Thursday, August 28, 2008

Баян Монголын Баян Монголчууд (Найруулаггүй сэтгэгдэл)

...Алтан амиараа дэнчин тавьж хамгаалж ирсэн болхоор ч тэр үү. Эсвэл үнэхээр хайртайдаа ч тэр үү. Монголчууд бид төрсөн нутаг, эх орноо чин сэтгэлээсээ хайрлаж, хамгаалж явдаг юм. Уул нь төрөөс үзүүлээд байгаа дэмжлэг, амьдраад байгаа орчноо хархаар хайр хүрээд байхаар зүйл нэг их харагдахгүй юм. Яахав би ингээд хэлчихвэл хэн нэгэн хүний дургүйг хүргэх л байх л даа. Яагаад би ингэж бичиж байгааг зарим нэгэн этгээд нь ч гадарлаж л байгаа. Харин зарим нэг нь ч огт төсөөлөх ч үгүй байгаа нь тодорхой. Ийгээд би юунд ингэх болсноо хүүрнэн өгүүлье.
Нэгдүгээр үзэгдэл:
Би анх нэгдүгээр ангид ордог тэр жил анх Ардчилал гэдэг энэ сайхан нийгэм үүссэн юм. Яг энэ мөчтэй зэрэгцэн миний бие бас өсөж байсан үе л дээ. Картын бараа гэж нэгэн зүйл эхэлж хүн бүхэнд айлын тоогоор гурил будаа авдаг байлаа. Яахав дээ шилжилтийн үе болоод ч тэр үү тарчиг байсан. Яг энэ мөчид буюу энэ үеийн хүүхдүүд одоо эргээд харахад бүгд ижилхэн нуруутай ер нь л намхан талын хүмүүс их байдаг нь бид их эргэлтийн золиос болсны шинж юм болов уу гэж миний бие дүгнэнэ. (Яагаад гэхээр тэр үед хоол нь гурил, мах, давс л байсан юм. Витамин гэдэг чинь мэдэхгүй нэгэн хэллэг байлаа штээ хэ хэ)
Хоёрдугаар үзэгдэл:
Ийгээд сургуульдаа сураад овоо хоёрдугаар ангиа төгсөх гэж байсан яг тэр жил юмдаг. Гэнэт Монгол бичиг үзэхгүй л бол болохгүй гээд манай ангийн хэдэн хүүхдийг хоморголон шинэ анги үүсгээд тэгээд зогсохгүй шууд дөрөвдүгээр ангид оруулаад хаядаг байгаа. За ёстой нэг элэгийн юм болсон доо. Ёстой нөгөө АСИ-ийн хэлдгээр боловсролын тероризмд өртсөн нь тэрээ. Хэ хэ. Ангийнхаа найзтай зүгээр нэг ширээнд сууж байгаад л жилийн дотор анги дэвшсэнээс болоод ах дүү болж байлаа штээ хэ хэ. Тэгээд абу ирэв. Сабу абаб гээд л хэ хэ.
Гуравдугаар үзэгдэл:
Ийгээд тавдугаар ангидаа ороод овоо явж байсан чинь гэнэт Англи хэл үзэхгүй л бол үхэр тэнэг гээд Англи хэлний багш Америкаас ирлээ. Нэг өндөр Орос шиг нөхөр ирээд А, В, С гээд л зааж гарлаа. Овоо сурлаа. Нөгөөх чинь харин жил болоод дараа жил ирдэггүй ээ. Тэгсэн дахиад нэг багш ирээд дахиад л нөгөө багшийн заасан хичээлийг заалаа. Хэ хэ. Дахиад л суулаа. сурлаа. Хоёр удаа үсэглэлийн баяр хийдэг байгаа. Хэ хэ. Долдугаар ангид ордог тэр жил юм даа нөгөө багш бас л байдаггүй ээ. Хэ хэ. Дахиад нэг Ази царайтай эрлийз нэг гар ирсэн. Тэгсэн дахиад үсэг заасан гээд бод доо. Ёоо. Больж үхье. Дахиад суухгүй гээд орос хэлний групт орлоо. Ийгээд арван жилдээ орос ч үгүй. Англи ч үгүй төгслөөдөө.
Дөрөвдүгээр үзэгдэл:
