд байж дээ.

JD

Sunday, October 17, 2010

Утаа ах иржээ...

Өглөөний цонхоор нар тусч, Өдөн дэрэн дээр би хулжина билүү нөгөө нүцгэн байхыг минь битгий хараарай гээд дуулаад байдаг. Бодвол их л сайхан нар мандаал хөшигний завсараар нь туссан нар нь шардаг юм шиг байгаан.
Ингээд бодсон чинь энэ бол утаагүй сайхан улирал болж таарч байна. Мөн сайхан шүү энэ утаагүй зун, намрын улирлууд хэ хэ. Одоо харин утаа маань/байнга уулздаг болохоор өхөөрдөв/ ирж байна. Уушиг минь ойрноос утаагаа санасан юм уу хаашаа юм ганц нэг бөхшүүлэн ханиахыг ажвал их л ойртсоны шинж юм шиг байна. Өглөө сэрсэн чинь нээрээ хар хөх утаа минь хэдий нь гэртээ ирсэн мэт данхайн харагдсан. Бас л сүртэй харагдаж байна билээ шүү. Одоо ингээд хөшигний завсараар шарж тусах нарыг ирэн иртэл хэдэн сар утаа ахын мэдэлд уушиг, зүрх гээд бүх зүйлээ захируулан дарамтлуулах л үлдлээ дээ. Ээ көөркэс көөркэс...

JD

Sunday, October 10, 2010

Өглөөний нар...

Өнгөрсөн амралтын өдрөөр хууч өвчин хөдөлж хоёр хоног нэрээ мартатлаа хэвтдэг байшт. Гэхдээ яахав сайн хүмүүсийн буянаар нэгдэхийн өглөө сэргэлэн босож ирлээ. Өглөөний нар гайхамшигтай мандсан шүү. Өвчин маань эдгэрсэн болоод ч тэрүү надад бол гайхамшигтай санагдсан. Яг энэ эрчээрээ ажил дээрээ ирлээ дээ муу найз нь гэж байгаамшт. Ер нь бодохнээ аливаа ажил үйлсийн бүтэх эс бүтэх нь ерөөсөө л энэ хүмүүний сэтгэл зүйтэй их холбоотой юм шиг ээ. Одоогоос 3 жилийн өмнө байх аа би МУИС-ийн нэгэн энерги судлалын багштай шууд ярилцлага хийж байсан. Тэр хүнтэй ярилцахад миний хувьд л гайхалтай санагдаж байсан тэр мөчийг би одоо хэр нь мартадгүй юм. Тэрээр хэлэхдээ/аймаар сонингийн үг ашигладагшт/ хүнийг тойрон аура буюу гэрлэн бүрхүүл оршиж байдаг. Тэр гэрлэн бүрхүүл нь хэр зузаан сайн гэрэлтэй байх тусмаа тэр хүн үргэлж аз жаргалтай, аливаа зовлонгоос холуур байдаг гээд л хамгийн сайн сайхан бүхнийг ярьж байсан. Бурханы хөрөг зурганд тойрсон их гэрэл цацарсан дугариг хэлбэрийн дүрс байдаг тэр нь нөгөө энэ багштийн хэлсэн аура нь юм гэсэн. Тэгэхээр хүн гэдэг амьтан чинь далд ертөнцөөс харвал өөрөөс их гэрэл цацруулдаг амьтан болж таараад байгаам. Тэр их гэрэл цацруулсан инээд алдсан хүн бол бидний хэлдгээр эрч хүчээр дүүрэн энеригтэй нэгэн болох гээд байгаамуудаа. Харин архи уусан, тамхи татсан тэр хүмүүний гэрлэн бүрхүүл нь аажмаар алга болдог гэнэ. Тэгээд нөгөө чөтгөр шүглэнэ гээч нь болдог юм байх аа. Нээрээ бодохоор архи их уудаг хүний хараад байхазд царай алдаад харлаад хачин барзайсан юм болчихдог тээ. Яалт ч үгүй л шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл болохоор итгэхгүй байхын ч аргагүй юм даа. Ийгээд би хэсэг бодлоо. Ер нь бол ганцхан амьдрах нас гэж бодож элдвийг хийж явахдаа би л лав хувьдаа үйлийн үр, дараа төрөл, дараах амьдрал гэж хэзээ ч бодож байгаагүй юм билээ. Миний өнөөдрийн хийх үйл маргааш болох үйл явдалтай салшгүй холбоотой байдаг гэдэгтэй чи санал нийлэх үү найз аа. Хэрэв санал нийлж байгаа бол үйл хөдөл бүр чинь их учир жанцантай юм байна шүү. Яагаав нөгөө Жанцан чинь гавъяат хуульч штээ. хэ хэ.

Өглөө босоод сэтгэл өөдрөг гэрээс гараад ажилдаа ирээд компьютерээ асаагаад аз жаргалаа үл мэдэх болон мэдэх найз нартайгаа хуваалцаад суух яг энэ агшинд өөдрөг үзэл, сайхан бодол, сайн санаа гэдэг бол юунаас ч хүчтэй юм байна гэдгийг мэдэрч байна. Өглөөний нар гайхалтай мандсан шүү...

JD

Thursday, September 30, 2010

Нэргүй.../Солиотой бичлэг, тархинд орсон үгсийн нийлүүлэмж/

Яагаад ч юм өнөөдөр блогоороо орсон чинь нэг л тийм уйтгартай санагдаад явчихлаа. Нэг их гоё зүйл байхгүй. Тэгээд за байз гоё болгох зүйл бичдэг ч юм билүү гээд бодсон чинь энэ толгой олгой болжээ хөөрхий. Юу ч орж ирдэггүй шүү. Яах ч ёстой юм бүү мэд. Бодвол мэргэн санаа орж ирэхээр л гоё юм бичиж блогоо гоё болгох ёстой юм болов уу. Яг ингэж биччихээд утсаар хүнтэй ярчихаад сэдэвээ харсан чинь нэг тийм санаа төрчихлөө хэ хэ. Нэргүй...

Нээрээ би яагаад нэргүй гэж нэрлэсэн юм болоо. Нэргүй гэдэг үг чинь өөрөө бас нэгэн утга илэрхийлсэн тэр байхгүй гээд байгаа зүйлийг орлуулсан зүйл мөн байх. Би санаж байна даа нэг кинон дээр нэг хар арьстан нөхөр гутал барьчихаад хөөе энэ гутлыг яагаад гутал гэж нэрлэсэн юм бэ гээд нэг нөхрөөс асуудаг хэсгийг. Тэгсэн нөгөөх нь яахав дээ гутал болохоор л гутал гэсэн байхгүй юу гэж хэ хэ. Ийгээд бодохоор энэ бичлэг нэргүй болохоор л нэргүй гэж нэрлэсэн болж таарах гээд байна хэ хэ. Шал тэнэг юм.

Тэгвэл бусад зүйлийг өөрчилөн бодож үзье л дээ. УИХ-н гишүүнийг бид гишүүн тэр гэж дууддаг. Тэгвэл гишүүн гэж нэрлэдэггүй янхан гэж нэрлэдэг байсан бол яах уу. УИХ-ын янхан тэр гэх үү ха ха ха. Ёоо савах нь ээ.

Ингээд бодсон чинь бүр самуурч байна. Гэхдээ л бас нэгэн сонин өнцөг харагдаж байна. Яагаад заавал юм бүхэн нэгэн хэв шинжэд баригдаж байх ёстой гэж. Сүүлийн үеийн шинэ оросууд жаргон гэж нэг урсгалаар их ярьдаг болсон гэсэн. Тэр нь юу гэхээр цаг хэд болж байна гэхийг шууд сколько түг түг гэдэг гэсэн. Хэ хэ. Бас л болохоор. Ингээд манайхан яриад эхэлбэл аав нар уурлах байх тээ. Мартаж болшгүй соёл мөн гээд л иш татаж байгаа л... Монгол хэлийг магтаал...

