Tuesday, April 21, 2009

Сайхан өглөө байна. . .

Ойрд ажил их болоод блогоо ерөөсөө анзаарахгүй явсаар нэг мэдсэн чинь нилээн уджээ. Яагаад ч юм өнөөдөр гэнэт нэг сайхан зав гараад өглөө хэсэг хугацаанд тэгээд л блогоо харж сууна. Энэ хавар их сайхан Хавар болж байна аа. Мөн үү хэ хэ.
Сонгууль болоод ёстой нэг толгой өндийлгөхгүй байна. Би бодоод байсан чинь бараг сүүлийн хоёр жил дагнан сонгуульдаж байгаан байна. Их Хурлын сонгуулийн бэлтгэл, Их хурлын сонгууль, дараа нь орон нутгийн сонгууль. Ядаж байхад нөгөөх нь бас дахисан гэж байгаа. Адаг сүүлд нь Ерөнхийлөгчийн сонгууль. Ийгээд сонгууль дуусаад нэг жил жоохон ажил хийх гэж байтал дараагийн сонгууль ойртоно доо гэж. Бас л аан. Яаж энэ орон хөгжихөв дээ. Тэгээд нэгнийхээ хийх гэж байсан жоохон ажлыг нь дараагийн ах гарч ирээд мянгжуужингийн үлгэр болгоод дуусна даа гэж. Мөн үү.
Энэ улсад нэг сайн төлөвлөсөн бодлого л үгүйлэгдээд байх юм даа. Тийм үү.
За энэ улс төр энэ тэр ч яахав. Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг. Манайхан энэ Улаанбаатар ТВ-ээр гараад байгаа нэг кинонд ёстой нэг Халтар Царайт үздэг байсан шиг автжээ тээ. Тэр нээрээ одоо юу болсон бэ хэ хэ. Хамгийн сүүлд хальт нэг харахад далайд үхдэг нөгөө нэг баян айлын охин таксинаас бууж байгаа харагдсан гээл үү хэ хэ.
Найз аа нэг санал байна л даа. Энэ юу вэ гэхээр блог эрхлэдэг залуучуудын хобоо гэж байгуулвал яасан юм бэ. Тэгээд долоо хоног бүр шилдэг блог бичсэн блогчин ахын нэг материалыг өдөр тутмын сонинд нийтлээд маргааш нь шууд нэвтрүүлэг хийгээд яг тэр сэдвээр нь хөөрөлдвөл яаж байна. Уул санаа нь бол нийгэмд өгөх гээд байгаа, шүүмжлээд байгаа, засах гээд байгаа бодлоо л ил гаргах бас ажил болгох юм л даа. За энэ тэгээд миний санаа шүү. Хэрвээ дэмжиж байвал цааш нь дамжуулаад нэг сайн ажил болгоё л доо. Хараад байхад яг энэ интернэт ертөнцдөө л бид амьдраад байх юм. Одоо жоохон гараад олон түмэнд харагдаад жинхэнэ утгаар нь хийе л дээ аан. Би бол энэ талаар нэг хэдэн хуудас төсөл шиг жаахан юм ажлынхаа заваар хийсэн байгаа. Найз тэгээд дэмжвэл саналаа бичээд холбогдоорой доо. ок. За нэг иймэрхүү.
JD

3 comments:

Anonymous said...

монголын блогчидын холбоо гээд байдаг юм биш үү? Эсвэл үгүй юмуу би нэг хальт тэгэж сонсож байсан юм байна.

Эрка said...

http://mongolbloggers.blogspot.com/ энэ блогчидын холбооных нь блог байна та нэг сонирхоод үзээрэй :)

XChuluun said...

энэ холбоо чинь тэгээд юм хийдэг юмуу би лав мэдэхгүй л юм байна. Жадамбаа хөгшөөн 2лаа холбоо-2 гэж байгуулъяа хэхэ