Wednesday, November 4, 2009

За юу байна даа үе тэнгийн үхэр хонь жилтэнгүүд минь...

Сайн уу найз аа. Муухай ханиадыг эс тооцвол эдийн засгийн хямралаас гарах гээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Хальт өвөл болох гээд ч байгаа юм шиг үгүйч юм шиг нэг тийм үе байна тээ. Нээрээ энэ ханиад эхлээд аймаар айгаад байсан чинь одоо бүүр сонин биш болоод би л лав үнэн назгайрч байна оо. Тоож байгаа ч юм алга. Ар Солонгосын коммунист ах нарын хийсэн нэг кумданг ч гэнэ комдонг ч гэнэ үү хэ хэ нэг алдаг сайхан тариа байдаг гэнэ. Улс их хийлгээд айхтар эдгэрээд байгаан байх оо. Та бүхэн яаж мэдхэв бас сонирхоод байвал сурна биз дээ тээ. За тэгээд өөр сонин сайхан юу байна аа. Ойрд нээрээ сонгуульд ялагдаад дээр нь баахан ажил ойн ажил гээд үнэн лайтай их ажилтай хүн л байна аа. Миний найз ч гэсэн бодвол их л ажилтай байгаа байлгүй дээ тээ. Найзынхаа блог-оор нэг ч шагайгаагүй байхыг бодход тээ гээд майаар үг хаяа наавал яана аан. Би өчигдөр Дэлхий тоосон Монгол гэж ирж байгаад л баахан зүйл бичээд яг оруулдагийн даваан дээр нэт тасраад тэгээд уур хүрээд нөгөөдхөө уётгав. Дараа нь ээ хуулаад авдаг байж гэж харамсав. Тэнэг хүн ч тэгээд ар дээр нь л боддог юм байна штээ. Ингэхэд ойрд энд тэндхийн сонин сайхан ерөөсөө сонссонгүй ээ. Найз минь сонин сайхан зүйл байвал найзруугаа бичээд нэг сэтгэгдэл үлдээчээч дээ аан. Тэгжийгаад найз нь нөгөө устгадаг бичлэгээ оруулана. Тэндээр нилээн юм бичнэ ээ за. За юутай ч ойрд бичээгүй болхоор сайхан байна. Ажилд нь амжилт хүсье дээ найз аа.

JD

3 comments:

XChuluun said...

сайнуу. олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй гэчихээл жинхэнэ гадаадуудын цугларсан Discover Mongolia-2009 гэдэг үйл ажиллагааг зохион байгуулж л байна ш дээ.
Энэ ханиад нээрээ үнэн утгаа алдаж байнаа тэ.

Anonymous said...

сайн уу, өдөр бүр жирийн нэгэн өдөр биш жинхэнэ тэмцлийн тэмүүллийн өдөр болгон хувирган байгаа л бол жинхэнээсээ амьд оршин буйгийн илрэл шүү дээ, тийм болохоор өөдрөг байна аа анд минь

James said...

кумданг-2 гээд маш сайн тариа байдгийн байлаа. Манай эгч хийлгүүлж байгаа. ханиад их тусдаг, дархлаа муутай байсан бол одоо бүүр тусахаа больсон. Ази Фарма ХХК кумданг-2 тариаг оруулж ирж байгаа юм байлаа шүү.