Thursday, March 19, 2009

Би ч бас эр хүн. . .

Сайн уу найзуудаа. Ойрд уулзсангүй ээ. Ажил ихдээд блогоо ч нээж харах завгүй л гүйж явна даа. Ойрд баахан баяр болоод манайхан нэг л жигдэрч өгөхгүй байх шиг байна даа тээ. 03.18-ний өглөө манай эмэгтэйчүүдээс маш олон мэндчилгээ ирүүлээд сайхан л байлаа. Даанч цэрэг биш болхоор нэг их тоохгүй байсан л даа. Тэгсгээд өдөр өнгөрч нэг мэдэхэд орой болсон байлаа. Хэ хэ. Нэг их уран сайхны юм бичиж байгаа юм шиг санагдчихлаа. Орой болсон байлаа ч гэх шиг хэ хэ. За тэгээд орой харин жинхэнэ sms шавлаа даа. Яадаг ийдэг гэнэ вэ их л сайхан үгтэй юм байсан. Арай ингэж өргөн бүх нийтээрээ тэмдэглэдэг гэж ёстой санаагүй шүү. Бүр ерөнхийлөгч хүртэл их сайхан үг хэлж байна билээ. Урд өмнө цэргийн баяраар Ерөнхийлөгч үг хэлж байсныг нь санахгүй байгаа юм аа. Би таараагүй ч байж болно л доо.
Хараад байхад бид нээрээ үнэхээр баярыг өргөн хийдэг болжээ. Баяраас баярын хооронд л амьдрах болж дээ. Би нэг л зүйл олж хараад байна л даа. Амьдрал үнэхээр хэцүү байна гэчээд л цэцэг барьж гүйгээд л, торт барьж гүйгээд л байгаа энэ байдал нь амьдралын энэ хэцүү байдлаа өөрөөр тайтгаруулах өөрийгөө тайвшруулах арга үнэхээр гарч ирэхгүй байгаад юм болов уу. Шөнөжин архидсан залуус маргааш өглөө нь гудамжаар хөлхөлдөөд л байсан. Бодвол шараа тайлж байна гэж шоудаад өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа байх даа л гэж бодож байна.
Манай орцонд лав хоёр айл шөнөжин уугаад үүрээр өглөө болтол зодолдсон. Дургүй хүрмээр ч юм шиг. Яах гэж ингэж баярлаж, яах гэж ингэж их уудаг юм бол доо. Би ч бас эр хүн. Гэхдээ надад энэ Зэвсэгт Хүчний 88 жилийн ойн баяр бол хамаарагдах хүмүүсийнх нь баяр юм шиг л санагддаг юм. Гэхдээ мэдэхгүй юм даа. Магадгүй өөр өнцгөөс нь хардаг хэн нэгэн бол шүүмлэх л байх. Уул нь шөнөжин шоудах мөнгөөрөө өөртөө нэг цамц авсан бол бас л гайгүй цамц аваад өмсчихнө шүү.
JD

No comments: