Sunday, February 8, 2009

Агаар амталсан өдрүүд. . .

Сайн уу найзуудаа. Сайхан амарсан биз дээ. Найз нь хагас сайны өглөө эртлэн босоод JCI-ийн NOM ерөнхийлөгч болон түүний багийн нөхдийн хамт өөрийн салбар байгууллагын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргийн хамт Дархан, Эрдэнэт хотуудад айлчилал хийгээд ирлээ. Би олон удаа энд тэнд очиж уулзалт хуралд орж олон сайхан зүйл үзсэн. Гэхдээ энэ удаагийн аялал ямар гоё болов оо. Тэр гадаа дулаахан гэдэг нь жигтэйхэн, агаар нь цэвэрхэн үнэхээр сэтгэл татам байлаа.
Эндээс бид нар бараг 08 өнгөрөөж хөдөлсөн. Дарханд яг цагтаа буюу хөтөлбөрийн дагуу 11:00 бэлэн очсон. Дархан-Уул аймгийн салбар байгууллагын гишүүд бүгд хаалган дээрээ зогсчихсон хүлээж байсан. Тэгээд цаашаа цуваа болж аваад Дархан хотруу орсон. Дархан хот очих болгонд л гоё болоод байгаа юм шиг санагдаад байх юм. Дарханд очоод шууд ШУТИС-ийн салбар дээр нь очсон. Том сургууль байна билээ. Дархан ч ер нь том юм аа. Хүн ам нь 120 мянга гаруй гэсэн байх аа. Нилээн зах зээл сайтай л санагдсан. Тэгээд аймгийн Засаг даргын орлогч нь хөгжлийн талаар илтгэл тавьсан. Хэ хэ. Ху намын хорооны хуралд суусан юм шиг мэдрэмж л төрсөн дөө.
Ийгээд хөтөлбөрийн дагуу явсаар өдөр Эрдэнэт хотруу хөдөлсөн. Зам нээрээ олуулаа явхаар маш хурдан өнгөрч байна билээ шүү. Эрдэнэтэд дөхөөд ирсэн чинь харин манай Эрдэнэтийн салбар байгууллагынхан үнэн сүртэй угтаж авсан гээч. Монгол дээлтэй бүсгүй хадаг сү барьчихсан угтаж авсан. Бас л сонин мэдрэмж төрж байна билээ шүү хэ хэ.
Эрдэнэт хотод манай салбар байгууллагын гүйцэтгэх дэд ерөнхийлөгчийн шинээр ашиглалтанд оруулсан үйлчилгээний төвтэй танилцаад шууд Олимп баазруу явсан. За даа тэр Олимп бааз чинь жинхэнэ тасарчихсан газар юм билээ. Үнэхээр гоё газар юм билээ. Тэндээ хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаанд оролцчихоод хэдэн нөхдийн хамт нутгийн нэгэн анчинг суулгаад анд явсан. Ёоо ёстой нэг гараад 5 минут яваад л чоно таарсан. Шинийн 13-ний маш том сартай шөнө. Гэрэлтүүлэнэ гадаг асуудал бас их хүнд юм билээ. Ерөнхийдөө бол 2 чонотой таарч алдаад, гөрөөс буудах гэсэн чинь мод таглаад тэгээд л шөнөжин гэрэлтүүлж байгаад буйсан. Юутай ч гоё байсан.
Ийгээд өглөө нь Олимд баазаас гараад Сэлэнгэ амралтруу очсон. Тэнд Эрдэнэтийн хоёрдах цанийн бааз байдаг юм билээ. Үнэн лаг дээшээгээ автомат татагчтай наасан. Түрээсийн цана болон конки нь өдрийн мянга гээд боддоо. Ноён ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай тэнд гулгаж байсан болохоор дээшээ гарч гулгах асуудал хүнд байсан. Тэгээд баахан мөсөн дээл р савж унасан даа. Одоо энэ хөл нээрээ хүнйи хөл болчихоод л байна. хэ хэ.
Ингэж амралтын хоёр өдрөөрөө мөсөн дээр гулгаж, агаар идэж, хамт олонтойгоо сайхан байлаа. Буцаад Утаанбаатартаа орж ирсэн чинь цээж минь хорсож байна билээ шүү. Яана даа энэ утааг гэж.
Биднийг хүлээж авч дайлж, хамаг сайхан бүхнээрээ үйлчилсэн Дархан, Эрдэнэтийн JCI салбар байгууллагын хамт олондоо баярлалаа.
JD

3 comments:

Anonymous said...

udur bolgon bi chamg boddog
vrgelj chinii dvriig setgeldee tusuuldug
vnendee chamaig vrgelj sanadag
chamg harah bvrde bi bayrldag ...........JD d UUNUU s

Anonymous said...

UNUUDRIIG BI CHAMGVIGEER TUSUULJ CHADAHGVI NEEE...JD UUNUU

ЗОРИГТ8 said...

Агаарыг одоо бүр амьсгалахад хэрэглэх биш амталж иддэг болж дээ. Хэ хэ