Monday, March 21, 2011

Дундговь аймгийн ирээдүй бүрхэг байна


Улаанбаатар хотоос 280 км-т оршдог хэдий ч хөгжлөөрөө Монгол улсын 21 аймгийн хаахна байгаа бол хэмээн нутгийн иргэдээс асуулаа. Тэд зовлон бэрхшээлээ ярьж байна. Аймгийн хэмжээнд хот суурин бараадаж, шилжсэн иргэдийн тоо 13 орчим мянгад хүрч, энэ нутаг эзгүйрэх дөхөөд байгаа болон ажлын байрны хомсдолоос болж хөдөлмөрийн насны иргэдийн ажил эрхлэлт бага, хүн амын амьжиргааны түвшин улсын дунджаас дээгүүрт орж, нийт хүн амын 19,6 хувьд хүрсэн гээд энэ аймагт асуудал олон байгааг өнгөрөгч амралтын өдрөөр Мандалговь хотноо зохион байгуулагдсан “Монгол хүн 2020-Дундговь” хэлэлцүүлэгт оролцсон 15 сумын 300 орчим төлөөлөгчид хэлж байна.

Хэлэлцүүлэгт АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр нарын төрийн түшээдийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлэгийг ЕНБДарга Д.Эрдэнэбат нээж үг хэлсэн. “Өнгөрөгч онд 14,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ аймаг татаж, аймгийн хэмжээнд 15 суманд ашигт малтмалын давхардсан тоогоор 336 тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа нь аймгийн нутаг дэвсгэрийн 41,76 хувийг эзлэдэг. Гэтэл гадаргын усны нөөцгүйгээс гүний усыг татаж, ахуй амьдралдаа хэрэглэдэг тус аймгийнхны хувьд энэ нь цаашид нутаг орондоо ажиллаж, амьдрах боломж нөхцлийг хааж, эзлэх хүрээгээ өдөр ирэх тусам тэлсээр байгаа цөлжилийн аюулыг улам ойртуулж байна” гэлээ.

Тэрээр цааш нь “Дундговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг та бүхний өмнө тулгамдаад байгаа асуудлыг гаргаж ирэхэд байгаа. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрх чөлөөний талаар хангалттай ярьж, хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл бид иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг олгож чадаагүй хэвээр байна. Та бүхэн Дундговь нутагтаа сайхан амьдрахын төлөө энэ хэлэлцүүлэгт өөрийнхөө санааг тусгаарай. Дундговь аймаг өнөөдөр байгаль, түүхий эдийн чамгүй нөөцтэйн дотор улсын хэмжээнд судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58 хувь, гөлтгөний 32,3 хувь, эрдэс будгийн 53,4 хувийг газрын хөрсөн доор нуусан аймагт иргэд нь ядуу, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлдэг ундны усны байдал муу, эмнэлэгийн тусламж үйлчилгээ тааруу амьдрах ёсгүй. Дуу хуурын өлгий нутаг гэгддэг Дундговь ганц дуулж, хуурдсанаараа сайхан амьдрахгүй ээ. Харин дуу хуураар популизм хийдэг цаг өнгөрсөн гэдгийг хатуухан хэлье” гэсэн юм.

Үүний дараагаар сумдаас ирсэн төлөөлөгчид Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, аюулгүй орчинтой Монгол хүн гэсэн таван салбарт хуваагдан, хэлэлцүүлэг өрнөлөө. Мөн салбар тус бүрийнхээ онцлогийн дагуу мэргэжлийн байгууллагууд дээр очиж, мэргэжлийн хүний үгийг сонсож, мэдээлэл авсан. Хэлэлцүүлэгт оролцогчид өөр өөрийн суманд тулгамдаад байгаа асуудлуудыг гаргаж, тавьсанаас гадна аймаг орон нутагтаа тулгамдаад байгаа асуудлыг илүүтэйгээр гаргаж байсан юм.

