Tuesday, October 7, 2008

Саваагүй нохой сарлуу хуцав. . .(Найруулаггүй тэмдэглэл)

Сайн уу найзуудаа. Та бүхний ажил, амьдрал сайн биз. Ойрдоо надад ингэж санагдаад байна уу. Эсвэл би ийм нэг мэдрэмж аваад байна уу. Нэг л их бухимдмаар ч юм шиг. Ажил ерөөсөө бүтэхгүй байгаа ч юм шиг санагдаад байх юм. Үнэн үү би ингээд байна уу. . . ? Аан. Хэ хэ.
За за надад л тийм байгаа байх тээ. Тэр яахав. Сониноос ойрд би нээрээ Орон нутгийн ИТХ-д нэр дэвшээд ёстой нэг үзэж байна аа. Ер нь бол манайхаан үзэхэд гэмгүй нэгэн зүйл байна шүү. Маш их зүйл мэдэрч байна. Бас мэдэж байна. Үнэхээр л тулгамдаж байгаа асуудлуудтай учирч байна. . . За тэр өрсөлдөгчидийн хувьд бол ярих юм байхгүй ээ. Булхиа хийдэг нь ч үнэн юм шиг байна аа. Энэ удаагийн орон нутаг дээр ч мөн адил хийгдэнэ л гэх юм. Арай үгүй байлгүй дээ гэж бодсон ч гэсэн л дотроо айж байна аа гэж хэ хэ.
Манай иргэд дотроо ёстой нэг нам намаараа аймаар хуваагджээ. Сонгууль болох бүрд нэг гэр бүл лав сард хоёр салдаг гэнэ. Ха ха. Тэгээд л нийлдэг юм байх аа. За тэгээд хөгшид чинь дотроо бас хуваагдаад үзэж гардаг юм байна оо. Ер нь далимдуулж мөнгө саах гэсэн баагийнууд бол ная байна аа. Хэрэг алга. Ямар сайндаа л нэг хөгшин ирээд л сонгууль хэцүү хэцүү гээд л ярьж гарна. Тэгээд өмнөх сонгуулиудад хэрхэн хүн гаргаснаа бас хар PR хийснээ ярина. Тэгж байснаа гадаа гараад эгч нь л дүүдээ туслая. Эгчийгээ цалинжуулаад авчих гэнэ. Хэ хэ.
Архичид өглөө очихоор штабийн үүдэнд сууж байна. Нэг баагий нь гүйж ирээд л би найзуудаа бүгдийг нь өгүүлэнэ. Шар тайлах юм өгчих гээд л. За даа ёстой нэг дарамт юм байна оо. Хэ хэ.
Сонгуульд өрсөлдсөнөөр харин би нэг сайн зүйл мэдэж авлаа. Би хэдэн найзтай вэ? Хэн хэн хэрэгтэй цагт минь хэрэгтэй байв гэдгийг нь л ёстой нэг мэдэж авч байна даа.
Дүүргийн иргэдийн хурал ер нь бол эрх хэмжээний хувьд их бага эрх мэдэлтэй байдаг. Тэр ч утгаараа хязгаарлагдмал хүрээнд ажилладаг. Гэхдээ л хийх ажил, шийдэх зүйл ихтэй юм аа. Би ямар ч л гэсэн нэг зүйл л мөрийн хөтөлбөртөө онцлож тусгалаа. Тэр бол иргэн бүрт олгогдох газрыг л хурдан шуурхай олгох тэр нөхцөлийг бүрдүүлэхэд нь л гэж. Би нэг их сайндаа бишээ газрын тухай хууоиар хуучнаар өрхийн хэрэглээний гэж байсан газрыг иргэн бүрт болгосон юм. Тэрнийг л хурдхан шийдээд иргэддээ хуваагаад өгчихвөл хэсэг айл ч гэсэн өөрийн гэсэн өмчтэй болох юм даа гэж бодож байна. Хараад байхад гарууд бол жинхэнэ үлгэр зохиодог юм байна. Амлаж байна аа ёстой нэг. Өмнөөс нь бөгс улайх юм. Өөрийнхөө асуудлыг шийдээгүй байж л хүний асуудал шийдэх гээд байгаа олон гар тэнд байна билээ шүү манайхаан. Ху нам манай дүүрэг дээр Үйлдвэрүүдийн үүдийг нээж өрх бүрт 30 сая төгрөг өгнө гэсэн шүү. Бас л аан. Сонгуулийн дараа шууд Хан-Уул дүүрэг шилжих иргэдийн тооч алсаан аан. Хэрвээ ялвал штээ.
Гэхдээ энэ сонгууль бол жинхэнэ сонгууль юм байна гэдгийг би одоо л улам ихээр мэдэрч байна. УИХ-ийн гишүүдээс хүсээд байдаг бүх хүсэлтийг биелүүлдэг эрхмүүд нь тэнд суудаг юм байна гэж. Тэгэхээр би уншигч найзаас юу хүсэх гээд байна гэхээр энэ сонгуульд л заавал оролцоорой. Найзуудаа за тэгээд сонгууль өгдөггүй хэсэг насны эрхмүүд байгаа штээ 30-40 насны бүгдийг нь чирээрэй. Заавал шүү. Ганцхан зүйл үнэхээр хоёр талууд гарч чадвал өглөө сэрэхэд чинь цонхыг чинт хаагаад байшин барихгүй байна. Дүүгийн чинь тоглоомийн тайлбай дээр байшин барчихгүй байна штээ. Нэг л жишээ нь.
Юутай я саваагүй нохой сарлуу хуцав гэдэг шиг би дэвшээд л явж байна. Гэхдээ миний дэвшсэн ганцхан шалтгаан бол түнэр харанхуйг би яасан харанхуй юм бэ гэж суухийн оронд нэг ширхэг лаа асаая, нөгөө талаас өнөөдрийнхөөс ихийг хийхийг хүсч байгаа болохоор би дүүргийг сонголоо. Дүүрэг бол Ардчилсан тогтолцооны хамгийн анхан шатны өөрөө удирдах байгууллагын нэгж юм. Би эндээс эхлэнэ ээ. Дэмжээрэй манайхаан.
JD

