Showing posts with label Эгдүүцэл. Show all posts
Showing posts with label Эгдүүцэл. Show all posts

Wednesday, October 6, 2010

Ажил эхлэхийн өмнө...

Өглөө лаг эрт ажилдаа ирдэг баатар болоод сэрүүлэг тавиад лаг босоод замдаа гарсан чинь нэг цаг нам мөлхдөг байшт. За арай л дэндэж байна аа энэ зам нээрээ. Болоод л байдаг байсан хэрнээ ойрын өдрүүдэд юу болов гэмээр бөглөрөөд байх юм. Хэдэн сайд дарга нар нь бүгд л гадаадад яваа юм гэсэн юундаа тэгээд бөглөрөөд байдаг байна аа. Сонин юм аа. Монголын энэ хэдэн замд яаралтай арга хэмжээ авахгүй бол нэг л биш ээ. Бензинээ байг гэхэд энэ ажлын цагаас нээрээ аймаар идэж байна аа. Яах вэ мэргэн санаа оноо байвал нэг хэлээч тэгээд санал энэ тэрээ нэгтгэж байгаад өгдөг газар нь өгмөөр байх юм...

Бухимдав...

JD

Wednesday, September 22, 2010

Инээд хүрмээр ч юм шиг...

Сайн уу найз. Би уул нь Өмнөговь явж ирчихээд нэг их гоё сэтгэгдэл бичих гээд блогоо нээж байсан чинь манай ажлын эгээ яагаад сэтгэгдэлээр хэрэлдээд байгаан гээд нэг мэдээ үзүүлсэн чинь бүүр инээд хүрчихлээ. Уншаад байсан чинь тэр дотор явж байгаа үгийг харахад бараг хэн бичсэн нь тодорхой ч юм шиг. Ийгээд надад нэг бодол төрлөө л дөө. Уул нь энэ бичлэг дээр миний тухай ерөөсөө гараагүй харин ч шал өөр мэдээ юм. Миний ганцхан нэр орсон харагдана. Тэгсэн чинь бүр бөөн юм болж байна аа тэр сэтгэгдэл дээр нь хэ хэ. Би гээд гараад ирвэл бүр алах юм байна л даа тээ. Хорхойд хоргүй явна гэдэг бол бурханы л хийж чадах ажил, харин хүн бүрт таалагдана гэдэг бол хүнд ажил байх аа. Дээр нь бид чинь хэдүүлэхнээ мөртөлөө хажуу хавиргандахаа үзэж чадахгүй гээд яриад байвал олон зүйл байна шүү. Би их сайн санадаг юм аа анх Глобалд ажилд орчихоод хэвлэлийн хурал хийсэн чинь тэр мэдээ нь сайтуудаар гараад тэгээд нөгөө сэтгэгдэл нь алсан гэж байгаа. Бараг л амиа хорломоор санагдсан. Үнэн байсан бол ч яахав. Баахан зохиомол сэтгэгдэл байсан. Сүүлдээ ч тэгээд дөжирсөн. Ер нь бол нэг их сонин биш зүйл л дээ. Тэглээ гээд тийм болох биш дээ ямар. Ганцхан асуудал нь хүн бүрийн мэдээний ард дандаа нэг ийм л зүйл яваад байгааг хархаар инээд ч хүрэх шиг уурч хүрэх шиг. Бодвол энэ Ардчилал л байх л даа мөхөс би юу мэдэхэв. Эцэст нь хэлэхэд хажууд минь нөгөө энэ сэтгэгдэлийг бичсэн баагий нь инээчихсэн сууж байгаа даа тээ.
http://politics.news.mn/content/30589.shtml энэ бол нөгөө мэдээ гарсан сайт нь хэ хэ.

JD

Sunday, September 12, 2010

Гараад үүдэнд хүлээж бай...

Сайн уу найз аа. Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэнэт эмнэлэг эргүүлдээд. Ойлгож байгааз дээ шаардлага гараад. Тэгээд ойрд мэдрээгүй нэг мэдрэмжийг авлаа. Ер нь бол энэ мөнгөгүй бөгөөд танилгүй хүн эмнэлэг орсноос гэртээ хэвтэж байгаад чад хийсэн нь дээр гэдэг үг нилээн газар авахаар болжээ. Гэхдээ энэ асуудалд тэр эмчийн буруу бол ерөөсөө алга байна. Эрүүл мэндийн яам л одоо мэдэх байх л даа иргэдэд үйлчлэх системчилсэн загварын алдаа байна.

