Monday, September 15, 2008

Баянмонгол орны хувь. . .

Өнгөрсөн сонгуулиар МАХН "Эх орны хишиг", АН "Эрдэнийн хувь", Харин нэр дэвшигч Лу. Болд "Баян Монгол корпораци" төслийг тус тус санаачилсан санагдана. Хэ хэ. Үнэхээр олон санаа гарсан ч нэг л эх үндэстэй буюу эх орны хэвлий дэх баялагийг хэрхэн хуваах тухай санаачлагууд байлаа. Эхний хоёр хэсэг бол яаж өгөхөө мэдээгүй зөвхөн санал авахийг л хүссэн. Харин Баян Монгол нилээн гаргалгаатай байсан шүү. Ийгээд сонгууль боллоо. Болсон чинь МАХН яллаа. Ялсан чинь ард түмэн бослоо. Боссон чинь буудчихлаа. Буудуулсан ньүхлээ. Бусад нь баригдлаа. АН удирдлагаа арчаагүй хэдэн лаларуудад алдлаа. Алдсан даруйдаа авсан АН нь ЗГ-т гар хөлөө хийлээ. Аргаа барсан гишүүд нь яахаа мэдэхгүй учраа олохгүй чихэлдэнэ.
Тэгсэн чинь яасан гэнэ үү нөгөө хамтарсан ЗГ-ийн гэрээнд нь АН-ийн "Эрдэнийн хувь" өгөх асуудал нь тусгагдаагүй бололтой. Ийгээд асуудал бахин босоод АН дотроо дахин хуваагдлаа.
Би бол ганцхан зүйл дээр л итгэж байна. Бид жинхэнэ утгаараа өгөгдөх Баянмонголийг л дэмжих хэрэгтэй болоод байна (http://www.bayanmongol.mn/). Ху намын нөхөд "Баян Монгол"-ийн төслийг ашиглан нэг корпораци байгуулах сураг гараад байдаг. Би бол ирэгн байнгын хувь эзэмшдэг л байх ёстой гэж үзээд байгаа. Харин нөгөө хэд бол нэг удаагийн олголтоор тогтмол сая ч юм уу сая таван зуу ч юм уу өгөөд үлдсэн ашгаа хуу татах гээд байх юм.
Харин үүний оронд корпораци ашигтай л ажиллаж байвал ашигаас хамаарч хувьцаа эзэмшигчийн ашиг нь нэмэгдэж байдаг л баймаар байна. Юутай ч энэ их баялаг хуваарилагдах асуудал бол тодорхой болж байна. Харин яаж вэ гэдэг дээр л жинхэнэ алалцах хэрэгтэй болоод байна даа Монголчуудаа.
Нэрний хувьд гэвэл Эх орны хишиг гэчих гээд айлгаад байна гэнэ ээ намын нөхөд. Тэгвэл Баян Монгол орны хувь гэвэл гурвуулаа багтаад байх юм хэ хэ. 2012 онд альаль нь л өгсөн гээд явна биз. Харин иргэд бид л баян байвал болчийшдээ.
JD

1 comment:

Anonymous said...

Сайн уу? Чиний блогоор хаяа ордог юмаа. Өөрийнхөөрөө, хамгийн гол нь бодсон санаснаа илэрхийлж байгаад чинь баяр хүргий. Бид чинь "би ингэж бодож байна" гэж хэлэхэд асар асуудалтай улс шүү дээ.

Харин дэмий шахуу нэг санал байна. Чи текстээ бичихдээ нэг их өнгө оруулах юм. Нэг л ёозгүй. Гэхдээ мэдээж миний л бодол л доо.

Оргил