Showing posts with label Тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Тэмдэглэл. Show all posts

Wednesday, September 22, 2010

Өмнийн цэнхэр говь мину...


Нөгөө л гардаг цагаараа аялалдаа гарлаа. Энэ удаад өмнөх удаагийн аялалуудыг бодвол арай олон тооны залуучууд явах болсон юм. Жолооч орвол бараг л гучин хүн. Гэхдээ жендэрийн хувьд бол ойролцоо гэж байгаа. /За тэгээд киноны таних тэмдэг шиг 3 бөөрөнхийгөөр ойлгоод байв/ Ийгээд замдаа гарсан даа. Хэ хэ. Инээд хүрээд байна аа. /Инээдтэй хэсгийг бичигч миний хүслээр хасав/Бидний нөгөө суусан автобус маань аймаар савалдаг автобус байсан. Хэлэх ч юм биш. Хотоос гарч давхиад шороон зам дээрээ гараад жинхэнэ алж эхэлсэн дээ. Эхний нэг хэдэн цаг бол за арай ч дээ гэмээр л явсан гэж байгаа. Сүүлдээ тэгээд дасдаг юм билээ. Яг л нөгөө нэг онигоо шиг. Онигоог нь дараа асуувал бичиж өгье за. За тэгээд явсааран байгаад Дундговь аймагт очсон. Сайхан нутаг сайхан аймаг. Гэхдээ хөгжил гээд байх зүйл нэг их байхгүй. Засаг дарга нь саяхан солигдоод ерөнхийдөө нэг тиймэрхүү л байгаа аймаг юм билээ. Нутгийн үндсэн брэнд гэвэл айраг л байна. Олон жил зуд болсон болохоор ихэнх малчид нь өөр аймгийн нутгаар нутаглаж яваа гэсэн. Гэхдээ энэ жил бороо хур сайн байгаа болохоор бас ч гэж учиртай байгаа юм билээ. За энэ аймгийн статистик мэдээ ч яахав цаашаа давхисаар хүсэн хүлээсэн газар болох Өмнөговь аймагт ёстой ясаа арай л салгуулчихалгүй шиг нэг юм очсон доо. За даа нэг үгээр хэлбэл ядарсан гэж ойлгож болно. Нээрээ замдаа жолооч маань ядраад хэсэг унтсан юм аа. Тэгсэн чинь бид хэд нэг чөөгийтэй газар хоносон юм шиг байна билээ. Манай автобусны цонх онгойгоод байсан чинь нөгөө автобусны цонх бас онгойгоод байсан гэсэн шүү. Та минь ээ аймаар байгааз хэ хэ.

Өмнөговь аймаг гэдэг чинь түм түжигнэж бум бужигнасан жинхэнэ хөлтэй болсон газар юм билээ. Аймгийн төвөө тойроод 23 амралтын газартай гэж байна. За тэгээд тэр говь гурван сайхан гэдэг чинь ямар байсан хайрхан бэ ёстой нэг бишрүүлсэн шт ээ. Тэр хавийн нутаг нэг л цаана аа өвөрмөц юм билээ шүү. Би ч бараг л буугаад нөгөө уул уурхай нь байгаа юм бодсон чинь тэр их нөгөө уул уурхай нь өөр өөр газар юм билээ гээд мээкээтэй юм бичээд байхгүй юу. ЗҮгээр л мэдээлэл өгсөн юм шүү. Ийгээд бидний нөхөд эв санаагаа нэтгэн нэгэн зүг хөдөлж сайхан амралтын газар очсон юм. Үнэхээр гоё. Хэлэх ч юм биш. Тухтай, тохилог, эзэд нь найрсаг өө тэгээд сайхаан сайхан. Бидний төлөвлөгөө ёсоор бол бид нийт 3 хоносон. Орой бүр арга хэмжээтэй байсан шүү. Ер нь л кайфтай байсан.

Ажлын хоёрдах өдөр бид Ёлын ам орцгоосон юм. Төсөөлж байснаас шал өөр юм билээ. Уулын энгэрээр нь арц ургадаг дээд амнаас нь жижигхэн горхи урсдаг тэр нь амруугаа урссааран байгаад нилээн өргөн горхи болж цаашаа урсдаг юм билээ. Их сонирхолтой хавцалаар явсан шүү. Арцны үндсээр тэнд сийлбэрчид суугаад янгир, аргал, бас ёл шувууг ур гарган сийлж зардаг юм билээ. Ер нь л бусдын л адил хөдөлбөл хөлс зогсвол зоос гэж ханддаг юм уу даа. Гадныхан их явж байгаа харагдсан. Өмнөговь аймгийн жуулчны баазууд бол ер нь Монголдоо дээгүүрт орох байх аа. Би л хувьдаа тэгж дүгнэсэн шүү. Хээр гарахаар шинэхэн орсон борооны улмаас тааны үнэр нь хан хийгээд л бас л аан говийн нэг онцлог байна билээ шүү.