Их сургуульд орлоо. Тэр жил яагаад ч бүү мэд ер нь л нийтээрээ хуулийн сургууль, эдийн засгийн сургуульд ордог байлаа штээ. Би ч яахав бусдын жишгээр Хуулийн сургуульд орж дөрвөн жил сураад ажилгүй олон хуульдийн нэг нь болж төгссөн юм даа. Яахав дээ надаас өөр аятайхан сэргэлэн ч юм уу, эсвэл ухаантай. Эсвэл хичээлдээ сайн хүүхэд байсан бол ажилд орчих л байсан байх л даа. Даанч би чадаагүй.
Тавдугаар үзэгдэл:
Сургууль төгсдөг яг тэр жил харин сонгууль болоод би гэдэг хүн анх удаагаа сонгуульд явлаа. Хэ хэ. Ёстой нэг үзүүлж өгсөн дөө. Ху намд ёстой нэг навс ялагдаад ирсэн. Ийгээд азаар тэнэг хүнийг тэнгэр харна гэдэг шиг Улс Төрийн Боловсролын Академид ажилд орлоо. За даа. Бурхан л ивээсэн байх. Энэ байгууллагад ч үгүй мөн их зүйл сурсан юм шүү.
Дүгнэлт:
Өнгөрсөн түүхээ дүгнээд нэг харсан чинь ерөөсөө олигтой юм гарсангүй ээ. Яг тэр ажилд орох процесс нь бол надаас биш л дээ. Би танилгүй байсан юм. Анги дэвшсэн нь боловсролын яамны туршилт болсон юм. Англи хэл үзсэн нь ч мөн адил сайн дурынхний цагийг нөхцөөсөн юм. Их сургуульд мэргэжил сонгосон нь мэдээлэл муутайгаас хуульч л болбол алаад өгнө гэж ойлгодогт байсан юм. Энэ бүхэн бол үндсэндээ бүх зүйл болохгүй байсан л гэсэн үг юм л даа. Одоо хүн ингэж туршигдаж, азаа үзэж, мэдэхгүй зүйлээ сонгож амьдарч хэзээ ч болохгүй ээ. Бид чинь Баянмонголын Баянмонголчууд юм шүү дээ. Би яг эхэн хэсэгт нь дурдсан. Бидний өвөг дээдэс биднийг хүний зэрэгтэй амьдарч, Дэлхийн иргэдээс хэзээ ч дутхааргүйгээр сайхан амьдрах ёстой л гэж хүсэж байсан нь тодорхой. Гэтэл бид.
Одоо энэ бүхэнд цэг тавих цаг нь болжээ. Газар доороо Дэлхийн хүн амын хэрэгцээ болсон түүхий эд, баялагтай улс цөөхөн. Энэ их баялагаасаа болж ядуурсан орон ч бий, бас баяжсан орон ч бий. Яагаад бид заавал ядурсан орны замаар явах гээд байгаа юм бэ. Бидэнд энэ бүх зүйлд цэг тавихад эдийн засгийн маш их хөшүүрэг л хэрэгтэй. Иймийн учир өвгөдийн үлдээсэн баялагийг зөв замаар ашиглаж, эх орондоо эзний ёсоор хандах цаг болжээ.
Монгол төр хүнээ тоолохдоо мөнгө төлдөг байсан бол Баянмонгол корпораци байгуулагдаж иргэн бүр энэ их баялагийн эзэн болох цагт төрдөө тоолуулах гэж иргэн нь жагсдаг болно оо. Монгол улсын иргэн болох гэж харууд, шарууд, улаанууд хүсдэг, мөрөөддөг болно оо. Монголын хилийг нэвтрэх гэж оролдоод тэд хар тамга даруулдаг болно.
Монгол хүн харин Дэлхийн сайхан орнуудад амардаг, жинхэнэ хүний ёсоор амьдарч, жинхэнэ амьдын жаргалыг эдэлдэг болно.
Яг зүйлийн эхлэл дээр бид ирээд байгаа. Монгол залуу хүний мөрөөдөл бол нэг өрөө байр, нэг машин биш гэдэгт би итгэдэг. (Гэхдээ амьдрал дээрээ одоо тийм байгаа л даа. Хэсэгхэн тасарцан хэдийнх нь хувьд бол өөр л байх л даа тээ)
JD

Tuesday, August 26, 2008

Та нарт баярлалаа. . .

