Tuesday, June 30, 2009

За юу байна аа...

Сайн уу. Энэ үг бол Монголчууд гэлгүй Дэлхий нийтийн хүн бүрийн харилцааны эхлэл үг гэж хэлэхэд нэг их буруутахгүй байх. Учир нь хүн бүхэн л сайн уу найзаа, хөгшөөн, хамаа, эмээ, өвөө, ээжээ, ааваа юу юу ч билээ дээ явж өгдөг. Тэгсэн ойрын хэдэн жилд нэг шинэ үг моодонд оржээ. Тэр нь за юу байна хөгшөөн. Заримдаа хүн тэгэхээр сандраад юу ч байхгүй ч гэлтэй биш аягүй эвгүй байдалд орох юм аа. Ямар сайндаа л за юу байна хөгшөөн гэхээр нь өө тэгээд сайхан сэтгэл, хөөрхөн царай, мөнгөтэй түрийвч л байна штээ гэж энэ тэр. Аминдаа ийм байх юмсан гэж мөрөөдөж байгаан хэ хэ.
Ажиглаад байхад Монгол хэлний энэ утга ер нь их алдагдаад байх шиг байна тээ найзаа. Бодвол чи анзаарч л байгаа биз дээ. Би блогоо уншихаар утгын алдаа үгийн алдаа бол надад ная байдийштээ. Гэхдээ би ч нэг их тоодоггүй л дээ. Арван жилдээ Монгол хэлэндээ муу л хүн байсан юм байгаа биз тээ гээл үү. Би гэхдээ өөрийгөө өмөөрөх гэгээгүй юм шүү. Нэгхэн шалтгаан байгаан. Би санадаг юм даа 1990-ээд оноос эхлээд Монголд маш их терорист ажиллагаа явсан штээ. Тэрний нэг нь энэ боловсролын салбарын терор ажиллагаа байгаа юм. Хэн нэгэн цээжээ дэлдэгч нь Монгол бичиг уйгаржин бичиг үзэхгүй бол Монголоо алдах нь энэ тэр гээд нэгдүгээр ангиа арай гэж төгсөөд цүнхээ чирээд хоёрдугаар ангидаа ороод ирсэн чинь гэнэт гуравт оруулаад тэгээд абу, эбү гээд ёстой нэг шааж өгсөн штээ. Тэгээд тав хүртлээ лаг уйгаржин болчихсон ах явж байсан чинь энх тайвны корпусийн шугамаар нэг Майк гэдэг нөхөр ирээд Англи хэл үзсэн. Англи хэлний ангид ороод л үсгээ үзээд баяраа хийгээд нөхөр буцсан. Дараа жил нь Диана гээд нэг хүүхэн ирээд манай ангид дахиад үсэг заасан. мэддэг болхоор алдаг оног сууна. Харин долоод ордог жил нэг Жоом гэж нэртэй нөхөр ирээд гар чинь дахиад үсэг заадаг байшт. Хэ хэ. Дургүй хүрээд Орос хэлний ангид орсон чинь уже давно. Холоо хоцорсон байсан. Ингээд манай нэг үе Крилл үгүй, Уйгаржин үгүй, Англи үгүй, Орос үгүй болсон доо. За нэг ийм л ажиллагаа болсон доо. Үнэн гэвэл хэ хэ. Бас л алж байгаа биз тээ.
JD

3 comments:

Ангаахай said...

Ваааахахахахаха үсэг заадаг хэсгүүдэд татаж унатлаа инээв. Би л лав солонгос хэлний ангид 10 жил сурсиймдаг. Анх 1-р ангид ороход л энэ номнуудыг үзнэ гэж дөрвөн өөр өнгийн ном зарсан. Улаан-1, ногоон-2, шар-3, цэнхэр-4 гэх мэт дараалалтай. 10 жил л улаан номноосоо салаагүйшд. Нэг багш нэг сар л болдог ч байсынмуу. Таньку баагий орж ирээл за улаан номоо нээгээрэй гээл... ккк. Нөгөө номнууд нь шив шинээрээ одоо ч байгаа. Дадлагын баагийнууд бүгд нэг хэвэнд цутгацан юм шиг ижилхэн үйлдэлтэй. Орж ирээл өөрийгөө солонгосоор танилцуул гээл эхлэнэ. Танилцаж амжаагүй байтал л явчихна. 10 жилжингээ танилцдаг байж билээ. Алнаа ална нээрээ. Ганц кореа нөхөр авчраад тавьчуул яадаг байсан юм бол доо. Дандаа дадлагын оюутнуудаар занималдсаар байгаад л төгссиймдаг.

Anonymous said...

zaadaa ene ch unen shuu. odoo bol uigarjinch ugui Kril ch ugui hun zondoo bga dooo.
Gehdee niigmiin shaardlaga gehuudee uigarjin mongol bichgee bas surch awsan ni l deer baih gej boddima. surah yu baih sergeeh hehe. jishee ni neriinhee huudsiig neg taliig ni uigarjin mongol bichig deer hiichih bodol bii shuu. udahgui hewluulhin barag l belen bolchihson gehuude.
Zaa teged undesniihee ow ulamjlaliig bas martchihguihen zow mendleed hariltsaad yawhad saihan l baina bh,

Sugi said...

Яг үнэн.Тэр террорист ажиллагаанд манай дүү их өртсөн дөө.Лав 2 үсэрсэн байхаа.Тэр үед дүүг хичээлээсээ тараад ирэхэд нь ээж -Миний хүү хэд авсан? гэж асууна дүү өмнөс нь МАГУУ гээд л нээх цоглог ОНЦ гэж байгаа юм шиг хариулдаг байж билээ.Хөөрхөн.