Тухайлбал, “Эрх чөлөөтэй -Монгол хүн” хэлэлцүүлэгийн хэсэгт төсөвөө захиран зарцуулах эрхийг сум, орон нутагт нь өгөх нь зүйтэй гэсэн асуудал хөндөгдөж байсан бол “Эрүүл чийрэг -Монгол хүн” хэлэлцүүлэгт говь нутагт тулгамдсан асуудал болоод байгаа ундны усны асуудал хурцаар тавигдаж, үүнээс улбааатай бөөр шээсний замын эмгэгээр улсад тэргүүлэх болоод байгаагаа энэ үеэр хэлж байсан. Мөн Дундговь аймгийн ундны усны асуудал хэдэн засаг дарга дамжиж яригдаж байгаа хэдий ч олигтой үр дүнд хүрдэггүй. Харин ч ийм байсан, ийм байгаа, цаашид байх болно гэсэн сэтгэхүйгээр хандаж байгаад аймгийн засаг даргад сэтгэл дундуур байгаа энэ үеэр төлөөлөгчид илэрхийлж байлаа. “Эрдэм боловсролтой -Монгол хүн” хэлэлцүүлгийн хэсэгт эмнэлэгийн эмч ажилтнуудын боловсрол, чадварын талаар илүүтэйгээр хөндөж ярилцлаа. Дундговь аймгийн хувьд Дорноговь аймгийн ЭМШУИС-ын харьяа сургуулиас эмч, сувилагч бэлдэж авдаг. Энэ нь учир дутагдалтай байгаа энэ үеэр онцолж байсан юм. “Аюулгүй орчинтой Монгол хүн” хэлэлцүүлэгийн хэсэгт байгалийн баялагийг ашиглахтай холбоотойгоор үүдэн гарч байгаа хор хөнөөл, эрсдэлийн талаар болон сүүлийн жилүүдэд хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байгааг ярилцсан бол “Ажил орлоготой- Монгол хүн” хэлэлцүүлэг аймгийн хэмжээнд 800 хүн ажилгүй байгаа гэсэн статистик гарсан хэдий ч ажилд орох боломж, орчин нөхцөл тааруу байгааг хэлж байсан юм.

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн Ардчилсан намын “Монгол хүн 2020 –Дундговь” хэлэлцүүлэг энэ хүрээд өндөрлөж, түүнд зориулсан урлагийн тоглолт нутгийн залуусыг нэг үдэш доргиогоод авсан. Тоглолтонд СТА Эрдэнэтунгалаг, залуу дуучин Чулуунчимэг, Одончимэг, Анхбаяр, Lumino, Lemons хамтлагууд оролцож, ая дуугаа өргөсөн юм. “Монгол хүн 2020 –Дундговь” хэлэлцүүлэг 2011 оны туршид бүх сумдад үргэлжилэн зохион байгуулагдаж, Дундговь аймгийн иргэн бүрийн саналыг сонсох болно.

Thursday, March 3, 2011

33

Энэ одоо юу болоод байна аа аан. go go дээр жинхэнэ алаад хаясан байна штээ тээ. Нэг дор 33 авилгалын баримтыг гаргасан байна. Энэ хүүхэн жинхэнэ гар хөл байж байгаад үхэхдээ үхэр буугаа тавьж байгаан байна даа аан. /Хөөрхий хүүхдүүд л хэцүү байна/Энэ материал дотор нэр нь орсон хүмүүс бол за жинхэнээсээ нэг нэгээрээ дуудагдана биз аан. Аймаар юм аа. Энэ бол бодвол нэгхэн л жишээ байлгүй дээ тээ. Үүнээс цаана том олон дарга нарын жинхэнэ хооот юмнууд их байгаа биз. Юутай ч олон хавар нэгэндээ гэдэг шиг харж л байя даа. Их л юм болох нь дээ. Эсвэл шууд нэвт дарж ч магадгүй юм. Гэнэт сайт нь хаагдаж энтэр хэ хэ хэ.

http://news.gogo.mn/r/84102 iishee daraad orood vzeerei gej...