Баярлалаа. Энэ үг яагаад ч юм хүн бүхэнд эрч хүч бэлэглэдэг. Бас аз жаргал өгдөг юм байна. Мөн талархал ч болдог юм байна. Би одоогоос хэдхэн жилийн өмнө "Глобал Удирдагч" гэж сайхан байгууллагад найз нартайгааа мөр зэрэгцэн ажиллаж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Ц.Жадамбаа гэдэг хүнийг өөрийгөө таних боломжийг нь олгож, нийгэмд таниулж, мөн хамт олонтой болгож өгсөн та нартаа буюу багийнхандаа баярлалаа. Тийм ээ би одоо эргээд харахад миний хамт олон их сайхан эрчтэй цоглог залуус байсан. (Хэ хэ одоо ч гэсэн байгаа шүү)

Анх "Гэрэл" төвийн хоёр давхарт өрөөний дундах нарийн заалыг оффис болгон засаад нар үзэхгүй өдөр шөнөгүй ажиллаж байхдаа ирээдүйд хүрэх хар зургаа бид толгойдоо төсөөлөн аз жаргалтай ажиллаж байсан юм шүү. Бид жинхэнэ залуу хүний эрчээр ажиллаж маш богино хугацаанд амжилтанд хүрч энэ байгууллагын нэрийг өндөрт өргөж чадсан. Энэ бол миний хувьд том их сургууль төгссөн хэмжээний мэдлэг, туршлагыг өгч чадсан.

Олон Монгол залуусыг мөрөөдөлдөө хүрэхэд нь туслаж, мөн тэдний амьдралд их хувь нэмэр оруулах үйлсэд хамтран зүтгэж байсандаа би баяртай байдаг юм. Бид бэрхшээл бүрийг хамтдаа туулж байсан тэр мөчүүд бол энэ амьдралд эргэн олдохгүй аз жаргалтай мөчүүдийн минь нэгээхэн хэсэг болж өнгөрсөн.

Та нартаа баярлалаа. . . Хамтран ажиллаж байсан багийн гишүүддээ амжилт хүсье. Та бүхний минь ажил үйлс нь үргэлжид гэрэлтэж, хийсэн ажил бүхэн тань бүтэмжтэй байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

JD чинь. . .

Thursday, August 21, 2008

Гаргүй хүн. . .