За эргээд эхэлсэн хэсэгрүү очъё л доо. Нэргүй. Нэргүй мэт амьдарч байгаа нэртэй хүмүүс энэ хорвоод олон байх юм аа. Яахав дээ хүн болгон өөрийн нэрийг хайрлаж нэрээ өндөрт гаргахын төлөө зүтгэдэг мэт боловч амьдрал дээрээ тэр нэрийг хэн нэгэн хэсэгхэн хүрээнд л мэдэж өнгөрдөг. Магадгүй хэн нэгэн олны танилтай нэр ижилхэн бол баярлаж болох ч бас л худлаа. Үүгээр би хэн нэгэн хүнийг хэлэх гэсэн юм биш ээ. Зүгээр л бид өөрсдийгөө дандаа л хуурч амьдардаг гэсэн санааг л хэлэх гээд байгаа юм. Нэг номны жишээ санаанд орлоо л доо.
Би орчлон ертөнцийг таниагүй жоохон хүүхэд байхдаа дэлхийг эзлэнэ, захирана хэмээн боддог байлаа. Харин нас биенд хүрээд ирэхийн цагт энэ бодлоо гээж энэ улсыг захирах хүсэлд автах болсон юм. Ахархан хугацааны дараа эргээд нэг бодсон чинь би ерөөсөө энэ улсыг захирч чадахгүй юм байна ерөөсөө энэ гэр бүлээ л аятайхан авч явъя гэж бодоод харсан чинь хэдий нь оройтжээ. Одоо би орон дээрээ хэзээ үхэхээ мэдэхгүй хэвтэж байна. Би эхлээд өөрийгөө хууралгүй өөрөөсөө эхэлсэн бол магадгүй би дэлхийг ч өөрчлөх байсан юм бил үү гэж.хэ хэ. Нээрээ бас бодхоор тээ. Дандаа л өөрийгөө хуураал яваад байдаг цаг хугацаа урсаал байдаг. Нэгэн хийсвэр тэнэг зүйлийн төлөө шүү. Гэтэл жинхэнэ дээрээ бол би хэн ч биш нэг л нэртэй боловч нэргүй нэгэн л байгаа юм. Хэрвээ би өөрийгөө хуурахгүйгээр өөрөөсөө эхлээд бүхнийг хийвэл жинхэнэ утгаараа нэртэй хүмүүн ч юм шиг. Бас л сонин...Эндээсээ ургуулаад бодохлоор сайхан нэртэй инээд алдсан тэр нэгэн хүмүүн сэтгэл зүрхэндээ өөрийгөө хуурч энэ хорвоог нэр төртэй хүмүүн мэт бодсоор бардаг нь жам болжээ. Нэртэй мөртлөө нэргүй мэт амьдарч буй хүмүүн...

JD

Thursday, September 9, 2010

Баяртай 2010.09.09

Баяртай 2010.09.09 Энэ өдөр тооны хувьд ч тэрүү нэг л сэтгэлд дотно үлдэх нь ээ. Өнгөрсөн оны буюу 2009.09.09 өдөр хүн бүхэн нэг л тийм аз жаргалтай юм шиг хэрнээ бас гунигтай байсан санагдаж байна. Өчигдөр би өөрийнхөө Facebook дээр нэгэн ижил бодолтой хүнтэй таарсан. Би цаг хугацааны үнэ цэнийн тухай дандаа боддог юм. Бид өглөө гэрээсээ гарахдаа өөр өөрийн аз жаргал бас зовлонгоо тээсээр ажилдаа ирдэг. Тэр өглөө онцгүй байвал тэр маань амьдралын гашуун аз жаргал байдаг. Харин азтай одтой байвал тэр аз жаргалтай нэгэн өдөр байдаг. Гэтэл бид амьдрал дээрээ мөч бүрийн аз жаргалыг хэзээ ч мэдрэхгүйгээр удахгүй буух цалин, ирээдүйд хүрэх амжилт, маргааш болох төрсөн өдрийн төлөө амьдардаг. Энэ бол миний амьдралын замыг туулах бензин байдаг. Байсаар ирсэн байх ч болно. Арван жилд байхдаа бушуухан ах нар шигээ их сургуулийн оюутан болохыг хүсдэг их сургаальд ороод хамгийн шилдэг байгууллагад ажилд орж сайн ажиллахыг хүсдэг харин тэр ажилдаа ороод сайн хань, сайхан гэр бүл хүсдэг сайхан гэр бүлтэй болоод сайхан том байшин хүсдэг энэ бол хэзээ ч дуусашгүй. Бид мөрөөдсөөр л байх болно. Дэлхий яаж өөрчлөгдсөн тэр хэрээр би энэ ертөнцийг мөрөөдсөөр л байх болно. Тэгвэл амьдралын үнэ цэнэ нь юу юм бэ? Энэ асуултыг хүн бүр л өөр өөрийн өнцгөөс хариулана. Миний хувьд амьдралын үнэ цэнэ яг энэ мөчид л байна. Би мөрөөдөж байна. Би амьдарч байна. Найз минь зүгээр л энэ урсан өнгөрч байгаа новшийн цаг хугацаанд болж өнгөрч буй бүх зүйлийг мэдэрч амьдаръя. БИ арван жилийнхээ дурсамжуудаас хэдхэнийг нь л санаж байна. Гэтэл мартагдсан мянга мянган дурсамжууд байгаа. Би хэзээ ч санахгүй. Ийм л болохоор их юм мэддэг хүмүүс цаг хугацааны үнэ цэнийг магтдаг юм байна.

Баяртай 2010.09.09 Би чамайг дурсах болно ооо. 2020 оны 09.09-нд

JD

Tuesday, September 7, 2010

Аян замын тэмдэглэл-2


Гурван цэг гэж байгаам. За ингээд аялалын 2 дах тэмдэглэлээ хөтөлье дөө. Завхан аймаг үнэхээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн үнэхээр хутагтын нутаг юм билээ. Аймгийнхаа төвөөр урсах гол нь салаалана. Тэр хэсэгтээ арал хэмээх хэсэгтэй. Арал дээр нь Завхан аймгийн хамгийн доргио нэг баар байдаг гэжаагаа хэ хэ. Гэхдээ ороогүй шүү сонссон юм. Урдаасаа шинэ хороолол, дэнж, тэгээд төв хэсэг эгж байгаа харин нөгөө хотруу гардаг хэсэгт байдаг хорооллын нэрийг мартаж орхилоо доо уучлаарай. Нэг тийм аж ахуйтай холбоотой л нэг нэр байсан санаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл өндөр хөгжсөн өөрийн гэсэн нутгийн брэнд бүтээгдэхүүнээр олон аймгийг ардаа орхисон юм билээ. Жавхлан толгой дээр гарахад бүх зүйл алган дээр байгаа мэт харагддаг. Орой дээрээ аягүй олон суврагтай сайхан толгой юм билээ. Ийгээд Завхан аймагтай хоёр хоног танилцаад тэр аймгийн сайхан байгаль, сайн хүмүүстэй нөхөрлөсөн өдрүүд өнгөрч Утаанбаатар хотруугаа хөлгийн жолоо залсан даа. Гарахийн өмнө манай нөгөө машинд байсан дэлдэн шар банди Хөвсгөлийнх юм байна. Тэгээд манай аймгийн Галт гэж гоё сум байгаа. Тэнд халуун рашаан байдаг тэнд хоноод цааш явъя гэдэг санал гаргаад ийгээд бид нөхөд санаа нийлэн Галт сумыг зорьсон доо. Замдаа олон саад бэрхшгээлийг даван тууллаа. Ээ бурхан минь энэ жил чинь хангай нутгийн ус гэдэг чинь бурхан их болсон байна билээ. Бараг ихэнх голууд үерлээд 150 км газрыг бүтэн өдөр туулсан даа. Үгээр хэлхийн аргагүй бартааг санаанлдгүй байдлаар туулсан шүү. Их Уул сумаас салаад Идэрийн гол гэж мундаг том голыг дагаж явсаар Хөвсгөлийн Жаргалант сумруу очсон. Тэндээсээ дахиад голоо дагаж явсаар Галт суманд очоод цаашаа 25 км яваад халуун Рашаандаа хүрсэн. Би нэг л зүйлийг энд хэлье. Би Монголын олон газраар явсан гэхдээ тэр халуун рашаан шиг гайхалтай мэдрэмж төрүүлсэн, байгалийн юмс бүхэн цогцолсон газар үнэхээр очиж байгаагүй юм билээ. Тэр бол зорьж очсоны хэргийг гаргасан жинхэнэ диваажин байсан шүү. ҮНэхээр үнэхээр үнэхээр....