JD

Догшин хутагтын Өлгий нутгаар

Он гарсаар олон аймагт ажиллаж байна аа. Дорнод аймагт ажиллаад ирээд Цагаан сар дуусгаад л шууд Анхдагчдын өлгий /нэрлэдгээр нь штээ/ Булган аймгаар аяллаа, тэгээд ирээд шууд 7 хоноод Хутагтын өлгий нутгаар явж байна гэнэ үү. Дандаа машинаар явсаар байгаад вагоноор явсан чинь үнэхээр гоё тухтай байсан гэж... Нөгөө явдаг байшин штээ хэ хэ. Явдаг байшинд чинь аягатаa цай цалгихгүй байна гэнэ үү. За за тэр мангарлах ч яахав соц үеэс анх сууж, аялаж ирсэн төмөр тэрэг их л дотно санагдсан шүү. Олон үеийн залуустайгаа хамт явсан болохоор цаг хугацаа гэдэг үнэхээр харавсан сум мэт хурдан өнгөрсөн шүү. Суусан яасан Дорноговь аймаг Сайншанд суманд очсон хэхэ. Үнэн хурдан наасан. Хуучин чинь ганцаараа явахад тарчилж байж нэг юм очдог байсансан.

... Замд болсон явдлыг тусгай захиалгаар бичих тул холбогдоно уу хэ хэ. Ийгээд бид нөхөд Доронгоби аймагт буугаад Шандплаза-г харин ч нэг хашраасан даа. Бумбдаал, бумбадуулаал хэ хэ... За тэр ч яахав. Хамгийн сүүлд очсоноос хойш Хутагтын нутаг холын гийчдийн хөлд дарагддаг болсныг ажиглав. Хаашаа л харна гадны хүн, дотоодын жуулчид. Учир нь хамрын хийд, энергийн төв, хүслийн уулыг зоригсод, сүсэгтэн олон. Нэгэн бодлын тэр аймгийн иргэдэд, тэр дундаа бизнес эрхлэгчидэд атаархах сэтгэл ч төрөх шиг болсон шүү. Дорноговь-д үнэхээр ид амьдрал буцалж байгаа нь аймгийн төвөөр давхих машин, иргэдийн хөдөлгөөнөөс харагдана. Энд тэндгүй дэлгүүр хоршоо...

Гандирсийн нилээн хүчирхэг том буудал баригдсан байна. Дотор нь орлоо. Эхний байдлаар надад лав таалагдсан шүү. Энэ аймгийн нүүр царайг нэг өнгөөр нэмсэн сайхан буудал болсон байна. Юу ч хэлхэв хэ хэ.

Юутай ч хутагтын өлгий нутагт хөгжил цэцэглэлтийн үнэр үнэртэж цаана аа нэг өөр байна. Удахгүй тэгээд аж үйлдвэрийн парк байгуулагдаад ирэхээр ёстой нөгөө нэг хүн малын хөл холхилдсон жинхэнэ төв цэг болох юм байгаа биз дээ. Дорноговьчууддаа аз жаргал ерөөе.

Нээрээ Булганыг орхих гэж байна. Булган бол үнэхээр хэцүү байсан. Буудал бол за авах юм байхгүй. Хөгжил гэж 00000000000000. Дээр нь засаг дарга нь гээд нэг нөхөр 11 жил засаг барьж байгаа. Бүүр нэг хаан суучихсан сахалтай жижигхэн ах. Хотоос очсон төлөөлөгчид Булганд ажиллаад тэгээд шөнө нь Эрдэнэт орж хоноод байвал яахуу. Уул нь алдартнуудаараа бол хэнийг ч урдаа гишгүүлэхгүй жинхэнэ супер аймаг. Эсвэл суперүүд нь бүгд хотод ирчихсэн юм уу. Булган нутгийн хүн уншиж байгаа бол битгий уурлаарай арай гэхэд арай л байна билээ шүү Булган аймаг, хөгжил нь...