Түүний нэрийг хэн гэдгийг би сайн мэдэхгүй. . .
Хааяа нэг хооллох гээд төв номын сангийн тэр хэсгээр явахаар хоёр гаргүй нэгэн бидний нэршсэнээр архичин байрын залуу гадны хүнээс хоол, мөнгө гуйгаад гүйж байх юм. Азгүй тэр залуу яагаад гаргүй болсныг би хэлж мэдэхгүй ч хархаар зүрх минь шархирах юм. Одоо ч гэсэн энэ зүйлийг бичиж суухад өөрийн эрхгүй зүрх минь өвдөж байна.
Монголчууд бид 2,6 саяуулахнаа хэмээн ярилцдаг. Гэтэл тэдэн дотор ийм золгүй нэгэн олон байгаа. Яах вэ тэр залуу архичин л байх. Яагаад архи уугаад байгааг нь хэн ч ойлгохгүй, бас мэдэхгүй. Мэдхийг ч хүсэхгүй. Таарвал холуур явж, дөхвөл хөөх хүн захаас аваад мундахгүй.
Энэ бол энгийн нэгэн дүр зураг болоод удаж дээ. Уул нь болдогсон бол тэр залууг нэг удаа сайхан усанд оруулаад шинэ хувцас авч өгөөд нэг сайхан хоолонд оруулчих юмсан даа. Мэдээж тэр ханталаа сайхан хооллож чадалгүй олон л жил болсон байгаа. Хэн нэгэн архичин найзынхаа гараас үмх хоол, балаг архи ууж энэ хатуу хорвоог туулж яваа байх даа.
Сэтгэл өвдөөд байна. Яагаад амьдрал өдөр, шөнө шиг байдаг юм бэ. Яагаад бид энэ дэлхий дээр цаг хугацааны хувьд зөрүүтэй ирсэн ч нэгэн хананы наана цаана өөр өөрөөр амьдрах ёстой юм бэ?
Болохгүй зүйл гэж хорвоод байдаггүй гэж ярьдаг ч болгоё гэсэн ч хорвоогийн хатууд дийлдэж яваа нэгнийг харахад өөрийн эрхгүй зүрх өвдөх юм. Бид хоёр хөлтэй, хоёр гартай хэрнээ арчаагүй явж байгаа хүнийг ихээр өрөвддөг. Тэгвэл тэр гаргүй залууг гудамжинд суугаад өрөвдөлтэй царайлах тэр дүр зураг үнэхээр их зүйл бодогдуулж байна.
Бид яах вэ бензины үнэ нэмэгдчихлээ амьдрал хэцүү байна гэж шаналж байна. Гэхдээ бид мөр бүтэн хүмүүс болгоод л амьдрана. Харин тэр гаргүй залуу өвөл нь даарна. Хэн ч түүнийг оромжноосоо гарахад нь хувцаслахгүй. Хэн ч түүнд аяга халуун цай хийж өгөхгүй. Хэн ч түүнийг тоохгүй. Нохой ч гэсэн хөлөөрөө гүйгээд амаараа хоолоо зохицуулаад идчихдэг. Харин түүнд энэ бүх зүйл л өгүүлэгдэх юм.
Одоогоос нэг жилийн өмнө нэгэн өвлийн шөнө юмдаг хонх дуугараад тэгээд авсан чинь жаахан хоёр хүүхэд ахаа өлсөж үхлээ идэх юм өгөөч гэж гуйж байсан юм. Өөрийн эрхгүй нулмис гарах шахсан. Хэн гэдэг хүний хэн гэдэг тэр үрс яагаад шөнөөр хоол гуйгаад гүйх болов. Амьдрал жинхэнэ утгаараа ийм л байгаа.
Хоёр хоногийн өмнө бэлтгэл хийчихээд гараад дэлгүүр орсон жижигхэн хөөрхөн 4 хүүхэд ахаа талхны мөнгө хайрлаач гээд сууж байсан юм. Гарахдаа жаахан талх, хиам аваад зүсүүлээд өгсөн чинь дайраад л идээд дуусгасан. Үүний дараа би нэгэн бодол төрсөн юм. Энэ бол би тэр өдрөөс орлогийнхоо арван хувийг тусгай данс нээгээд байнга хуримтлал үүсгээд тэр мөнгөөрөө тэдэнд жаахан ч болтугай тус нэмэр болох ажил хийе гэж шийдсэн юм аа. Яагаад гэдэг ганцхан л зүйл хэлье. Та нас дээр гараад гадаа нарлаж суухад чинь нөгөө талх гуйж байсан тэр хүүхэд насанд хүрчихсэн турба бариад танай хүүхдийг айлгаж зогсох вий. Харин та тэр үед. . .
Үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
JD

Wednesday, August 20, 2008

Бид санаандгүй биш сайнаар учирсан андууд юм шүү. . .