Маргааш өглөө тэндээсээ хөдлөөд нутгийн нэг хүүг суулгаад зам заалгаад их замдаа нийлхээр гарсан даа. Олон даваа гэдгийг давлаа, ИХ Даваа гэдгийг давлаа явсаар байгаад Архангай аймгийн Мөрөн хэмээх нэг баг дээр ирсэн. Тэндээсээ урагшаа яваад Чулуутын голыг гатлаад тэгээд төв замдаа нийлсэн дээ. За ер нь тэгээд энэ удаагийн аялал бол Монгол оронтойгоо танилцах, бишрэх, шүтэх тэр нүдийг минь нээж өгсөн санаандгүй бөгөөд сайхан аялал болж чадсан шүү.

Би Монгол хүн болж төрсөн дөө бахархаж байна.


JD

Sunday, June 6, 2010

Миний богц...

Хүн энэ Дэлхийд анх мэндлэхдээ эхээс юу ч үгүй мэндэлдэг. Энэ бол уран зохиолын номон дээр ихэнхдээ гардаг үгний нийтүүлэмж. Гэтэл тун удалгүй хөөрхий бяцхан хүүгийн нуруунд өөрт таарсан жижигхэн цүнхийг бурхан үүрүүлдэг. Энэ бол Монголоор богц. Хүү тэр цүнхэндээ өдөр бүр нэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлсийг нэмж хийдэг. Ингээд хүүгийн цонх ч томорсоор, бие мөн адил томорсоор нэг л мэдэхэд хүү эрийн цээн хүрсэн хөөрхөн хүндхэн цонхтэй залуу болсон байдаг.

Хүү амьдралынхаа тэн хагасыг мөрөөдөж түүндээ хөтлөгдөн өөрт тохиолдсон бэрхшээл бүрийг байх ёстой, хийх ёстой мэтээр харж өөрийнхөө цүнхэнд дүүргэсээр байдаг. Хүү эр хүн болж дан ганц өөрийнхөө цүнхийг үүрдэг байсан бол өөр хэн нэгний цүнхнээс бас үүрэлцэнэ. Цүнхээ үүрээд алхаж явахад энд тэнд цүнхээ дааж ядсан, цүнхэндээ түүртсэн, цүнхээ чирсэн олон явж байхад зарим нэг нь цүнхээ өөр хэн нэгнээр үүрүүлээд өөрөө хээв нэг шүүгэлдэн алхана.

Зарим нэгэн хүн өөрөө ч даахгүй их хэмжээний ачааг цүнхэндээ хийж түүнийгээ даахгүйдээ бухимдан өөр хэн нэгэнд уураа гаргана. Бурхан хүн бүхэнд л нэг л ижил төрлийн цүнхийг өгсөн. Гэхдээ мэдээж хүн бүрийн цүнх адилхан ч гэсэн цүнхэн дэх ачаа нь өөр өөр байх нь их сонин. Миний нэг найз саяханыг хүртэл өөрийнхөө цүнхийг үүрээд их л аз жаргалтай алхдаг байсан. Гэтэл амьдралын эрхээр өөр хэн нэгнийг цүнхийг үүрч түүндээ дэндүү их зүйлийг хийснээс болж шаналан хорвоогийн өдрүүдийг үзэн ядаж өнгөрөөдөг болсон шүү.

Хүн бүр л өөрийнхөө цүнхийг өөрт таарсан ачаатай хөнгөн байгаасай гэж хүсдэг. Гэтэл бид өөрийнхөө даахгүй их ачааг шнулдаа хөтлөгдөн нөгөө цүнхээ урчих шахам чихдэг. Арай гэж их ачаа чихэж аваад даасан дүр эсгэн арай ядан нөгөө цүнхээ үүрч алхах нь нэгэн бодлын дургүй хүрмээр. Гэтэл бидний энэ ертөнц тэр хүнийг ийм л байхыг шаарддаг. Нөгөө талдаа энэ дүр төрхийг бид өөрсдөө л бий болгосон.


Тэртээ тэргүй хүн энэ хорвоогоос халихдаа нөгөө их хүнд цүнхээ орхиод л одно. Харин тэр цүнхэн дотроос материаллаг эдийг нь үр хүүхэд чинь авч харин өөр бусад нь тухайн үедээ түүх болоод үлдэх нь тодорхой. Ингээд бодохоор хүн гэдэг энэ амьтан өөрийнхөө богцийг өөрт оноосон тэр хэмжээгээр нь, өөрөө даах яг тэр жингээр нь дүүргээд суух газраа сууж, босох газраа босож, амрах газраа амарч явах нь энэ биений жаргал ч юм шиг...

JD

Thursday, May 27, 2010

Харьцуулашгүй ээ/Найруулаггүй/

Он цаг улиран одсоор нэг л мэдэхэд асар их цаг хугацаа ард өнгөрдөг. Бид ихэнхдээ энэ цаг хугацааг мэдрэхгүй явсаар амьдралд тохиолдсон үхэл, хагацал, анхны шөнө, гэгээн хайр зэргийг оюу ухаандаа багтааж хоцордог нь сонин. Ингээд бодохлоор бидний оюун ухааны багтаамж их жижигхэн ч юм шиг. Харин эрдэмтэд хэлэхдээ хүн тархиныхаа хэдхэн хувийг ашигладаг хэмээн ярьдаг. Бас л харьцуулашгүй мэдээлэл юм шиг.

Ойрд блогоо бичээгүй болоод ч тэр үү гар маань нэг л хөшүүн байх чинь юу вэ? Арай гэж л энэ гар хөдөлж байна гээд боддоо. Би саяхан хятадын хэдэн мужаар явж байгаа д ирлээ. Үнэхээр Монголтой харьцуулашгүй юм аа.

Мэдээж газар нутаг, хэл яриа, ёс заншил гээд олон зүйл өөр ч бид нэг Дэлхий дээр амьдарч байгаа хэрнээ яахлаараа тэд тэгж их хурдан хөгжиж байгааг гайхаад барахгүй бас бид хөгжихгүй байгаагаа нуух шалтгаан шалтаг олж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байсан шүү. Монголын хөгжил Хятадын хөгжил хоёрыг үнэхээр харьцуулашгүй болжээ.

