Sunday, January 2, 2011

Өнгөрсөнийг дүгнэж ирээдүйг зөгнөхүй...


Юуны өмнө эрхэм уншигч танаа яг энэ мөчийн мэндийг хүргье. Цаг хугацаа гэдэг харавсан сум шиг өнгөрдөг гэдгийг бичигч би бээр үнэхээр их бичдэг. 2010 он хүн бүрийн хувьд өөр өөрийн гэсэн өрнөлтэй, өөр өөр өнгө төрхтэй сайн, муу, сайхан муухай хосолсон жил болж өнгөрсөн байх. Миний хувьд бол өнгөрсөн он амьдралын мартаж болохгүй нэгэн сайхан жил болж өнгөрлөө. Яахав саар зүйл ч байлаа, сайхан зүйл ч байлаа. Гэхдээ аль нь ч байсан хамаагүй би амьд л байна интэр гэж аан. За тэгээд өнгөрсөн онд болсон явдлыг ер нь бол голлоод блогтоо бичсэн байна. Дутуу орхисон зүйлсийг харин энд бичих нь зөв юм болов уу гэж бодлоо. Бас нөгөө зурхайч шиг жилийн ерөнхий өнгийг өнгөрснийх нь дараа дүгнэвэл хэ хэ. Зурхайч бол ирэх оныг хэлнэ би бол өнгөрсөн оныг дүгнэнэв Үүн дээр л нөгөө эгэл хүн эгэл бус хүний ялгаа нь оршоод байгаан биш оо аан. За тэр ч яахав.

Олон жилийн өмнө зурагтаар Хонгконг гэж газар байдаг гэнэ үзээд амьд байвал нэг үзчих юмсан гэж боддог байж билээ. Азаар Ардчиллын буянаар хэдэн бор нь байвал хаа ч хүрдэг олсон юм болохоор Хонгконг гэдэг газрыг чинь явж үзлээ/За тэгээд хэдэн бор юм гэхээр буруу бодоол шүд амаа хурцлаад байв даа аан/. Эндээс нисээд Бээжин ороод цаашаа Шэнжэн гэж газар буусан. Их л сайхан хот юм билээ. Цаашаа нэг хоноод алхаад Хонгконг гэдэг газарлуу орж явсан даа. Чингисийн Монгол гээд цээжээ дэлдээд байдаг мань мэт чинь тэнд бол хамгийн муу нэртэй манайхаар бол өмхий жухаа нар юм билээ.бид чинь. Яахав дээ шалтгаан нь хэдэн хулгайч гар болон янхан охидоос үүдэлтэй. Хил дээрээсээ эхлээл дарамтлаал тэгээд хотынхоо худалдааны төвд бол бараг Монгол гэхээр зодчих гээд байгаан биш оо хэ хэ. Шал тэнэг наасан. 2.6 сая хулгайчтай юм уу хаашаа юм. Тэнэг санагдсан шоо. Өмнө нь Англи, Япон, Америкт очиход тийм мэдрэмж ёстой төрөөгүй. Тэгсэн чинь тэнд очоод сонин болж байгаад ирсэн дээ. Манай утасны ченжүүд тийшээ очоод тэнд байдаг ах нарт захиалга өгөөд баахан утас туулгадаг юм уу даа хаашаа ч юм. Бас брэнд барааг. Дээр нь гарууд хар тамхи зөөдөг гэсэн. 7 залуу баригдсан сурагтай байна лээ. Уул нь сэтгэл өөдрөг явсан хэдий ч нэг тиймхэн сонинтой ирсэн шүү.

Яах вэ хөгжил энэ тэр нь бол тасарчихсан л юм билээ. Хятадаас бол арай өөр юм билээ. Английн колон байсан юм болохоороо машин нь Япон шиг буруу талдаа үрүүлтэй, эсрэг урсгалтай гээд л...

Аливаа бүтээгдэхүүн дуурайхдаа бол хамгийн лаг нь гэсэн шүү нээрээ. Учир нь тэнд байдаг Хятадууд брэнд барааг дуурайлгаад Дэлхийн олон улсруу гаргахад Английн Колон учраас шууд худалдан авдаг тэгээд тэр талаараа аймаар хөгжсөн гэсэн. Наад талын Шэнжэнд нь гэхэд брэнд бараа A B C D гэсэн ангилалтай гэж байгаа. А бол үнийн дүнгийн 3/1 байх жишээтэй. Ийгээд цааш нь ойлгомжтой байх тээ.