Одоо цаг яг 01:51 болж байна. Энэ бол 2008 оны 08-р сарын 21 буюу шөнө. Би гэртээ орж ирээд гуч гаруй минут болж байна. Магадгүй та яасан орой гэртээ ирдэг юм бэ гэж гайхаж байгаа байх аа. Ер нь бол би гэртээ их оройтож ирдэг л дээ. Гэхдээ байнга ингэж оройтоно гэж юу байхав дээ. Учир нь би олон жил хамтран ажилласан үнэнч нэгэн найзыгаа гэр бүлийнхэнэ хамт АНУ-руу үдчихээд ирж байна. Би сүүлийн бараг 5 жил МИАТ дээрээс хүн үдэж байна. Гэхдээ энэ удаагийн үдэлт яагаад ч юм нэг л тийм уйтгартай мэдрэмж өгөх юм. Би сайн санаж байна. Би анх их сургуулиа төгсчихөөд Улс төрийн Боловсролын Академид ажилд орсон юм. Юу ч мэдэхгүй ёстой л нөгөө нэг мангар бацаан байлаа штээ. Яг энэ мөч бол 2004 он байсан. Тэр жилээ би Ротари гэж нэгэн сайхан байгууллага байдаг тэдний доод ангилал гэж Ротаракт гэж сонсоод эрж гарсан даа. Эрсний эцэст Улаанбаатар гэж клубт хамрагдан явсан юм. Маш цоглог чадалтай олон залуучууд тэр клубт байдаг байлаа. (Хэ хэ одоо ч гэсэн байгаа шүү)
Тэр клубт Баагий гэж чухал царайтай, бас ажил хэрэгч нэгэн туранхай цагаан залуутай анх танилцаж андууд болсон юм. Тэр бол өнөөдөр миний дурсаад сууж байгаа анд минь юм шүү дээ. Бид олон сайн дурийн ажил хамтран хийсэн. Тэр болгонд манай Баагийгийн тэр идэвхтэйг нь яана аа. Үнэхээр идэвхтэй байдаг байсан. Ингэж явсаар бид анх удаа Туул Ротаракт клуб байгуулж ажилласан. Үүний дараа хамтран ажиллах болсон буюу Глобал Удирдагч Сан гэж байгууллагад мөр зэрэгцэн явлаа даа гэж. Хэ хэ. Бичсэнээ харсан чинь нээх өнгөрсөн хүний дурдатгал шиг болчихжээ хэ хэ. Гэхдээ миний уншигч найз минь тэр талаас нь харахгүй гэдэгт би итгэлтэй байна. Юутай ч цаг хугацаа их хурдан юм аа.
Миний найз удаан хугацаагаар АНУ-руу сурахаар явлаа. Миний найзын ажил нь бүтэмжтэй байж, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай. Найз нь ирэхэд чинь овоо их ажил амжуулаад байж байна аа. Чи гол нь таргалах ёстой шүү.
Энэ гоё үгс мессежрээр нисэж ирсийн. Би зохиогоогүй юм шүү. Ийгээд paste хийе ээ.
Zovoh tsagt orgood bosgoh ni chini nzuud,Zoriod ochihod tosood ugtah ni chinii nzuud,Gunisan tsagt setgeliig chin sergeeh ni chinii nzuud,Gutarsan uyd itgel ogoh ni chinii nzuud,Zadarch yvahad uhaaral hairlah ni chinii nzuud,Zangaa olohgui toorch yvahad chin chamaig geed ireh ni chinii nzuud,Uuralj buhimdsan uyd chin uuchlalt guigaad ireh ni chinii nzuud,Gants saihan ugeer dutaj yvahad chin Gartsaagui ter ugiig onoj heleh ni chinii NAIZUUD YM Shuu.
JD чинь гэж. Хэ хэ.

Monday, August 18, 2008

Хааяа гутрах юм аа. . .