Аймгийн төвийн хэсэг тэр чигтээ бөөн л жийп болсныг ажиглахад Өмнөговь аймагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд амжиргааны түвшин нилээн өндөр болсныг илэрхийлж байсан. Мэдээж сайн бүхний хажууд саар зүйл их байдаг хойно залуучууд нь нилээн аархуу бүхнийг мөнгөөр хардаг бодол нь боовруугаа гэдэг шиг бодол нь арай л биш юм билээ. Мэдээж хүн бүр тийм биш байх л даа гэхдээ л ганц нэгхэн боломжийн гэсэн мэдлэгтэй, яриа хөөрөөтэй залуучуудтай таарахад тийм байсан шүү. Харин Ажнай корпорациас хөрөнгө оруулалт хийж Залуучуудын соёл мэдээллийн төв гэж нилээн том объектийг тохижуулсан байналээ. Аймгуудад байхгүй мундаг орчин үеийн кино театр болон хөгжлийн төв байсан шүү. Хэ хэ. Ороод гайхаад байгаан биш оо. Нэр нь GALAXY CINEMA ингэж байгаан. ҮҮдээр нь орохоор хүн үүсэхээс эхлээл бүх зүйл л байналээ.

Сониноос иргэний нисэх бол цаг цагийн зайтай бууж байна аа. Байнгын л ерөөсөө нисээстэй буугаастай. Ийгээд бодохлоор бахархмаар байсан шүү. Өмнийн говийн хөгжил бол Монголын л хөгжил тийм болохоор удахгүй бүхий л аймаг хөл хөдөлгөөнд орж Монголчуудын амьдрал ургах нарны зүгээс эхлэн Урагшлах нь бол тодорхой болсон шиг санагдсан гэж байгаа.

Ийнхүү 3 хоноод бид нөхөд хотын зүг буцсан даа. Замдаа шаварт суугаад төөрөөд 32 цаг явж ирсэн. Аймаар тоо байгаа биз. Хот хараад бараг л уйлах гэж байлээ штээ. Ёстой л нөгөө нэг залуу насныхаа эрч хүчээр л ирсэн шүү. Тэрнээс өөр хэн нэгэн байсан бол ч за мэдэхгүй чадарсаан.

Эцэст нь энэ аялал бол мэдээж бас нэгэн дурсамж үлдээсэн сайхан аялал болж өнгөрсөн гэдгийг тэмдэглэн хэлэх нь зөв байх. Гагцхүү аялалын явцад таарч байсан олон үйл явдал, хүмүүс хоорондын харилцааг харахад бид алдаж оноод ч гэсэн хөгжлийн төлөө алхам алхамаар урагшилж байгаа юм байна гэдгийг мэдэхэд, мэдэрхэд л сайхан байсан шүү.


oooooooп.... гэж байгаам

Би өөрийн авсан гурван сайханы зургийг орууллаа. Наад их ус нь замын тогтсон ус юм шүү. Нууртай болгож авсан юм.


JD

Sunday, August 29, 2010

Аян замын тэмдэглэл...-1

Өглөө эрт 06:00 цагт хөдөлнө гэсэн лүндэнг өөрөө буулгаад харьж явахдаа арай ч эртэдчихвүүдээ гэж бодлоо. За гэхдээ яаадгийн явах гэсээр байтал долоо болно гарах гэсээр байтал найм болно Монгол юм чинь гэсээр нам унтлаа даа. Лайтай сэрүүлэг нүд анивуу үгүй юу тачигнах нь тэр. Арай л гэж бослоо. 06:00 цаг. Усанд орлоо. Өглөө эрт босоод усанд орохоор жинхэнэ утгаараа шүршүүрт ордогшт. Бусад үед бол тусааланд биеэ норгоод байгаанмуу хаашаа юм. Утгагүй олон барилга баригдаад усны даралт гэж ная дөхсөн өвөөгийнх шиг болцон гэжаагаашт.
Ийнхүү сэргэж аваал нөгөө ногоон алгаа углаж аваал/Хувцасаа хэлж байгаам шүү/ гарсан даа хөөрхий. Очих гэсээрэн байтал 06:40 болсон. Тэгсэн харин манай хэд бүгд ирчихсэн надруу муухай хараастай наасан. Би ч гэм хийсэн хүн одоо яахав дээ өөрийнхөө цүнхийг тавиал за хөдөлье гээд л замдаа гарсан даа.

