Thursday, September 30, 2010

Нэргүй.../Солиотой бичлэг, тархинд орсон үгсийн нийлүүлэмж/

Яагаад ч юм өнөөдөр блогоороо орсон чинь нэг л тийм уйтгартай санагдаад явчихлаа. Нэг их гоё зүйл байхгүй. Тэгээд за байз гоё болгох зүйл бичдэг ч юм билүү гээд бодсон чинь энэ толгой олгой болжээ хөөрхий. Юу ч орж ирдэггүй шүү. Яах ч ёстой юм бүү мэд. Бодвол мэргэн санаа орж ирэхээр л гоё юм бичиж блогоо гоё болгох ёстой юм болов уу. Яг ингэж биччихээд утсаар хүнтэй ярчихаад сэдэвээ харсан чинь нэг тийм санаа төрчихлөө хэ хэ. Нэргүй...

Нээрээ би яагаад нэргүй гэж нэрлэсэн юм болоо. Нэргүй гэдэг үг чинь өөрөө бас нэгэн утга илэрхийлсэн тэр байхгүй гээд байгаа зүйлийг орлуулсан зүйл мөн байх. Би санаж байна даа нэг кинон дээр нэг хар арьстан нөхөр гутал барьчихаад хөөе энэ гутлыг яагаад гутал гэж нэрлэсэн юм бэ гээд нэг нөхрөөс асуудаг хэсгийг. Тэгсэн нөгөөх нь яахав дээ гутал болохоор л гутал гэсэн байхгүй юу гэж хэ хэ. Ийгээд бодохоор энэ бичлэг нэргүй болохоор л нэргүй гэж нэрлэсэн болж таарах гээд байна хэ хэ. Шал тэнэг юм.

Тэгвэл бусад зүйлийг өөрчилөн бодож үзье л дээ. УИХ-н гишүүнийг бид гишүүн тэр гэж дууддаг. Тэгвэл гишүүн гэж нэрлэдэггүй янхан гэж нэрлэдэг байсан бол яах уу. УИХ-ын янхан тэр гэх үү ха ха ха. Ёоо савах нь ээ.

Ингээд бодсон чинь бүр самуурч байна. Гэхдээ л бас нэгэн сонин өнцөг харагдаж байна. Яагаад заавал юм бүхэн нэгэн хэв шинжэд баригдаж байх ёстой гэж. Сүүлийн үеийн шинэ оросууд жаргон гэж нэг урсгалаар их ярьдаг болсон гэсэн. Тэр нь юу гэхээр цаг хэд болж байна гэхийг шууд сколько түг түг гэдэг гэсэн. Хэ хэ. Бас л болохоор. Ингээд манайхан яриад эхэлбэл аав нар уурлах байх тээ. Мартаж болшгүй соёл мөн гээд л иш татаж байгаа л... Монгол хэлийг магтаал...

За эргээд эхэлсэн хэсэгрүү очъё л доо. Нэргүй. Нэргүй мэт амьдарч байгаа нэртэй хүмүүс энэ хорвоод олон байх юм аа. Яахав дээ хүн болгон өөрийн нэрийг хайрлаж нэрээ өндөрт гаргахын төлөө зүтгэдэг мэт боловч амьдрал дээрээ тэр нэрийг хэн нэгэн хэсэгхэн хүрээнд л мэдэж өнгөрдөг. Магадгүй хэн нэгэн олны танилтай нэр ижилхэн бол баярлаж болох ч бас л худлаа. Үүгээр би хэн нэгэн хүнийг хэлэх гэсэн юм биш ээ. Зүгээр л бид өөрсдийгөө дандаа л хуурч амьдардаг гэсэн санааг л хэлэх гээд байгаа юм. Нэг номны жишээ санаанд орлоо л доо.
Би орчлон ертөнцийг таниагүй жоохон хүүхэд байхдаа дэлхийг эзлэнэ, захирана хэмээн боддог байлаа. Харин нас биенд хүрээд ирэхийн цагт энэ бодлоо гээж энэ улсыг захирах хүсэлд автах болсон юм. Ахархан хугацааны дараа эргээд нэг бодсон чинь би ерөөсөө энэ улсыг захирч чадахгүй юм байна ерөөсөө энэ гэр бүлээ л аятайхан авч явъя гэж бодоод харсан чинь хэдий нь оройтжээ. Одоо би орон дээрээ хэзээ үхэхээ мэдэхгүй хэвтэж байна. Би эхлээд өөрийгөө хууралгүй өөрөөсөө эхэлсэн бол магадгүй би дэлхийг ч өөрчлөх байсан юм бил үү гэж.хэ хэ. Нээрээ бас бодхоор тээ. Дандаа л өөрийгөө хуураал яваад байдаг цаг хугацаа урсаал байдаг. Нэгэн хийсвэр тэнэг зүйлийн төлөө шүү. Гэтэл жинхэнэ дээрээ бол би хэн ч биш нэг л нэртэй боловч нэргүй нэгэн л байгаа юм. Хэрвээ би өөрийгөө хуурахгүйгээр өөрөөсөө эхлээд бүхнийг хийвэл жинхэнэ утгаараа нэртэй хүмүүн ч юм шиг. Бас л сонин...Эндээсээ ургуулаад бодохлоор сайхан нэртэй инээд алдсан тэр нэгэн хүмүүн сэтгэл зүрхэндээ өөрийгөө хуурч энэ хорвоог нэр төртэй хүмүүн мэт бодсоор бардаг нь жам болжээ. Нэртэй мөртлөө нэргүй мэт амьдарч буй хүмүүн...

JD

2 comments:

Anonymous said...

hah,, aier taalagdav,,,

guie bas ch hoosongui shu yadjehad,,
ooriin bodlo tgjaad b ichiida aier noir hurjea bolhoor ouyn min ergetsuulemj hiihees zalhad nass :P

Anonymous said...

hah,, aier taalagdav,,,

guie bas ch hoosongui shu yadjehad,,
ooriin bodlo tgjaad b ichiida aier noir hurjea bolhoor ouyn min ergetsuulemj hiihees zalhad nass :P