Одоогоос хэдхэн сарын өмнө би Баянмонгол хөдөлгөөн эхлүүлсэн юмдаг. Тэр бол сайн шийдэл байсан гэж одоо ч хэр нь би өөртөө итгэлтэй байдаг л даа. Тэр ажил маань маш хүчтэй өрнөөд одоо хоёр дах хэсэгтэй буюу УИХ-д өргөн барих ажил эхэлж байгаа. Миний бодож байгаагаар бол одоогийн энэ УИХ төр 51 хувь, хөрөнгө оруулагч 49 хувь гээд байгаа юм. Амьдрал дээрээ бол төр гэдэгт иргэн багтана гэж ойлгоод байгаа юм. Яахав иргэд нь санал өгч төрийн түшээдийг бүрдүүлдэг гэдэг утгаар нь авч үзэх юм бол маш зөв боловч өнөөгийн энэ төрийн түшээдийн үед бол ёстой хэдэн тооны хүний хөрөнгө болох магадлалтай юм. Иймийн учир төр нэмэх нь иргэн л гэж хиймээр байгаа юм л даа. Үүний л төлөө би тэмцэж байгаа.
Өчигдөр Ардын эрх сонинд нэг ярилцлага өглөө л дөө. Тэгээд тэр нь http://www.news.mn/ (http://www.news.mn/news/section=home/page=index#0.8379782061017545 дараад ороорой) дээр гарчээ. Сэтгэгдэлүүдийг нь уншсан чинь сэтгэлээр унахаар юм бичжээ. Уул нь тэр бичээд сууж байгаа хүний төлөө л явж байгаа юмсан. Даанч тэд ойлгохгүй байна даа. Ойлгуулах л хэрэгтэй болоод байна даа. Үүний төлөө дахиад л их хүч зарах нь дээ.
JD

Monday, August 11, 2008

Зүүд

Оройтож хоол идсэнийх тэр үү бүү мэд урьд шөнө би хар дарж зүүдэллээ. Муу машинаа унаад зуун хориос гүүр гарах санаатай явж байх юм. Тэгсэн чинь одоогийн энэ Жигүүр гранд, Өглөө хотхон барьсан байгаагийн энд нэг их том 12 давхар байшингийн карказ босгосон байх юм. Яг тэр үед тэр карказ нь доод хэсгээрээ цуурч ирсэнээ Энхтайвны гүүрэн дээр хөндлөн гулд унадаг байгаа. (Төсөөлж байгаа биз дээ. Яг л Америк кинон дээр гардаг шиг) Өөдөөс бөөн тоос шороо босоод л машин тэрэг сигналдаад бөөн юм боллоо. Миний урдаас нэг их том хэсэг карказны төмрүүд бууж ирээд машины цонх будаа. Тэгээд л зочоод сэрчихлээ.
Бодлоо. Энэ сайны ёоруу муугийн ёоруу. Монголын нийслэл Улаанбаатар хотоор дүүрэн эмх цэгцгүй байшин барьж байх юм. Шөнөжин том машин хөлхөлдөж шороо зөөнө. Өдөржин зам хааж карказ зутгана. Энэ их бүтээн байгуулалтыг хархаар Миний эх орны нийслэл үнэхээр их хөгжиж байна уу даа гэлтэй. Гэтэл бас л амьдрал хоёр талтай байх юм. (Ядуу нь үнэхээр ядуу байна. Аргаа олсон нь болж л байна. Сайхан байшин, сайн зам хөгжил бас биш юм байна. Харин хүн нь боловсролтой, эрүүл, сайхан байх нь л хөгжил юм шиг ээ)
Би санадаг юм даа. Манайх Богд Ар хорооолод байдаг юм. Би нэг жил л болж байна. Яг тэр үед хавар 5 сард эхэлсэн 16 давхар байшин зуны гурван сартай нийлээд за даа нэг 5 сарын дотор сууринаасаа эхлээд дуусч байхыг нь санадаг юм. Хурдан байгаа биз. Би блог дээрээ 5 сарын дотор нисээд л 20 бичлэг хийдэг тэгэхэд бүхэл бүтэн байшин тэгж хурдан босдог. Айлууд нь бүрэн өгөөгүй ханаа будаж байхад нь шкапаа чирээд хөлсөө дуслуулаад ороод ирдэг гэсэн. тэгээд найр хийж байхад нь эхнээсээ эвдэрч эхлэн биз дээ. Ингэхээр захиалагч нь шахдаг нөгөө хэд нь хийдэг. Уул нь хурдан шуурхай байгаа нь сайн ч бас л бодохоор.
Мэргэжлийн хяналт. Шинэ байрыг мэргэжлийн хяналт хүлээж аваад тэгээд оруулдаг. Ороход нь та энэ байрны эзэн мөн гэсэн гэрчилгээ буву үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгодог. Гэтэл Богд Ар хороололд тэр гэрчилгээгээ авсан айл нь цөөн гээд боддоо. Бас л аан. За та минь нэг өглөө босход би байшиндаа дарагдсан байвал нэг их битгий гайхаарай.
Яана даа. Дайны байдалд л байна даа. Аан. Ядаж байхад манай эх орон дөрвөн улиралтай. Дулаан цагт нь барьж шахах гэж бөөн юм болох юм аа. Байр авахгүй хүлээе гэхээр юмны үнэ өсөөд байх юм. Хэ хэ. Лайтай байгаа биз.
JD

