Tuesday, April 15, 2008

Аз жаргал чи хаана байна аа. . .

Би дандаа мөрөөдлийнхөө төлөө амьдардаг гэж өөрийгөө бодож байлаа. Гэтэл бүх л хүн энэ мөрөөдлийнхөө төлөө амьдардаг юм байна. Хүүхэд байхдаа мөрөөддөг байлаа. Мөрөөдөл маань үзэж хархийн хэрээр тэлсээр байгаад сүүлдээ бүүр том болж мөрөөддөг боллоо. Мөрөөдөөд л байдаг. Гэхдээ энэ мөрөөдөл эрч хүч өгч амьдралыг бас сонирхолтой болгодог л юм байна л даа. Гэтэл хэзээ ч тэр мөрөөдөл ирэхгүй нь даанч харамсалтай. (Зарим нэгэн эд материал бол ирнэ л дээ. Гэхдээ энэ бол мөрөөдөл биш. Хүнээс хамаарана)

Энэ мөрөөдлийн цаана мэдээж аз жаргал гэгч хэн ч тодорхойлж чадахгүй нэгэн зүйл мөнхөд оршиж байх юм. Одоо бодоод байхад хүн өдөр тутам мөрөөдөж байх яг тэр мөчид л аз жаргал гээд хайгаад байдаг зүйл чинь өнгөрч байдаг юм байна л даа. Яагаад гэж та асууж болох юм. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн үхэх өдөрлүүгээ ойртож байдаг. Гэтэл бидэнд баригдадгүй, мэдрэгдэдгүй тэр аз жаргал зүгээр л цагийн зүүний дагуу өнгөрч байдаг юм байна.

Өдөр болгон бидэнд азгүй тохиолдол, гайхамшигтай учралууд тохиолддог гэтэл тэр бүхэн өөрөө аз жаргал байдаг юм байна. Та гайхаж болох юм бидний оюун ухаан өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн зүйлсээс ганц нэгхэн сайхан, муухай дурсамжууд л үлдсэн байдаг. Гэтэл хадгалагдаж үлдээгүй мянган мянган өдрийн дурсамжийг, үйлдлийг бид одоо эргээд сэргээж, дуурайж бас чадахгүй нь үнэхээр харамсалтай. (Мянган удаа ламдаад, уйлаад, гуйгаад ч, эрдэм шинжилгээний аргаар ч эргүүлж чадахгүй) Хааяа бид ярьдаг штээ. Арван жилд байхад сайхан байжээ гээд л. Нээрээ л сайхан байсан. Би яагаад тэр үед нь тэр сайхан мөчийг мэдрээгүй юм бэ? Яг л энэ байхгүй юу. Аз жаргал гэдэг чинь мөрөөдөж байх, зовж бай, инээж байх яг тэр л үе чинь юм байна. Гагцхүү бид үүнийг л мэдрэх нь өөрөө аугаа зүйл юм байна.

Иймээс би одоо аз жаргалаа оллоо. Яагаад гэхээр би цаг хугацаа өнгөрөх бүрт өөрийнхөө аз жаргалтай мөчийг яаж бий болгохийг төсөөлж байна. Яг үүнтэй адилаар та цаг мөч бүрийн үнэ цэнийг мэдэрч харах өнцөгөө нэгээр ахиулах нь зөв болов уу. Мөхөс миний бодол шүү. Та сайн бодоод үзээрэй.

Яах вэ та өнөөдөр зовж байж болно. Танд уйтгартай өдөр ч байж болно. Эсвэл та бусдаас азгүй ч байж болно. Гэхдээ л та эрүүл байна. Та өөрийгөө хайсаар л байгаа дэлхий дээрх ганцхан хувь штээ. Та л өөрийнхөө аз жаргалыг бий болгоно. Өөр хэн ч биш. Хайртай хань чинь, ээж чинь, аав чинь, ах чинь, улс төрчид биш шүү. Ганцхан чи өөрөө.

JD

2 comments:

A.Амарсайхан said...

Өнгөрсөн бүхэн сайхан байдаг. Би алс хязгаар хөдөө сумд ажиллаж байхдаа өөрөөсөө "Сумд аж төрж, өеөдсөн үхэр босгож, ус зөөж яваа минь дараа над сайхан санагдах болов уу?" гэж өөрөөсөө асууж билээ. Тэгтэл одоо тэр үе минь сайхан санагддаг. Хүн бүхэн төв рүү тэмүүлж байхад би урсгал сөрж амьдрал үзэж явж дээ гэж боддог.

baljka said...

Сайн байна уу?
Танийг олон удаа ТВ-р харж байлаа. Нийгэмдээ тустай олон сайн зүлийг хийж чадах чадварлаг, орчин үеийн нийгмийн шинэ залуу зүтгэлтэн гэж боддог. Чаашдын чинь ажил, амьдралд тань амжилт, аз жаргалых хүсье!
Улам бүр хичээж, улам бүр дээшээ тэмүүлээрэй.