Friday, October 31, 2008

Сайхан санагдаж байна...

Сайн уу найзуудаа. Ойрд ажил ихдээд удаагүй шүү. Зүгээр л хэсэг амарсан юм. Сониноос сонгууль гэдэг их ажил одоо хэр нь дуусаагүй л байна оо. Өнөөдөр нэг зав гаргаж байгаад миний бичлэгэнд уншигчдын өгсөн сэтгэгдэл, бичлэг энэ тэр гээд л баахан зүйлээ харлаа. Нөгөө хааяа нэг зав гархаараа гэрээ цэвэрлээд тэгсэн чинь нэг баахан хаяагдсан мартагдсан юм нь гарч ирээд л гоё байдаг шиг (Гэхдээ манайх тийм их хогтой биш шүү) санагдлаа. Олон сайхан найз нар маань сэтгэгдэл бичжээ. Зарим нэг нь ч бас дургүй хүн ч гарч ирж л байна. За тэгээд бүгдэд нь таалагдана ч гэж юу байхав. Тэгээд найзууддаа болон сэтгэгдэл бичсэн хүндэт уншигчиддаа маш их баярлалаа. Та бүхний энэ үгс чинь намайг блогоо харах, бичих урам өгч байдаг юм шүү.
За тэгээд сэтгэгдэлээ бичье ээ.
Сонгуулийн тухай нэгэн бичлэг дээр нэгэн уншигч маань чи ингэхэд өөрөө хэр сайн найз билээ гэж асуусан байна. Энэ бичлэгийн сэтгэгдэлийг ч би аль дээр л харсан л даа. Тэгээд бараг сар хэртэй нээрээ би хэр сайн найз байж чаддаг вэ гэж өөрөөсөө асуусан шүү. Бодлоо. Хэ хэ. Бодоод би нэг зүйл олсон. Би дотны гэх цөөхөн хэдэн найзтай юм байна. Гэхдээ дотны найзууд маань дотроо бас олон янз юм байна. Сүүлийн 4 жил бараг хэдхэн тооны найзтайгаа, найзынхаа асуудлыг ч бизнесийнхээ асуудлыг ч хуваалцдаг байжээ. Сайн найз байж чаддаг эсэхийг өөрөө хэлбэл сайн гэх байх. Харин энэ асуултыг би найз нараасаа асууя гэж шийдсэн шүү. Аймаар муу найз хэрвээ байвал сайн найз болох гэж зүтгэнэ ээ хэ хэ. Яагаад гэхээр хүн өөрийгөө хэзээ ч мэддэггүй штээ. Нөгөө дур эзнээ голохгүй гэдэг шиг.
За тэгээд олон хүн сэтгэгдэл бичжээ. Сүүлд нэг бичлэг уншлаа. Баянмонголын тухай санаа орсон. Нэг зүйл хэлэхэд хуулийнхаа төслийг энэ намрын хуулийн хэлэлцүүлэгт оруулахаар болсон шүү. Энэ ажлыг бол би үр дүн гэж харж байгаа. Ямар ч байсан би энэ ажлыг төгстөл зогсоно гэдэгт итгэлтэй байгаа. Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэдэг байх аа.
Сониноос сонгуульд өрсөлдсөн тухай мэдээлэл бас байгаа. Миний асуудал бол одоо хэр нь шийдэгдэдгүй ээ. Сонин гэвэл би найман хүний саналаар унаад байгаа. Тэгээд хор орсон гээд дахиад тоолох юм гэсэн. Надад бол сонин биш байна. Би нэг л зүйл харж байна. Би унасан даа баярлаж байгаа. Нэг үгээр хэлбэл би дүүрэгт дэвшсэн нь болсон. Энэ бол хамгийн анхан шатны нэгж. Нөгөө талдаа миний хувьд өөрийгөө дахиад 4-5 жил бэлдэж оюунаа цэнэглэх хэрэгтэй. Хүний төлөө ажиллах чадвартай болох хэрэгтэй. Хүний мөнгийг харахгүйгээр хүний эд хөрөнгийг завшихгүй болох хэрэгтэй гээд л олон асуудал гарсан. Хамгийн чухал нь нөгөө онигоо шиг би болоогүйн байна билээ. За тэгээд уншчихаад битгий хүн шоолоод байгаарай.
За ёстой зориг гаргаж бичлээ шүү хэ хэ. Нэг найз маань хэлсэн шт нээрээ. Чамтай уулзахгүйгээр блогийг чинь уншихад юу хийгээд яваад байгааг чинь харчих юм байна даа гэж. Нээрээ ч дэлгэрэнгүй бичээд байгаа юм шиг. Энэ ч яахав.
Ер нь бол олон сэтгэгдэл байдаг. Хааяа зарим нэгэн сэтгэгдэлийг уншаад сэтгэлээр унах үе гарах л юм даа. Саяхан нэг бичлэг хийсэн. Устгасан л даа гэхдээ. Нөгөө нэг секс гэж нэртэй. Гол нь нэрээр нь хүн татаад агуулга үзүүлэх гэж байсан. Агуулга нь бол өнөөдөр асуудал, маргааш хямрал болох салаад байгаа гэр бүлийн тухай л байсан юм. Ер нь бол хүнд сэдвийг хүндээр л хүлээж авдаг юм байна билээ. . .
Юутай ч энэ блог гэж сайхан зүйлийг нээсэн ухаантанд баярлалаа. Миний ертөнцөөр хааяа нэг аялдаг андууддаа баярлалаа. Олон жилийн дараа энэ бүх бичлэг сэтгэлгээний хэрээр өөрчлөгдөнө. Тэр болгоныг хамтдаа хуваалцаж хамтдаа байх та нартаа дахин дахин баярлалаа.
JD

1 comment:

Anonymous said...

phaa