Wednesday, August 6, 2008

БЕНЗИН + ҮНЭ. . .

Бензин үнэ нь өсчээ гэх сургаар цай ууж байсан эмээ хахаж цацлаа. Хөөрхийдөө. Арга ч үгүй шүү дээ. Авдаг хэдэн тэтгврээрээ арай гэж амиа зогоодог түүнд хөөрхий муу охин нь, зах дээр наймаа хийдэг хүү нь, Солонгост байга хүргэн нь за тэгээд бүгд л нүднийх нь өмнүүр үзэгдэнэ. Учир нь тэд нар нь л их зовох нь дээ.
Сонгууль болох жилүүдэд уул нь улс даяар бүх зүйл сайн сайхан болдог нь ямар сайхан юм бэ. (Болдог бол сар болоод л сонгууль болоосой гэж нилээд олон хүн хэлхийг сонсож байсан юм байна) Эдийн засгийн судалгаа аваад үзлээ. Тэгсэн чинь сонгууль болхоос өмнөх хоёр жилийн сүүлээс эхлэн эдийн засаг автоматаар өссөөр байгаад сонгууль болоод ард түмний амьдрал их сайхан болдог байх юм. Харин дуусаад хоёр жил үзүүлэлт нь шууд унадаг тийм хэвшмэл гэмээр үзүүлэлт байх юм. Сонин юм шүү. Яг хөрөөний шүд шиг. Тэгсэн чинь тэр нь бидний амьдралд яаж мэдрэгдээд байгаа юм болоо гэсэн чинь.
Дорж орой цалингаа авчихаад бүх зүйлээ төлөвлөөд үлдсэнээр нь хүүхэддээ алим авч л дээ. Тэгсэн чинь мандерин авах мөнгө үлдээд тэрүүгээр нь мандеринаа аваад бас өөртөө тамхи аваад. Хөрштэйгээ уух шил юм аваад гэртээ ирдэг байгаа. Зуу татаад сууж байхдаа хүүгээ алим идээд инээд алдан гүйхийг нь хараад амьдрал ч болж байна даа хөөрхий гэж. . .
Хэ хэ. Сонгууль дуусаад л хар царайлана даа. Гэтэл тэр нь юм байлгүй дээ. Энэ жилийн сонгууль дуусаад сар болоход л АИ92 1430 Дизель түлш 1630 болсон байх юм. Бодож үзлээ л дээ. Одоо авч байгаа цалинг хүнсний өргөн хэрэглээний барааны өсөлтийг харьцуулаад харлаа. За яахав амьдарчих л юм байна. Тэгсэн би чинь хүн юм чинь хувцасаа яах вэ, байраа яах вэ гэж. . . (өөрөө ойлгож байгаа биз дээ тээ. бичилтгүй)
Ийм л байна. Амьдрал.
Бид уул нь баялаг бүтээдэг байсан бол арай ч ингэж нэг улсаас хараат байхгүй л байх байсан байх даа. Сүүлдээ бензинээ дийлхээ байвал одоо яадаг юм байгаан хэдэн морин тэрэгтэй л болхоос. Үгүй одоо тэгээд ямар мори тэргээр хил дамнуулаад жин тээгчид шиг олон сараар гурил будаа авч ирэлтэй ч биш дээ. Яаая даа байз.
JD

Явчихаад ирлээ. . . Азаар таарсангүй ээ. хэ хэ. . .