6 comments:

Anonymous said...

НИТХ ууг нь маш хэрэгтэй сонгууль шүү. Би өмнө нь энэ сонгууль болдгыг мэддэггүй байсан харин сая орон нутгын сонгууль гээд байхаар нь нийслэлийн болон орон нутгын засаг даргуудын сонгохын байх гэж бодож байлаа. Тэгсэн Иргэдээ төлөөлөх бие хамгаалагчуудыг сонгохын байна ш тээ. Эндээс гарсан бие хамгаалагчдаасаа засаг дарга болох хүнээ сонгох юмуу хайшайн үйл явцын хувьд аягүй боломжын санагдсаан.

Anonymous said...

Би хэдэн найзтай вэ? Хэн хэн хэрэгтэй цагт минь хэрэгтэй байв... Энэ ёстой үнэн шүү. Чи бас хэр сайн найз билээ гэдгээ бодож үзэх хэрэгтэй шүү.

Anonymous said...

За амжилт хүсье. Чи залуу хүн. Би ч ялгаагүй. Тиймээс чамайг дэмжиж байна. Сонгогдсон ч сонгогдоогүй ч энэ нэр дэвшсэн чинь чамд хэрэгтэй болох байх. Туршлага гэх үү дээ.

Оргил.

Unknown said...

Тэр намаараа талцах үзэл бол үнэн шүү. 2 том намын тэмцэл дунд манай ард түмэн хохирч үлддэг эсэргээрээ хүмүүс өөрсдөө намчирхаж энэхүү эрсдэлийг бий болгодог. Гэхдээ энэ орон нутгийн сонгууль энэ жил бол арай л сүртэй болж байна. Өмнө нь би энэ сонгууль бараг хэзээ болж өнгөрснийг мэддэггүй шахам байсан одоо бол маш сүртэй болж байна.
Таньд амжилт хүсий.
Таныг би телевизээр зөндөө харж байлаа. Сая хүртэйл MGTV-гээр ярихыг чинь сонссон. Таныг их хүндэлж явдаг шүү. Дүүрэг гэж ялгалгүй сонгодхоороо ихийг хийж бүтээгээрэй. Амжилт

mglaus said...

hehe, songuulias gaduurh asuudal manatai l yavna uu

Anonymous said...