Орой 17:00 цаг.
Түргэн авч давхисаар гэмтэлийн гадаа бөглөрөн барин нэг юм очлоо. Үүдээр нь орлоо мэдээж гэмтэл болсон хойно бөөн орилоон цус нөж. Ээ бурхан минь нүд халтирмаар. Хойд өрөөнд хоёр эмч зэрэг ажиллаж байгаа харагдана. Нэг нэгээр нь дуудаад олон асуулттай анкет гаргаж ирээд бэртээд үхэх гэж хүнээс ургийн овог, хаяг, харшлах эм, гэрийн хаяг өө ерөөсөө бүгдийг асууна. Бэлгийн замын өвчин авч байснуу ч гэж байх шиг. Инээд ч хүрэх шиг уурч хүрэх шиг. Энэ асуултын цаана бас нэг юм байгаа нь тодорхой байх зүгээр л хөндлөнгийн нүдээр ажиглахад юм шүү. Ийгээд баахан байцааж байгаад нөгөө нөхөр бараг ухаан алдах даваан дээр нь анхны тусламж авна гэж байгаа. За энэ бол нэг асуудал.

Би нөгөө харснаа л бичээд байгаа шүү. Нэг нөхөр оёдол тавиулж байна аа. Тэгсэн чинь эмч нь за та 5000 төг өгөөрэй гэж байна. Нөгөөх нь энэ чинь мөнгө төлдөг юм уу гэсэн чинь аа би танд их нарийн оёо тавьсан байгаа утас нь өөр утас ч гэх шиг. Мөнгө өгч чадхааргүй нөхөр харагдвал нөгөө нойлын утсаар оёдог юм уу хаашаа юм. За нэг ийм.

Би нэг хүүхдийн түнхний зураг авхуулах санаатай орсон юм. Зураг авдаг эгээ 5000 төгрөг төлөөд зурагаа авхуул гээд маниасаа бас таван цаас хөөрхөн салгаж байгаан. Хэрэв мөнгө төлөхгүйгээр авхуулна гэвэл ирсэн цагаараа ойчрийн дагуу. Мэдээж тэр хооронд нөгөө өвдсөн хүүхэд маань амь нь тасрана биддээ. Тэгээд нөгөө аргаар нь үзэж байгаам /Яана аа авилгал өгсөн хэргээр шалгуулж гай болох вий дээ. Зүгээр өг гэснийг нь л өгсөн шүү хэ хэ/ Яахав дээ сандарсан хүн бол шууд л өгдөг юм болохоор сурсан зангаараа ажиллаж байгаа харагдсан. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч ажилчдын хувьд буруутгаад байх зүйлгүй юм билээ. Гол нь энд алдаа байна.

Ийгээд эмчдээ үзүүлсэн чинь сайн харагдахгүй байна аа. 3-р эмнэлэг яваад MRI-д харуул гэж байгаа юм. Тэгээд нөгөө газар нь амьсгаадсаар яваад очлоо. 95,000 төгрөг. Хамгийн багадаа хэ хэ. Мөнгөгүй бол тэгээд нөгөө мөнгийг нь хайж явах хооронд өвчин нь хүндрээд чад хийнэ гэж байгаа юм. За нэг иймэрхүү.

Нөгөө нэг цалин дээрээс аваад байдаг нийгмийн даатгал маань энд хүний урманд хэрэг болсонгүй ээ. Бараг тэр дэвтэр тэвдсэн нэгэнд ачааны гарз болох жишээтэй. Ийм л нэгэн орчинд хэсэг ороод гарахдаа их л зүйлийг олж харлаа даа муу JD чинь. Бас л бодох ёстой асуудал шүү. Эмчийг таньдаг агаа нар бол асуудалгүйн байлээ. Инээгээл нисээд байдгийн байна билээ.

