Monday, February 9, 2009

Бүсгүйчүүдийн тухай миний бодол...(Найруулаггүй шүү)

Одоогоос хэдхэн хоногийн өмнө миний нэгэн хүндэлж явдаг эмэгтэй найз маань надад нэг сонин хүсэлт тавьсан юм. Тэр нь бол чи блог дээрээ эмэгтэй хүнийг юу гэж бодож явдаг тухайгаа бичээч гэсэн юм аа. Би тэр өдрөөс хойш нилээн удаан хугацаанд олон хоног энэ сэдвийн тухай бодоод бодоод гоё санаа олохгүй байсан юм. Харин энэ өглөө яагаад ч юм ажил их байсан ч гэсэн энэ тухай бичмээр санагдаад ажлынхаа заваар бичиж сууна л даа.
Хүн болгон эмэгтэй хүнээс мэндэлдэг. Тэр утгаараа эхийн тухай шүлэг, дуу за тэгээд сайхан бүхэн л эмэгтэй хүнд зориулагдсан байдаг. Гэтэл эмэгтэй хүнийг хүн болгон л өөр өөрийнхөө өнцгөөс хардаг юм билээ. Манай нэг найз эхнэртэйгээ муудсан юм. Шалтгаан нь эхнэр нь өөр хэн нэгэн залууг хайрласан учраас тэд муудсан. Түүнээс хойш тэрэнтэй гадуур хамт явах шиг хэцүү юм байхгүй болсон л доо. Учир нь эмэгтэй аятайхан хүн л харвал муу .... гээд л харааж гардаг юм. Үнэн залхмаар шүү. Ингээд бодохлоор хүний амьдралын түүхээс хамаарч бүсгүй хүнийг харах эрчүүдийн өнцөг нь өөр өөр байдаг юм шиг л санагддаг юм.
1. Миний хувьд би өнөөдөр нэг зүйлийг бодож явдаг юм. Ер нь бол эмэгтэй хүн бүр хөөрхөн. (Намайг ямар шалиг гар вэ, эсвэл ямар бөөрөнхий юм бэ гэж битгий бодоорой) Учир нь хэн нэгэн сайхан залуу тэр бүсгүйг өөрийнхөө өнцгөөс харж хайрлаж, дурладаг болхоор тэр бүсгүйд үнэхээр хөөрхөн тэр эрийг татах ямар нэгэн зүйл байна аа л гэсэн үг гэж би боддог юм. Арван жилд байхад манай нэг ангийн Мөнхбат гэж банди байсан юм. Бид нар маажиг тарган болхоор нь баавгай гэдэг байсан л даа. Тэр нэгэн шилжиж ирсэн охинд дурладаг байхгүй юу. Тэгсэн Мөнхбаттай найзалдаг Элбэгээ гээд нэг найз маань чи одоо боль л доо ийм охинд арай ч дээ гэсэн чинь. Аймаар сонин болсноо Элбэгээ чи миний нүдээр хар даа гэсэн гээд л бид инээлддэг байсан юм. Одоо бодоход үнэхээр л Мөнхбатийн бодолд тохирсон л бүсгүй байсан байгаа юм л даа. Тэгэхээр энэ хорвоогийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Тэд заавал эр хүн болгонд таалагдах ёсгүй штээ. Харин хэн нэгэн эр хүнд тэр бүсгүй таалагдаж л байгаа гэдэг нь л үнэн.
2. Мэдээж үеийн энэ бүсгүйчүүдээс гадна миний ээж гэж нэг аугаа эмэгтэй байдаг. Энэ хүн хэн ч байсан л үр нь хайрладаг. Та бол үүнтэй санал нийлэх болхоор би энэ тухай бичээд яахав дээ. Харин миний хувьд дараагийн нэгэн хүн бол миний охин дүү байдаг. Би ганц эмэгтэй дүүтэй л дээ. Тэр утгаараа ч тэр үү дүүдээ маш их хайртай. Хааяа дүү шиг минь охид энд тэнд алдаж явааг хархаар өөрийн эрхгүй дотор муухайрч охин дүү минь бодогддог юм. Энэ утгаараа жаахан охидыг хархаар охин дүү шиг минь л санагддаг юм билээ. Тэднийг алдах вий дээ, зөв яваасай л гэж дотроо залбирдаг. Нээрээ их сонин эмэгтэй дүүдээ хааяа уурладаг ч гэсэн үг бүрийг нь биелүүлдэг шүү. Өөрийн эрхгүй л тэгдэг юм билээ хэ хэ. Бас нэгэн миний эзэн л юм уу даа.
3. За энэ бол мэдээж эхнэр шүү дээ. Хүн амьдралд өөр өөрийн үзэл бодлоороо шилж сонгон нэгэн бүсгүйг онцлон түүнтэйгээ амьдардаг. Амьдралд алдаж онох нь олон л байдаг. Ид дундаа салж байгаа хүнийг хархад тухайн үеийнх нь өөрийнх нь амьдралыг үзэх үзлээс өнөөдрийн үзэл нь зөрөөд эхлэхлээр сонголт нь хүртэл зөрдөг юм болов уу даа гэж боддог юм. Тэр утгаараа юм үзэж нүд тайлж байж эхнэр авах нь яагаад ч юм зөв сонголт болдог юм шиг л санагддаг. Та бүхэн мэдэх байхдаа хүн заримдаа хоёр дах амьдралаа сонгосны дараа их сайхан амьдарч байгаа хүн байдаг. Учир нь их бодож бодож хийдэг алхам ч юм шиг л санагддаг. Мэдээж эхнэр хүн гэдэг бол их нэр хүндтэй хүн шүү дээ. Хайрлахгүй байхын аргагүй. Бас итгэхгүй байхын аргагүй. Эр хүнийг бүхнийг өгдөг, бүхний тулгуур нь байж чаддаг. Өглөө та ажилдаа аз жаргалтай ирээд бүхнийг амжуулахад нөлөөлөх хүч нь мэдээж эхнэр л байдаг гэж би боддог доо.
За ингээд би товчхон утгаар сайн найзынхаа хүсэлтийн дагуу эмэгтэй хүний тухай бодлоо хураангуйлан бичлээ. Таалагдах эсэх нь хамаагүй ээ. Энэ миний л бодол.
JD :) (Засвар хийж амжсангүй уушиглаарай)

2 comments:

Nomina said...

Jackiin helsentei sanal neg baina!
Emegteichuud bur tugs tuguldur baih albagui shuu de. Yamar negen baidlaaraa yamar negen eregtei hund nuluuluh chadvaraaraa yanz yanz baidag bolood unuudur bid zarimdaa iim tsarai muutai huuhentei iim zaluutai suulaa gej uu esvel iim dajgui huuhen iim zaluu songood baihdaa ydiin ch gedgiimuu tiimerhuu yaria baidag biz!

Erchuud bas emegtei humuust yag adilhan nuluuldug gedegtei bas ta bugd sanal negdeh baih.

Za tegeed gadaad bolon dotood goo uzesgelengee bainga tsetseg met uslaj,tordon archilj baigaarai!

gegeen said...

sonirholtoi bichleg bn. er hun uujimhan baih saihan, emegteichuudiin talaar ih broad mind-tai handsan baishd, kk