Зээ.
Өнөөдрийн энэ сайхан өдрийг өлзийтэй сайн өдөр гэж. Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж хэ хэ. Найранд яваад ирсэн чинь ийм болчихжээ.
За тэгээд хэд хоног хотоосоо гараад явчихаад ирсэн чинь нэг л их удаан яваад ирсэн хүн шиг санагдаад байх юм. Уул нь бодхоор 5 хоног болж байдаг. Санахаар хэдэн сарын юм санагдаад байх юм хэ хэ.
Ах дүү нарынхаа найранд яваад ирлээ. Азаар нөгөө айгаад байсан зүйл болсонгүй ээ. Ямартай ч сайхан наадам болсон. Анх сарын өмнө нэг хальт очиход сайхан зун болж байсан чинь сая очсон чинь ногоо нь хатаад жоохон халуун байлаа. Наадамчид их сайхан болсон гэж дүгнэж байсан. Соёолон морь за даа нэг 82 мордлоо. Хязаалан 87 мордлоо доо. Ёстой нэг соёолонгийн тоосонд нэвширтлээ орлоо штээ. (Амандаа шороо амтагдтал л дагсан. Энэ жил ч алаад өгөх байх аа хэ хэ)
Хамаатнууд их олон болсон юм байна аа. Залуучууд настайчууд гэж хуваагдаадмтанилцах ажиллагаа хийсэн л дээ. Тэгсэн чинь гарууд аан 87-91 оныхон, тэгээд дээшээ, Түүнээс доошоо гээд явж өгсөн.
Бөх нь зөвхөн ургийнхаа дунд болоод зодог, шуудаг гэдгийг чинь анх удаагаа өмсөөд барилдлаа штээ. Бие бариад ёстой нэг ноцолдож байхад болохоор чөлөөтэй сайхан хувцас юм билээ. Зун бол өмсөөд гудамжаар салхи татуулж баймаар сэрүүхэн юм билээ. Даанч зөвхөн барилдахад л өмсөх юм даа. Эхний даваагаа нэг жоохон хүүхэдтэй таараад хүчээр дараад (мэх энэ тэр бол байхгүй штээ. хэ хэ. Хүчээр л дарсан). Хоёрын даваанд нэг арай өндөр эгчийнхээ хүүтэй таараад загнаж байгаад унагаагаад гурвын даваад үнэхээр хүчин мөхөсдсөн дөө хөөрхий. Бэлтгэл хангагч хотоос аваад явсан чинь яг тэр үед араар явж байгаад надад олигтой зөвлөгөө өгөөгүйн улмаас унасан даа. Сайхан наадам боллоо штээ. Унах чинь бас л эвгүй юм билээ. Намайг дэгээдээд унагаачихсан Л даа. Яалт ч байгаагаагүй. Би чинь 2 л хөлтэй болхоос ямар гуравтай биш. хэ хэ
За тэгээд өөр сонин сайхан гэвэл. Өөр ч дуулгах сонин сайхан нь цөөхөн байсан юм байна аа. Бусад нь тэгээд дотоод асуудал юм байна. Өө нээрээ мартах шахлаа миний нэр дээр хоёр насны морь мордуулсан. Соёолон хар морь нь 24-т орсон. Хязаалан шарга үрээ нь доогуур орсон юм байна. Гэхдээ л морь мордуулана гэдэг сайхан байсан шүү.
Нутгаасаа гараад явахад өөрийн эрхгүй нулмис унаж байсан. Мэдээж би дахин очтолоо их удах байхаа. Намхан ч гэсэн миний нутгийн уул наддаа үнэхээр өндөр дээд хайрхан юм билээ.
Санан санан бодоход
Саравчлан саравчлан хармаараа
Нүдний хараа сунгасан
Миний нутаг сайхан даа.
Уураг барьсан адучин
Уртын дуу аялаастай
Даамай сайхан хүлгээрээ
Давхин туулмаар нутаг юм аа
JD