Монгол хүний зан чанар сүүлийн жилүүдэд их муудсан гэж эмээ, өвөө нар яриад байхаар нь анзаарсан чинь уул нь гайгүй л харагдаад байх юм. Эмээ өвөө нар яг юун дээр үндэслээд тэгээд байгааг ёстой чөтгөр бүү мэдээ. Бодвол нөгөө онигоо шиг алив наад суудлаа тавьж өг гэж нэгэн эмээ хүүг зандарсан чинт хүү эмээ өөр зөндөө суудал байна штээ гэсэн чинь. Үгүй чинийх дулаахан гэдэг шиг юмнаас болсон юм болов уу. Сүүлийн үеийн эмээ, өвөө нарын занг урьдныхтай харьцуулашгүй болжээ.

Намайг жоохон байхад анх видео гээч юм гараад нэг 0,5 шилээр үзэлцэж байж кино үздэг байсан. Одоо тэгсэн чинь юу вэ аан. Тэр үеийг мань мэтийн бацаан байх үетэй харьцуулашгүй болжээ дээ тээ.

Саяхан би дүүдээ намайг жоохон байхад жинсэн өмд, пүүз, өнгөт ТВ гэдэг чинь байдаггүй байлаа штээ гэсэн чинь ахыг худалч гэдэг байгаа хэ хэ. Бас л харьцуулашгүй шүү.


Ийгээл харьцуулашгүй зүйлүүдүүдийг цөөн өгүүлбэрээр өгүүлье ээ гэж байгаашдээ.
Даргыг цэрэгтэй нь харьцуулашгүй
Данхыг цайтай нь харьцуулашгүй
Дарвагарыг жимбэгэртэй нь харьцуулашгүй

Эби-г Энхбаяртай харьцуулашгүй
Эрдэнэтийг Оюутолгойтой харьцуулашгүй
Эмэгтэйчүүдийг эмээ нартай харьцуулашгүй


Төмөрийг модтой харьцуулашгүй
Төмсгийг гартай харьцуулашгүй
Төмсийг сонгинотой харьцуулашгүй

Ардчилсан намыг Хувьсгалт намтай харьцуулашгүй
Ах нарыг хужаа нартай харьцуулашгүй
Аавыг ээжтэй харьцуулашгүй гээд байвал энэ харьцуулашгүй зүйлүүд их олон болох нь ээ гэж. За ийгээд хэсэг балайрсан бичлэгээ өндөрлье өө.

Дараа сонирхолтой нэг сэдэв хөндөнө өө энэ удаад зүгээр л сийчлээ.

JD



Sunday, March 28, 2010

2010.03.29 Даваа гараг өрөөндөө...

Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу найз минь. Уяа эвлэг морь хурдан байна уу. Өчигдөр хөдөө яваад ирсэн чинь ийм болчихлоо. Хотоос гараад л хөдөө очоод яг тэр орчиндоо дасаал буцаал хотод ирээл өрөөндөө орж ирээл нэтээ асаагаал Hi эхэлжийгаашдээ хэ хэ. Сайхан байна оо. Юутай ч аль аль утгаар нь нэг мэндчиллээ.

Өглөө сэрээд бөөн дайн болж хүүгээ цэцэрлэгт нь унтаагаар нь өргөж, үүрч, чирч тугтчин цэцэрлэгт нь аваачиж өгчихөөд гэртээ ирсэн чинь С1 ТВ-ээр Панз Юндэн гэдэг нэвтрүүлэг гарч байна аа. Тэгсэн ээж алив хүү минь утсаа өгөөдөх гээд сүйд майд. Гайхаад яах гэж байгаан бэ ээж гэсэн чинь панз Юндэнгийн асуултанд хариулж тоос сорогч хожихын байх аа хэ хэ. За болиод өг ээж минь гээд утсаа ч өгсөнгүй. Тэр нэвтрүүлэг их газар авч байгаа нэвтрүүлэг юм шиг байна тээ найзаа. Ойрд ТВ тогтож үзээгүй ядаж байхад өчигдөр хөдөөнөөс ирсэн хүн чинь алмайрлаашт гэж үү. ТВ-ээр нэг нэг тийм сонин сайхантай юм шиг байна. Тэгээд алмайраал гарах гэж байтал ээж миний хүү 04.05-нд гэртээ байгаарай гэхийн. Яасан ээж гэсэн чинь талбай дээр цуглаан болно гэнэ холхон байгаарай 07.01-н болно гэдэг байгаа. Яаая энэ хэдэн нөхдүүд нээрээ хүмүүсийг үнэн хувааж байна аа тээ. Юу л болох гээд байна даа аан. Нэг л сонин санагдаад байна шүү. Иргэний дайн гэгч нь хэдэн хүний эрх ашгийн төлөөх маргалдаанаас болоод бий болчих вий дээ л гэж дотроо битүүхэн айх юм.

Ийгээд ажилдаа ирлээ дээ. Өглөөний сонин сайхан нэг иймэрхүү гэж. Блогоо нээгээд харсан чинь он гарсанаас хойш Жадамбаа хүү чинь нэг үсэг тавиагүйн байна штээ. Энэ муу блог бүүр гомдоод нээсэн чинь л өөдөөс амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний Уянга шиг орилдогшт хэ хэ. Он гарснаас хойших болсон сонин сайхан явдлуудаа нэг өгүүлбэрээр сийрүүлье дээ. Үүнд гэж байгаал авч өгөхөөс дөө.

Нэгдүгээр сар: Жилийн эхний сар болохоор төлөвлөгөө батлах, тайлан хэлэлцэх энэ тэр гэж балайрсаар гэр, ажил, гэр, ажил гээд өнгөрөв. /Нарийн ширийн явдлыг орхив. Бичигчийн хүсэлтээр гэж байгаамшт кккк/

Хоёрдугаар сар: Сар шиний баяр дөхсөн учраас буузаа хийж, ул боовоо худалдан авч, шинэ дээл хийлгэж хачин сүрхий цэнгэн хөгжигдлөө. Нас хөгширсөн бололтой нөгөө нэг хайрын өдрөөр нь ажил дээрээ намбайлаа даа гэж.

Гуравдугаар сар: Энэ сард харин их хөдөө явлаа штээ. Намын дотоод сонгууль болоод Хөвсгөл явлаа. Өөрийнхөө машинаар яваад ирсэн гэж байгаа. Арай жоохон намдаад машины хэнхдэг цээж будаа будаа бөөн зулгаралт гэж байгаашт. Ирээд нөгөө юу гэдэг билээ муу эрд халдаг дараа гэдэг шиг Дэлгэрэх сумын уяачдын холбооны тэргүүний ажлаа хийж хаврын уралдаанаа зохион байгуулаад ирлээ дээ. Цаг сайхан байлаа. Морьд ч их ирлээ. Наадам ч сайхан боллоо доо. За даа нэг тоймловол ийм байна. Нарийн ширийн ганц нэг сэдэв байгаа дараа бичье дээ. Дарга дуудаад байна. Найз тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

