Monday, June 15, 2009

Миний муусайн найзууд

Өнөөдөр яагаад ч юм гадаа нэг л сонин байсан. Гэхдээ өнгөрсөн хагас сайн өдөх бүр ч их сонин өдөр байсан юм. Ер нь л хагас сайн өдөр жаахан тиймхэн байдаг штээ. Орой ажлаа дуусгаж ирчихээд ганц нэг материал хүнд гаргаж өгөх санаатай PC-гээ нээсэн юм аа. Гэтэл хуучны анд Хурцаа маань орж ирээд надад маш сонин мэдээ өглөө. Хүнд олон сайхан найз байдаг юм. Гэхдээ найзууд бүр өөр өөр байдаг та үүнтэй санал нийлэх байх аа. Миний нэг хуучин анд минь өвчнөөр өнгөрсөн тухай хэллээ. Арай ч дээ. Найз минй цагаан сараас хойш эмнэлэгт хэвтээд онош нь тодрохгүй явсаар өнгөрсөн гэнэ. Би яагаад ийм сүүлд мэдэж байгаа юм болоо...

Би зүрхэндээ уйлж байна. Миний энэ шанлалийг хэн ч ойлгохгүй байх аа. Би оюутан байхдаа Баранд ажилладаг байсан юм. Тэр үед би талийгаач болон хэдэн найз нартайгаа 120-д байр хөлслөөд амьдардаг байж билээ. Миний найз толгойны алчуур их зүүдэг залуу байсансан. Тэр нь гоё зохино. Охид ч мөн их дурладаг байсан. Би хааяа найзынхаа хувцаснаас нь гуйж өмсөж энд тэнд гангардаг байж билээ. Дээр нь хөгжмийн асар их авъяастай DJ байсан юм. Маш сайхан инээдэг энгийн нэгэн залуу энэ хорвоог орхилоо. Бид бүхэн хэзээ энэ хорвоог орхихоо мэдэхгүй яасан ч хайран сайхан цагийг өнгөрөөдөг юм бэ дээ. Миний найзаа чамайг ингэж удаан өвдөөд явж байхад мэдээгүй, нэг ч удаа дууг чинь, дүрийг чинь сонсож үлдээгүй намайг уучлаарай. Чи найзуудынхаа дунд, олны дунд гэрэл мэт гялалзаж явсан шүү. Яагаад заавал чи гэж. Хүн өвдөж л байдаг штээ. Гэхдээ босоод л ирдэг штээ. Би үнэхээр их гашуудаж байна. Хайран сайхан залуу. Муу ээж чинь яасан их шаналж байгаа бол доо. Харамсаад ч хашгираад ч... Үүрд баяртай найз минь.

Миний найз үүнийг уншиж байгаа бол удаан уулзаагүй найз найртайгаа ажил гэж гүйсээр байгаад мартах шахсан тэр сайхан андтайгаа заавал холбоо бариад уулзаарай...

JD

4 comments:

XChuluun said...

дотор сонин болчлоо за яахавдээ чиний буруу юу байхав хө

Эрка said...

Үнэхээр харамсалтай юм болжээ. Найзад чинь гүн эмэгнэл илэрхийлье. Тэхдээ таныг найз чинь ойлгож байгаа байхаа. Ийм их ажилтай хүнийг тийм юм хэлж сэтгэлээр унгаад яахуу гэж бодсон байх.

Anonymous said...

Rest In Peace Hosoo .

book said...

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
Блог хичээл:
ulesson.blogspot.com