Monday, September 14, 2009

Намайг EXCEL гэдэг... (Шууд оруулав. Алдаа бий)

Анх би энэ Дэлхийд нэгэн үйлдвэрт мэндэлсэн юм. Одоо бодоход миний ээж HYUNDAI юм билээ л дээ. Ээж минь их олон хүүхэдтэй болхоор бүгд л над шиг адилхан боддог байх. Харин миний аавыг яг хэн гэдгийг мэддэггүй. Гэхдээ миний байнгын овог бол Korea. Сайнаар ч муугаар ч дуудсан л энэ нэр байнга гардаг юм. Би эхээс анх төрсөн цагаас эхлээд л зөв гараар эдлүүлж, зориулалтын замаар явж ирсэн. Төрсөн нутгаа бодхоор тэр сайхан мөчүүд л санаанд минь буудаг юм. Салхи татуулан давхиж, жинхэнэ хурд хүчийг би харуулдаг байсан юм. Ийгээд нэг өдөр эзэн минь намайг өөр нэгэн надаас хойш төрсөн дүүгээр минь солиод алга болсон доо. Би гэдэг амьтан яахав даа гарашд байдаг болсон. Төмөр минь зэвэрч нуруу минь шалбарах яг тэр агшинд хэл нь үл мэдэх хар нөхөр ирээд намайг худалдаж аваад төмөр амбаарт хийгээд цоожилсон юм. Хэсэгтэйй тэндээ орилж тийчлээд аргагүйн эрхэнд нам жим болсон. Харин нэг өдөр гэнэт нөгөө хэл нь үл ойлгогпох нөхөд гэрэл гялбуулан төмөр хайрцагны хаалгыг нээсэн дээ. Тэр агшинг одоо хэр нь би мартадгүй юм даа. Намайг өргөж буулгаад нэг их муухай замаар хааз гишгэн давхисан. Хамаг карвератор, мотор, амаржин минь доргиж, дөрвөн дугуй минь тэсхийн аргагүй өвдөж байсан юм. Гадаа их хүйтэн дээр нь аймшгийн их хорт утаатай болхоор агаар шүүгч минь тэр дороо бөглөрсөн. Хамраа таглуулсан би яахав дээ хий л баахан бархирдаг болсон шүү. Нөгөө хэл нь үл ойлгогдох нөхөр давхиж ирээд нэг нөхөртэй ярьж байгаад намайг өгч орхисон доо. Нөгөө нөхөр минь намайг унаад гэртээ ирээд энд тэнд минь баахан юм наагаад, цэнхэр уяагаар чимээд дараа нь утаагаар баахан тойруулж утсан. Тэр цагаас хойш би хэзээ ч нуруу минь нэг шөнө бүтэн хоносонгүй дээ. Өглөө эрт босно. Босоод шууд л хэдэн хүн чихэж аваад нөгөө муухай замаараа явж өгнө. Шөнө яг сайхан унтах гэхээр гэрэл гялбаж, хөгжим тачигнасан баарны гадаа зогсоод л дахиад хүн суулгаад явж өгнө. Нөгөө хүмүүс нь зүгээр ч явахгүй над дээр бөөлжинө, шүлсээ хаяна. Үнэр танар авах юм байхгүй ээ. Арай ч ийм EXCEL байгаагүй л юм даа гэж дотроо бодхоос цаашгүй. Манай эзэн авсан цагаас эхэлж хэзээ ч миний моторын тосыг сольж байгаагүй. Дугуй бол бүр ярилтгүй ээ. Баруун дугуй бүр халцарсан. Өвөл хичнээн хичээгээд ч нэмэргүй гулгаастай. Өвөл зунгүй нэг муу пүүзтэйгээ л байна. Энд тэндээсээ мөргүүлсээр байгаад одоо миний арьс байхгүй болсоон. За тэгээд энд тэнд явж их юм үзлээ. Энэ орны хамаг л өндөр уул, шавар, ус гээд бүхнийг нь гаталлаа, тууллаа даа би. Уул нь хотын машин. Гэвч энд өөр хууль надад үйлчилдэг юм. Одоо ч би нэг муу машин нэртэй сэг болсон. Ингээд хаяагдах байхдаа гэж бодож байтал манай эзэн саяхнаас намайг угааж арчлаад дугуйг минь солиод, гялалзтал өнгөлдөг болсон. Гайхаад байсан чинь намайгаа алс холын Баян-Өлгий аймгийн нэгэн сумруу зарчихлаадаа. Ийгээд би одоо хотоос гараад явж байна даа. Тэнд очоод юу үзэхийг ёстой чөтгөр л мэдэх байхдаа хэ хэ. EXCEL хүн байсан бол ингэж хэлэх байсан болов уу гэж....
JD

1 comment:

XChuluun said...

энэ нилээд улс төрийн утга агуулгатай нийтлэл байнадаа ккккк