JD

Thursday, January 7, 2010

Шинэ оны мэнд найзаа. /Засваргүй алдаатай/

2010 он гарах яг тэр мөчид ноён Ерөнхийлөгч Эби ах цэнхэр дэлгэцээр үг үгийн дээдийг цацал болгон өргөж байлаа. Юу юугүй 12:00 цаг болж 2010 он ирээд л шампансагаа буудуулаад гэрийнхэндээ шинэ жилийн мэнд хүргье гээд л... Ийгээд 2010 он гарчихсан штээ найзаа. Жоохон уран зохиолын талаас нь бичих гэсэн чинь болдоггүй ээ. За тэгээд юу байна найз минь. Ажил мажил сайн биз дээ. Нээр он гаргачихаад уламжлал ёсоор худалдаж авсан муу салютаа буудуулж байгаад үсний орой, чихний араа түлээд баларлаа штээ аан. Найз минь тэр Хятад салютнаас л хол яваарай даа. Алах нь байна билээ шүү.
Ойрд энэ муу блогоороо орж гараагүй нилээн удчихжээ. Тэгсэн харин өнөөдөр Төв аймагруу шуурганд уруудан уруудан явчихаад ирээд и-мэйлээ шалгасан чинь нэг найз миний блогоор зочилжээ. Тэгээд урам өгөөд бичих хүсэл бадармой гэж. Сар бүр манайх нэг хэвлэлийнхэнтэй уулзалт хийдэг юм. Тэгсэн энэ удаагийнхаа уулзалтыг Төв аймагт хийгээдээ. Тэгээд л тэр. Нээрээ энэ өвөл чинь яасан хүндхэн хүйтэн өвөл вэ аан. Ёстой нэг хувцасны чанар, байшингийн чанар, хүний яс гурвыг жинхэнэ шалгаж байна аа аан. Сая аймаг явж байхдаа ёстой нэг жинхэнэ мэдэрлээ штээ. Зам харагдахгүй шуурч байна штээ. За энэ ч яахав найз тэгээд шинэ онд жинхэнэ утгаар нь балай авчих гээд л үзээд байна уу тээ. Эхнэргүй нь эхнэр авчих гээл, эхнэртэй нь сайжруулчих гээл ха ха ха. За за тоглосон юм шүү. Аягүй бол буруу ойлгоод наян загнасан сэтгэгдэл орж ирээд бөөн юм болох байх.
Ийгээд оршил хэсэг дууссан болхоор ганц нэг санал биччээд ажилдаа оръё гэж бодож байна аа найз нь.
Би найз чамаас нэг зүйл асуух гэсэн юм аа.
Миний арван жилийн сайн найз Мөнгөнсүх гэж сайхан залуу байдаг юм. Үнэхээр цагтаа их сайн сурч бид дотроо энэ маань л юм дуулгах байх гэж боддог байсан юм аа. Тэгсэн найз маань хэдэн жилийн өмнөөс гэнэт сэтгэл мэдрэлийн өвчтэй болоод байгаа. Ер нь л их хүнд байгаа. Манай арван жилийн намайг жийдэг нөгөө хэдэн найзууд маань 2009 оны 12-р сарын 30-нд 10-р хороололд нөгөө ... хэ хэ балайраад явчдийнмаа уулзалдсан юм аа. Тэгээд найздаа хэрхэн туслах тухай л баахан ярьлаа. Яг үнэндээ найзынхаа тэр өвчнийг л яаж эдгээх талаар баахан санал солилцлоо. Миний найз мэдээж энд тэнд явж их юм үзэж дуулсан хүн байгаа байх энэ сэтгэл мэдрэлийн өвчин энэ тэрийг хэрхэн яаж ул мөргүй болгох талаар найздаа нэг тус болооч л гэж хүсэх гэсэн юм. ЯГ үнэндээ энэ Шар хаданд хэвтээд амжилт тун бага байгааг нуух юун. За нэг ийм л хүсэлт байна. Муу найзад минь л тус болооч. Одоо нэг хүүтэй хүү нь их хөөрхөн том болж байгаа гэсэн.
JD

Monday, September 28, 2009

Хааяа ч гэсэн жоохон ч гэсэн зүйлийг хайрлахсан...

http://41.az.mn/index.php?module=menu&cmd=content&id=1355&menu_id=387 Нэгэн сайхан сэтгэлт анд минь надад энэ линкийг өглөө. Би чамд хайртай гэдэг киног эндээс татаж үзээрэй гэж. Уул нь ч шууд татаад үзнэ гэхээр сайхан л санагдаж байна. Гэхдээ сэтгэлийн угаас гэнэт нэгэн бодол урган гарлаа л даа. Тэр нь хэрвээ би энэ киноны найруулагч бөгөөд бас хөрөнгө оруулагч нь байсан бол гэж бодогдлоо. Ямар их цаг, мөнгө, сэтгэл гаргаж хйисэн бол оо. Тэгээд киногоо ч гаргаж дуусаагүй байсан чинь киног нь нөхдүүд татаж үзээд л гэж. За юутай ч гэсэн төрийн төлөө огтоно гэдэг боллоо. Бодвол бас бодох л тээ. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй...

JD

Monday, September 14, 2009

Намайг EXCEL гэдэг... (Шууд оруулав. Алдаа бий)

Анх би энэ Дэлхийд нэгэн үйлдвэрт мэндэлсэн юм. Одоо бодоход миний ээж HYUNDAI юм билээ л дээ. Ээж минь их олон хүүхэдтэй болхоор бүгд л над шиг адилхан боддог байх. Харин миний аавыг яг хэн гэдгийг мэддэггүй. Гэхдээ миний байнгын овог бол Korea. Сайнаар ч муугаар ч дуудсан л энэ нэр байнга гардаг юм. Би эхээс анх төрсөн цагаас эхлээд л зөв гараар эдлүүлж, зориулалтын замаар явж ирсэн. Төрсөн нутгаа бодхоор тэр сайхан мөчүүд л санаанд минь буудаг юм. Салхи татуулан давхиж, жинхэнэ хурд хүчийг би харуулдаг байсан юм. Ийгээд нэг өдөр эзэн минь намайг өөр нэгэн надаас хойш төрсөн дүүгээр минь солиод алга болсон доо. Би гэдэг амьтан яахав даа гарашд байдаг болсон. Төмөр минь зэвэрч нуруу минь шалбарах яг тэр агшинд хэл нь үл мэдэх хар нөхөр ирээд намайг худалдаж аваад төмөр амбаарт хийгээд цоожилсон юм. Хэсэгтэйй тэндээ орилж тийчлээд аргагүйн эрхэнд нам жим болсон. Харин нэг өдөр гэнэт нөгөө хэл нь үл ойлгогпох нөхөд гэрэл гялбуулан төмөр хайрцагны хаалгыг нээсэн дээ. Тэр агшинг одоо хэр нь би мартадгүй юм даа. Намайг өргөж буулгаад нэг их муухай замаар хааз гишгэн давхисан. Хамаг карвератор, мотор, амаржин минь доргиж, дөрвөн дугуй минь тэсхийн аргагүй өвдөж байсан юм. Гадаа их хүйтэн дээр нь аймшгийн их хорт утаатай болхоор агаар шүүгч минь тэр дороо бөглөрсөн. Хамраа таглуулсан би яахав дээ хий л баахан бархирдаг болсон шүү. Нөгөө хэл нь үл ойлгогдох нөхөр давхиж ирээд нэг нөхөртэй ярьж байгаад намайг өгч орхисон доо. Нөгөө нөхөр минь намайг унаад гэртээ ирээд энд тэнд минь баахан юм наагаад, цэнхэр уяагаар чимээд дараа нь утаагаар баахан тойруулж утсан. Тэр цагаас хойш би хэзээ ч нуруу минь нэг шөнө бүтэн хоносонгүй дээ. Өглөө эрт босно. Босоод шууд л хэдэн хүн чихэж аваад нөгөө муухай замаараа явж өгнө. Шөнө яг сайхан унтах гэхээр гэрэл гялбаж, хөгжим тачигнасан баарны гадаа зогсоод л дахиад хүн суулгаад явж өгнө. Нөгөө хүмүүс нь зүгээр ч явахгүй над дээр бөөлжинө, шүлсээ хаяна. Үнэр танар авах юм байхгүй ээ. Арай ч ийм EXCEL байгаагүй л юм даа гэж дотроо бодхоос цаашгүй. Манай эзэн авсан цагаас эхэлж хэзээ ч миний моторын тосыг сольж байгаагүй. Дугуй бол бүр ярилтгүй ээ. Баруун дугуй бүр халцарсан. Өвөл хичнээн хичээгээд ч нэмэргүй гулгаастай. Өвөл зунгүй нэг муу пүүзтэйгээ л байна. Энд тэндээсээ мөргүүлсээр байгаад одоо миний арьс байхгүй болсоон. За тэгээд энд тэнд явж их юм үзлээ. Энэ орны хамаг л өндөр уул, шавар, ус гээд бүхнийг нь гаталлаа, тууллаа даа би. Уул нь хотын машин. Гэвч энд өөр хууль надад үйлчилдэг юм. Одоо ч би нэг муу машин нэртэй сэг болсон. Ингээд хаяагдах байхдаа гэж бодож байтал манай эзэн саяхнаас намайг угааж арчлаад дугуйг минь солиод, гялалзтал өнгөлдөг болсон. Гайхаад байсан чинь намайгаа алс холын Баян-Өлгий аймгийн нэгэн сумруу зарчихлаадаа. Ийгээд би одоо хотоос гараад явж байна даа. Тэнд очоод юу үзэхийг ёстой чөтгөр л мэдэх байхдаа хэ хэ. EXCEL хүн байсан бол ингэж хэлэх байсан болов уу гэж....
JD

