Sunday, March 22, 2009

Сэнтий. . .

Цогтсайхан зураачийн хошин зургуудыг үзэж суухдаа нэг зургийг их сайн ажиглаж харлаа. Тэр зурган дээр даргын суудал засаад дээр нь зул асаагаад мөргөж байгаа нэг зураг байна л даа. Гайхаад хараад байсан тайлбар дээр нь хөөрхий албан тушаал их хүсдэг хүндээ гэсэн утга бүхий нэг өгүүлбэр байна. 2*2=6 гэсэн нэгэн хар хавтастай ном байдаг юм. Та сайн мэдэх байхдаа. Тэр номон дээр нэгэн аугаа үг байсан юм. Энэ хорвоогийн хамгийн сайхан сэнтийд ч та бөгсөөрөө л сууна гэж. Нээрээ бид нэг амьдрах энэ насанд өөрт тохирох хувцас, хоол гээд хэрэглээний зүйлүүдтэй. Тэрнийгээ мянга хэтрүүлэх гээд ч нэмэргүй. Нөгөө хэмжээндээ л байна. Эсвэл олон хувцас байлаа гээд өмсөх өдөр нь цөөдөнө гэж. Үүнтэй адилаар сүүлийн жилүүдэд бидний энэ оюун ухаан хэт их ерөнхий болоод дээр нь сайхан өндөр албан тушаалын суудалд очих юм бол бүх зүйл аймаар гоё болох мэт төсөөлөөд байна уу даа гэж нэг бодогдлоо. магадгүй та надтай санал нийлэхгүй болох л байх л даа. Гэхдээ л бид хэн ч болсон байлаа гэсэн бусдаас нэг их ялгарахгүй л амьдарсаар энэ насыг дуусгана шүү дээ. Ингээд бодохлоор бид нар маш их зүйлийг хүсч хүслийнхээ төлөө зовж амьдардаг юм байна.
Буддагийн сургуульд байдаг юм билээ. Хүн гэдэг амьтан бол хүслийнхээ төлөө зовдог гэж. Бодоод байхаар үнэхээр үнэн юм байна аа. Байгаа зүйлдээ сэтгэл ханамж өндөртэй байдаг хүн хэзээ ч зовдоггүй болгоод л байдаг. Харин хэтэрхий их зүйл хүсээд ирхээрээ л түүндээ өөрөө ороогддог. Урд өмнө хажуу өрөө хөлслөөд гүйж явахдаа болоод л байдаг байсан залуу нэг өрөө байртай болоод хоёр жил болов уу үгүй юу л одоо 3 өрөөтэй болох тухай бодож түүнийхээ төлөө зүтгэж эхэлдэг. Үүнийгээ бид нар амьдрал гэдэг. Энэ бол амьдрал. Харин ингэж зүтгэж байхад амьдралд тохиолдсон сайн муу зүйлээ бид нар аз жаргал бас зовлон гэж хоёр ангилдаг. Азтай байвал хурдан байртай болно азгүй байвал байр ч үгүй тарна. Хэ хэ. Зүйрлэл нь нэг иймэрхүү л болж байна.
Нэг үгээр хэлбэл нэг их юм хүсэх нь өөрөө бас аюултай л юм шиг байна доо.
JD

2 comments:

Anonymous said...

ene blog t ymarch hamaaralgvilde gehdee bi halimhang hvsdeg ....

blessing_tara said...

hi, Жадамбаа
Чиний блог-т анх удаа зочилж байна. Бүгдийг нэг дор уншиж чадсангүй, гэхдээ талыг нь ;-) Их таалагдлаа.. ялангуяа бичлэгийн чинь өнгө аяс, ярианы style чинь.. bookmark-даа блог хаягийг чинь оруулчлаа.
Oрж ирж байнаа.

Харин энэ бичлэгийн чинь хувьд чамтай санаа нэг байгаа хэдий ч бас нөгөө талаар бодож явдагаа үлдээе гэж бодлоо.
Хүн чинь байнга шинийг эрэлхийлж, өмнөө байнга зорилго тавьж түүндээ хүрсэн бол кайф авч ;-) нэг шат илүү ахих гэж явдаг болохоор юу ч бай ямар нэгэн зүйлд "шунаж" яваа нь хүний бас буруу биш юм шиг. Би сэтгэл хангалуун байнаа гээд эхнэр 10 хүүхэдтэйгээ хажуу өрөө хөлсөөд суугаад байж бас болохгүй байхаа (жоохон дэндүүлчлээ :) )Гол нь илүү ихийг хүсэж, зорьж явахдаа байгаадаа бас олсон амжилтандаа сэтгэл хангалуун байхаа мартаж болохгүй байх.