JD

Monday, February 7, 2011

Еоо байнга даруулчхийнмаа...

За тэгээд даруулчхийнмаа гэхээр нөгөө гурван бөөрөнхийтэй киногоор ойлгоод байгаарай. Даруулах гэдэг чинь олон утгатай юм байна. Жишээ нь: Өндөр юманд намхан юм даруулах, хэ хэ. Хүнд юманд хөнгөн юм даруулах хэ хэ гэж байгаам. Гэхдээ миний даруулах бол цагаан сартай холбоотой л доо. Би уул нь боломжийн өвөгжүү дээл хийлгээд нилээн том малгай тавиал хүмсүүдтэй золгохийн тэгээд нөгөө хэд чинь юу юугүй л гар дээр тавиал дараал тэгээл үнсүүлчхийн. Заримтай нь ана мана үзээд гараараа тулаад үнсүүлээчгүй хэ хэ. Ерөөсөө бодсон чинь аравт нэг л дарж байгаан. Надад даруулж байгаа нь нэгнийх нь хүүхэд гэж байгаа хэ хэ. Ёстой нэг үхтэл дарууллаа штээ. Покэр тоглодог гар бол даруулана гэхээр өөр талаас харж байгаа байх даа. Зарим нэг нь нөгөө 3 бөөрөнхийгөөр нь энэ тэр гэж. Юутай ч Туулай жил сайхан жил болох нь бололтой. Миний олон даруулсныг эс тооцвол. Гэхдээ яахав дээ ойрын хэлэн жилээс нас яваад ирэхээр аравт ядаж 3 дарах байлгүй дээ тээ. За тэгээд найз минь ирж буй Туулай жилдээ юутай ч авдар нь алтаар дүүрэн, Амьдрал нь аз жаргалаар дүүрэн байж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан байхын сайн ерөөлийг хүсье.

JD

Sunday, January 30, 2011

Цагаан сар ба Туулай жилд...


Одоогоос олон жилийн өмнө цагаан сар гэдэг энэ их баярыг малчдын цагаан сар хэмээн нэрийддэг байсансан. Яаая жинхэнэ уянгын халил орох гэж байна штээ аан. Гэхдээ ер нь бол яг тэгж нэрлэдэг байсан. Цагаан сарыг зөвхөн хөдөө малчид л өргөн дэлгэр тэмдэглэдэг хотод бол айл тэр тухай ямар нэгэн ойлголтгүй байдаг байсан санагддаг юм. Жоохон байхад замын унаанд хэдэн чихэр боов аваад ээж, аавтайгаа хөдөө эмээ, өвөөгийндөө очдог байсан. Энэ бол өнгөрсөн үеийн л нэгэхэн дурсамж. Тэгсэн сүүлийн 20 жилд Монголчууд эх соёл, түүхээ сэргээж хүн бүр дээлтэй болж, хүүхэд бүхэн ёс төгөлдөр цагаан сарын баярыг тэмдэглэдэг болсон байна. Зүг мөрөө гаргах, засал хийлгэх гээд үгүй мөн их ажил юм шиг хэрнээ цаад утгаараа энэ монгол гэж их үндэстэний оршин тогтнож байгаагийн цаашид оршин тогтнохын бас нэгэн илэрхийлэл гэлтэй. Америкт олон жил болсон хүү хүртэл энэ баяраар цагийн зөрүүгээр сар шинээ хэсэг Монголчуудтайгаа буузаа хийн тэмдэглэж, Монголоос ирсэн и-мэйлеийг уншиж ичис хийж зүгээ гарган явдаг штээ. Хэ хэ. Бас л нөгөө элэг зүрхнээс уяатай энхрий Монгол нутаг минь гэдэг шиг л байгаа юм даа. Цагаан сарын баярыг муулах нэгэн байхад бас магтах нэгэн байдаг гэхдээ л яанаа нөгөө алдарт мах, буузны баяр эхэллээ гэсэн хэрнээ л тэмдэглэдэг.