За тэгээд эмнэлэгт ажилладаг болон үйлчилгээ үзүүлдэг хүн уншиж байгаа бол битгий уурлаарай. Хөндлөнгөөс ажигласнаа л бичлээ. Мэдээж эрүүл, согтуу олон хүнтэй ажиллаж байгаа хүний хувьд зовлон их гэдэг нь тодорхой гол нь тэр ажилтанг биш энэ системийн том алдааг л жишээгээр харуулах гэж хичээлээ. Энэ талаар санал солилцож яах ёстой вэ гэдэг шийдлийг л олцгооё. Харин ирээдүйд бүгд инээд хөөрөөр бялхаж эрүүл энх байхын төлөө...

JD

Tuesday, September 7, 2010

Дэндүү давчуу бас Дэндүү том/Ойлголтын зөрүү/

Саяхан нэг сайхан дуу гарчээ. Дэндүү давчуу Дэндүү давчуу гээд л үнэн үгтэй дуу. Тэр дуу нээрээ бас яг голыг нь олоод хэлчихжээ тээ. Тэгээд саяхан бас надад нэг зүйл тохиолдоод тохиолдоод ч гэж дээ болоод харилцаан дээр. Би одоо залуу хүн гэхдээ мэдэхгүй яагаад ч юм миний дүү нар гэж хэлье даа зарим нэгэн хүүхдүүд бас их оюуны сахилга батгүй болжээ. Хэн нэгний тухай ярихаар тэр үү энэ үү гээд л нэг л их мэдээлэлтэй том гарууд байх юм. Би тэгээд бодоод байхнээ энэ их олон мэдээллийн сурвалжаас авсан мэдээллээрээ л өөр өөрийнхөө үзэж харсан хэмжээнд сэтгэн бурдаг юм шиг байна. Магадгүй бид ч гэсэн өсвөр насандаа тийм л байсан байх л даа гэж нөгөө талыг зөвтгөхийг хүсэвч бас биш юм аа. Бид чинь бас даруулагтай байсан юм билээ. Яахав даа Ардчилал гээд энэ бүхнийг хаагаад явж болох ч Ардчилал нь хэтэрхээрээ анархизм болох вий гэж айх юм. Би яг юу болсныг олон юм ярилгүй хэлье л даа. Би саяхан нэг хүүхдээр гэж хэлье даа одоо тэр бацааныг. Нэг зүйл хйилгэсэн юм. Тэгээд за одоо би даргадаа нэг үзүүлье гэсэн чинь дарга чинь гэж ... энтэр гээд том авдаг байшт хэ хэ. Гайхаад та бүр том юм аа миний даргыг тэгж хэлдэг гэсэн чинь дуугүй болсон /Энэ бол хэн нэгэн даргыг өмөөрөх гэсэн санаа биш бидний үеийн болон бидний дүү нар нийгэмд өнөөдөр хэрхэн олж авсан мэдээллээ баяжуулж байгаагийн нэг илрэл энэ хэрэв дэлбэрвэл магадгүй буруу ойлголтоос үүдсэн иргэний дайн ч болох юм бил үү/. Гэхдээ л энэ жирийн нэг л жишээ байх л даа. Гэвч энэ байдал бол энгийн нэг дүр зураг мэт боловч энэ олон жилийн дараа өөр нэгэн дүр зураг болно гэдэгт би л хувьдаа итгэлтэй байна. Энэ бүхний цаана мэдээж олон үнэн зөв мэдээллүүд байгаа байх. Яах ёстой талаар нэг тийм хэлэлцүүлэг өрнүүлж гарсан шийдлийг нь ажил болгомоор ч юм шиг...

JD

Sunday, April 27, 2008

Чи . . . кайф авдаг уу. . .

Юуны өмнө энэ бичлэгийг хэн нэгэн төрийн албан хаагч уншиж байгаа бол битгий сэтгэлээр унаарай. Би өөрийнхөө зүгээс харж байгаагаараа л бичиж байгаа юм шүү. Нийгмийн сэтгэл зүйд төрийн албан хаагч гэдэг ойлголтын нэр хүнд их унаж дээ. (Авилгалч, хулгайч, их зантан гэх мэтчилэн . . . ) Өчигдөр би Энхтайвны гүүрнээс уруудаад явж байсан чинь нэгэн замын цагдаа зогсоолоо л доо. Тэгээд нөгөө цагдаа ч яахав дээ уламжлалт аргаараа юм шалгаснаа за үлээ гээд үнэмлэхийг нь пөмбийлгэж байгаад үлээлгэдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хажууд явсан хүн тэр цагдаад чи хэр кайф авч байна. Нилээн хүн зогсоолоо одоо мансуурч байгаа биз дээ гээд хэлээд хаясан: Еоо би ч өмнөөс нь сонин болоод л явсан. Нөгөө цагдаа ч яахав дээ чи миний оронд нэг зогсоод үзэхгүй энэ тэр гээд л хариулж байсан.