Хар зам ч яахав дээ Молигочирын /Лүнгийн наад талын нугачаа шүү/ хэдэн км шороон замыг туулчвал бусад нь гайгүй. Архангай хүртэл бол асуудалгүй явсаар нилээн орой болж байхад Их Тамир суманд хүрлээ дээ. Тайхар чулууны амралтанд очоод тэндээ гэр авч хонохоор болцгоосон юм. Тэгээд хуулиар хориглосон нэг юмыг шарж идэх гээд амралтын эгчэээс мод гуйгаад хийлээ. Эгч ч бөөн уур энд юм шарлаа энтэр гээд л. Тэгснээ бүр давраад Тайхар чулуу бол миний өмч би хувьчлаад авсан энэ тэр гэж томроод алсоон алсан. Тэр Тайхар чулуу чинь тэр эгчийнх юм билээ штээ. Амралтын эзэн эгчийнх хэ хэ. Архангайнхан сонсвол ч эгч будуу аан. . .

Ийгээд өглөө эртлэн босоод шөнө нь жаахан юм наасан болохоор бас ч гэж хэцүү боссон шүү. Машиндаа суугаад л нам унтацгаасан гэж байгаа. Нэг сэрсэн чинь нэг л гол гатлаал голын захаар яваал хуучин зам нэг л биш ээ. Жолоочоосоо нөгөө Завхан ордог төв зам чинь энэ үү гэсэн чинь ах харин би төөрчлөө гэж наадаг байгаа. Ингээд л жинхэнэ нөгөө ралли эхэлсэн шүү дээ.

Нутгийн айл таарнаа зам асууна олигтой юм хэлэхгүй. Сумнаасаа илүү гардаггүй юм уу эсвэл хангайхан ер нь тийм юм уу. Баларсаан хангайн хүн уншаад боож үхэх гэж байгаа байх. Би нөгөө тэр хөдөөний хүнийг л хэлсэн юм шүү. Ийгээд явсааран байгаад харсан чинь бид нар замаа урдуур аваад Баянхонгор аймгийн Жаргалан тэгээд Заг цаашаа Гурван булаг гээд Завханы Отгон сумаар дайрч гарсан байгаа юм. Шөнө ч болсон Отгон сумаар дайрч гарахад миний бие бээр үнээр ядраад хэсэг давсанд явсан байлаа. Сэрээд явж байсан чинь энэ аялалын оргил нэгэн хэсэг болох үе ирсэн. Тэр бол бид 6 чонотой таарсан явдал. Нүдэндээ ч итгээгүй. Хонь хөөж байгаа юм шиг л юм болсон. Талын нэг тарж давхиал хэ хэ. Ёстой саак. Бүр хамаг бие хөшсөн гэж байгаа. Сандраад юун зураг мантай болсон доо. Ийнхүү явсаар Цагаанхайрхан сумаар дайраад бид нөхөд Эгийн даваа Ганцын даваагаар давж Улиастай хотод очлоо доо. Би жаахан яараад их юм орхилоо. Үргэлжлэл дээр сайхан бичье за. Түрдээ баяртай... Гэхдээ одоо 6-аас дээш чоно харж байж л кайф авна гэжаагаа...

Үргэлжлэл бий...


JD




Sunday, February 8, 2009

Агаар амталсан өдрүүд. . .