За ийгээд би ирэх жилийн өнгийг нэг шинжье ээ гэж хэ хэ. Туулай бол их эрч хүчтэй, өхөөрдөм хөөрхөн ами-тан. Учир юу вэ гэхээр ирэх жилд Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх их бүтээн байгуулалт эхэлж Монголчууд зүүн тийш далайд гарах төмөр замаа тавьж эхэлнэ. За тэгээд алдарт таван толгой ашиглалтанд орно гээд ажил мөн ч их байна даа тэгэхээр туулай жилд туулай шиг л эрч хүчтэй байх нь дээ хэ хэ. За дээр нь туулай чинь их .... ами-тан. Тэгэхээр Монголын үрс маш олон болох байх оо. Хэ хэ. Зарим нэг нь хэлэхнээ PLayboy жил гарч байна гэжээлээ хэ хэ. Инглиштэйнүүд нь штээ. Ингэхлээр бас үнэн юм шиг байгаанмаа.

За дээр нь туулай жилд Монголоос Дэлхийн мисс төрөх байх оо. Хөөрхөн ами-тан болохоор хөөрхөн чиглэлийн юмнууд нилээн явах байх гэж бодож байна. За тэгээд ирж буй туулай жил ер нь л Монгол хүн бүрт ээлтэй сайхан жил болно гэдэгт мөхөс би гүнээ итгэж байна оо.


Ирэх долоо хоногт гудамжинд энд тэнд ганц нэгэн дэгдсэн хүн таарвал битгий гайхаарай тэр нь жил орсон хүмүүс шүү. За тэгээд Туулайг хайрлая өөр одоо юу хэлхэв.

Юутай ч эрхэм анд минь ирж буй жилд авдар нь алтаар дүүрэн, амьдрал нь аз жаргалаар дүүрэн, эрүүл энх байж, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, Туулай мэт сэргэлэн, Туулай мэт хөөрхөн, Туулай мэт .... байгаарай/6/. Амжилт амжилт.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

JD

Sunday, January 2, 2011

Өнгөрсөнийг дүгнэж ирээдүйг зөгнөхүй...


Юуны өмнө эрхэм уншигч танаа яг энэ мөчийн мэндийг хүргье. Цаг хугацаа гэдэг харавсан сум шиг өнгөрдөг гэдгийг бичигч би бээр үнэхээр их бичдэг. 2010 он хүн бүрийн хувьд өөр өөрийн гэсэн өрнөлтэй, өөр өөр өнгө төрхтэй сайн, муу, сайхан муухай хосолсон жил болж өнгөрсөн байх. Миний хувьд бол өнгөрсөн он амьдралын мартаж болохгүй нэгэн сайхан жил болж өнгөрлөө. Яахав саар зүйл ч байлаа, сайхан зүйл ч байлаа. Гэхдээ аль нь ч байсан хамаагүй би амьд л байна интэр гэж аан. За тэгээд өнгөрсөн онд болсон явдлыг ер нь бол голлоод блогтоо бичсэн байна. Дутуу орхисон зүйлсийг харин энд бичих нь зөв юм болов уу гэж бодлоо. Бас нөгөө зурхайч шиг жилийн ерөнхий өнгийг өнгөрснийх нь дараа дүгнэвэл хэ хэ. Зурхайч бол ирэх оныг хэлнэ би бол өнгөрсөн оныг дүгнэнэв Үүн дээр л нөгөө эгэл хүн эгэл бус хүний ялгаа нь оршоод байгаан биш оо аан. За тэр ч яахав.

