Saturday, September 5, 2009

Ангийнхан жийдэгшт

Хүний амьдрал чинь их сонин юм аа. Чамд ч гэсэн тохиолдож байсан байх л даа тээ. Би арван жилд байхдаа Мөнгөнсүх, Ууганбаатар, Гантөмөр гээд дээр нь би нэмэгдээд Жадамбаа буюу МУГЖ гээд нэг бүлгэм байлаа. Аая үнэхээр сайхан найзууд байсан. Хамтдаа хичээлээ давmана. Гадуур сэлгүүцэнэ гэж байгаа. Үгүй ээ тэгээд бүгд сургуульд ороод л тарсан. Уулзах тоо, ярилцах тоо цөөрөөд л. Нэг мэдхэд сургууль төгссөн. Бүгд ажилд ороод л таг чиг болсон. Тэгсэн манай нөгөө хэд ангийнхан надад хэлэхгүй бараг л байнга шахуу уулздаг юм байна. Би гэнэт санаандгүй залгаад мэдчихсэн. Тэгсэн өөдгүй амьтад надад хэлдгүй байсан байгаан. Шалтгаан нь ажилтай байгаа байх. Том дарга болсон тоохгүй байх нь энэ тэр гэдэг байгаа. Юу гэж дээ. Тийм биз дээ найз аа. Нэг үг байдаг штээ. Энэ хорвоогийн хамгийн сайхан сэнтийд ч чи бөгсөөрөө л сууна гэж. Бас нэг үг байдаг. Ард түимнгүй ноён гэж байдаггүй гэж. Би чинь найз нөхөдгүйгээр хаашаа ч явахгүй. Дээр нь би хэн ч байсан миний найз л бол миний найз шүү дээ тээ. Арван жилийн найз, Их сургуулийн найз, Ажлын найз, Бизнесийн найз, Эмнэлэгийн найз, Архины найз гүй ээ тэгээд мөн олон найзууд байдаг даа. Гэхдээ л нусан багийн найз бол нусан багийн найз шүү дээ. Би бүр гомдоод. Арай ч дээ гээд хэлэх ч үг олдсонгүй. Уул нь нэг их гомдоогоогүй л юмсан. Ямар сайндаа гомдсон сэтгэлээ блогтоо чихэж (оруулах, блогтоо бичих гэдэг үгсийг зэрлэгээр хэрэглэв хэ хэ) суухав дээ. За нэг иймэрхүү. Муухай гомдсон бичлэг уншуулсанд уучлаарай.

JD

4 comments:

Idea said...

Өөрөө тийм сэдэл төрүүлэхээр юм хийж дээ, нэг хоёр удаа дуудахад нь завгүй, хуралтай байна ч гэдэг юм уу хэхэ.

Гэхдээ оюутны найзууд өнгө өнгийн амьдрал үзээд, өөр өөрийн замаа хөөгөөд ирэхээрээ тодорхой хэмжээгээр хөндийрдөг л юм байна лээ. Магадгүй эрчүүд нөхөрлөл талдаа бүсгүйчүүдээс арай тууштай ч байж болох.

Юутай ч, блог чинь болон бодол санаа чинь таалагддаг шүү, зөв яваа залуусын нэг л гэж санадаг, итгэл даагаарай, амжилт!

XChuluun said...

за зүгээрээ хө тэднийгээ бас ойлгох хэрэгтэй ш дээ. өөр дээрээ нэг аваад үздээ хэхэ

ЗОРИГТ8 said...

Чамайг завгүй гэдгийг мэдсийм шиг л уулзаж дээ...

Nyamka said...

Үүрд нөхөрлөх найз гэж байдаггүй, Үүрд хайрлах хайр гэж байдаггүй гэх хэлцийг саяхан олж сонслоо. Үүний нэг баталгаа энэ байна шүү дээ.
Далд утга санаа агуулсан үг шүү

Гэхдээ амжилт хүсье.
Хүн хүнээр дутахгүй ээ гэж. кккк