Friday, September 11, 2009

Монголоо алдсан Монголчууд...

Хүүе ээ нэг рекламан дээр энэ хүүхдүүд одоо ааруул ч идэж чадахаа байжээ гэсэн нэг зүйлийг энэ хоёр нүдээрээ харав. Ямар нүгэлтэй юм бэ. Амьд явахад нүгэлтэй юм ихийг үзлээ. Гэхдээ арай ч ийм юм сонсоно гэж бодож явсангүй гээд л эмээ минь байсан бол уулга алдах байсан байх даа хөөрхий... Нээрээ ааруул идэж ч нээрээ чадахаа больсон юм болов уу. Алах нь ээ аан. Гэхдээ нэг л магадгүй юм шиг л санагдаад байна аа. Яагаад гэхээр би мессэнжэр дээрээ зав байвал буугаад мордоно биз дээ гээд бичээд орхисон чинь бараг л нилээд хэдэн найз хаана буухийн, хаана мордохийн яг юу гэсэн үг юм бэ гээд асуугаад байсан. Сонин байгаа биз. Монголчууд бие биенийгээ манайхаар ороод гараарай гэдэг санааг нэг буугаад мордоорой л гэдэг байсан штээ. Тэр утгаар нь миний блогоор зочлоорой гэсэн чинь ойлгодгүй штээ хэ хэ. За даа нилээн л Монголоо алдаж байгаа улс байна даа бид чинь. Ер нь л тэгж санагдаж байна. Уул нь хүнд мартах учиргүй зүйлс их байдаг даа. Тэр дундаа энэ муу хуучирсан гэгдэх уламжлалаа нэг үлдээчих юмсан даа. Аугаа түүхт Англи улс өнөөдрйиг хүртэл хуучны орон сууцаа нураахгүйгээр хууль гарган түүх соёлоо, аугаа гэдгээ үр хойчдоо, Дэлхий нийтэд харуулсаар байгааг хэн ч буруу гэдэггүй штээ. Яг үүнийг чадахгүй ч энэ хэдэн жоохон соёлоо амьд хэвээр нь л авч явах юмсандаа.
Блогоор минь зочилж дээшээ морилон саатсан найз чамдаа баярлалаа. Ажил нь үргэлж бүтэж байг энэ сайхан сэтгэл шигээ...
JD

Saturday, September 5, 2009

Ангийнхан жийдэгшт

Хүний амьдрал чинь их сонин юм аа. Чамд ч гэсэн тохиолдож байсан байх л даа тээ. Би арван жилд байхдаа Мөнгөнсүх, Ууганбаатар, Гантөмөр гээд дээр нь би нэмэгдээд Жадамбаа буюу МУГЖ гээд нэг бүлгэм байлаа. Аая үнэхээр сайхан найзууд байсан. Хамтдаа хичээлээ давmана. Гадуур сэлгүүцэнэ гэж байгаа. Үгүй ээ тэгээд бүгд сургуульд ороод л тарсан. Уулзах тоо, ярилцах тоо цөөрөөд л. Нэг мэдхэд сургууль төгссөн. Бүгд ажилд ороод л таг чиг болсон. Тэгсэн манай нөгөө хэд ангийнхан надад хэлэхгүй бараг л байнга шахуу уулздаг юм байна. Би гэнэт санаандгүй залгаад мэдчихсэн. Тэгсэн өөдгүй амьтад надад хэлдгүй байсан байгаан. Шалтгаан нь ажилтай байгаа байх. Том дарга болсон тоохгүй байх нь энэ тэр гэдэг байгаа. Юу гэж дээ. Тийм биз дээ найз аа. Нэг үг байдаг штээ. Энэ хорвоогийн хамгийн сайхан сэнтийд ч чи бөгсөөрөө л сууна гэж. Бас нэг үг байдаг. Ард түимнгүй ноён гэж байдаггүй гэж. Би чинь найз нөхөдгүйгээр хаашаа ч явахгүй. Дээр нь би хэн ч байсан миний найз л бол миний найз шүү дээ тээ. Арван жилийн найз, Их сургуулийн найз, Ажлын найз, Бизнесийн найз, Эмнэлэгийн найз, Архины найз гүй ээ тэгээд мөн олон найзууд байдаг даа. Гэхдээ л нусан багийн найз бол нусан багийн найз шүү дээ. Би бүр гомдоод. Арай ч дээ гээд хэлэх ч үг олдсонгүй. Уул нь нэг их гомдоогоогүй л юмсан. Ямар сайндаа гомдсон сэтгэлээ блогтоо чихэж (оруулах, блогтоо бичих гэдэг үгсийг зэрлэгээр хэрэглэв хэ хэ) суухав дээ. За нэг иймэрхүү. Муухай гомдсон бичлэг уншуулсанд уучлаарай.

JD

Сайхан намаржиж байна уу. . .

Сайн уу найз минь. За юу байна аа. Ойрд уулзсангүй. Сонин сайхан.

Чи: ... Өө юу байхав дээ. Ажлаа хийгээд л.(Мушилзана) Хэ хэ.\
Би: Ажил сайн уу хө. Эрэгтэйд нь эхнэр сайн уу. Найз охин сайн уу. Харин эмэгтэйд нь. Ойрд шоудаж байна уу. Ха ха гээл.
Чи: Эрэгтэй нь. Сайн сайн. Хүүхдээ цэцэрлэгт өгсөн. Өглөө өгөхөөр уйлаад аймаар байна аа. Харин эмэгтэй нь. Юун шоу вэ. Ажлаа яаая гэж байхад. Харин чи.
Би: Эрэгтэйд нь. Харин тийм байх тээ. Ямар цэцэрлэгт өгсийн. Эхэндээ тэгж байгаад яваандаа гайгүй болдог гэсээн. харин эмэгтэйд нь. Найз нь ямар шоудах биш дээ. Нөхөн сонгууль эхлэх гээд бөөн ажил л байна. Ха ха. Ёоо бичсэнээ харсан чинь инээд хүрчлээ. Ингэх байсан болов уу. Эсвэл өөр байх болов уу. Юутай ч үл мэдэх миний блог уншигч найздаа мэнд хүргье. Хааяа бодхоор миний бичлэгийг уншиж суугаа тэр хүн ямар хүн байдаг бол нэг харьцаж үзэх юмсан гэж их бодох юм аа.