Сайн уу найзуудаа. Сайхан амарсан биз дээ. Найз нь хагас сайны өглөө эртлэн босоод JCI-ийн NOM ерөнхийлөгч болон түүний багийн нөхдийн хамт өөрийн салбар байгууллагын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргийн хамт Дархан, Эрдэнэт хотуудад айлчилал хийгээд ирлээ. Би олон удаа энд тэнд очиж уулзалт хуралд орж олон сайхан зүйл үзсэн. Гэхдээ энэ удаагийн аялал ямар гоё болов оо. Тэр гадаа дулаахан гэдэг нь жигтэйхэн, агаар нь цэвэрхэн үнэхээр сэтгэл татам байлаа.
Эндээс бид нар бараг 08 өнгөрөөж хөдөлсөн. Дарханд яг цагтаа буюу хөтөлбөрийн дагуу 11:00 бэлэн очсон. Дархан-Уул аймгийн салбар байгууллагын гишүүд бүгд хаалган дээрээ зогсчихсон хүлээж байсан. Тэгээд цаашаа цуваа болж аваад Дархан хотруу орсон. Дархан хот очих болгонд л гоё болоод байгаа юм шиг санагдаад байх юм. Дарханд очоод шууд ШУТИС-ийн салбар дээр нь очсон. Том сургууль байна билээ. Дархан ч ер нь том юм аа. Хүн ам нь 120 мянга гаруй гэсэн байх аа. Нилээн зах зээл сайтай л санагдсан. Тэгээд аймгийн Засаг даргын орлогч нь хөгжлийн талаар илтгэл тавьсан. Хэ хэ. Ху намын хорооны хуралд суусан юм шиг мэдрэмж л төрсөн дөө.
Ийгээд хөтөлбөрийн дагуу явсаар өдөр Эрдэнэт хотруу хөдөлсөн. Зам нээрээ олуулаа явхаар маш хурдан өнгөрч байна билээ шүү. Эрдэнэтэд дөхөөд ирсэн чинь харин манай Эрдэнэтийн салбар байгууллагынхан үнэн сүртэй угтаж авсан гээч. Монгол дээлтэй бүсгүй хадаг сү барьчихсан угтаж авсан. Бас л сонин мэдрэмж төрж байна билээ шүү хэ хэ.
Эрдэнэт хотод манай салбар байгууллагын гүйцэтгэх дэд ерөнхийлөгчийн шинээр ашиглалтанд оруулсан үйлчилгээний төвтэй танилцаад шууд Олимп баазруу явсан. За даа тэр Олимп бааз чинь жинхэнэ тасарчихсан газар юм билээ. Үнэхээр гоё газар юм билээ. Тэндээ хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаанд оролцчихоод хэдэн нөхдийн хамт нутгийн нэгэн анчинг суулгаад анд явсан. Ёоо ёстой нэг гараад 5 минут яваад л чоно таарсан. Шинийн 13-ний маш том сартай шөнө. Гэрэлтүүлэнэ гадаг асуудал бас их хүнд юм билээ. Ерөнхийдөө бол 2 чонотой таарч алдаад, гөрөөс буудах гэсэн чинь мод таглаад тэгээд л шөнөжин гэрэлтүүлж байгаад буйсан. Юутай ч гоё байсан.
Ийгээд өглөө нь Олимд баазаас гараад Сэлэнгэ амралтруу очсон. Тэнд Эрдэнэтийн хоёрдах цанийн бааз байдаг юм билээ. Үнэн лаг дээшээгээ автомат татагчтай наасан. Түрээсийн цана болон конки нь өдрийн мянга гээд боддоо. Ноён ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай тэнд гулгаж байсан болохоор дээшээ гарч гулгах асуудал хүнд байсан. Тэгээд баахан мөсөн дээл р савж унасан даа. Одоо энэ хөл нээрээ хүнйи хөл болчихоод л байна. хэ хэ.
Ингэж амралтын хоёр өдрөөрөө мөсөн дээр гулгаж, агаар идэж, хамт олонтойгоо сайхан байлаа. Буцаад Утаанбаатартаа орж ирсэн чинь цээж минь хорсож байна билээ шүү. Яана даа энэ утааг гэж.
Биднийг хүлээж авч дайлж, хамаг сайхан бүхнээрээ үйлчилсэн Дархан, Эрдэнэтийн JCI салбар байгууллагын хамт олондоо баярлалаа.
JD

Friday, January 2, 2009

Он гарангуут шууд л. . .

Найзуудаа оройн мэнд. Та бүхний ажил сайн биз дээ. Он гарангуут над шиг шууд маргааш нь эмнэлэгт хэвтдэг баагий гэж байхгүй байх тээ. Аан. Яагаад хэвтсэн юм бэ хэ хэ. Харин нөгөө архиа хэтрүүлээд. За за худлаа худлаа. Түй түй муу ёор байгаадаа.

Зүгээр л энэ удаагийн шинэ жилээр их олон хоногийн амралт таарчихлаа л даа. Тэгээд л би зүгээр байхаар гээд 2009 оны биений бэлтгэл хийсэн шүү ухаантай юм хэ хэ. Гэхдээ энэ эмнэлэгт хүн гэж алга. Бараг ганцаараа байна. ТВ үзээд л цонхоор хараад сууж байна. Бас их юм бодогдох юм аа. Өвчтөй хүн үнэхээр хэцүү хүн бүхэн ажил хийгээд аз жаргалтай явахад . . . тиймэрхүү байх юм.