Хүн их шигүү газар гэдэг ойлголт нь их өөр юм аа зайлуул. Зайлуул гэж байгаашт мань мэт бол. Хувийн газаргүй ч тал нутгийнх юм болохоор. Хэн ч үгүй нээрээ энэ онд зуслангийн газар авхиймса. За яг халуурах гэж байна. Ийгээд нээрээ тэр лазерийн шоу гэдгийг нь үзсэн. Лаг ч биш л юм билээ. Яахав байхгүй үзээгүй мань мэтдээ л таарсан эд юм билээ.

За даа тэгээд Хонгконг явах гэж байгаа хүмүүс болгоомжтой л явахгүй бол гай таараад хэн нэгний золиос болж нөгөө нэг алдарт тамхиниййх нь зөөгч болчих вий шургуулчдаг гэнэлээ шүү хэ хэ. Үнэн сэтгэлийн дарамттай байсаан нээрээ. Хүн шүргэхэд бараг хувцасаа тайлж шалгах гээд байгаан биш оо хэ хэ. Хонгконг бол миний хувьд сайхан хөгжилтэй, саар сэтгэгдэлтэй ирсэн газар болон үлдлээ дээ.

Ирээд удаа ч үгүй Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ой гэж баахан пижигнээд Сүхбаатар аймаг явсан даа. Зунжин бүсийн чуулган гэж яваад намар Сүхбаатар явах гэсэн чинь шүлхий гараад тэгээд явсааран байгаад сая нэг юм явлаа шт. Хүмсүүд шинэ жилдэж байхад бид зүүн бүсэд аан. Лаг байгааз дээ. Гурван машинтай сэтгүүлчидтэйгээ явсан. Энэ удаад ямар нэгэн машины проблем үгүй хурдтаЙ ЯВААД ирсэн. Нээрээ 2005 онд хамгийн сүүлд Сүхбаатар аймагт очсон юм. Нэг том сумын төв шиг л аймаг байсан чинь сая очсон чинь юу вэ. Шөнө ч очсоныг хэлэх үү бөөн гэрэл болсон газар бүр нүдэндээ ч итгэдэггүй. Үнэхээр бүтээн байгуулалт хийсэн байна билээ. Мундаг. Сүхбаатар аймгийнхан уншиж байгаа бол танай удирдлагууд нээрээ үнэхээр мундаг ажилласан байна билээ шүү. Биширсэн. Хүн ажил хийвэл ам тосддог гэдгийг. Зарим нэгэн байгууллага удирддаг нөхдүүд тэнд очиж туршлага судалмаар юм билээ шүү.

За даа тэгээд ирээд нэг юм бөөн шинэ жил гэж болох болохгүй хүйтэн салад идэж явсаар шинэ онтойгоо золголоо доо.

2010 он бол эгэл хүмүүн миний амьдралд их эргэлтийг авчирсан гайхалтай сайхан жил болж өнгөрлөө. Юутай ч хэнтэй ч харьцуулашгүй. Он цаг гэдэг хүн төрөлхтөний өөрсдөө зохиосон тоолол хэдий ч тэр зохиолын гол баатар болсон хүмүүн бид энэ цагийн тооллын эргэлтээр амьдарч буй мэт. 2010 онд надтай хамтран ажилласан, намайг дэмжсэн, миний тэнэгдүү алдаатай бичлэгийг байнга болон хааяа орж ирж уншиж байсан, бас надтай ажлаас болж санал зөрөлдөж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бид бол одоо цагийн өрнөл, ирээдүй цагийн баатрууд юм аа. Хэдий нь айлчлан ирсэн 2011 онд хувь заяанийхаа эзэн нь байж усны урсгалыг дагаж бус сөрж, бусдын үгийг сөрж бус сонсож, жинхэнэ багийн тоглогч, хайрын эзэн, ажлын мангас, сексийн оргил нь байхыг хүсэн ерөөе. Сексийн ч байхдаа яахав дээ. За яаадийн яаадийн. Юутай ч амжилт.

2011 он бол миний, чиний, бидний цаг үе шүү. . .

JD

3 comments:

agai said...

сонирхолтой аялал хийжээ

Negocios Mas Rentables said...

Thanks for sharing the teaching of God Almighty. Be sure to publish and disseminate his word

i have a dream said...

nadad tanii blog ih taalagdlaa bi anh udaagaa blog hutluj oroldoh gej bgama tanias zovolgoo husemjlej bolohson bolov uu?