Äýëõèéä õ¿í àìüäðàõàä õàìãèéí òîõèðîìæòîé óëñ, õîòûã æèë á¿ð øàëãàðóóëäàã... áèë ¿¿?
ãýòýë "Àçèéí öàãààí äàãèíà" ìààíü õ¿í àìüäàðàõàä ÷èíèé õýëäýãýýð íýýðýý ë õàìãèéí òîõèðîìæã¿é ãàçàð áîëæ äýý 2000 îíîîñ õîéø áàéõ àà? Ìèíèé áîäëîîð Áàÿíìîíãîë õºäºë㺺í ýíýý òýðýý àæèë ºðí¿¿ëæ ýõë¿¿ëæ áàéãàà ÷èíü èõ òààëàãäàæ áàéíà. Ãýõäýý ¿íýí ñýòãýëýýñýý õèéõ ¿¿, ýñâýë õèéñýí, õèéæ áàéãàà ä¿ð ¿ç¿¿ëýõ ¿¿? ¯ã¿é áàéõ àà ¿íýí ñýòãýëýýñýý Ìîíãîë óëñàà, ìîíãîë õ¿íýý õºãæ¿¿ëüå ãýæ áîäîæ áàéãàà áàéõ. Ìîíãîë óëñ ýöýã ºâãºäººñ ìààíü ºâë¿¿ëýí ¿ëäýýñýí èéì èõ ãàçðûí áàÿëàãòàé îðîí àòàë, àðä èðãýä íü ÿàãààä èéì òàð÷èãõàí, äîðîé, çàëõóó áàéãààí?... Ýíý á¿ãäèéã ººð÷èëüå! ãýæ ÷èíèé óëñ òºðä îðîõ íü èõ çºâ ºº. Èéì ñýòãýëòýé çàëóóñ ãàðàõ õýðýãòýé. Äýìæèæ áàéíà. Ãýõäýý àðä ò¿ìíèé èòãýëèéã íýãýí áèå öîãöîñ ãýæ ¿çâýë, õóðóóíû õóìñûí òîëèîí ÷èíýýã íü ÷ á¿¿ àëäààðàé. Ýíý ìàÿãààð îëîí, áýëýí àìëàæ ñîíãóóëü, óëñ òºð õèéæ áóé õ¿í, íàìóóä îëîí áîëõîîð àðä ò¿ìýí îäîî áàðãèéí èòãýõýý áàéæ äýý(Ìèíèé áîäîë ø¿¿). Òýõýýð "Áàÿíìîíãîë" îî ñîíãîãäñîí ÷ ýñ ñîíãîãäñîí ÷ ¿ðãýëæë¿¿ëýýðýé ãýæ õ¿ñýõ. Óóë íü àâàðãà íàìóóäûí àìàëñíààñ îíäîîãîîð õóâüöàà, íîãäîë àøèã ýíý òýð íü àðãàã¿é ë ýõ îðíû ýçýí ãýëòýé!
Õèéñýí, õèéæ áóé, õèéõ ãýæ áóé àæëóóä ÷èíü àðä ò¿ìýíä õ¿ð÷, òýäýíä ìýäðýãäýæ ÷àäâàë ÷è çààâàë ãàðíàà, ÿëíàà. /Ìèíèé áîäëîîð ÿëàõ, ÿëàãäàõ ãýäýã àëü àëü íü õ¿í õýðýãòýé äýã ýý/ Îäîî áèø þì àà ãýõýä äàðàà íü... Ìàãàäã¿é îäîî ÷ þì áèë ¿¿...