Олон жилийн өмнө зурагтаар Хонгконг гэж газар байдаг гэнэ үзээд амьд байвал нэг үзчих юмсан гэж боддог байж билээ. Азаар Ардчиллын буянаар хэдэн бор нь байвал хаа ч хүрдэг олсон юм болохоор Хонгконг гэдэг газрыг чинь явж үзлээ/За тэгээд хэдэн бор юм гэхээр буруу бодоол шүд амаа хурцлаад байв даа аан/. Эндээс нисээд Бээжин ороод цаашаа Шэнжэн гэж газар буусан. Их л сайхан хот юм билээ. Цаашаа нэг хоноод алхаад Хонгконг гэдэг газарлуу орж явсан даа. Чингисийн Монгол гээд цээжээ дэлдээд байдаг мань мэт чинь тэнд бол хамгийн муу нэртэй манайхаар бол өмхий жухаа нар юм билээ.бид чинь. Яахав дээ шалтгаан нь хэдэн хулгайч гар болон янхан охидоос үүдэлтэй. Хил дээрээсээ эхлээл дарамтлаал тэгээд хотынхоо худалдааны төвд бол бараг Монгол гэхээр зодчих гээд байгаан биш оо хэ хэ. Шал тэнэг наасан. 2.6 сая хулгайчтай юм уу хаашаа юм. Тэнэг санагдсан шоо. Өмнө нь Англи, Япон, Америкт очиход тийм мэдрэмж ёстой төрөөгүй. Тэгсэн чинь тэнд очоод сонин болж байгаад ирсэн дээ. Манай утасны ченжүүд тийшээ очоод тэнд байдаг ах нарт захиалга өгөөд баахан утас туулгадаг юм уу даа хаашаа ч юм. Бас брэнд барааг. Дээр нь гарууд хар тамхи зөөдөг гэсэн. 7 залуу баригдсан сурагтай байна лээ. Уул нь сэтгэл өөдрөг явсан хэдий ч нэг тиймхэн сонинтой ирсэн шүү.

Яах вэ хөгжил энэ тэр нь бол тасарчихсан л юм билээ. Хятадаас бол арай өөр юм билээ. Английн колон байсан юм болохоороо машин нь Япон шиг буруу талдаа үрүүлтэй, эсрэг урсгалтай гээд л...

Аливаа бүтээгдэхүүн дуурайхдаа бол хамгийн лаг нь гэсэн шүү нээрээ. Учир нь тэнд байдаг Хятадууд брэнд барааг дуурайлгаад Дэлхийн олон улсруу гаргахад Английн Колон учраас шууд худалдан авдаг тэгээд тэр талаараа аймаар хөгжсөн гэсэн. Наад талын Шэнжэнд нь гэхэд брэнд бараа A B C D гэсэн ангилалтай гэж байгаа. А бол үнийн дүнгийн 3/1 байх жишээтэй. Ийгээд цааш нь ойлгомжтой байх тээ.

Хүн их шигүү газар гэдэг ойлголт нь их өөр юм аа зайлуул. Зайлуул гэж байгаашт мань мэт бол. Хувийн газаргүй ч тал нутгийнх юм болохоор. Хэн ч үгүй нээрээ энэ онд зуслангийн газар авхиймса. За яг халуурах гэж байна. Ийгээд нээрээ тэр лазерийн шоу гэдгийг нь үзсэн. Лаг ч биш л юм билээ. Яахав байхгүй үзээгүй мань мэтдээ л таарсан эд юм билээ.

За даа тэгээд Хонгконг явах гэж байгаа хүмүүс болгоомжтой л явахгүй бол гай таараад хэн нэгний золиос болж нөгөө нэг алдарт тамхиниййх нь зөөгч болчих вий шургуулчдаг гэнэлээ шүү хэ хэ. Үнэн сэтгэлийн дарамттай байсаан нээрээ. Хүн шүргэхэд бараг хувцасаа тайлж шалгах гээд байгаан биш оо хэ хэ. Хонгконг бол миний хувьд сайхан хөгжилтэй, саар сэтгэгдэлтэй ирсэн газар болон үлдлээ дээ.