Найзуудаа ер нь бол эрүүл байж ихийг бүтээнэ гэж үнэн шүү. Тийм болохоор өвдсөний дараа биш өвдөхөөс өмнө нь урьдчилан сэргийл гэж . . .

JD

Friday, October 24, 2008

Бялуу. . . (Шал тэнэг бичлэг)

Та минь ээ. Цаана чинь аймаар том бялууг хүмүүс хуваах гэж байна. Би тэр бялуугаа хуваах хутганийх нь ирийг харлаа. Аймаар иртэй хутга байна билээ. Тэр том бялууг хуваадаг хэдэн хутган дотроос нэг том хутга байна. Тэрнээс арай жижиг нэг хутга байна. Хэдэн хутганууд хоорондоо үзэж гардаг юм байна. Яг хутгаа бариад зүсдэг нь бас хэдэн гарууд байна. Тэгээд хувааж гардаг юм байна.
Зарим нэг нь санаандгүй байж байгаад том том хэлтэрхий авах юм. Зарим нэгнийх нь бялуу нь маш их кремтэй хэсэг дээр нь таарчих юм. Хувааж авсан хэсгээ амтархан идэх хэсэг байхад нөгөө нь их л голонгуй идэж байгаа харагдах юм. Энэ бялууг дөрвөн жилд нэг хуваадаг юм байна. Нэг их том хүний төрсөн өдөр болдог юм байна. Сонгууль гэсэн байх аа. Ер нь бол тэр төрсөн өдөрт уригдсан эрхэмүүд л цохьдог юм билээ. Тэр гарууд гэхдээ бялууны баярт явахаасаа өмнө гэрийнхэндээ би ирэхдээ тийм ч ихийг авч ирнэ. Ийм ч томыг авч ирнэ гээд л гардаг гэсэн хэ хэ. Уул нь аймаар л том бялуу юм билээ. Олон хүнд хувааж болохоор юм шиг л харагдсан. Тэгсэн чинь хэдхэн хүн л хуваагаад идчихдэг юм байна. (Уул нь олуулаа идсэн огтоно таргалдаг гэдэг дээ тээ)
Амьдралдаа хүн олон юм үздэг. Дээр үед жоохон байхад л хүмүүс бялуу хуваадаг энээ тэрээ гээд байдаг байсан. Юу юм болоо гэж боддог байсан чинь үнэхээр бялуу байдаг юм байна аа.
Хараад байх нь ээ хамгийн хэцүү гаруудад нь үртэс оногддог юм билээ. Бялуу хуваадаг ахтай сайн яриад бялуугаа хуваах ажилд нь туслаад байвал нөөц бялуунаасаа өгдөг гэжээлээ. хэ хэ. Монголоор дүүрэн л бялуучид. хэ хэ.
Зүгээр л ингэж бичмээр санагдаад бичлээ. Хэн нэгэнд атаархасан ч юм илүү дутуу хараагүй шүү. Гэнэт нэг ингэж зүйрлэвэл зүгээр ч юм шиг санагдсан. Нээрээ бодоод байхад ир нь хэдэн нэр дэвшигчид, хуваадаг хэд нь намын дарга нар юм шиг ээ. Харин бялууг нь санаж байгаа биз дээ тээ. За нэг иймэрхүү. (Сониноос энэ жилийн Сонгууль ахын төрсөн өдрийн бялууг хуваах их тулаанд олон жил хутгаа ирэлсэн нэгэн ах ялсан гэсэн. Гэхдээ тэр ахын хутга иртэй байсан эсэхэд олон хүн эргэлзээд байна билээ. Учир нь хутга нь байнга л иргүй байдаг байсан гэжээлээ. Бодвол иргүй хутгаар . . . хийсэн байх. хи хи. Ер нь бол хутгаа хаанаас авах нь их чухал байх аа. Энэ хутга лав дээр үед Оросоос орж ирсэн гэсэн. Монголд их удаж байгаа юм гэсэн. Сүүлийн үед харин аз болж барууны орноос, ер нь л энд тэндээс баахан хутга ирэх болж дээ. Олон газар сурч юм үзсэн ах нар л цүхнийхээ буланд хийгээд ирдэг юм шиг билээ. хэ хэ)
JD