Хэн нэгэн хүн яагаад энэ амаргүй албанд зүтгэснийхээ төлөө бусдад доромжлуулж, хариуд нь өшөөгөө авч байгаа нь энэ гээд бөөн хэрүүл үүсгэж, иргэн ч албан хаагч ч хохирч байдаг юм бол оо.

Төсвийн байгууллага удирдлага санхүүжилтийн тухай хууль гэж нэгэн хууль одоогоос хэдэн жилийн өмнө батлагдсан юм. Уг хуулийн үзэл санаа нь бол их сайхан л даа. Дорж, Бат хоёр ажиллаж байхад Дорж , Батаас илүү сайн ажиллах юм бол илүү цалин авах буюу чи улсад бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой. Сайхан санаа. Тэгсэн чинь нөгөө цагдаагийн маань бүтээгдэхүүн нь юу юм болоо гэсэн чинь хүн торгох, хутга хураах л юм байна л даа(Хэв журам дээр жишээ авлаа). Хүн чинь амьдарч байгаа юм чинь цалин авах хэрэгтэй. Тэгэхээр цалингаа авахийн тулд хүнээ торгоно, хутгаа хураана. (Ямар сайндаа л хайч хувааж хутганы тоонд өгч байх в э дээ аан)

Ингээд бодохлоор бид бодлогын түвшинд арай л буруу хийгээд байгаан бол уу гэж бодох юм. Уучлаарай ажил гарчлаа. Дараа үргэлжлэлийг нь бичье. (Уул нь сайхан онгод орж байсан юмсан)

JD

Wednesday, April 2, 2008

463-дах захидал (Найруулаггүй тэмдэглэл)

Сайн байна уу? Гишүүнээ. Та чинь зурагтаар гардагаасаа ямар өөр болоо вэ. Бүүр тагралчаа юу даа. Тээр жил манай суманд ирэхдээ шөвийчөөд тогоо өндөлзөөд л гүйгээд байсан. За тэр ч яахав. Ойрноос манайхаар их олон ах нар хотоос ирээд байгаа. Өвөө, эмээ хоёрт бэлэг барьж гүйгээд л хэ хэ. Манай хамаатан л юм байх гэсэн чинь шал танихгүй хүмүүс гэнэлээ.

Би харин таныг хэзээ ирэх юм болоо гээд л бодоод байсан. Удахгүй сонгууль болох гэж байгаа юм гэсэн. Та ч дэвшинэ л биз дээ. Сониноос таны дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн нөгөө худагний төсөл чинь таныг явсны маргаашнаас л дууссан штээ. Одоо нэг том цемент л байгаа. Манай сумын хосууд л тэр дээр очиж орой суугаа харагддаг юм. За тэгээд амьдрал хэвэндээ л байна даа. Уул нь худагтай болчихсон бол ч тээ. Манай гэрийнхэн дотроо хуваагдаад бөөн л юм болж байна. Танай нам юу хийсийн. Манай нам тийм юм хийсэн гээд л. За за тэгээд та хариу бичнэ биз дээ. Энэ миний 463-дах захиа шүү. Та даанч хариу бичихгүй юм аа. Аргайгүй дээ. Та чинь Реалити шоунд байгаа юм чинь. Таныг би хасагдчих вий дээ гээд л айгаад байдаг юм штээ.

Зурагтаар надад мэнд хүргээрэй.
(Энгийн нэг тэнэгхэн хүүгийн гишүүнд бичсэн тэмдэглэлээс) Үргэлжлэл бий. . . (Бичээд суух гэсэн чинь ажил гараад байна)

JD

Tuesday, March 18, 2008

Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв. . .