Ийгээд хэд гурван үг байна аа. Хэн нэгэнд хэлмээр санагдаад л...Хоёр.

Нэг. Ойрд ажил их байна аа. Би нээрээ энэ зам түгжрэлд үнэн дургүй хүрч байна аа. Энэ хотын удирдлагууд замын тендэрийг яагаад заавал хавар зарладаг юм бол оо. Өвөл зарлаад хавар бороо орохоос өмнө эхэлж болдоггүй юм болов уу. Иргэд жинхэнэ ажиллаж эхлэхээр л бөөн ажил болгох юм. Уул нь сайхан болгох гэж байгаа ажилд нь баяртай л байна л даа. Гэвч арай л их төвөг удаж байна шүү гэж. Уурласан уураа энэ муу хэдэн товчлууртаа гаргаж блогтоо л хүслээ чихэх юм даа мань мэт ч. . .

Хоёр. Бензиний үнэ нээрээ солиорч байна аа тээ. Ядаж байхад миний машин А95 хийдэг гэж байгаа. А92 хийхээр өмхий үнэртээд явахгүй юм. Ха ха. Санаа зовоод хүмүүс ярвалзаад байгаа юм шиг санагдаад. Хөдөө ганцаараа байсан бол ч хамаа ч алга л даа. даанч би чинь олон дунд амьдарч байгаа болохоор яах ч арга олдохгүй юм.

Гурав. Энэ бол харин сайхан мэдээ шүү. Зарим нэг нь санаж магадгүй дээ. Би чинь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар гэнэт нэг Баянмонгол гэж хөдөлгөөний тэргүүн болоод л солиорч өгсөн штээ. Яагаав нөгөө уул уурхайг үндэсний корпораци байгуулан ашиглана гээд л. Тэгсэн тэр төсөл минь амалсан ёсоор явсааран байгаад(хэ хэ) энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх болсон шүү дээ. Би ч сайхан зүйлийн эхлэлийг тавьсандаа их азтай хүн гэж өөрийгөө бодоод байгаа шүү. Миний найз сонирхомоор байвал www.bayanmongol.mn гэсэн вэб хаягаар нь нэг ороод гараарай гэж.

Дөрөв. За дөрөвдэхээ бичих гэсэн чинь бензин дууслаа гэж... Дараа тэгжийгаад дөрөвдэхийгээ бичнэ ээ.

За за баяртай найзаа. Өө нээрээ Билгээ найзтайгаа нэг уулзаж зураг блогтооо хэрхэн чихэх тухай сайхан мэдээлэл авч байгаад зуны авсан хэдэн сор бүтээлээ танилцуулана аа. Ок.

JD

Sunday, August 9, 2009

Ажилдаа. . . Яг нөгөө мориндоо гэж байгаа юм шиг.

Сайн уу найзаа. Сайхан амраад ирсэн биз дээ. Өнөөдөр манай ажил бараг албан ёсоор эхэлж байна. Өглөө эрт босоод хожигдчихгүй юмсан гээд давхиад ирэхгэсэн чинь гэрийн тог тасраад балардаг штээ. Ямар цамцаа индүүгээр халтал нь үрэлтэй биш ёстой нэг хөгөллөө дөө. Тэгээд тог ч ирсэнгүй би ч нэг юм ажилдаа аргалаад ирлээ. Аан. Цамцаа яасан бэ? хэ хэ хэлэхгүй ээ. Тэр нууц. Дараа яахав тоггүй үед аргалах тэр аргаасаа зааж өгнө за. Юутай зуны ганц сар сайхан өнгөрлөө. Энэ их бороог үл тооцвол штээ. Ядарсан муу хотыг минь дарлаж байгаа юм шиг их бороо орох юм аа тээ. Хөөрхий муу хот минь тэгээд муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг л болчих юм. Машинаа угаалгалаа шавар ёстой нэмэргүй. Одоо бүр машинаа тоохоо ч байсоон. Шавартай л байгааз. Хот өөрөө тэр чигтээ шавар байгаа юм чинь гээд хаясан. Мөнгөний ч гарз юм билээ. За тэгээд юу хийж амрав. Би нутаг явж сайхан наадам хийгээд ирсэн. Монголд адууны 13 хурдан угшил албан ёсоор бүртгэгдсэн юм байна. Тэр угшлуудынх нь 2 нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сум буюу миний төрсөн суманд байдаг юм байна. Ийгээд хэсэг нөхөдтэй нийлээд тэр угшлийнхаа наадмын хийчихээд ирлээ. Сайхан болсон. Олон газраас морь ирж их ч юм боллоо доо гэж. Нээрээ энэ өнгөрдөг хавар манай ах нэг сайн хээр морио зарсан юм тэгсэн нөгөөх нь улсад ирээд түрүүлдэг байгаа. Нөгөө Ховд аймгийн Делоний Баатархүү гээд байгаа нөхөр л дөө. Тэгээд ч тэр үү гаднаас хүн их ирсэн шүү. Дараа тэгж байгаад авсан фотогоо танилцуулана аа. За одоо тэгээд мориндоо. . .
JD

Tuesday, August 4, 2009

Би төржээ...

Би сайн санадаг юм даа. Одоогоос нилээн хэдэн жилийн өмнө Бурхан багш намайг энэ Дэлхийрүү илгээсэн юм. Гэхдээ би Есүс шиг пүнзэнд төрөөгүй л дээ. Бусдын л адил эмнэлэгт төрсөн юм. Харин нэг хачирхалтай зүйл болсон нь намайг төрөөд нүдээ нээсэн чинь нэг тарган шар хүүхэн гар дээрээ барчихсан эрэгтэй юм байна гээд эрхтэнрүү минь харж байдаг байгаа. Дургүй хүрээд тэр өрөөгөөр нэг орилсон чинь яасан шажруун бацаан бэ гээд түмпэнтэй усанд хийдэг байшт. Би ч яахав орилоол байсан. Гараа савчаал таарсан болгоноо цохчих гээл тэгсэн чинь шууд даавуунд ороогоод гарыг минь хүлээд дээшээ харуулаад хэвтүүлэдг байшт. Бүр уур хүрээд ингэж байхаар үхье гээд хоол унд идэхгүй овоо өлсгөлөн зарлаж байсан чинь хүчээр сүү өгөөл эхэлсэн дээ. Үнэхээр хүний эрх гэж хаа байна аа гэж бодоод дуугаръя гэсэн ч үнэндээ үг ч гарахгүй байгаа юм чинь. Бараг 4 жил юу ч яриагүй ээ гэрийнхэнтэйгээ хэвтээл байсан. Өмдөндөө авчаал, дуртай газраа шээгээл. . .
Сонин хүн чинь их удаан олон жил хэвтхээр тэнцвэрээ олж явж чаддагүйн байна билээ штээ. Аймаар сонин байгаа биз. Гэхдээ яахав тэгээд яаж ийж байгаад явсан. Олон жилийн дараа эргээд харахад би ч их ууртай байж дээ гэж бодогддог юм гээээээээл балайраад байхгүй юу. Хэ хэ. За энэ бол наргиа байлаа. Өнөөдөр найзынх нь төрсөн өдөр байгаа юм аа. Тэгээд л энэхүү бичлэгийг хийж байна. Юуны өмнө энэ хорвоод тээж төрүүлсэн ээждээ. Хүн болох замыг нээсэн аавдаа их баярлалаа. Та хоёрынхоо асар их хөдөлмөрийн үр дүнд би бий болж энэ хорвоогийн нэгэн хэсэг боллоо. Хүний хорвоод хүн шиг явж блогчин найзуудтайгаа сэтгэлээ хуваалцаад суух энэ мөч үнэхээр амьдралын аз жаргалын нэгэн хэсэг юм байна. Баярлалаа Ээжээ, Баярлалаа Ааваа.
JD

Tuesday, July 28, 2009

Үргэлжлүүлэн бөөндөе өө гэж. . .

