Thursday, July 3, 2008

Хөөгөөд л бариад авахгүй дээ. . .

Өнөөдөр 2048 оны 7-р сарын 01. Орчин цагийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтэх өдөр.
Би тэр үед их залуухан байсан юм даа. Одоо бодход хамгийн оргил үе минь байж дээ. Тэр жил манай улс 5 дах удаагийнхаа Ардчилсан сонгуулийг хийсэн. Сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байсан өдөр юмдаг. Миний мэдэх олон хүн Ардчилсан намын төлөө саналаа өгөөд ялна гэдэгт нь итгэж байсан үе. Гэтэл үр дүн хараахан сансанаар нь болоогүй юм аа. Маргааш өдөр нь 12 цагт тэр үед ИХ намын дарга байсан Батзандан, Магнай гэх тэдний хамсаатан, БНН-ын дарга Жаргалсайхан нар сонгуулийн дүнг эсэргүүцэж олон нийтийг хамарсан хөдөлгөөн өрнүүлсэн юм. Гэтэл тэр хөдөлгөөн хэдхэн цагийн дотор удирдлагаас гарч анархизм болж хувирсан юм аа.
Анх удаагаа л нүдээрээ иргэний дайн үзсэн юм даа. Тэр үед ТВ үзээд сууж байхад дотроо харамсах сэтгэл төрж байсан юм. Тэнд олон залуу байсан. Тэд бүгд өөрсдийгөө зөв зүйлийн төлөө тэмцэж байгаа гэсэн сэтгэлтэй байсан. Аргагйү ч юм даа. Тэднийг хэн ч удирдаагүй юм. Тэд зүгээр харсанаа л, бодсоноо л хийж байсан.
Маш олон цагдаатай хүч тулан тэмцэж байлаа. Ингэж тэмцсээр харанхуй болсон. Харанхуй болоод Улаанбаатар хот даяар онцгой байдал зарлаад жинхэнэ аймшгийн дүр зураг бий болсон юм даа. (Хэсэг чимээгүй болов. Чичирсэн хоолойгоо аяга усаар чийглээд цааш нь ийнхүү өгүүлэв)
Шөнө нь ерөөсөө унтаж чадсангүй ээ. Учир нь бүх ТВ хаагдаад ганцхан ТВ-ээр дайны байдалтай мэдээ цацагдсаар. Өглөө эртлэн босоод ТВ-ээ нээлээ. Би юу үзэх нь энэ вэ. Хоёр эмч хоолойгоо чичрүүлэн ярьж байх юм.
Манай эмнэлэгийн хажуугаар хар машинтай хүн хэдэн залуусыг орилуулан хөөсөөр орж ирсэн. Тэд гэрэлтүүлээд буудсан. Эмнэлэгийн хаалгаар эхний хүн нь гүйж орж ирээд бидний гар дээр нас барсан. Төд удалгүй дараагийн залуу орж ирсэн. Мөн адил зүйл болсон. Яагаад вэ? Тэр хоёр залууг бусдын адил хөөж гүйцээд барьж аваад хорчиж болоогүй гэж үү.
Тэр үймээнээр гэмгүй 5 залуу амиа алдсан юм аа. Монгол ТВ-ээр амиа алдсан залуусын тухай биш харин шатсан байшин, алдагдсан хуурны тухай гаргаж байсан. Хайран сайхан хуур минь гээд уйлж байгаа нь ямар сэтгэл эмтэрмээр байсан гээч. тэр шатсан байшинг ч мөн адил хархад ямар сэтгэл эмтэрмээр байсан гээч. (Бухийн баас гэж) Тэр үед хүний аминаас илүү үнэтэй нь байшин байсан юм даа миний хүү. Одоо харин тэр үе түүх болон үлджээ.
Миний хүү санаж яв аминаас илүү эд гэж байдаггүй юм шүү.
Хүн хүн төрүүлдэг ч дахин нэг ижлийг үйлдвэрлэдэггүй юм. Харин байшинг, хувцасыг, хөгжмийг бол хэдээр нь бүр илүү сайныг ч хийж болдог юм шүү.
Үргэлжлэл бий. . .
JD

4 comments:

Bodrol said...

Setgel odoo ch todxon xaragdaj bna ter aimshigt shono. Avyaslag bichij bna shuu. Exleliig ni unshaad ali ertnii zuil ch biluu geej bodoxod xurgej bna shuu.

Anonymous said...

тийм ээ би ч бас харамсаж байна. гэхдээ энэ үйлдэл энэ эрх баригч нам арай л өөрөөр тайлбарлаад байх шиг санагдах юм. дайран дээр нь давс нэмэх, алдаан дээр нь дөрөөлөх гэдэг билүү? хүний гараар могой бариулах ч гэдэг билүү? юутай ч хэдэн ТВ ний амыг хаачихаад МҮТВр үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацаж ард түмний тархийг угааж байна. ХӨдөө бол өөр суваг гарахгүй муу Элбэгээг л бүхнийг зохион байгуулсан гэж ойлгож хуучны ХУ нам нь сайн, намдаа өгсөн нь зөвтөж хэмээн ярьж Баяр сайдыг шүтчихсэн байна. Мэдэхгүй л юмдаа. Би л хувьдаа Баяр сайдыг хүндэтгэдэг гэхдээ ХУ НАМыг хэзээ ч үнэлэж байгаагүй. Бүхнийг хүчээр шийддэг санагддаг. Мэдэхгүй юмдаа. Цаг хугацаа бүхнийг харуулна биздээ. Дахин сонгууль болвол ч АНам далаараа тавиулах байхдаа

Anonymous said...

Sain bichjee.

Sugi said...

Энэ үнэхээр харамсмаар.хаанаас ч билээ уншиж байхад:Манай дарга ч мэргэн байна шүү яг л тарвага шиг хөөгөөд л онож байна гээд л хар машинаар гэрэл тусгаад л хөөгөөд буудаад байсан тухай гарсан байсан.Үүнийг уншаад арай ч үгүй байлгүйдээ гэж бодож,элэг эмтэрч үзэн ядаж байсан шүү. 7 сарын нэгний үйл явдал дахин бүү давтагдаасай хэмээн хүсч байна. Уг үймээнийг зохион байгуулсан хүмүүсийг болон хар машинтангуудыг олох хэрэгтэй.Харин тэр юу л болдог болоо. Тэ