Цэцэг өглөө эртлэн босож гэрээ цэвэрлэнэ. Амандаа ээжийн минь чанасан цай хэмээн дуу аялана. Дотроо нэг л өөдрөг бодол тээсэн бололтой царай нь гэрэлтэж, нүд нь баясгалантай харагдана. Гэрээ цэвэрлэж ядаад байх зүйл үгүй. Анх айл болоход нь аав нь өгсөн бор шкаф үүдэнд нь байрлана. Бөөн сүр болж захаас авсан угаалтуур, жижиг сажиг гал тогооны хэрэгсэл, дээр нь галын зуух за тэгээд нэг ТВ ер нь л тэгээд болох ньтэр. Шкаф тэдний хувьд агуулах, бас дээр нь хэдэн бор төгрөгөө хадгалах сейф, хатуухан хэлбэл нөхрөөсөө зарим нэг зүйлийг нуудаг архив.

Удахгүй нөхөр ирнэ. Өнөөдөр эрчүүдийн баярын өдөр. Нөхөр маань намайг Мартаар ёстой их баярлуулсан. Би өнөөдөр хэдэн нуусан бороороо юу авч өгнө өө. Дээр уул нь мөнгөн зүүлт харчаад салахгүй байсан. Тэрнийг нь аваад өгчихдөг юм уу. Аа нээрээ тэр чинь үнэтэй байсан штээ. За байз. Юу дээр вэ. Шууд дуртайгаа ав гээд мөнгийг нь өгчихдөг юм уу . Арай бага юм аа. Уул нь ажил хийдэг байсан бол гэхчлэн элдвийг бодно. Тэрээр цэргийн баярт бэлдэж байгаа бололтой.

Цэцэгийн нөхөр Бат бол угаасаа цэрэгт явах нь битгий хэл эхээс төрөхдөө бие муутай төрсөн хүүхэд. Ямар сайндаа найз нар нь рок биет гэж хочлох вэ дээ. Гэхдээ эрийн шийр зааж айлын охин аваад айл үүсгээд арай л хоосон хончихгүй, хоёр идчихгүй л яваа нэгэн. Арван жилээ төгсөөд сургуульд яваагүй бизнес хийсэн бөгөөд одоо хэр нь бизнестээ амжилт гаргаж чадахгүй яваа. Өвөл болхоор түлээ, нүүрс зарна. Зундаа шил авна за тэгээд ер нь хийж болох бүхнийг л хийнэ дээ.

Яг энэ мөчид Бат ажил дээрээ хэдэн төгрөг олчих санаатай сууна. Дотроо өнөөдөр чинь цэргийн баяр шүү дээ. Орой нэг баярлах нь дээ хэмээн бодлогширно.

Тэр хоёр хоёр талд ийнхүү бодлогширон байх хооронд цаг харавсан сум мэт өнгөрчээ. Нэгэнт орой болж Бат гэртээ харих цаг болсон байна. Автобус дамжин, оргилд мацан гэртээ ортол. Нөгөө муу жижиг бор ширээ дүүрэн амттан. Ээ бурхан минь. Өөрийн эрхгүй дуу алдан. Эхнэрээ тэвэрч аван баярласан сэтгэлээ илэрхийллээ.

Хамар хашаанаас хэдэн нөхдөө дуудана. Тэр хэдтэй Улаанбаатарт орж ирээд танилцсан бөгөөд хааяа нэг баяраар, эсвэл тохиолдлоор уулзаж ганц нэг юм ууцгаана. Төд удалгүй нөгөө хэд ч гэрт ороод ирлээ. Нилээн эртнээс уусан бололтой халцгаажээ.

Найр ёстой нэг оволзтол эхэлсэн дээ. Бат ч эхнэрээ магтаад л. Удахгүй баяжих тухай сэтгэлээ сэргэтэл нөгөө хэддээ хөөрнө. Хамар хашааний агаа нар ч мөн адил том том үсрэнэ. Гэнэт нэг нь мэргэн санаа гаргалаа. Ерөөсөө маргаашнаас хамтарсан бизнес хийе. Бүгд л би ч тэрэнтэй уулзая. Би ч өглөө эрт босоод ингэнэ гэхчлэн хөөрөлдөнө. Ийнхүү тэд уусаар үүрээр салцгаалаа.

Өглөөний нар хурцаар гийн Монгол улсад, Улаанбаатар хотод, Батийнд өглөө боллоо. Шартсан эр эхнэрээ ус аваад өгөөч хэмээн орлин дуудна. Цэцэг босон харайж харвал гэрт нь Дэлхийн 3-р дайн болжээ. Хогноос өөр юу ч үлдсэнгүй ээ.