Ийгээд Япон явчаад ирсэн гэж байгаа. Япон ч яахав дээ сайхан л орон байна билээ. Гэхдээ нэг дүгнэлт хиймээр байна. Энэ бол юу гэвэл ерөөсөө бага газарт их хүнийг хэрхэн яаж багтаах онолыг тэд жинхэнэ утгаар нь гаргаад бас хэрэгжүүлсэн юм билээ шүү. хэ хэ. Тэгээд хэсэг сайхан амарч байснаа долоон сарын эхээр нээрээ Лондон явсан гэж байгаа. За даа Лондон ч харин ч нэг юун Америк, юун Япон юм билээ штээ. Үнэхээр сайхан байсан. Гэхдээ нэг асуудал байсан нь би эндээс явахаасаа 14 хоногийн өмнө нөгөө бялдаржуулах клубийнхээ хэсэг нөхдийн хамт салхинд гарсан юм аа. Тэгж сагарч явахдаа шөнө нэг их даараад тэгсэн чинь гар минь өвдөөд тэр өвчинтэйгээ Лондон явсан. Онгоцонд суухаас эхлээд иртэл харин ч намайг зүгээр л алсан доо. Амьдралдаа тийм аймаар их олон хоног дараалсан өвдөлтийг мэдэрч байгаагүй болохоор зүгээр болгоод өгье гэсэн хэнд ч юугаа ч өгөхөд бэлэн явлаа штээ. Дэлхийн үнэхээр л соёлын төв гэж хэлж болохоор газар юм билээ. Үзэх юм үнэхээр ихтэй. Дэлгүүрүүд нь ядаж байхад зуны хямдрал 70 хүртэл хувь зарлачихсан ёстой лайтай байсан гэж байгаа. За энэ нь ч яахав. Сайны хажуугаар саар гэж бас зүйлүүд их байдаг юм билээ. Тэнд бараг албан бусаар 8000 орчим Монголчууд ажилладаг юм билээ. Монголчууд ордог баар байна. Пивоны газар ч байсан. Монгол эзэдтэй гэж байгаа. Тэнд сууж байхад нэг хэцүү юм нь яг Монголд байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Хэ хэ. Архи уугаад хоорондоо муудалцаал, хэсэг хэсгээрээ бие биенээ чихдээл. За даа ер нь л хүнд юм билээ дээ. Би чинь тэнд зүгээр явж байгаад л агсан тавиулаал бараг л зодуулах гэж байна билээ штээ. Нэг Монгол залууд хэ хэ. Үнэхээр учраа олоод явж байгаа нь гэхдээ 98 хувь нь юм билээ шүү. Монголчуудын хувьд дотроо их үечлэлтэй юм билээ. Манай охид их нэр хүнд муу юм шиг санагдсан шүү. Өөрсдөө ч гэсэн бас хүлээн зөвшөөрч л байна билээ. Тэнд байгаа нөхөд. Яахав дээ нөгөө нэг үхрийн эвэр доргихоор нөгөө үхрийн эвэр доргино гээч нь л юм билээ л дээ. Тэрнээс юу гэж л бүгд тийм байхав дээ. Эндээс очсон бараг ихэнх залуус Монгол улсын элчин сайдын яамаа хаана байдгийг мэддэггүй юм билээ. Элчин хэлэхдээ албан ёсны бүртгэлтэй 1500 хүн байдаг гэж байна билээ. гэтэл албан бусаар 8000 гэхээр бас л аан. Асар байгаа биз...
Ийгээд одоо сайхан амарч байна даа. Нээрээ өнгөрсөн зуны наадмаар санаандгүй байж байгаад хуушуур хийсэн энэ зун арай тэгсэнгүй ээ. Хэ хэ. Гэхдээ сураг сонсохнээ шуухуурдсан бол шатах байсан байна билээ. Бас асуугаад байгаа. Соёолонгийн тоосонд дарагдах гээд очсон чинь машин, хүний шороонд дарагдаад, дараа нь моринд даруулаад л дуусах шив дээ. Манайхан чинь тэнд зүгээр л цугларсан байна билээ штээ. Арабийн нэг алан хядагч харсан бол яаая энэ дунд нь бөмбөг тэслэвэл ч дуусахнаа гэж л харагдахаар байна билээ. За даа нэг иймэрхүү л байх шив дээ. Ойрд тэгээд хагас амраад байгаа болохоор илүү дутуу нэг их юм бичих сэдэл ч төрөхгүй юм байна оо. Тэгжийгаад нэг сайхан юм бичимж ok. За тэгээд найз минь зун дуусах бас ч болоогүй байна шүү. Сайхан саваад байгаарай.
JD

Monday, July 27, 2009

За нэг бөөндчих үү дээ...

Сайхан зун болж байна шүү тээ. Ойрд энэ интернэт гэдэг сайхан юмрүү чинь орсонгүй ээ. Үгүй ээ мөн сайхан эд юм аа гэж... Найз нь харин ойрын үеийн сонин сайхнаа гэнэтнэг бөөндмөөр санагдаад тэгээд л тэр. Хараад байсан чинь нилээн хэдэн сар бараг л энээ тэрээ юм ерөөсөө бичээгүй байна. ийгээд хэсэг хугацааны сонин сайхнаа хуваалцахаар шийдэв. Хавар бол яахав нөгөө алдартай Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд бөөн юм болж болж нэг юм манай нам ялсан. За нэг үгээр хэлбэл ард түмэн хүссэн байсан бас дээр нь өмнөх хүнээс залхсан байсан гэж. Ийгээд нээрээ дундуур нь АНУ-ын Лос Анжелес явсын байна шүү. LA ч бас л сайхан газар байна билээ шүү. Гэхдээ хараад байхад Мексикүүд нь ямар их юм бэ? тээ. За Солонгосууд бол аймараа аймаар. Бараг 3 сая орчим Солонгос байдаг гэвэл итгэх үү. Хаа очиж их сайхан цус холилдоод ер нь царай зүс, бие хаа бол тасарчихсан юм билээ. Бусад яахав байдаг зүйлүүд бүгд байдгаараа л байсан л даа. Тэгээд дараа сард нь нээрээ JCI-ийнхаха найз нөхдийн хамт Япон явав. Хэ хэ. Энэ жил гадгаад улсруу явах ажлыг бөөнддөг жил юм уу хаашаа юм дээ. Япон ч бас л давчуухан хорвоо байна билээ шүү. Бод доо. Аминдаа л бас стандарт буудалд буусан. Тэгсэн чинь ерөөсөө өрөөнд ороод л ор. Орноос дээшээ зурагт хана. Хажууд нь жижиг хаалга нээсэн яасан онгоцны нойл шиг жижиг нойл хөшиг татсан яасан душ. Хэ хэ. Үнэн лайтай. Цонхоо нээлээ хана. БАс цонх. Ёоо бүр үнэхээр л амиа хорломоор ертөнц. . . За найзаа юу яаая ирээд үргэлжлүүлье. Гэнэт ажил гарав.
JD