Wednesday, April 2, 2008

463-дах захидал (Найруулаггүй тэмдэглэл)

Сайн байна уу? Гишүүнээ. Та чинь зурагтаар гардагаасаа ямар өөр болоо вэ. Бүүр тагралчаа юу даа. Тээр жил манай суманд ирэхдээ шөвийчөөд тогоо өндөлзөөд л гүйгээд байсан. За тэр ч яахав. Ойрноос манайхаар их олон ах нар хотоос ирээд байгаа. Өвөө, эмээ хоёрт бэлэг барьж гүйгээд л хэ хэ. Манай хамаатан л юм байх гэсэн чинь шал танихгүй хүмүүс гэнэлээ.

Би харин таныг хэзээ ирэх юм болоо гээд л бодоод байсан. Удахгүй сонгууль болох гэж байгаа юм гэсэн. Та ч дэвшинэ л биз дээ. Сониноос таны дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн нөгөө худагний төсөл чинь таныг явсны маргаашнаас л дууссан штээ. Одоо нэг том цемент л байгаа. Манай сумын хосууд л тэр дээр очиж орой суугаа харагддаг юм. За тэгээд амьдрал хэвэндээ л байна даа. Уул нь худагтай болчихсон бол ч тээ. Манай гэрийнхэн дотроо хуваагдаад бөөн л юм болж байна. Танай нам юу хийсийн. Манай нам тийм юм хийсэн гээд л. За за тэгээд та хариу бичнэ биз дээ. Энэ миний 463-дах захиа шүү. Та даанч хариу бичихгүй юм аа. Аргайгүй дээ. Та чинь Реалити шоунд байгаа юм чинь. Таныг би хасагдчих вий дээ гээд л айгаад байдаг юм штээ.

Зурагтаар надад мэнд хүргээрэй.
(Энгийн нэг тэнэгхэн хүүгийн гишүүнд бичсэн тэмдэглэлээс) Үргэлжлэл бий. . . (Бичээд суух гэсэн чинь ажил гараад байна)

JD

1 comment:

Bodrol said...

Hey zaluu uy bna? Chi buur Global Ceo geed blogoo ch bichixee baijee. Ajil ixtei guigeed bna uu? Amjilt shuu naizaa.