Ирээд удаа ч үгүй Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ой гэж баахан пижигнээд Сүхбаатар аймаг явсан даа. Зунжин бүсийн чуулган гэж яваад намар Сүхбаатар явах гэсэн чинь шүлхий гараад тэгээд явсааран байгаад сая нэг юм явлаа шт. Хүмсүүд шинэ жилдэж байхад бид зүүн бүсэд аан. Лаг байгааз дээ. Гурван машинтай сэтгүүлчидтэйгээ явсан. Энэ удаад ямар нэгэн машины проблем үгүй хурдтаЙ ЯВААД ирсэн. Нээрээ 2005 онд хамгийн сүүлд Сүхбаатар аймагт очсон юм. Нэг том сумын төв шиг л аймаг байсан чинь сая очсон чинь юу вэ. Шөнө ч очсоныг хэлэх үү бөөн гэрэл болсон газар бүр нүдэндээ ч итгэдэггүй. Үнэхээр бүтээн байгуулалт хийсэн байна билээ. Мундаг. Сүхбаатар аймгийнхан уншиж байгаа бол танай удирдлагууд нээрээ үнэхээр мундаг ажилласан байна билээ шүү. Биширсэн. Хүн ажил хийвэл ам тосддог гэдгийг. Зарим нэгэн байгууллага удирддаг нөхдүүд тэнд очиж туршлага судалмаар юм билээ шүү.

За даа тэгээд ирээд нэг юм бөөн шинэ жил гэж болох болохгүй хүйтэн салад идэж явсаар шинэ онтойгоо золголоо доо.

2010 он бол эгэл хүмүүн миний амьдралд их эргэлтийг авчирсан гайхалтай сайхан жил болж өнгөрлөө. Юутай ч хэнтэй ч харьцуулашгүй. Он цаг гэдэг хүн төрөлхтөний өөрсдөө зохиосон тоолол хэдий ч тэр зохиолын гол баатар болсон хүмүүн бид энэ цагийн тооллын эргэлтээр амьдарч буй мэт. 2010 онд надтай хамтран ажилласан, намайг дэмжсэн, миний тэнэгдүү алдаатай бичлэгийг байнга болон хааяа орж ирж уншиж байсан, бас надтай ажлаас болж санал зөрөлдөж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бид бол одоо цагийн өрнөл, ирээдүй цагийн баатрууд юм аа. Хэдий нь айлчлан ирсэн 2011 онд хувь заяанийхаа эзэн нь байж усны урсгалыг дагаж бус сөрж, бусдын үгийг сөрж бус сонсож, жинхэнэ багийн тоглогч, хайрын эзэн, ажлын мангас, сексийн оргил нь байхыг хүсэн ерөөе. Сексийн ч байхдаа яахав дээ. За яаадийн яаадийн. Юутай ч амжилт.

2011 он бол миний, чиний, бидний цаг үе шүү. . .

JD

Monday, November 8, 2010

Сав сав санаагаараа сав, Сараач сараач санаагаар сараач гэж...

Сав сав гэснээс санаагаараа сараачиж өөрийн үзэл бодлоо илэрхийлж цаг зав гарган энэ блог хэмээх том айлд хөрөнгө оруулалт хийдэг бүх зэвсэг нэгт ахан дүүсдээ баяр хүргэмээр байна. Гэхдээ энэ бол энэ сайхан нийгмийн буян. Аав, ээжийн буян. Бас чиний буян за яг халуурах гэж байна. Юутай ч эрхэм сараачигч анд минь, сараачигчийн сараачсаныг уншигч анд минь хүний оюун бодлыг, санааг энэ сайхан зүйлээр дамжуулан хүргэх боломжийг бүрдүүлсэн тэр баатрууд гэж нэрлийдээ одоо тэр нөхдөд талархмаар. Цаашид өшөө олон аавийн хүүхдүүд блог нээж өөрсдийн санаа бодлыг өөр өөр өнцгөөс гаргаасай, тэр гаргасан санаа бүр нь бодлого болон хэрэгжиж энэ улсад хувь нэмэрээ оруулаасай гэж би хүснэм. За тэгээд найз минь санаагаараа сараачаад байж дээ. Амжилт

JD