Маргааш тэднийх юугаар амьдрах вэ. Цэцэг байсан хэдээ хамж шимээд, гар дах бөгжөө, чихэн дэх ээмгээ мултлаад ломбарданд өгсөн. Энэ олон баярт хэний олон үрс ингэж хэлмэгдэж байгааг хэн мэдэх вэ. . . Цэцэг, Бат хоёр дэндүү их баярлалаа даа.

JD

Monday, March 10, 2008

Хүний үнэлэмж. . .

Өчигдөр ажил дээрээ байсан чинь манай нэг найз чатаар чухам зүгээр Англи, Орос хэлтэй менежер авна гээд явууллаа. Би ч яахав сонирхоод цалин нь хэд юм болоо гээд л асуусан чинь 500,000 гэжээлээ. Ямар бага юм бэ?. Өндөр түвшний менежер үү. Өнөөдөр амьдралын өртөг хэд байгаа билээ. За нэг тоо бодоцгооё.

Бар-аар жишээ авъя л даа. Нэг 0,5 литрийн грушк пиво (Чингис пиво штээ) 2500 төгрөг. За мэдээж нэгийг уугаад болихгүй штээ. Халуурана. Хоёрыг ууна. Гурвыг ууна. Сайхан болж байна аа. Дахиад нэгийг ууна. Тасрах шахна. Ингэхлээр хэд болж байна. 10,000 төгрөг. Мэдээж ганц пиво уугаад зогсохгүй шүү дээ. Дунд нь нэг самар авна. За тэгээд хүсвэл ганц нэг ундаа дунд нь шимнэ. Хэ хэ. Нэг охин дагуулаад явбал за тэгээд тооцоо бол 30,000 гарна штэ. (Гэхдээ юу шүү. Нөгөө энэ чинь бас л гайгүй ажил хийдэг гэж бодож байгаа залуугаар жишээ авч байгаа шүү)

Хамгийн багадаа сард 3 удаа шоудахад бол 90,000 төгрөг. (Таксины мөнгө энэ тэр ороогүй шүү. хэ хэ. Өөр ямар зардлууд гардгийг бол мэдэж байгаа биз дээ) Цалин нь буусан өдөр мэдээж гэртээ хүнсээ авна. Амьдрахаад мэдээж байр хэрэгтэй. Нэг өрөө байрны түрээс одоо бол 200,000 хол давсан. Ажилдаа хааяа автобусаар явна. Гэхдээ хааяа таксидана. Ийгээд бодхоор нөгөө залуугийн 500,000 хаанаа яаж хүрэх вэ. 500,000 гэж байгаа ч. Үнэндээ татвараа хасаад хэд авахийг мэдэж байгаа биз дээ. Аа яа яа. Яана аа.

Баахан тоо бодсон чинь толгой өвдчихлөө. Энэ бол энгийн л тооцоо. Үүнээс цаана зөндөө зардал гарч байгаа штээ. Бод доо бид хүнээ үнэлж чадаад байна уу. Бидний хэдэн залуус чинь зөвхөн үүний л төлөө амьд явж байгаа гэж үү. Дахиад нэг асуулт. Амьдрал гэж юу юм бэ? Хэний төлөө юм бэ. Өөрийнхөө төлөө юу?, эсвэл гэр бүлийнхнийхээ төлөө юу?, эзнийхээ төлөө юу? (Уншигч та өөрөөсөө асуугаад хариултаа өөртөө үлдээгээрэй)

Одоо бол оо. Үүнээс цааш хэтэрвэл хэн энэ улсад амьдарч, ажиллах юм бэ?. Хүний үнэлэмж үнэхээр хэцүү байна. Залуус өөрсдөө өөрийгөө үнэлэхгүй байхад хэн ч үнэлэх юм бэ. Ийгээд нэг санаа гаргалаа. Ерөөсөө та өөртөө итгэлтэй, чадвартай залуу хүн мөн бол өөрийгөө чадах чинээгээрээ үнэл. Бас чадах чинээгээрээ ажил. Ингэнхийн тулд өөрийгөө чадавхижуул, бас өөртөө зорилго тавиад түүнийхээ төлөө хүс, мөрөөд.

Уучлаарай. Гэнэт гарах боллоо. Үргэлжлэл байгаа шүү. . . Гол зүйлээ бичээгүй байгаа. . .


JD